Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Банкны салбарыг шинэчилье
Дэлхийн улс орнуудыг хамарсан хямрал манай улсын банк санхүүгийн салбарыг хэр зөв бодлогоор хэрхэн явж байсанд үнэлгээ өгч, шалгачихлаа.
Дэлхийн улс орнуудыг хамарсан хямрал манай улсын банк санхүүгийн салбарыг хэр зөв бодлогоор хэрхэн явж байсанд үнэлгээ өгч, шалгачихлаа. Энэхүү шалгалтад тус салбарынхан бүдэрч, навс унав. Сангийн сайд өөрөө ч энэхүү шалгалтад бүдэрснээ хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр "Хямрал яг хүн шиг байдаг. Хүн хүндээр өвчилбөл хууч өвчнүүд нь эргээд сэдэрдэг. Түүн лугаа эдийн засгийн хямрал манай төсөв санхүүгийн систем хүнд нөхцөлд ажиллаж чадаж байна уу, үгүй юү гэдгийг, мөн бидний бодлого алдаатай эсэхийг шалгаж байна.Шалгалтыг тодорхой салбар даахгүй байна. Тиймээс дараагийн удаад ийм байдалд орохгүйн тулд ажиллах ёстой" хэмээн ярьжээ.
Үнэхээр Монголын банк санхүүгийн системд бугшсан хууч өвчнүүд хямралын "ачаар" ил гарч ирлээ. Олон түмний мэддэггүй олон зүйл далдуур явагддагийг олж мэдлээ. Танил тал, хамаатан садан, найз нөхдийн харилцаагаар ажиллахаар банк дампуурдгийн жишээг харлаа. Мөн хуулийн цоорхойг овжин ашиглаж, овсгоо самбаатай сэтгэдэг банкируудын эр зоригийг ч бахдав. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж "Анод банкны гадаад доллар, хадгаламжийн данс руу нь Төвбанк ороод үздэг, хянах боломж дутуу байжээ. Үүнийг далимдуулан Анод банк их хэмжээний алдагдлаа нуун дарагдуулсан байна. Мөн ах дүү, хамаатан садандаа баталгаагүй зээл өгчихсөн. Энэ бүхнийг Монголбанкны шалгалт илрүүлж чадаагүй нь асуудал. Гэхдээ хэр баргийн хүн илрүүлэхээргүй байдлаар нуун хийсэн байгаа юм" гэжээ.
Түүнчлэн бас л хямралын "буянаар" Монголбанкны хэр ажиллаж байсан нь олонд ил болов. УИХ-д харьяалалтай улсын мөнгөний бодлогыг атгадаг энэхүү "вант гүрэн" хямралыг гэтлэн давахад дорвитой ямар ажил хийв ээ. Хэрэв Төвбанк алсыг харсан зөв бодлого хэрэгжүүлж байсан бол арилжааны банкууд өнөөдөр ийм байдалд хүрэхгүй, банк санхүүгийн салбар ч ингэтлээ дор орохгүй байсан баймаар. Хяналт шалгалтыг ч хэр хийж байсан нь тодорхой боллоо шүү дээ. Өрөөлийн шүүмжлэл сонсохдоо дургүй, өөрсдийг нь харьяалдаг байгууллагынхаа өмнөөс цор цор хийдэг энэ "вант улс"-ын ажлыг харин хямрал шалгаад дүн тавьчихлаа. Уг нь бол хуулиар УИХ шалгаж, үнэлгээ өгч ажиллах ёстой. Тэгэхээр хямрал манай хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд ч бас үнэлгээ өгчихлөө шүү дээ.
УИХ Төвбанкнаас явуулах бодлогод чиг үүрэг өгч, хэрэгжүүлэхэд нь хяналт тавьж ажиллах ёстой. Энэ үүргээ өнгөрсөн жилүүдэд хангалтгүй биелүүлж ирсэн гэхэд хилсдэхгүй байх,УИХ. Улиралд нэг удаа Монголбанкны тайлан мэдээг сонсож, жилийн эцсээр мөнгөний бодлого гэж Төвбанкны олон хуудас цаасыг жаахан эргүүл тойруулж байгаад л гар өргөн баталдаг уламжлалтай.
Тиймээс Монголбанк гишүүдэд зориулан нүд хуурах маягаар тайлан бэлтгэдэг, мөнгөний бодлого гэж хуруу зузаан материалыг УИХ-д өгнө, зарим гишүүн тэрхүү бөөн тоо болсон бодлогыг нь ойлгохгүй. Ямар сайндаа МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл Монголбанкны олон хуудас мөнгөний бодлого гээчид бүү хууртаарай хэмээн УИХ-ын гишүүдэд зөвлөж байхав. Ийм л замаар улсын мөнгөний бодлогыг боловсруулж, баталж, хэрэгжүүлж ирсэн учраас өнөөдрийн нөхцөлд гууль нь цухуйж байгаа юм.
