Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Чи чадна. Чадах ёстой юм.
Яг есөн жил болжээ. Гэхдээ аав нь санаж байнаа. Тэр оройг аав нь санаж байна. Их хүйтэн жихүүн орой. Бас бүүдгэр, харанхуй хоосон ертөнц байсан. Дахиад орчлонд нар мандаж, ногоо ургаж, шувууд жиргэхгүй юм шиг бодогдож байсан. Хэцүү байсан... хэлж чадахгүй байна... хэцүү байсан шүү. Миний хүү.
Нэг: Чи чадна. Чадах ёстой юм. Миний хүү! Миний охин !
Яг есөн жил болжээ. Гэхдээ аав нь санаж байнаа. Тэр оройг аав нь санаж байна. Их хүйтэн жихүүн орой. Бас бүүдгэр, харанхуй хоосон ертөнц байсан. Дахиад орчлонд нар мандаж, ногоо ургаж, шувууд жиргэхгүй юм шиг бодогдож байсан. Хэцүү байсан... хэлж чадахгүй байна... хэцүү байсан шүү. Миний хүү.
Аав нь тэр орой хоёр хүүгээ “Буянт-Ухаа”-д онгоцноос тоссон. Цэнд, Цагаанаа ах бид 3 тоссон. Өөр хэн байлаа. Санахгүй байна. Тэгээд яалаа. Машинд суугаад гэртээ бид ирсэн.
Аа тийм. Аав нь хоёр хүүгээ үнссэн. Онгоцны буудал дээр үнссэн юм байна.
Бид замдаа юм ярил уу? Яалаа?... Гэртээ ирээд гал зуухны өрөөнд орж сууцгаасан. Миний хүү хоёр гараараа толгойгоо тэврээд, өвдөгөө тохойлдоод сууж байсан. Доошоо тонгойгоод. Юм бодоод. Юу ч дуугараагүй.
Удаан суусан... Бас хэн ч юу ч дуугараагүй. <<Ээж нь явчихсан шүү дээ. Хүлээж чадсангүй дээ>> гэж хэн ч хэлж чадаагүй. Тэгж хэлж чадах зоригтой хүн. Тэгэхэд тэнд байгаагүй. Тэгээд миний хүү хоёр гурван том нулимс унагаасан. Шалан дээр тэр нулимс унасан. Тэгээд миний хүү тэсээгүй ээ. Алдарсаан.
Аавд нь хатуу байсан. Хэцүү байсан. Бас хорсолтой байсан. Тун их хорсолтой байсаан. Хэнд? мэдэхгүй!
Үрийнхээ нулимсыг харсан. Хувь тавиландаа хорссон байхаа аав нь.
Тиймээ. Миний хүү санасан байхаа. Ээжийгээ санасан байх. Элэг зүрхээ эмтэртэлээ санасан байх даа миний хүү. Ээжийгээ санасан байх. Тэгээд тэсээгүй байх. Алдарсан байх.
Гэрэл цацруулан инээмсгэлэх ээжийгээ санасан байх миний хүү. Гэр дүүргэн налайх ээжийгээ санасан байх даа миний хүү. Тиймээ. Миний хүү хүлээж байгаа даа ээж минь. Хүүгээ хүлээж байгаа гээд яарсан байх. Миний хүү ээждээ яарсан байхаа. Миний хүү сэтгэл зүрхээ үгүйртэл, хоосортол яарсан байх даа. Тэгээд тэсэлгүй алдарсан байхаа. Үр минь.
Уулзаж амжсангүй ээ. Хүүгээ өршөө ээж минь гэсэн байх миний хүү. Ухаарч санасангүй үрийгээ бас уучил гэсэн байх. Миний хүү. Тиймээ миний хүү. Бас гуйсан байх. Миний хүү бурханаас гуйсан байх. <<Ээжийг минь бидэнд буцаагаад өгчих>> гэж гуйсан байх.
Итгэл, сэтгэл, хайр, энэрэл байгаа бүхнээрээ гуйсан байх миний хүү. Миний хүү бурханаас гуйсан байх. Үр минь тэгэхэд гуйсан байх. Тиймээ миний хүү. Аав нь мэдсээн бас мэдэрсэн. Миний хүүгийн нулимс ээжийгээ санасан үрийн минь нулимс байсан. Дуусаж үл барагдах харуусалынх нь нулимс байсан. Дундарч үл шавхагдах хайрынх нь нулимс бас байсан.
Тиймээ миний хүү аав нь бас харсаан харсан. Миний хүүгийн нулимсанд харуусал хатуужил хоёр зэрэгцэн байсныг аав нь харсан. Хайр, энэрэл,нигүүсэл гурав багтаж ядан бялхаж байхыг аав нь бас харсан. Уучлаарай аавыгаа миний хүү, миний охин.
