Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Украины зэвсэгт хүчин одоогоор нийтдээ 444 000 цэргээ алдаад байна. Оны эхэнд Украины арми өдөр бүр 800 цэргээ алдаж, 120 цэргийн техникээ алдаж байна. Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болсон. Украин сөрөг довтолгооны үед 80 000 цэрэг, 400 танк, 75 нисэх онгоцоо алдсан.2024 оны эхний нэг сард Украины талын23 000 цэрэг алагдаж шархадсан. Оросын арми украины 3000 гаруй цэргийн техникийг устгасан” хэмээн мэдээлжээ.
Орос зөвлөлтийн түүхчид хэзээ ч өөрсдийгөө колоничлогчид гэж бичиж байгаагүй. Тэд өөрсдийгөө “чөлөөлөгчид” хэмээн дөвийлгөн бичдэг байсан.Тэд “Өндөр соёл иргэншилтэй оросууд бид Сибирийг буюу тэнд амьдардаг буриад, сонгоол, тунгус зэрэг монгол гаралтай бүдүүлэг хоцрогдсон ард түмнийгманж - монголын харгис хаадын дарлалаас чөлөөлсөн” хэмээн бичдэг юм.
Хэрэв Зөвлөлт улс НАТО-гийн гишүүн болвол НАТО-гийн орнуудын ажлыг нураах байв. НАТО зөвлөлтийн НАТО-д элсэх гэсэн саналд татгалзсан хариу өгөв. Зөвлөлт улс хариуд нь Өрнөдийг милитаризмд буруутгаж зөвлөлтийн энхийн саналыг хүлээн авсангүй хэмээн мэдэгдэв.НАТО Зөвлөлт улсыг эвсэлд элсүүлвэл ардчилсан зарчимд тохирохгүй хэмээн үзэв.1955 онд Зөвлөлт улс НАТО-гийн эсрэг Варшавын гэрээний эвсэл байгуулж энэ байгууллага 1980 оны сүүлч хүртэл оршиж байв.
Сүүлийн хориод жил Дубайд дэлхийн шилдэг архитекторуудыг урьж ажиллуулан дэлхийн хамгийн шилдэг загвартай, орчин үеийн зочид буудал, оффисууд үйлчилгээний төвийн барилгуудыг барьж, завсаргүй бүтээн байгуулалтын ажил хийжээ.
Орос улс одоо Украины эсрэг дайны ажиллагаагаа түр ч гэсэн зогсоож, “Исламын улс” хэмээх байгууллагын алан хядах ажиллагааны эсрэг АНУ, Өрнөдтэй хамтран ажиллах нь юу юунаас чухал хамгийн зөв бодлого болох юм биш үү.
Богд хааныг залгамжилж тусгаар тогтносон Монгол улсыг цаашид удирдах чадвартай гэгдэж байсан Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам Эрдэнэ дайчин чин ван , Монгол улсын Гадаад яамны тэргүүн сайд М.Ханддорж 1915 онд тархиа ташуураар бяц цохиулан амь насаа алдлаа. Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам, Сайн ноён хан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс – Очирын Намнансүрэн 1919 онд найран дээр бусдын өгсөнархинд хордогдож амь насаа алдав.