Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Ажил ихтэй 10 он
Монгол Улс нэг тийм “үсрэлтийн шидэгч” дээр зогсож байна гэсэн утга агуулгатай үг, өгүүлбэрийг хаанаас ч олж харж болохоор болжээ.
Монгол Улс нэг тийм “үсрэлтийн шидэгч” дээр зогсож байна гэсэн утга агуулгатай үг, өгүүлбэрийг хаанаас ч олж харж болохоор болжээ. Гадаадынхан ч, бид өөрсдөө ч тийн ярьж, бичиж байгаа. Энэ сайхан зөгнөлийн маань эхлэл нь хэдхэн хоногийн дараа гарах гэж байгаа 2010 оноос өрнөнө.
Засгийн газар “хөгжлийн” гэж томъёолсон “аварга том” төслүүдээ жагсаасан. Одоогоор жагсаалтад 26 “нүсэр” ажил бичигдээд байгаа. Оюутолгой, Тавантолгойгоос эхлэсэн уг хөгжлийн төслүүд үндсэндээ манай улсын эдийн засгийн урт хугацааны бодлого гэж хэлж болох юм. Зөвхөн өмнөд говийн бүсэд гэхэд л дээрх 2-оос гадна Нарийнсухайтын чулуун нүүрсний орд, мөн хэд хэдэн жижиг ордууд бий. Чойр-Сайншандын бүс нутагт буй Шивээ-овоогийн уурхайг түшиглэн томоохон цахилгаан станц барих, Х.Баттулга сайдын яриад байгаа Сайншандын нүүрс боловсруулах үйлдвэрийн төсөл яригдаж буй.
Засгийн газраас улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийг “ашигт малтмалаа ашиглан, уул уурхайн салбарыг хөгжүүлж, хүнд үйлдвэрийн суурийг тавих” хэмээн тодорхойлсон. Үнэхээр өнөөдөр манай улсын хөгжлийн хамгийн том тулгуур нь уул уурхай болоод байгаа. Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илрэл тэмдэглэгдээд байгааг Д.Зоригт сайд сонирхуулсан. Financeasia сэтгүүлийн 10 дугаар сарын дугаарт Даниэл Инмэн, “Монголчуудын нутаг эрдэс баялгаараа баян тул энэ орны ирээдүй улам баталгаажиж байна... Нарийвчилсан тооцоогоор, үелэх системийн мэдэгдэж буй 111 элементийн 66 нь Монголд олдсон. Зэс, төмрийн хүдэр, нүүрс гэх мэт голлох үйлдвэрлэлийн нөөц нь асар их бөгөөд ховор элементүүдэд нь уранаас өгсүүлээд, магадгүй, та химийн чиглэлээр сургууль төгссөн байж гэмээнэ мэдэхээр эрдэс бодисууд орно” хэмээн бичжээ. Ашигт малтмалын газрын мэдээгээр, хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2009 оны зургадугаар сарын 1-ний байдлаар 4074, ашиглалтынх 1103, нийтдээ 5177 тусгай зөвшөөрлийг 1928 аж ахуйн нэгж эзэмшиж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 32%-ийг хамран ажиллаж байгаа. Энэ бүхэн бол та бидний эх орон хэр баян болохыг илэрхийлсэн мэдээллүүд. Баян эх оронтойгоо бид хангалттай мэддэг болцгоосон болохоор энэ мэтчилэн нурших нь уг нь илүүц юм байгаа юм.
Миний дээр дурдсан төслүүдийн жагсаалтад байгаа нэг том ажил нь Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэтийн зэсийн нөөц дээр суурилан ажиллах Зэс хайлуулах үйлдвэрийн төсөл. Геологичдын ярьж буйгаар зэсийн нийт нөөц нэмэгдэх боломжтой. Энэ гурван ордод мэдэгдээд байгаагаасаа тэртэй тэргүй өснө. Гэхдээ л хайлуулах үйлдвэр барихад одоо байгаа нөөц маань хангалттай юм. Энэ үйлдвэрийн судалгаа болон техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг ирэх онд хийхээр төлөвлөж буй.
Хар металлургийн цогцолбор байгуулах ажлын эхлэлийг ирэх онд хамаатуулах учиртай. Төслийн хүрээнд хүдрийг олборлох, баяжуулах, хайлуулах анхан шатны үйлдвэрүүд дээр гангийн, төрөл бүрийн төмөр хийцийн үйлдвэрүүд баригдахаар төлөвлөгдсөн. Бас л “ланжгар” ажил. Өнөөдөр манай Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хаягдал төмөр цуглуулан хайлуулж, барилгын шевлер төдийхөн хийдэг. Гэтэл зөвхөн Дарханы районд гэхэд хар төмөрлөгийн хүдрийн 5 орд бий гэж байгаа. Мэдээж, эдгээр ордууд ирээдүйд бий болох цогцолбор үйлдвэрүүдийн түшиц нь байна.
Газрын тос, болон нүүрс-химийн чиглэлээрх томоохон төслүүд энэ бодлогод буй боловч ирэх оны ажлууд гэж нэрлэхэд арай л эртдэх болов уу. Харин барилгын үйлдвэрлэлийн салбарт ирэх онд дахин сэргэлт тохиох нь гэж хэлмээр санагдаж байна. Учир нь Оюутолгой, Ухаа худаг, өмнийн говийн дэд бүтэц, тэр дундаа төмөр замын байгууламжууд барилга үйлдвэрлэгчдийн томоохон захиалагч нар байх төлөвтэй. Оюу толгой л гэхэд ирэх онд 758 сая ам.долларын хөрөнгө оруулалтын барилга, байгууламжийн ажлууддаа оруулахаар батлаад байгаа. Тавантолгой-Гашуун сухайтын 270 км, Нарийнсухайт-Шивээ хүрэнгийн 47,5 км нарийн төмөр замуудын ажил үргэлжлэн хийгдэнэ. Дээр нь нэмэгдээд Тавантолгой-Сайншандын өргөн төмөр зам баригдаж эхэлнэ. Үндсэндээ говийн бүсэд хүнд аж үйлдвэрийн суурь тавигдана. Энэ “суурь” биднийг хангалттайяа “завгүй байлгах”-аар байна.
Эдгээрийн дээр Алтанбулаг-Замын-Үүдийн “хурдны” автозамын төслийг дурдах хэрэгтэй. Энэ зам Европ-Зүүн Азийн транзит тээврийн хурдыг нэмнэ гэж албаны хүмүүс онцолж буй. Өөрөөр хэлбэл энэ замаар их хэмжээний буюу хүнд даацын ачааг 80 км/цагийн хурдтай тээвэрлэх боломж бүрдэх юм. Үүнийгээ бид “хурдны” гэж нэрлэж байгаа. Яадаг юм, бидэндээ л хурдан юм чинь.
Эцэст нь гишүүдийн 76 тэрбумыг бас оруулах ёстой. Энэ мөнгө тэр чигээрээ хөрөнгө оруулалт болж, бүтээн байгуулалтын болон бусад ажилд зарцуулагдана. Ингээд бодохоор ирэх жил “их ажлын” жил байх төлөвтэй.
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
зар