Монгол улсад дүрвэгчдийн асуудлаар бичсэн ном судалгаа огт байдаггүй. Олон ботиор хэвлэгдсэн “Монгол улсын түүх” номонд монголын дүрвэгчдийн талаар нэг ч үг байдаггүй.
Монголчууд аа. Яруу тансаг төрөлх монгол хэл болон гайхамшигт босоо монгол бичиг соёлоо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалъя.
Оросын зарим шударга сэтгүүлчид, тоймчид “Зөвлөлт Холбоот улсын үеийн Брежнев дарга бол цөмийн зэвсгийг хэзээ ч хэрэглэхгүй хүн байсан. Харин Оросын Холбооны ерөнхийлөгч Путин бол цөмийн зэвсэг хэрэглэж мэдэх хүн шүү” хэмээн үзэж байна.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Украины зэвсэгт хүчин одоогоор нийтдээ 444 000 цэргээ алдаад байна. Оны эхэнд Украины арми өдөр бүр 800 цэргээ алдаж, 120 цэргийн техникээ алдаж байна. Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болсон. Украин сөрөг довтолгооны үед 80 000 цэрэг, 400 танк, 75 нисэх онгоцоо алдсан.2024 оны эхний нэг сард Украины талын23 000 цэрэг алагдаж шархадсан. Оросын арми украины 3000 гаруй цэргийн техникийг устгасан” хэмээн мэдээлжээ.
Эзэн Богд Чингис хаан, түүний ач хөвгүүн Хубилай нар болон алтан ургийн их хаад найман зууны тэртээ дэлхийн дөчин улсыг нэгтгэсэн, алс өрнөдийн Альпийн нуруу, Адриатын тэнгисээс алс дорны Солонгос, Хятад, Индонез хүртэлхи евроазийн 33 сая хавтгай дөрвөлжин км уудам газар нутагтай, Их Хурилдай, эрдэмтдийн чуулгантай,аравт, зуут, мянгат морьт цэрэгтэй, Их Засаг хуультай, шуудан өртөөтэй, олон шашныг адил тэгш хүндэтгэсэн, худалдаа арилжааг чөлөөтэй хөгжүүлсэн, торгоны замыг хамгаалсан, олон улсын харилцааг бэхжүүлсэн, одон орон, уран барилга бүтээсэн,тамга тэмдэг,босоо монгол бичиг үсэгтэй,төр шашныг хослуулсан дэлхийн хамгийн том хүчирхэг Их Монголын эзэнт гүрнийг байгуулж168 жил оршин тогтнож дэлхийн соёл иргэншилд үлэмжих үүрэг гүйцэтгэж тод мөрөө үлдээсэн билээ
Монголчууд коммунистуудыг “буруу номтон улаантнууд” гэдэг байсан. Тэдэрх мэдэл, эд хөрөнгөний төлөө эхнэр хүүхдээ хүртэл худалдахад бэлэн, ах дүүгээ хүртэл алахад бэлэн, улаан таван хошуу, улаан туг хоёрыг шүтэж, хүн алж хүрээ талдаг байсан тул ард түмэн тэднийг буруу номтон улаантанууд гэдэг байжээ.