Банкны салбарыг шинэчлэх өөрчлөх тухайд их ярьж байгаа. Цаг сайхан үед болж бүтэж байгаа мэт харагдаж байсан салбар өнөөдөр яагаад уналтад орсон шалтгааныг ул суурьтай судалж тогтоон хямралаас гарах арга замыг эрэлхийлэн шуурхай ажиллах хэрэгтэй баймаар. Ялангуяа төр, засгийн зөв бөгөөд хурдтай шийдвэр хамгаас чухал байна.Тус салбарыг шинэчлэх хамгийн зөв зүйтэй алхам бол өрсөлдөөн гэдгийг Танхимын дарга С.Дэмбэрэл ярьж байна.
Харин өрсөлдөөнийг бодлогоор өрнүүлэгч байгууллага нь Төвбанк. Тэгэхээр Монголбанк ямар бодлого боловсруулж, хэрхэн хэрэгжүүлэхээс энэ салбарын шинэчлэл харагдах юм. Хадгаламжийн даатгал, зээлийн бүртгэлийн санг бий болгох, зээлийн эрсдэлийг багасгахын тулд Эрүү, Иргэний хуульд өөрчлөлт оруулах зэрэг ажил Төвбанкны өмнө бий. Мөн УИХ-ын хаврын чуулганаар банкны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар байгаа. Хэдийгээр төр, засгаас энэ салбарыг шинэчлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар ярьж байгаа ч ярьсан хэлсэн, цаасан дээрх бодлогоо амьдралд буулгаж, цаг хугацаатай уралдан ажилламаар байна.
Нөгөө талаар Төвбанкны үйл ажиллагаа ил тод байх ёстой гэсэн зарчим манайд хэр байгаа билээ. АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчооноос 100 гаруй орны Төвбанкны үйл ажиллагааны ил тод байдалд хийсэн судалгаагаар Монголбанк 67-р байранд оржээ. Уг судалгаанд хамрагдсан Төвбанкуудын 10-ынх нь үзүүлэлт өмнөхөөс өөрчлөгдөөгүй, ил тод байдлын оноо нь нэмэгдээгүй байгаагийн дотор Монголбанк тууж явна лээ. Ил тод байдал нь зөвхөн өнөөдрийн үйл явдлыг төлөвлөж тооцоолохоос гадна, Төвбанкнаас явуулах алсын хараатай бодлого, үйл ажиллагааг таамаглах, урт хугацааны зээлийн хүү, хэрэглээ хөрөнгө оруулалтын төлөв байдлыг тооцоход нөлөөлдөг ажээ.
Дэлхийн хамгийн нээлттэй, ил тод үйл ажиллагаатай банкаар Швейд, Шинэ Зеланд, Англи Канад, Чехийн банкууд тэргүүлсэн байна. Монголбанк бол арилжааны банкуудын үйл ажиллагааг хянаж, шалгадаг, алдаа дутагдлыг нь засч залруулдаг үүрэгтэй бол арилжааны банкуудын удирдлагууд Төвбанкнаас олгосон, олон улсын стандартаар тогтоосон жишгийг дагаж явах ёстой. Тэгэхээр Монголбанк өөрийнхөө алдаа дутагдлыг засаж залруулан, бодлого хэрэгжилтдээ шинэчлэл хийж байж, бусдыг удирдан, хянаж шалгаж, алдааг нь засаж залруулна биз дээ.
Ер нь сүүлийн үед манай банкны системд явуургүй нэгэн байдал ажиглагдах болсон тухай мэргэжилтнүүд ханцуйдаа сэм шивнэлдэж эхэллээ. Хэд хэдэн банк салж, нийлж, бас дампуурсны дараа төрөөс авч буй арга хэмжээ, бодлого дээр үндэслэн жижиг банкууд оршин тогтнох аргагүйгээ мэдэнгүүтээ өөрсдийгөө дампууруулахад хүргэж магадгүй тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, тэд томоохон зээлдэгчдийнхээ зээлийг чанаргүйд тооцож орхино, хадгаламж, харилцагчдынх нь хохирлыг төр, засаг барагдуулчихна, эсвэл өөр нэг банкинд нэгдэн орж, ялаас мултарчихна гэсэн өчүүхэн бодол тээн явааг салбарын ажилчид нь анхааруулж байна.
Төрөөс хадгаламж болон харилцагчдын хохирлыг барагдуулах даатгалын хууль гаргасан нь зарим банкныханд эсрэг талаар ажиллах боломж олгоод байгаа бололтой догоо. Уг нь арилжааны банкууд өөрсдөө хадгаламж, харилцахаа даатгуулдаг тогтолцоог бүрдүүлэхчихвэл төрийн мөнгөөр гараа угааж, угтаа татвар төлөгчдийн нуруу дээр ачаа үүрүүлээд өөрсдөө цэвэр үлддэг, үлдэх бодолтой хүмүүст цохилт болно гэж олон хүн үзэж байна.
Ийм эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил цаасан дээр яваа сурагтай. Энэ асуудалд төр, засаг анхаарал хандуулж, бас урьдчилан сэргийлж, цаг алдалгүй амьдралд бодитой шийдвэр гаргах нь чухал байна. Цаг явсаар, дэлхий хөгжсөөр, харин бид ярьсаар сууна.
Д.Бэхээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hurlee
Nick
Çîðèã
Зочин
gantugs
gantugs