Хүн төрөлхтөн сансар судлалд амжилт гаргаад бүтэн жаран өнгөрчээ. Эдүгээ Марс гаригийг манай дэлхий колоничлох цаг ойртжээ. 2020 оны зургадугаар сард дэлхийгээс гурван ч удаа Марс гариг руу АНУ, Хятад, Арабын Эмират улс хиймэл дагуул нисгэлээ. Хүн төрөлхтөн яагаад Марс гаригийг сонирхоод байдаг юм бол? Хэдэн удаа Марс гариг руу хиймэл дагуул нисгэж ямар ажил хийсэн юм бол?
Зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр улс орны хөгжил, ард түмний аз жаргалыг хэмжих нь өрөөсгөл юм. Хүмүүсийн аз жаргалыг эд хөрөнгө, мөнгөөр бус, сэтгэлийн амар амгаланг олсон байдлаар нь дүгнэх нь зөв юм. Аз жаргалын индексээр дэлхийн дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Бутан орон шалгарчээ.
Өнөөдөр арван дөрөвдүгээр Далай ламын мэндэлсэн ариун өдөр. Далай лам эдүгээ 89 насыг зооглож байна. Арван дөрөвдүгээр Далай лам 1935 оны 7-р сарын 6-ны өдөр Түвдийн Амдо нутаг буюу Хөх нуур мужийн Тагцэр тосгонд эцэг Цогжинцэрэн, эх Дэгжцэрэнгийн хүү болон мэндэлжээ. Хүүд Лхамдондов хэмээх нэр хайрлажээ. Тэднийх долоон хүүхэдтэй айл байлаа.
Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ төр үйлчлэх цаг ирлээ. Ард түмэн “төр надад юү өгөх вэ” гээд бэлэнчлэх биш, би эх орондоо юү бүтээх вэ гэдгээ бодох цаг болжээ.
Зарим улс төрчид, намчид “Монгол ялна”, “Ард түмний ялалт” гэх мэтийн сүржин уриа дэвшүүлдэг. Гэвч эцэстээ ганц ерөнхийлөгч сонгуульд ялж, ганц нам л сонгуульд ялдаг шүү дээ. Тэр бол ард түмний ялалт биш. Ард түмэн хэзээ ялдаг юм бэ гэвэл улс орон хөгжиж, шударга ёс тогтож, ард түмний амьжиргааны түвшин эрс дээшилсэн цагт ялдаг.
Би нэгэн удаа Монголд Д.Ширэндэв багшийн заадаг Үлэмж үзэхүйн бясалгалд 10 хоног суусан юм. 10 хоногийн турш өглөөний 04 цагаас үдшийн 22 цаг хүртэл анир чимээгүйн дунд бясалгал хийж юү ч ярихгүй, нэг ч үг дуугарахгүй, зөв амьсгалж, зөв бясалгаж, цагаан хоол зооглож сурсны дараа бие сэтгэл хөнгөрч оюун ухаан саруулсаж ер бусын амар амгалан болж билээ. Бясалгалын дараа үг дуугарах ч сонирхолгүй болдог юм билээ. Зөвхөн анир чимээгүйн дунд бясалгал хийх ихэд чухаг юм байна гэдгийг ойлгосон доо.