Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Даргын цагаан бөгс
Хэрвээ даргын цагаан бөгсийг сахал хатгавал дарга уурлана. Дарга уурлавал мэдээж доод хүмүүстээ л муу. Аашилна, загнана, зандарна. Тиймээс даргынхаа аашыг хөдөлгөхгүйн тулд бид шат шатандаа сахлаа хусч дадсан.
Нэгэн дарга намынхаа залуусыг сахлаа байнга хусч байхыг сануулдаг гэнэ. Энэ тухай сонссон хоёр хүн хоорондоо ийн ярилцав.
-Яагаад сахалтай залуус намд байж болохгүй гэж үздэг юм бэ?
-Яах юу байхав дээ. Бөгс долоохоор сахал нь хатгаж загатнуулаад байдаг учраас дарга нь дургүй байдаг байхгүй юу.
Үнэхээр ч даргын цагаан бөгсийг сахал хатгах ёсгүй гэх энэ зарчим манай нийгмийн тунхаг болоод удаж байна. Хэрвээ даргын цагаан бөгсийг сахал хатгавал дарга уурлана. Дарга уурлавал мэдээж доод хүмүүстээ л муу. Аашилна, загнана, зандарна. Тиймээс даргынхаа аашыг хөдөлгөхгүйн тулд бид шат шатандаа сахлаа хусч дадсан.
Та итгэхгүй байгаа бол манай төрийн албаны үүд хаалгаар шагайгаад яваад үзээрэй. Сахалтай хүн тун ховор живэр шүү. Тиймээс сүүлд сахал ховордсоноос үүдэж, сахлыг живэр гэж толь бичигт тэмдэглэх болсон тал бий.
Уг нь сахлаа ургуулаад, заавал “бөгс долоохгүй” байж болно л доо. Хэрвээ тэгвэл тэр хүн хэзээ ч дарга болохгүй. Дарга болохгүй л бол сайхан амьдрахгүй, баяжихгүй, нэр алдарт хүрэхгүй. Тийм ч учраас “бөгс долоох дамжаа”-г заавал дамжиж байж хурган дарга, ишгэн дарга, төлгөн дарга, хуцан дарга гэх мэтээр зэрэг дэв өгсөх жамтай.
Бид бага балчраасаа л бөгс долооход суралцаж, үүнээсээ болоод сайн ухаантай толгойг биш, сайхан бандгар бөгсийг илүүд үзэх болсон нь нууц биш л дээ. Өөрөөр хэлбэл, даргын зэрэг зиндааг тархи, ухаан, толгой нь биш, бөгс нь илэрхийлдэг. Хамгийн бүдүүн, бас цэвэрхэн, цагаан бөгстэй бол тэр хүн хамгийн том дарга гэж ойлгож болно л доо. Цэвэрхэн цагаан байдгийн тухайд бол тайлбарлалтгүй. Маш олон хүн долоож байгаа бөгс цэвэрхэн, цагаан байхаас яах билээ.
Ер нь даргыг толгойгоор нь биш, бөгсөөр нь шинждэг заншил зөвхөн манайд л бий дээ. Том зузаан бөгс сандал суудал дээрээсээ хэсэгтээ л ховрохгүй, бат бөх, даацтай, удаан суулттай байдаг. Энэ нь төрийн тогтвортой байдлын баталгаа болж өгдөг ёстой.
Бөгс долоох бол явж явж их буянтай, бэлгэ дэмбэрэлтэй ажил. Төрийн сайхан сэнтий, түшмэл даргын сандалд бохир, заваан бөгс хүргэхгүй гэсэн асар их алсын хараатай, эх оронч үйлдэл юм. Тиймээс л бид дарга болох хүний бөгсийг хурган дарга байхаас нь эхлэн хуцан дарга болон болтол уйгагүй долоон “цэвэрлэдэг”. Ингээд ирэхээр “Төр ариун” байх нөхцөл бүрдэнэ гэж итгэдэг ухаантай. Түүгээр ч зогсохгүй ээ, дарга нарын маань унгас хүртэл сайхан үнэртэж эхлэх тохиолдол бий. Хэрвээ ийм тохиолдол гарвал, бөгс долоогчийг нь үнэнхүү сайшаан магтах хэрэгтэй юм.
Бөгс долоогчид нэгэндээ их дургүй. Өөрийнхөө долоох бөгсийг нөгөөгөөсөө харамлана гэж жигтэйхэн шүү дээ. Ядаж байхад бөгс долоогчид дотроо олон дамжаа, нэр шошготой. Тэднийг хооронд нь ялган танихад тун хэцүү. Учир нь бөгс долоогчид зан ааш, үйл хөдлөлийн хувьд хоорондоо ялгагдахын аргагүй адилхан. Тэднийг олон янзын нэр, бие биедээ өгч буй хочоор нь л ялгах боломжтой. Цүнх баригч, суганы үс, өгзөгний үс, бялдаг, салтааны хүн, бандаашны резин гэх зэргийн цол гуншинтай.
