Тэрхүү эгзэгтэй цаг үед монголын маршал Чойбалсан зөвлөлтийн НКВД-тэй хуйвалдан “Хар эрэг” хэмээх хорт ажиллагаа явуулж, Дэмчигдонров ванг “Үндэсний асуудлаар зөвлөлгөөн хийе, гэрээ хэлэлцээ хийе” хэмээн хүүгээр нь хуурамч захидал бичүүлж Монголд хуурч авчран 1950 онд баривчилж шоронд хийсэн юм. Маршал Чойбалсан Монголд итгэл найдвар өвөртлөн ирсэн Дэнчигдонров ванг шоронд хийж, түүний хүү Дугарсүрэнг буудан хөнөөнө гэдгийг Дэ ван яахин мэдэх.
Зөвлөлт монголын хилийн хэлэлцээрийн хурлын уур амьсгал улам хурцдаж байв. Хилийн хэлэлцээр дээр Зөвлөлт Холбоот улсын БНМАУ дахь Элчин сайд Вячеслав Молотов Тувагийн үлдсэн газар буюу Зөвлөлт Холбоот улсын 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт Холбоот улсад нэн даруй шилжүүлж өг хэмээн монголын талыг дарамталж шахсаар байв.
Оросын түрэмгийлэлийн гол шалтгаан нь Хойд Монгол бол ой мод, мал сүргээр баян, алт, мөнгө, нүүрс, хөнгөн цагаан зэрэг ашигт малтмалаар дүүрэн, газар нутаг нь өргөн уудам байснаас болж оросуудын шуналыг хөдөлгөжээ. Оросуудын эхний дайралтуудыг буриад монголын ард иргэд няцааж дайснуудыг буцаан хөөдөг байсан боловч сүүлдээ цэрэг зэвсгээр дутаж ялагдаж ухарсаар 1659 он гэхэд буриад монголын ихэнхи нутаг оросын казак цэргүүдэд эзлэгджээ. Оросууд эзэлсэн газар бүртээ бэхлэлт барьж хүчээ зузаатгаад дараагийн дайралтуудыг хийдэг байв.Ерөнхийдөө буриад монголчууд 17-18 р зуунд 120 жил оросын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцсэн ажээ.
Яг одооны байдлаар Иранд Хаменей нас барсны 40 хоногийн гашуудал зарлаад байна. Ираны хүн амын нэг хэсэг нь гашуудаж байхад нөгөө хэсэг нь баярлаж байна. Ираны эрх баригчид АНУ-тай хэлэлцээр хийхгүй, цаашид АНУ, Израилтай тулалдах болно хэмээн мэдэгдэж байна. Одоо цаашид Иран яах бол?
Жаргалын замд уур, шунал хоёр их саад болдог. Монголчууд “Уул морийг зовооно, Уур хүнийг зовооно” гэдэг. Шуналтай хүн зовлонтой. Муу бодолтой хүн зовдог. Сайн бодолтой хүн жаргадаг. Буян үйлдвэл жаргал ирдэг. Нүгэл үйлдвэл зовлон ирдэг. Сэтгэл ханамжгүй хүн бол зовлонтой л хүн гэсэн үг. Сэтгэл ханамжтай хүн амар жаргалтай хүн. Жаргалтай хүнд айдас, горьдлого, уур, шунал, хардалт, харуусал байдаггүй юм. Хүн сэтгэлээ номхруулж чадахгүй бол хүний сэтгэл яг л намрын царцаа шиг энд тэнд үсчиж байдаг. Жаргалтай хүн гэж сэтгэлийн амар амгаланд хүрсэн хүнийг л хэлээд байгаа юм.
Илон Маскийн бүтээсэн орчин үеийн ухаалаг орон сууцны үнэ хуучин автомашинаас ч хямд үнэтэй буюу нийт 7999 ам долларын үнэтэй ажээ. Энэ бол дэлхийн хамгийн хямд үнэтэй тохилог, ухаалаг, авсаархан орон сууц сууц юм. Ийм хямд үнэтэй орон сууц дэлхийд өмнө нь гарч байгаагүй юм.