Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Улс орнууд дахь улс төрийн эрх чөлөөний талаарх судалгаа гарлаа
“Freedom House” байгууллагаас дэлхийн улс орнууд дахь иргэний болон улс төрийн эрх чөлөө ямар байгаа талаарх ээлжит судалгааг гаргасан байна.
“Freedom House” байгууллагаас дэлхийн улс орнууд дахь иргэний болон улс төрийн эрх чөлөө ямар байгаа талаарх ээлжит судалгааг гаргасан байна. Тус олон улсын байгууллага нь жил бүр энэ талаар судалгаа гаргаж олон түмэнд танилцуулдаг. 2010 оны судалгаанд 194 орон хамрагдаж түүнээс гадна Абхаз, Израйль, Косово, Чечен, Хонконг зэрэг улс төрийн статус нь нэлээд маргаантай бүс нутгуудад байдал ямар байгааг судалсан байна. Уг судалгааг гаргахдаа сонгуулийн явц, улс орны эрх баригчдын үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн эрх чөлөө зэрэг нэлээд хэдэн үзүүлэлтийг харгалзан үзээд эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэсэн гурван ангилалд хуваадаг. 2009 оны судалгаатай харьцуулах юм бол улс орнуудын байдал нэлээд муудсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ард иргэдийн эрх чөлөөг улам бүр хязгаарлах болсон нь эдийн засгийн хямралтай холбоотой аж. Мөн ардчилалыг хөгжүүлэх үйл явц сүүлийн жилүүдэд ерөнхийдөө удааширсан гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Үүний нэг тод жишээ өнгөрсөн зун Иранд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаалыг хэрцгийгээр дарсан явдал юм. Мөн Хятадад эрхээ хамгаалах гэсэн хүмүүсийг баривчилж, үнэний дуу хоолой болсон Оросын сэтгүүлчдийн амь насанд халдсан явдлыг дурдсан байна. Гэхдээ Бирм, Түвд, Хойд Солонгос, Туркмен, Узбекистан, Ливи, Судан Мьянмар Гвиней, Сомалид байдал нэлээд хүнд байгаа. Хамгийн гол нь дарангуйлагчдын үйл ажиллагаа улам бүр идэвхжсэээр байгаа хүний эрхийг хамгаалагчдын сэтгэлийн зовоосоор байна.
2009 оны судалгаагаар “эрх чөлөөгүй орон” гэсэн ангилалд 42 орон бичигдэж байсан. Харин энэ жил уг ангилалд багтсан улсын тоо 47 болон нэмэгджээ. Энэ нь дэлхийд ардчилал хэрхэн хөгжиж байгаагийн бас нэгэн тод жишээ болно. Ер нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрх чөлөөгүй гэгдэх орнуудын тоо орнуудын тоо байнга нэмэгдэж байгаа гэдгийг ч дурдах нь зүйтэй. Харин иргэний болон улс төрийн эрх чөлөөг дээдэлдэг ангилалд 89 орон орсон. Тооны хэлээр тайлбарлах юм бол энэ манай дэлхий дээр оршин тогтнож буй улс орнуудын ердөө 46 хувь нь юм. “Хагас эрх чөлөөтэй” орны тоо 2008 онд 62 байсан бол энэ удаагийн судалгаагаар 57 болон бас л багассан байна. Манай хоёр хөрш болон Орос, Хятад хоёрт иргэний болон улс төрийн эрх чөлөө улам хумигдсан байна. Эдгээр хоёр оронд хүний эрх чөлөө зөрчигдөж байгаа тухай үргэлж яригддаг. Харин Монгол өнгөрсөн жил шиг “ хагас эрх чөлөөтэй орны” тоонд багтсан байна.
Ю.Дэлгэрмаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
nmj