Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Долларын ханш өсөж, зэсийн үнэ рекорд эвдсэн өдрүүд
Шинэ он гарангуут ноён долларын ханш чангарч ирлээ.
Шинэ он гарангуут ноён долларын ханш чангарч ирлээ. Өнгөрсөн оны эхээр иргэдийг ихэд цочроосон ам.доллар оны сүүлээр нэг хэсэгтээ л тогтвортой байлаа. Харин 2010 он гарснаар ам.долларын ханш 1471 төгрөгт хүрэв. Тухайлбал, “Найман шарга” төв дээр нэг долларыг хэд хоногийн өмнө 1469 төгрөгөөр авч, 1471 төгрөгөөр зарж байсан бол өчигдөр нэг долларыг 1473 төгрөгөөр зарж байв. Харин өнөөдөр 1465 төгрөг рүү буужээ. Ерөнхийдөө “Ногоон” мөнгөний ханш өдрөөс өдөрт хэлбэлзэлтэйгээр өсөх боллоо. Үүнийг “Найман шарга” төвийн ченжүүд Цагаан сарын баяр дөхсөнтэй холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, оны сүүлээр иргэдийн бараа бүтээгдэхүүн худалдан авах чадвар эрчимжиж, наймаа ч идэвхждэг учир долларын ханш өсөж байгаа юм хэмээн ярьж байна. Үнэхээр ч монголчууд бидний хувьд шинэ он гарангуут баярын хөл тасардаггүй. Шинэ жил, Цагаан сар, Эмэгтэйчүүд, Цэргийн гээд л хөвөрсөн олон баярыг манайхан нүсэр тэмдэглэдэг нь ченжүүдэд нэг талаар ийнхүү тааламжтай тусдаг билээ. Нөгөөтэйгүүр Монголбанк сүүлийн үед доллар зарахгүй байгаа нь анхаарал татав. Энэ талаар Төвбанкны мэргэжилтнүүдээс лавлавал банкны системд валютын хомсдол үүсээгүй байна гэсэн хариу өглөө. Долларын ханш өсөх нь монголчуудын хувьд таатай бус мэдээ бол дэлхийн зах зээл дээрх гол металлуудын үнэ нэмэгдэх нь бидэнд сайнаар нөлөөлдөг. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Шанхайн бирж дээр нэг тонн зэсийн үнэ 9330 ам.долларт хүрч, рекорд эвдсэн байгаа. Тэгвэл Лондоны бирж дээр тонн зэс 7587 доллар хүрсэн нь сүүлийн 18 сарын туршид хамгийн дээд үзүүлэлт болов. Олон улсын мэдээллийн сайтуудад бичсэнээр бол Шанхайн биржийн зэсийн үнэ Лондоныхоос даруй 100 ам.доллараас өндөр буй нь зэсийн зөрүүгээс ашиг ологчдод сайнаар нөлөөлж байгаа гэнэ. Нэг хэсэгтээ л тогтмол байсан зэсийн ханш ойрын үед огцом өсөж, рекорд эвдсэний шалтгааныг мэргэжилтнүүд Чили улсын “Чукуйкамата”-гийн уурхайн ажилчид ажил хаясантай холбон тайлбарласан. Дэлхийн зэсийн нийт зах зээлийн дөрвөн хувийг дангаараа үйлдвэрлэдэг уурхайн ажилчид цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьж, ажил хаясан билээ. Харин өнөөдрийн байдлаар тус уурхайн ажилчид хүссэндээ хүрч, ажилдаа ороод байгаа юм.
Зэс гээч өнгөт металлаас хамааралтай манай улсын төсвийн ирээдүй 2010 онд нэлээд гэгээлэг харагдаж байна. Олон улсын байгууллагуудын судалгаанаас харахад энэхүү металлын ханш тогтвортой, цаашдаа бага багаар өсөх хандлагатай байгаа юм. Дэлхийн анхаарлыг татсан Оюутолгойн төсөл хэрэгжиж, үйлдвэрлэл ашиглалтад ороод ирэхийн цагт зэсийн ойрын ирээдүй улам гэгээлэг болно гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Найман шарга төвд: валютын ханш өнөөдрийн байдлаар
Валютын нэр Код Авах Зарах
АНУ-ын доллар USD 1458 1465
Английн фунт GBP 2330 2350
Евро EUR 2120 2135
Японы иен JPY 15.90 16.05
Хятадын юань CNY 214.50 215.50
Оросын рубль RUB 47.20 47.60
БНСУ вон KRW 1.23 1.30
Монголбанк: өнөөдрийн байдлаар
Ам.доллар 1470.64
Евро 2130.52
Иен 15.92
Фунт 2367.44
Рубль 49.97
Юань 211.74
Вон 1.24
Д.Бэхээ
DR. ADITYA
DR. ADITY
DR. ADITY
fxclubmn
fxclubmn
Зочин
Зочин
Зочин
zul