Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Аавын хайр
Миний дурсамж
Өнөөдөрөвлийн дунд сарын шинийн европын тооллоор 12 дугаар сарынны өдөр юм.
Зургаан настай байхдааби яг өдийд аавтайгаа хамтөвлийнпальто авахаар Баянхонгор аймгийн төв дэлгүүр явлаа. Халаасан дээрээ ногоон гацуур чимэглэлтэй улаан пальто надад их гоё санагдав.Өмсөж үзлээ таарч байна. Аав ихэд баясч, худалдагч эгч хөөрхөн байна гэж магтав. Гэвч би пальтог авсангүй. Аав гуйлаа худалдагч эгч эхлээд гайхлаа сүүлдээ эрх дураараа хүүхэд байна гэж намайг зэмлэв. Гэвч биавсангүй. Зорьж очсон пальтогоо гэнэт аваагүйн учир гэвэл пальто авах мөнгийг хэрхэн олсонд байгаа юм даа.
Тэр үед манайх Баянхонгор аймгийн төвд,геологийн экспедицид аав минь уулын ажилчин ээж минь мэргэжилтний тогооч хийдэг байв. Өвөл болохоор ээж запасны нярав хийж аав дизель асаана.Ганц хүүхэдтэй ажилсаг хоёр хүн тов хийтэл амьдарна. Маш их тооцож хэмнээд цалин нь яг л хүрдэг байсан юм уу даа.
Би сургуульд ороогүй боловчиг экспедицийн хүүхдийн концертонд дуулж бүжиглэн, өвлийн өвгөний бэлэг авна. Бас болоогүй “Хэрэм “ дуугаааймгийн төвийн орон нутгийн нэвтрүүлгээр дуулсан гэж байгаа. Гэтэл минийхуучин пальто багадажхуучирснаас гаднатохойг нь нөхсөн тул шинэ оноос өмнө шинэ хувцас авч өгч намайг гоёх шаардлага гарчээ.Би дотроо ихэд баясч шинэ он шинэхэн пальтог битүүхэн хүлээнэ.
Тэр өвөлдөө манайх мөнгө муутай байжээ. Хотоос Баянхонгорт шилжиж ирээдудаагүй, хүн танихгүй бараг нүүдлийн амьдралтай байсан тул зун хэрэглэх борц хийхээрхамаг мөнгөөрөө сарлагийн мах авсан хэрэг.
Тэгээд л надад шинэ пальтоны мөнгө олохын тулд аав минь хүн нэг их хийдэггүй боловчиг хөлс мөнгө нь гайгүй ажил хийх болсон нь нийтийн жорлон ухаж зайлуулах ажил байв.
Аав минь комбинозон өмсөж лоом жоотуу аваад яваад өглөө. Би ч юм санасангүй. Ээж аавыг минь өдөр цайгаа уу гэж надаар дуудууллаа. Би дуудахаар очоод хартал жорлонгийн хөлдүү ялгадасыг аав миньжоотуугаарцохих бүр хувцас энэ тэррүү ньхөлдүүс яг л оч шиг үсчиж байх юм.
...Тиймээ би аавыгаа асар их өрөвдөж бас бусдаас маш их ичив. Тэрхэн хоромд биаавыхаа намайг гэсэн их хайрыг мэдэрч,аавыхаа тэр их хайранддулаацаж пальто авах хүсэл минь алга болчихлоо. Ингээдээжийхээ хасажөгсөн минчүү дээлээр гоёодшинэ оноо угтаж билээ.
Одоо хүртэл би “тэд “оч шиг үсчиж байсныг мартаж чададгүй.
Гомдол
Намайг дунд сургуульд байхад олон ном унших хөдөлгөөн өрнөж сургуулийн захиргаанаас болзолт уралдаан зарлав. Хүүхэд бүр ном уншиж тэмдэглэл хөтөлсөн байх ёстой гэнэ.
Уралдааны шагнал нь тэр үедээ үнэтэйд тооцогдох” Хүүхдийн уран зохиолын дээжис” гэсэн нэртэй саарал хавтастай зузаан ном байх.
Уг нь аав миньшил цуглуулж байгаад түүнийгээ агентад тушаагаад тэрмөнгөөрөө надад ном авч өгдөг байсан юм Гэвч тэр үед үнэтэй ном авах тийм олон шил хаанаас олох билээ. Цагаан сарын өдрөөс бусад үед архи хэрэглэхгүй, тэр бүр ундаа авч уухгүй тэр ундаа нь олдох ч үгүй.
Нэг удаааав минь надад“1001 шөнийн үлгэр” гэдэг номыг үлгэртэй ном байна гээдавч өгөв. Бага сургуулийн2-р ангийн хүүхэд би жижиг үсгээр бичсэн зураггүй тэр номыг нэг хоёр удаа унших гэж оролдоод ойлгохгүй болохоор нь орхичихлоо.Аав миньминий номуудыг эмх цэгцтэй хадгалдаг байсан ч харин нөгөө үлгэртэй номэхлэл төгсгөлөөс нь нилээн хуудас алга болчихсонтүлээний хайрцганд хэвтэж байхыг би харж билээ.
За ингээд уралдаанд оролцож байгаа хүүхдүүд олон номын нэр уншсан уншаагүй жагсаагаад бичээд байхадхарин би ном уншсанаа нотлох гэж номын нэр, зохиогч, хэвлэсэн он, утга санаа, учрыг ньмэдэхгүй байжхэвлэлийн хуудсыг хүртэл тэмдэглэж байв.
Ингэж их хичээсний хүчинд би 1-р байр эзэллээ.Уралдаан дүгнэж пионерийнудирдагч багш эмэгтэй надад сайшаалын үнэмлэх номын хамт гардуулсан боловч миний хүсэн хүлээсэн номыг надад биш 2-р байр эзэлсэн өөрийн төрсөн дүүдээ өгөөд надад “ Зэвсэгт хүчний 50 жилийн ой” гэдэг ном өгчихлөө.
Би их гайхаж ийм томсургуулийн захиргаанаас зарласан уралдааныг ингэж хамаагүй өөрчилж болдог юм байхдаа бодонбас багагүй урам хугарав. Хэдий хүүхэд ч гэсэн хүчтэний өмнө хүчгүй нь буруутайгэдгийг мэдэрсэн би хэнд ч юу ч хэлсэнгүй. Гомдлоодотроо тээв.
Уг нь би тэр номыг шагнуулсанхүүхдээс нь аваад уншиж болно л дообас багш ч гэсэн дүүдээ уншуулахыг хүсвэл надаас авч болно шүү дээ. Гагцхүү шударга биш байхын үлгэрийг үзүүлсэн тэр томчуудын үйлдэл хүүхэд насны миньүнэнч сэтгэлийг гэмтээжбайгаа юм.
Гомдсон сэтгэлуучилж чаддаг ч мартаж чададгүй бололтой.
Г.БАТЖАРГАЛ
Т
9ша97
Ariun
А.Эрдэнэмандах