Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

ОРОСЫН ХУДАЛ ХУУРМАГ ​УХУУЛГА

Гадаадын хэвлэлд эдүгээ Оросын суртал ухуулга Украины дайны ​тухай болон дайны гэмт хэргүүдээ хэрхэн нууж байгаа тухай үнэн зөв тодорхой мэдээллийг тусгажээ. ​2022 оны 2-р сарын 24 ний өдөр Путин дэлхий дахинд мэдэгдэхдээ: “Бидэнд хэн ч саад хийж болохгүй. Саад хийвэл хариуг нь тэр дор нь барих болно” хэмээн бусдыг айлгаж мэдэгдэж байсан бол одоо 2023 оны 2-р сарын 23 ны өдөр “Бүх ард түмэн эх орноо хамгаалагчид юм ” хэмээн ярих болсон аж.

БАЙРАКТАР

Байрактарын зэвсэглэл: 4 пуужин зөөж харвадаг. Нэг Байрактар дроны үнэ 1-2 сая доллар. Нэг комплект нь 6 дрон, Удирдлагын 2 станцаас бүрддэг. Мөн 200 ширхэг пуужин болон бусад тоног төхөөрөмж ордог. Нийлээд нэг комплект нь 69 сая долларын үнэтэй.

ИХ ГҮРНИЙ ДЭЭРЭНГҮЙ ҮЗЭЛ

Их гүрний дээрэнгүй үзэл бол Орост байна уу, Хятадад байна уу, хаана ч байсан жижиг үндэстэн, жижиг ард түмэнд яг адилхан хатуу харгис ханддаг юм. Эх хэлийг нь хориглодог юм, эх бичгийг нь хориглодог юм, газар нутгийг нь “улсын газар” нэрийн дор булаан авдаг юм, хамаг өмч хөрөнгө, мал сүрэг, бэлчээрийг нь “улсын хөрөнгө” нэрийн дор булаан авдаг юм. Шүтдэг шашныг нь хүртэл устгадаг юм. Харин их гүрэнд хавчуулагдсан жижиг үндэстэн бол зөвхөн “үндэстний цөөнх” гэсэн нэр төдийхөн үлддэг.

УКРАИНЫ ДАЙНЫ ӨРТӨГ

Дайн эхний сард Орос улс дайнд 55 тэрбум доллар зарцуулжээ. Алсдаа Орос улс дэлхийн хоёдугаар дайны дараа хамгийн их зардал энэхүү дайнд зарцуулах нь тодорхой болоод байна. Дайн эхлээд Путин 35 тэрбум долларын гарз амсаад байна. Нэг хоногт 230 сая долларын цэргийн техникээ алдаж байна.

ОРОСУУД ДАЙНЫГ ХҮССЭН ГЭЖ ҮҮ

Эдүгээ ​Орос орон украины дайныг зогсоох уу? Орос орны цэргийн нөөц дуусах дөхсөн үү? Орос оронд төрийн эргэлт гарах уу? гэсэн гурван асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

МОНГОЛЫН ХОЙД НУТГИЙГ ОРОСТ ​АЛДСАН НЬ

Монголын баруун хойд нутаг алтайгаас эхлэн зүүн зүгт Байгаль далай хүртэлхи үлэмж их монгол нутгийг Оросын дипломатч, генерал- адмирал ​Федор Головин элдэв зальт арга, цэргийн хүч хэрэглэж, ​Ойрдын Галдан бошигтыг монголын эсрэг турхирч, ​манж нартай давхар тохиролцож түрэмгийлэн булааж авчээ. 700 гаруй алтны ордтой, Байгаль далай орчмын монголын үзэсгэлэнт ​нутаг ингэж ​Оросын мэдэлд орсон юм.