Аавыгаа сонс:
Хэрвээ тийм цаг. Дахин чамд ирвээс: Орчлонгын жам ёсыг ухаарч ойлго.
Сэтгэл зүрхээ чандлан захир. <<Эмгэнэл гашуудыг хүч чадал, оюун ухааны ундрага болго>> гэсэн төвд үг байдаг юм. Сана! Миний хүү. Миний охин. Хорсол хилэнгээ нууж яв! Зовлон зүдгүүрээ нууцлаж өнгөрөө! Битгий ил гарга. Ган болд төмөр шиг хатуу бай. Төмрийг төмрөөр ирэлдэг юм. Миний хүү, миний охин.
Хэрвээ тийм цаг. Чамд дахин ирвээс: Орчлонгийн жаргал зовлонг тунгаан ухаар. Зохицон амьдар. Хүлцэн уучлах сэтгэлээ бүү гээ. Бас үүсгэ. Миний хүү, миний охин бүүр ихээр үүсгэ. Хайр энэрэл, нигүүсэлд тулсан бясалгал хий. Бурханд мөргө. Тахил өргө. Бусдад тусал, сайн үйл бүтээ. Миний хүү миний охин. Дотоод сэтгэлээ хурцал. Бас дахин хурцал. Итгэл найдвараа бүү алд ! Бүү гээ! Миний хүү, миний охин чи чаднаа. Чадах ёстой юм. Миний хүү,миний охин чи чадна.
Хоёр: Эцэг эх багшийгаа амьд Будда гэж бод.
Миний хүү миний охин. Чамд хамгийн ойрхон хоёр бурханаа чи мэдэх үү?
Аав нь Бурханаас асуусан юм.
- Бурхаан та хаана байнаа? Гэж.
- Хажууд чинь байнаа гэсэн.
- Дахиад асуулаа.
- Бурхан та хаана байна? гэлээ.
- Харахгүй байна уу? Хажууд чинь байна гэх.
Тиймээ. Бурхан миний хажууд байсан. Хамгийн ойрхон. Хамгийн бодитой. Хоёр бурхан эцэг, эх хоёр минь байсан. Тэгэхээр миний, хүү миний охин. Чи ээждээ аавдаа яаж хандана. Бурхан чамд тийм л хандана. Бурхан гэж байдаг юм аа. Миний хүү. Бурханд мөргөж яв. Залбирч яв. Бурханд итгэж яв. Биширч яв. Бурхан байгаа хүү минь. Хажууд чинь байгаа. Бурханаа хүндэлж яв,сонсож яв. Бурханаа өргөж яв, асарч яв. Энэ үгийг битгий мартаарай. Үнэн гэвэл энэ.
Бага байхдаа аав нь ээжийгээ. Бурхан гэж боддог байсан. Хайрладаг байсан. Одоо ч тэр. Ээж минь үр минь. Хань минь. Та нар минь аавын Бурхад шүү дээ. Хамгийн ойрхон, хамгийн итгэлтэй, хань нөхөд минь та нар. Аав нь бага байсан. Би ээжийгээ хамгаалдаг. Их том биетэй, баатар эр болно доо гэж боддог байлаа. Хэн ч байсан хамаагүй ээжийн дургүйг хүргэвэл нь нармайг нь нээж өгөөд явуулна даа гэж бодно. Ганц цохиод л унагавал нь ээж минь яасан их баярлах бол гэж бас бодноо. Юм л олдвол хамаагүй ээ мөнгө төгрөг, идэх уух, гоё юм олвол ээждээ л эхлээд өгнө дөө гэж бодно. Тэгвэл ээжид их гоё байх байхаа гээд л бодно. Тэгэхээр ээж минь аавынх нь бурхан байсаан. Та нарт ч бас адилхан. Ер нь тэгээд хүнд. Хэнд ч тэр хамгийн энхрий, ялдам, эгэл даруу бурхан хүн ээж нь байдаг юм.
Тээр жил тэгэхэд аав нь бага байсан. Нэр нь хэн билээ? Мартажээ. Нэг нөхөр байсан юм. Ааваас нь хэд ах. Том биетэй тийм учраас чадал ихтэй нэг нөхөр байсан юм. Хорлонтой. Тэгээд бас дээрэлхүү гэж жигтэйхэн. Байсхийгээд л аавыг нь зодно. Дүү нарыг минь шоглоно. Бас зодно. Яагаад ч би түүнийг дийлэхгүй. Хоёр дүүтэйгээ хоёр гурван талаас нь дайраад ч нэмэргүй. Гурвууланг нь ганц, ганц цохиод унагана. Тэгээд гүйцээ. Хохь нь болгоно яагаад ч нэмэргүй. Навс балбуулна. Ядахад түүний ээж нь цэцэрлэгийн ахлах тогооч. Бидний ээж аяга тавга угаагч. Зиндаа зэрэг хол зөрүүтэйг хэлэх үү. Тэгэхээр ээждээ ховлоод хэрэггүй. Ээжтэйгээ хэдүүлээ хоосон хонох хэрэг гарна. Нэг удаа тэр намайг зодсон. Хонзон санаад аав нь түүнийг отсон. Том чулуугаар толгойг нь хага цохисон юм. Тэгээд ээжтэйгээ дүү нартайгаа хоолгүй хоосон хоносон.
