Энэ 7 хоногт
Төрийн үйлчилгээ
Төрөөс иргэдэд олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх авах, ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх төрөл бүрийн зөвшөөрлүүд гэх мэт
Төрөөс иргэдэд олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх авах, ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх төрөл бүрийн зөвшөөрлүүд гэх мэт. Төрийн үйлчилгээг хүнд сурталтай гэх мэт янз бүрээр шүүжилдэг хүн манайд олон бий. Залхуу хүн л шүүмжилдэггүй байх. Ямар ч зүйлийг шүүмжлэхэд амар байдаг гэдэгтэй надтай хүн болгон санал нийлэх болов уу. Харин үүнийг хэрхэн залруулах, сайжруулах талаар дуугардаг хүн цөөн. Иймд энэ удаад төрийн үйлчилгээг сайжруулах талаар өөрийнхөө өчүүхэн санал бодлыг хуваалцах зорилгоор энэхүү богино нийтлэл бичлээ.
Хүнд суртал нь миний бодлоор дараахь шалтгаануудаасболж үүсдэг. Үүнд:
Үйлчлүүлэгч талаас:
1. Тухайн үйлчилгээний талаарх мэдлэг хомс;
2. Тухайн үйлчилгээний талаар мэдээллийг дутуу цуглуулсан;
3. Тухайн үйлчилгээтэй холбоотой бүрдүүлэх шаардлагатай баримт бичгүүдийг үнэн зөв, бүрэн гүйцэт бүрдүүлэхээс залхуурдаг, дутуу хийдэг г.м.;
Үйлчлэгч талаас:
1. Үйлчилгээний үйл явц /процесс/-ыг дутуу сэдэж зохион байгуулсан;
2. Үйлчилгээний талаарх хэрэгтэй мэдээллийг олон нийтэд дутуу хүргэдэг;
3. Үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор хэрэггүй зүйлийг үйлчлүүлэгч нараас шаарддаг;
4. Үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд нь үйлчилгээний ач холбогдлыг бүрэн гүйцэт ойлгоогүй;
5. Үйлчилгээний соёлыг байгууллагын төвшинд бүрэн хэвшүүлээгүй г.м.;
Дээрхи шалтгаануудын жагсаалтыг дэлгэрүүлэх боломжтой боловч тэр нь энэ нийтлэлийн зорилго биш.
Монгол Шуудан гэж төрийн өмчит үйлдвэрийн том газар бий. Аймаг бүр, бараг сум түс бүр салбартай энэхүү аж ахуй нэгж нь иргэд бид нарын мэдээллийн хэрэгцээг хангаж ирсэн. Тус байгууллага ямар төрлийн үйлчилгээг эрхэлдэг талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн www.mongolpost.mn хаягтай вэб хуудаснаас харах боломжтой. Монгол Шуудан компани нь өөрийнхөө боломжийг ашиглан ямар нэмэлт үйлчилгээг эрхлэх боломжтой талаар би өөрийнхөө санаг дэвшүүлье.
Жишээ 1. Зээл авах гэж буй хүмүүс үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг журамтай. Үл хөдлөх хөрөнгийн барьцаалахын тулд тухайн хөрөнгө эзэмшигч нь тусгай мэдүүлэг бөглөөд Үл хөдлөх хөрөнгийн газар /хуучин нэр/ очиж бөөн хүмүүсийн дунд оочирлох шаардлагатай болдог. Тэр байр болон дандаа хүнээр дүүрэн, бөгчим, агааргүй, муухай үнэртэй байдгийг нуугаад яахав. Нэмээд хүмүүс тэнд бухимддаг ба тэр нь тэнд байгаа хүн болгон руу дамждаг. Үүнийг яаж өөрчлөх вэ?
Хамгийн энгийн арга бол хүмүүс өөрсдийн биеэр очиж байхын орон баримт бичгээ шуудангаар илгээнэ. Ингэснээр товчхондоо ямар давуу талууд бий болох вэ?
Монгол Шуудан Компанийн хувьд:
1. Харилцагчдын тоо нэмэгдэнэ /үйлчлүүлэх хүн болгоныг шуудангийн хайрцагаар хангах/
2. Үйлчилгээний орлого нэмэгдэнэ
Үл хөдлөх хөрөнгийн газрын хувьд:
1. Ажилтнууд нь тайван орчин хурдан шуурхай баримт бичиг боловсруулах боломжтой болно
Үйлчлүүлэгч нарын хувьд:
1. Оочирлох, бухимдах шаардлагагүй болно
2. Танил хүн хайх шаардлагагүй болно
Энэ байдлаар зөндөө олон давуу талыг гаргаж болно.
Жишээ 2. Иргэдийн иргэний үнэмлэх шинэчлэх / олгох, гадаад паспорт шинэчлэх / олгох гэх мэт бусад олон үйлчилгээг зохицуулж болно. Баруунуудын орнууд, тухайлбал, АНУ-д энэ байдлаар маш олон үйлчилгээг үзүүлдэг.
Үүнтэй холбогдуулад үйлчилгээний онлайн хэлбэрүүдийг хөгжүүлвэл үйлчилгээний стандарт улам сайжрах болов уу гэж боддог.
Төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах тусам иргэд бидний хүртэх үйлчилгээ сайжирна гэж би итгэдэг. Иймд төрийн байгууллагууд хамтын ажиллагаанд арай өөр өнцгөөс харж хамтын үйл ажиллагаа сайжруулах, өргөжүүлнэ гэж найдаж байна.
Эцэст нь өнөөдөр бид үйлчилгээний соёлыг сайжруулахыг зөвхөн төрийн байгууллагаас шаардах нь зохимжгүй. Өөрсдөө хүнтэй боловсон харьцах, шаардлагатай баримт бигүүдийг үнэн зөв боловсруулах зэрэг хичээх шаардлагатай. Хоёр талын зүтгэлээр л үйлчилгээний соелын стандарт дээшилнэ гэдэгт надтай хүмүүс санал нийлэх болов уу?
Улаанбаатар хот
2010 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Зоригийн Хайдар
Улаанбаатар хот
2010 оны 8 дугаар сарын 4-ний өдөр
Baasanjargal
Dash
батаа
зочин
зочин
Зочин
monhkooo
торко
turd jildaj negen zaluu bolowson huch bna
blr
zochin
Зочин
boss
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
Зочин
korea
auggdoug
hicheel.mn