Ер нь өнөөдөр хэн сайн бөгс сайн долоосон нь ирээдүйд бөгсөө сайн долоолгох магадлалтай. Хүн болж төрсний хэрэг юу билээ, бөгсөө нэг долоолгоод үзчих хүсэл хүн бүхэнд л байдаг бололтой юм билээ.
Бөгс долоох үзэгдлээс болж, сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихэссэн гэх статистик тоо баримт ч гарчээ. Учир нь даргадаа хайр зарлах үзэгдэл хэт газар авсан гэнэ. Эхнэрээ “Хайрт минь” гэж дуудахаасаа ичиж нэрэлхдэг залуус даргыгаа “Хайрт дарга минь” гэж олны нүдэн дээр зарладаг болсон юм байх.
Дарга гэсэн үг орсон өгүүлбэрийн бүтцэд ч өөрчлөлт ихээр ажиглагдаж болсон байна. Тухайлбал, өмнө нь “Таныг хүндэлдэг шүү” гэх үгийг илүүтэй хэрэглэдэг байсан бол өдгөө “Таныгаа хайрладаг шүү” гэж нялуурах болжээ.
Эсрэг талд дарга байх их зовлонтой мэргэжил. Хэр олон хүний дарга байна, төдий чинээ олон хүнд бөгсөө долоолгоно гэсэн үг. Олны олон дунд ганц нэг сөрвийсөн, өрвийсөн сахалтай “бөгс долоогчид” тааралгүй л яахав дээ. Тиймээс дарга нар ихэнхдээ ярвайж явдаг учир нь тэр юм байна лээ шүү.
Өгзгөнд нь өргөс орчихсон аятай л ярвагар явж байвал сахалтай хошуугаар хатгуулчихаж дээ л гэж бодох хэрэгтэй. Гэхдээ дарга гэдэг их тэвчээр шаардсан ажил даа. Хэн их тэвчээртэй, тайван, аядуу зөөлөн дүр байдал гаргана, тэр хүнийг бусад нь дарга гэж дагана.
Дарга ер нь ямар байх ёстойг сэтгүүлч С.Цогтсайхан агсан тун сайхан биччихсэн байдаг юм. 1990 оноос хойш дарга болсон бүх хүн тэр бичвэрийг ягштал баримталж, төгс хэрэгжүүлсэн гэдэг үнэн байх. Яагаав, “Дарга бол нарийн мэргэжил. Хэн бүхэн энэ ажлыг хийж чаддаггүй юм. Бурхнаас заяасан энэ хишгийг буянтай хүн эдэлдэг. Дарга хүн яарч болохгүй. Харц дээшээ, нүд хагас аниатай, алхаа зөөлөн. Дарга хүн хурдан хөдөлж болохгүй. Тэгэхээр аяндаа сайхан мяраалаад, жинхэнэ дарга шинжиндээ орно. Дарга хүн бас гайхаж болдоггүй юм. Мэдэхгүй ч мэдсэн дүртэй байх хэрэгтэй” гээд л ягаа яг.
Дарга байх ямба нь сайхан л даа. Дарга хүнд ичиж нэрэлхэх гэдэг юм л байж огт болохгүй. Бүр ичмээр оргиод байвал, мэс засалд ороод ч хамаагүй ичих булчирхайгаа авахуулчих хэрэгтэй.
Нэг удаа дарга болж үзээд, бөгсөө долоолгочихсон хүн ер нь тэр чигтээ долоолгох донтой болдог гэж үнэн юм билээ. Зарим дарга суудлаасаа буусан хойноо ч бөгсийг минь илж, долоож байгаасай гэж хүсэхдээ бедон, шанага, данхан дээр өөрийнхөө бөгсийг сийлүүлээд, бусдад бэлэглэдэг гэж дуулсан.
Бөгс долоох ажил өдгөө бүр үнэд хүрч байгаа юм байх аа. Хүмүүс бүр мөнгө төлж долоодог гэнэ шүү. 2016 оны сонгуулиар Сандуй, Доржзодов гэдэг хоёр нөхөр хэн, хэдэн төгрөг төлж бөгс долоох хүсэлтэй байгааг тооцож үзсэн юм билээ. Гэтэл нийслэлд л гэхэд нийлбэр дүн нь 60 тэрбум төгрөг цуглахаар тооцоо гарчээ.
Мөн хамгийн сайн бөгс долоогч нарын тухай баримтат нэвтрүүлэг хүртэл хийгдэж цацагдсан. “Аархал” гэж нэрлэгдсэн тэр бичлэгт асар олон бөгс долоогчтой том, том дарга нар өөрсдөө гаргууд сайн бөгс долоодог болохоо яруу тодорхой үзүүлсэн ажээ.
Ер нь нэг сайхан “дарга бөгс” олж аваад долоочихсон тохиолдолд насны хоолтойгоо залгачихдаг гэжийн шүү. Юмыг яаж мэдэхэв гээд, лам хүн боожгойтой төрсөн гэдэг шиг би юмыг яаж мэдэхэв гээд, сахлаа үргэлж хусч явах болсон билээ.
ИХТЭГШ
Зочин
Мандах
Зочин
хаха