Ээжийгээ зовоосон. Ээждээ аав нь зэмлүүлсэн юм. Тийм учраас бид нар зодуулаад, тэгээд зүгээр өнгөрөөсөн нь дээр гэдгийг мэддэг болсон юм. Хэзээ билээ дээ. Аав нь бага ангид сурч байсан юм. Тасганы овоон дээр бид хэд тоглож байлаа. Нэг том трактор бидний хажуугаар явж өнгөрсөн. Хүүхэд болохоор аав нь сонирхоод Тракторын гаргасан замаар алхаж гарлаа. Нилээд алхаад нэг эргэж хартал нөгөө нөхөр даллаад намайг дуудаж байнаа. Гүйгээд очсон. Намайг тэр нөхөр нэг сайн дэлсэж аваад <<Тракторын замаар явсан хүүхдийн ээж нь үхдэг юм. Танай ээж үхсэн>> гэлээ. Дотор харанхуйлаад , нулимс цутгаад тэр чигээрээ хар чадлаараа гүйсээр ээждээ ирсэн. Ашгүй ээж минь. Амьд сэрүүн аяга тавгаа угаагаад зогсож байж билээ. Ээжийгээ би тэвэрч аваад үнсмээр санагдсан хүмүүсийн дэргэд ичээд чадаагүй санагдана.
Тэгэхээр миний хүү миний охин. Дахиад хэлье. Чи ээждээ, аавдаа яаж хандана. Бурхан чамд тийм л хандана. Бурхан байдаг юмаа миний хүү. Бурханд мөргөж яв, залбирч яв. Бурханд итгэж яв, биширч яв. Бурхан байгаа хүү минь. Хажууд чинь байгаа. Бурханаа хүндэлж яв, сонсож яв. Бурханаа өргөж яв, асарч яв.
Гурав: Яаж чи бурханд хандана. Яг тэгж бурхан чамд ханддаг юм.
Орчлон ертөнц агуу. Их томоо. Хүн амьтан олоон. Хөлгүй энэ орчлонд хүн амьтны дунд <<Би гэж хэн билээ?>> гэж бодож чи үзсэн үү? Би бодож байсаан. Далайд хаясан ганц ширхэг зомгол. Талбайд хаясан ганц ширхэг будаа юм гэж өөрийгөө би бодсон. Та нар ч ер нь хүн бүхэн ижилхэн. Тийм л хувь зохиолтой байдаг юм. Хөвөх үү? Живэх үү? Ургах уу? Устах уу? Өөрөө тэд шийддэг юм. Тэгэхдээ миний хүү! Чамайг бол бурхан өөрөө илгээсэн юм шүү.
Явах нуу? Ургах нуу? Яахнав гээд явуулсан юм. Тийм учраас миний хүү. Бурханд итгэ! Түүний төлөө зүтгэ. Бурханаас аврал эр. Мөргөж бай, залбирч бай. Тэгвэл бурхан чамайг анзаарч анхаарна. Тэгээд бурхан чамд туслана. Яагаад гэвэл миний хүү чамайг бурхан өөрөө энэ орчлонд явуулсан юм шүү дээ. Тэгэхээр чи өөрөө л олигтой байж чадвал, тэр чамд заавал туслана. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Тэгэхдээ чамаас өөрөөс чинь шалтгаална. Хэрвээ чи бурханыг дурсахгүй бол. Ойшоохгүй бол. Түүнийг сонсохгүй ойлгохгүй бол. Тоохгүй бол. Бурхан чамайг орхино. Өөрөө мэдэг гээд бүр хаяж ч мэднэ. Тэгэхээр чи би хэн ч тэр Бурханы сайн сайхны төлөө биш. Бусдын төлөө ч биш. Өөрөө өөрийнхөө төлөө зүтгэж амьдарч байгаа юм.
Яаж чи бурханд хандана. Яг тэгж бурхан чамд ханддаг юм.
