Сайхан монгол орныхоо баруун хаязгаар Баян-Өлгий аймгийн сум суурин бүрт ажиллаж явна “Бидний цөөхөн монголчууд” төслийн багийнхан. Мэдээж энэ цагийн түүхийг ирээдүй хойчдоо үлдээх зорилготой. Аймгийн төвөөс 150 км, нийслэл Улаанбаатар хотоос 1800 орчим км-ийн цаана орших монгол улсдаа газар нутаг, хүн амын тоогоороо хамгийн том сумдуудын нэгд тооцогддог “Дэлүүн” суманд ирлээ. Манай баг гурван машинтай. Машин бүр ардаа чиргүүлтэй. Үүндээ бид унтах мишокнуудаа, тоног төхөөрөмжөө ачаад явдаг. Замын тоосонд дарагдсан бидний машин засаг даргын тамгын газрын байрны урд очиж зогслоо. Хуучин нурж унахад бэлэн байшин харагдана. Гаднаас нь шинжвэл за даа энэсум ч айхтар хөгжөөгүй бололтой гэж бодогдохоор. Гэтэл энэ байрнаас холгүйхэн сургууль харагдаж байна шүү. 

Өдөр очсон учир завсарлагааны цаг болж бага ангийн хүүхдүүд бидний машиныг тойрон, сонирхон зогсоно. ЗДТГ-ын байрлуу орохоос илүүтэй “сургууль” миний анхааралыг татаж байлаа.Ш. Ногойн нэрэмжит“Дэлүүн” бүрэн дунд сургууль гэсэн томоос том хаягтай, зай талбай томтой,саруулхансургууль сүндэрлэн харагдана. Дотогшоо орволсурагчид гүйлдэн багш нар хүүхдүүдээ анги анги руу нь аваад орж явна. Сургуулийн жижүүртэй уулзахад захирлын өрөөг зааж өглөө. Анх 1938 онд 2 эсгий гэртэй,4 багш, 30 сурагчтай байгуулагдаж байсан сургууль маань өдгөө 80-н жилийн түүхтэй,1400 гаруй сурагч, 95 багштай, 2 корпуст хичээллэдэг. Сургуулийн дотуур гурван ч байртай, 500орчим хүүхэд амьдарч байна гээд л ам бардам ярьж байсан. 

Сумын сургууль дотуур байртай байх маш чухал. Алсагдсан багт амьдардаг малчин айлын хүүхдүүд холоос хичээлдээ явна гэдэг хөдөөгийн сурагчдын хувьд хэцүү асуудал. 10-н багтай тус сум үүнийгээ шийдэждээ гэх бахархал төрж байсныг нуух юун. Энэ сургуулийн ихэнхи сурагчид казах хэлээр ярина. “Дэлүүн” суманд дан ганц казахууд амьдардаг учир монгол хэлний хичээлийг 2-р ангиас нь ордог гэжсургалтын менежер ярьж байлаа. Монгол хэлээр ярьж чаддаг сурагчид олон болоосой гэсэн хүслээр л энэ сургуулиас гарлаа. 

“Дэлүүн” сум улсын хэмжээнд дотуур гурван ч байртай гэдгээрээ дээгүүрт ордог гэдгээ ч хэлж байлаа. Хүүхдүүд ая тухтай нөхцөлд сурч байгаа нь тэдний гэрэл цацруулсан харцнаас мэдрэгдэнэ. Мөн энэ суманд ажиглагдсан нэг зүйл бол нэг дор төвлөрсөн 150 гаруй дэлгүүр байлаа. Нэг суманд яахаараа ийм их дэлгүүр байдаг юм бол гэсэн сониуч зандаа хөтлөгдөөд яваад үзэхэд бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн нэг дор байна. Баян-Өлгий аймгийн зарим сумдуудаар явахад ажилгүй хүмүүс их байгаа ажиглагдсан. Гэтэл энэ сумын иргэд ажилтай, орлоготой, болохын тулд бизнесс эрхэлж байгаа нь бас л сайшаалтай. 

Зарим нэг наймаа эрхлэгчтэй яриа өрнүүлэхэд манай энэ хавь 1 дахь өдөр бол бараг л зах шиг болдог. Хөл хөдөлгөөн ихтэй. БНХАУ-тай хил залгадаг учир бидний наймаа ашигтай гэж ярьж байлаа. Дэлүүн сум 8000 гаруй хүн амтай, 200.000 мянган малтай. Гол зонхилох аж ахуй нь мал аж ахуй. Иргэдийн ихэнхи нь хувь нь малчид. Тэд малынхаа ашиг шимийг хүртэж сумынхаа хөгжил дэвшилд хөрөнгө оруулж яваа хөдөлмөрч хүмүүс юм. Цаг агаарын хувьд алтайн өндөр уулсын дунд оршдог, ой мод багатай, хүйтэн сэрүүхэн гэмээр. Тус суманд хүүхдийн цэцэрлэг, сум дундын нэгдсэн эмнэлэг, гээд яваад байсанбүгд л байна. Хүн ард нь хөдөлмөрч, хүүхэд залуус нь сурч боловсроод, өрнүүн ихүйлстэй байгаа нь тус суманд нь саатахад харагдсан учир ЗДТГ нь хуучин байшингаа шинэхэн байр болгож, хөрөнгө мөнгө зарцуулалгүйхарин ч хүн ардынхаа, сумынхаа хөгжилд төсөв мөнгөө зориулждээ гэж бодогддлоо. Улсын хөгжил сумаасаа гэж энэ байх. Хөрөнгө мөнгө хаясан сүртэйбарилга барьж хийрхэлгүй энэ мэт сумынхаа хөгжилд анхаарвал зүгээр санагдлаа. Ингээд дараагийн сум ямар байхыг эрхэм таньтай хуваалцах хүртэл түр баяртай.