Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Ким Чен Ир амлалтаа биелүүлээсэй
Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгохын тулд БНАСАУ нь Америк төдийгүй Өмнөд Солонгостой хэлэлцээ хийж эхлэх гэнэ.
Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгохын тулд БНАСАУ нь Америк төдийгүй Өмнөд Солонгостой хэлэлцээ хийж эхлэх гэнэ. Хойд Солонгосын эрх баригчид улс орныхоо гадаад бодлогодоо маш том өөрчлөлт хийхээр шийдсэн тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Ким Чен Ир 2009 оны арвахоёрдугаар сарын 31-ний өдөр ард түмэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэж мэдэгдэл хийхдээ “Солонгосын Хөдөлмөрийн нам болон Засгийн газар дэлхийн улс орнуудтай найрамдалт болон сайн хөршийн харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж тусгаар тогтнохыг хичээх болно” гэжээ. БНАСАУ-ын удирдагч Солонгосын хойгт энх тайваныг тогтоож, байдлыг тогтвортой байлгах нь хамгийн гол зорилго гэдгийг онцлон дурдсан юм. Түүгээр ч зогсохгүй АНУ-тай дайсагналцахаа болино хэмээн амлалаа. Үүнэс үзэхэд дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг Азийн нэг халуун цэгт байдал хэвийн болох төлөвтэй.
Энэ мэдэгдэл нь 2010 оны хамгийн эхний болоод таатай мэдээлэл байлаа. Одоо түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэхийг харах л үлдээд байна. Ким Чен Ир тэргүүтэй Хойд Солонгосын эрх баригчид хэлсэн үг, өгсөн амлалтаасаа тун ч амархан буцчихдаг муу зуршилтай. Өнгөрсөн 2009 онд гэхэд цөмийн зэвсэг, алсын тусгалын пуужин туршиж, цөмийн хөдөлгүүрээ нэг зогсоож, нэг ажиллуулж олон улсын байгууллагуудад бөөн төвөг учруулсан. Тиймээс ч өнгөрсөн жил тус улсад өрнөсөн үйл явдлуудыг дэлхийн бараг бүх мэдээллийн агентлагууд олон нийтийн анхаарлын төвд байсан үйл явдлаар шалгаруулсан билээ.
Харин Барак Обамаг АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг авснаас хойш хоёр улсын харилцаанд хэд хэдэн нааштай өөрчлөлтүүд гарсан. Экс Ерөнхийлөгч Билл Клинтон өөрийн биеэр Пхеньянд хүрэлцэн очиход Америкийн хоёр сэтгүүлчийг суллан явуулсан. Билл Клинтоныг Ким Чен Ир хүлээн авч цугтаа үдийн зоог барьж нэлээд удаан ярилцсан тухай мэдээлж байсан. Мөн шинэ он гарахын өмнөхөн Хойд Солонгосын асуудал хариуцсан Америкийн тусгай элчийн Пхеньянд хүрэлцэн ирэхийг урьсан. Цөмийн асуудлаар зургаан талт хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн БНАСАУ үндсэндээ зөвлшөөрчихөөд байгаа.
Хойд Солонгос гадаад бодлогодоо шинэчлэл хийхээр болсон нь олон шалтгаантай. Олон жилийн туршид эдийн засаг нь хүнд байдалд байгаа тус улс саяхан мөнгөний бодлогодоо шинэчлэл хийсэн. Энэ нь ард иргэдийг нь нэлээд бухимдахад хүргэж хоосон дээр нь улам хоосруулсан гэдэг. Харин хэдхэн хүнд уг шийдвэр нэлээд ашигтай байсан бөгөөд хөрөнгө нэлээд арвижуулсан аж. Гадаад бодлогодоо шинэчлэл хийх болсон бас нэгэн шалтгаан нь өдөр ирэх тусам глобалчлагдаж улс орнууд бие биенээсээ хамаарах болсон эрин үед өөрсдийгөө тусгаарласан байдалтай оршин тогтнох явцгүй гэдэг нь нэлээд олон жлийн өмнөөс харагдах болсон. Гэтэл цаг агаарын дулаарал гээд дэлхий цаашид хэрхэн тухай асуудал хурцаар хөндөгдөж байна. Тиймээс улс орнууд хамтдаа эдгээр асуудлыг шийдэх ёстой. Үнэндээ цаг агаарын өөрчлөлт Азийн орнууд Хятад, Солонгосын хойгт хамгийн ихээр мэдрэгдэж байгаа юм.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир удахгүй халаагаа отгон хүү Ким Чен Унд өгөхөөр бэлтгэж байгаа. Хойд Солонгос шинэ удирдагчтай болох тэр мөчид жинхэнэ шинэчлэл хийж эхлүүлэхээр бэлтгэж байгаа бололтой. Удирдагч Ким Чен Ирийн хэлсэн үгэндээ хүрдэг эсэхийг цаг хугацаа д харуулна. Харин яагаад тусгаар тогтнохыг хичээх болсон гэдэг нь олныг гайхшруулсаар байна.
Ю.Дэлгэрмаа
Áîëä