Монгол улс ардчилал, зах зээлийн замд ороод 34 жил болжээ. Ард түмэн тэр үед азийн бар улс болно гээд их л баяртай байсан даа. Улс орон хөгжсөн үү гэвэл удаан хөгжиж байна л гэхээс хөгжиж чадсан, өндөр хөгжилтэй улс болсон гэвэл худал үг болно. Монгол улс зах зээлд ороод 33 жил өнгөрөөд байхад азийн бар улс байтугай, бамбар улс ч болж чадсангүй. Яагаад Монгол улс сүүлийн 33 жилийн дотор хөгжиж чадаагүй юм бэ. Ямар шалтгаан байна вэ? Хөгжлийн гацаа юунаас болж гарсан юм бэ. Ердөө хоёрхон том шалтгаан байна.
1979 оны 11-р сарын 27-ны оройн 19 цагт Зөвлөлтийн Тусгай албаны цэргүүд / СпецНаз/ Кабулын нисэх онгоцны буудалд гэнэт десант буулгаж Афганистаны төрийн ордоныг бүсэлж Ерөнхийлөгчийнх нь харуулын албаны цэргүүдийг БТР дээр суурилуулсан “ЗСУ Шилка” пулемётаар буудан хөнөөж төрийн эргэлт хийжээ. Афганы ард түмэн “зөвлөлт нөхдүүд”-ийнхээ энэхүү гэнэтийн цэргийн ажиллагааг огт ойлгосонгүй. Харин хожим нь мэдэж зөвлөлтийн түрэмгийллийг үзэн яддаг болсон юм. Афганы ард түмэн зөвлөлтийн цэрэгт 1 сая 500 000 иргэнээ хөнөөлгөж / тэдний дунд олон мянган хүүхэд, бүсгүйчүүд, ахмадууд амь үрэгдсэн / зөвлөлтийн цэргийг үзэн яддаг болсон юм.
Башар Асадын дэглэм 2024 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр нуран унав. Путин Башар Асадыг түүний гэр бүлийнх нь хамт Орос улсад “Ил-62” ачааны нисэх онгоцоор авчирч улс төрийн орогнол олгожээ. Оросын тусгай албаныхан Башар Асадыг “Ливийн удирдагч Каддафи шиг төгсөж болзошгүй, одоо босогчдыг дарах ямар ч арга байхгүй тул Орос улсад зугатан улс төрийн орогнол авах нь зөв” хэмээн урьдчилан ятгаж Башар Асадыг Москвад аваачжээ. Босогчид эдүгээ Дамаскад Асадын ордон шилтгээн рүү дайрч, түүний амьдарч байсан ордон, цөмийн цохилтоос хамгаалах газар дорхи бункер, 300 шахам асар их үнэтэй дэлхийн брэнд суудлын автомашины цуглуулгатай том грашд нэвтэрч зарим эд хогшлыг нь дээрэмдэн авч байгаа ажээ.
Шинжээчид “ Хойд Солонгос Орос улсад цаашид 100 000 цэрэг нэмж явуулж болзошгүй. Хэрэв Хойд Солонгосын удирдагч Ким өөрийн армийн 1 сая 200 000 цэргийн 100 000 цэргийг Орос руу илгээх тушаал өгвөл тэд хэзээ ч явахад бэлэн байна.” хэмээн үзэж байна.
Улсын Их Хурлын Тамгын Газраас саяхан улс даяараа “Битүү шөл хийж идэцгээе” гэсэн уриалга гаргажээ. Улс даяараа битүү шөл идэцгээе хэмээн уриалснаас Ум мани бад мэ хум хэмээх мааниа ард түмнээрээ зөв ойлгож, зөв бясалгаж сурвал алс хойтдоо ихэд тустай даа.Идэж уухыг адгуусан амьтан ч чадна. Харин зөв бясалгахыг зөвхөн хүн л хийж чадна.
Буддын сударт: ”Зонхаба Богд хойд төрөлдөө өөр Замбуутивд нэгэн хаан болон төрж амьтны тусыг ихэд үйлдэж, гутгаар төрөлдөө энэ Замбуутивийн дорно зүгийн Риза хэмээх сүм хийдэд бандида болон төрөх. Хоёр мянган шавь нар хурах бөгөөд шавь нар бүхэн нь чуулганы их мөр ба барилдлагын их мөрд оршигчид ямагт болох болмуй. Мөн Сухавадийн оронд төрөх ба “Билэг билгийн эрхт” хэмээх Бурхан болно. Мөн сайн галавын мянган бурханы есдүгээр “Сайн нүдэт” хэмээх Бурхан нь Зонхабагийн хувилгаан дүр мөн болой” хэмээн өгүүлжээ.