Одоогийн Монголд асуудал олон байна. Тэр хөрөнгө хурааж мөнгөтэй ноцолдох зөв үү? О эзэн төр байж таарах уу? Төр мөнгөтэй баян. Тэгээд баялаг хуваагч хувиарлагч байж болох уу? Тэгээд олсон мөнгөө зөв шудрага тэнцүү хувааж өгч чадах болов уу? Яах бол? Хурааж хуваадаг дарга даамалууд яах бол? Өөрсдөө ихэнхийг нь аваад. Үлдсэн жоохон мөнгөө амсах төдий хүртээх болов уу? Дарга баяжиж иргэд хоосрох болов уу? Хөрөнгө мөнгө мэддэг, хуваадаг тараадаг баян төрд ард иргэд нь итгэх болов уу? Яах бол? Өөрсдөө ядуураад. Дарга нь баяжаад байвал хүмүүс яах бол? Баярлах болов уу? Уурлах болов уу? Иргэд яахав?
Хэзээ хоол авах мөнгө өгөх бол? Гээд хүлээгээд суухуу? Өгсөн жоохон мөнгөөр нь хоол авч идээд зүгээр хүлээгээд суухуу? Тэгээд тэд ажилгүй, аз жаргалтай сайхан байж чадах болов уу? Ард иргэдийнх нь амь амжиргаа дээрдэх болов уу? Яах бол? Тэгэхээр ийм байна. Төр хөрөнгөтэй мөнгөтэй байх хэцүү шүү дээ. Хаана мөнгөтэй баян төр байна, тэнд буруу жишиш тогтож, буруу хувиарлалт явагдана. Дарга нь баяжиж иргэд нь хоосордог юм. Хоосон ядуу ажилгүй иргэд төрд итгэхгүй ээ. Тэгээд тэд тэмцэж босож, төр нь уймарч хямардаг юм. Тийм учраас төр мөнгөний хойноос бүү хөөцөлд. Бизнест бүү оролц. Татвараа д ав. Түүгээрээ амьдар, хүргэ, хүрэхгүй байвал үнэнээ хэлээд баян иргэдээсээ гуй. Тэр нь дээр. Ер нь тэгээд мөнгө хуваадаг хүнд, хүн сайн байдаггүй юм. Түүнээсээ сал. Төр түмнийхээ төлөө зүтгэх гэж байгаа бол тэр л ажилаа хий.
Энэ бол үнэн. Ардчилсан Чөлөөт зах зээлийн үндсэн зарчим ийм юм. Төр бишээ иргэд баян байх ёстой. Тэд бизнес хийгээд мөнгө олоод завгүй байх ёстой юм. Бизнетэй, ажилтай баян иргэд нь төрдөө төлөх ёстой. Түүгээр нь ядуу тарчиг төр нь чадан ядан амьдрах ёстой. Анли, Америк, Япон, Солонгост ямар байдаг билээ. Хүмүүс яаж ажиллаж, амьдарч байна. Яг тийм байх ёстой.
Төрийн том дарга хүн ямар байх ёстой билээ? Ардаа өмнөө ямар ч бизнесгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл төр түмнийхээ төлөө зүтгэхэд нь саад болох юмгүй байх ёстой. Чухам нь: одоогийнх шиг даргын өмнө баахан зүгээр мөнгө харагдаад, хэвтээд байвал хэцүү шүү дээ. Яаж дарга зүгээр л хараад суугаад байхав дээ. Хэн ч гэсэн аваад хармаалчихмаар санагдана биз дээ. Тийм учраас даргыгаа бид тийм л юмнаас хол байлгаж чадвал жинхэнэ үнэнч хүчтэй том дарга байлгаж чаднаа.
Жирийн Монгол иргэд харин өөр байх хэрэгтэй. Даргаасаа төрөөсөө мөнгө гуйдаггүй байх ёстой. Түүний тулд муу даргыгаа мөнгө хуваадаг биш , гуйдаг байлгах ёстой. Харин өөрсдөө бол хөрөнгө мөнгөтэй тун ойрхон бай. Өөрөөр хэлбэл өөрсдөө баян байх ёстой. Мөнгөний төлөө хөдөлмөрлөж тэмцээд тун завгүй байх хэрэгтэй. Амьамжиргаа байгаа бүхнээ мөнгөний төлөө зориулаж чаддаг байх ёстой. Тэгж чадвал Монгол төр өөрчлөглөж. Монгол хүн өөр болж. Моннол улс хөгжиндөө. Иргэд нь төрдөө итгэдэг, даргыгаа хүндэлдэг, улсаа хайрладаг болно. Аливаа айл гэр, улс орны хөгжил дэвшлийн эцэг нь сахилга дэг журам. Ээж нь эд баялаг мөнгө байх ёстой юм. Өөрөөр хэлбэл нь эцэг нь төр, ээж нь иргэд байх ёстой.
2013.01.21 Сөүл хот

Батжаргалын БАТБАЯР

Áàÿíìºíõ
Njam
SAIN
Aimaar hun bna.
Аймаар юм
/////////
////////
////////
Mundag aav yum bkdaa
Moogii
Зочин
Цэвлээ
наранбаяр
Зочин
Зочин