Надад ном бичих амархан байлаа. Учир нь би олон мянган номуудыг орос, монгол хэл дээр уншчихсан, шилдэг сайн номуудыг цуглуулчихсан, бичих сэдэв толгойд бэлэн болчихсон байлаа. Харин бичсэн номоо хэвлүүлж борлуулах л бэрх байлаа.
1964 оны 10-р сарын 16-ны өдөр Жоу Эньлай Маод “ Манай агуу их Хятад улс хятадын атомын бөмбөгийг амжилттай дэлбэллээ” хэмээн мэдэгджээ.
Өрнөдийн судлаачид ”Атомын бөмбөг бүтээхэд Хятад улс хорьдугаар зууны тавь, жараад онуудад нийтдээ 4 тэрбум 100.0 сая ам долларын зардал гаргажээ. Энэ их валютаар өдөр бүр 300 калори хүнсээр өлсгөлөнд нэрвэгдэж үхсэн хятадын 38 сая хүнийг хоёр жилийн турш хангах боломжтой байлаа. Маогийн атомын бөмбөг америкчуудын Японд хаясан хоёр атомын бөмбөгнөөс бараг 100 дахин олон хятад хүний амь насыг авч оджээ” хэмээн дүгнэлт гаргажээ. Тэр үед хятадын коммунистуудын цөмийн зэвсгийн төлөөх хийрхэл өлсгөлөнгөөр үхэж буй ард түмнээсээ ч илүү хүчтэй байв.
2021 оны 1-р сард Элон Маск “Амозоны” Жефф Безосыг ардаа орхиж дэлхийн хамгийн баян хүн болов. Түүний хөрөнгө тэр үед 199.9 тэрбум ам, доллар болсон байв. 2021 оны 10-р сард түүний хөрөнгө 209 тэрбум ам.долларт хүрчээ. 2021 онд түүний хөрөнгө гэрлийн хурдаар өсөв. Удалгүй 2021 оны 11-р сард түүний хөрөнгө 271 тэрбум ам.долларт хүрэв. “Forbes” - ын мэдээлснээр 2021 оны 12-р сарын 1 -ний өдөр “Тесла” компанийх нь хувьцаа эрс өсөх үед түүний хөрөнгө 300.0 тэрбум ам долларт хүрчээ. Дэлхийд ийм амжилтанд өмнө нь хэн ч хүрч байсангүй. Элон Маск дараа нь “Тесла”-гийнхаа 5.0 тэрбум долларын хувьцаагаа заржээ. Харин 2022 онд Элон Маск 122.6 тэрбум доллараа алджээ. Гэвч түүний хөрөнгө дахиад л өсөөд эхэлжээ. Одоо түүний хөрөнгө 2024 оны байдлаар 256.0 тэрбум ам.долларт хүрч дэлхийд эхний байрт магнайлж байна.
Ер нь Оросын мусульманчуудын бүс нутгууд бүгд их тэсрэлтийн өмнө ирчихээд байх шиг санагддаг. Тэд Москвад дахин захирагдахгүй гээд бүгд нэгэн зэрэг босоод ирвэл яана, Оросын арми одоо Украины фронт дээр тулалдаад бүр найдахын аргагүй болчихсон байгаа гэж бодохоор Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү?
Дараа нь БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойгоор Хрущев Хятадад дахин айлчлан ирэв. Энэ удаа Мао Зэдун зөвлөлтийн төлөөлөгчдийг үл тоосон байдалтай байжээ. Мао зөвлөлт- хятадын уулзалт дээр янжуур татаж утааг нь Хрущевийн нүүр рүү үлээж байв. Улс төрд ч гэсэн тэр үед их утаа болж байлаа. Тэр үед Түвдийн бослогыг Хятад зэвсгийн хүчээр дарж байв. Хятад Энэтхэгийн хил дээр хятадын цэргийг бөөгнөрүүлж байв. БНХАУ Тайваньтай сөргөлдөж байлаа.
Сталин Маог хүлээн авч уулзалгүй удаад байв. Сталин огт яарахгүй байв. Мао бухимдуу байх нь ч аргагүй. Мао болон хятадын төлөөлөгчид Сталинтай уулзах гээд 1949 оны 12-р сарын 15 ны өдрөөс эхлээд одоо болтол бараг бүтэн нэг сар болчихсон байлаа.