Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Фидель Кастро тайлбар хийхийг шаарджээ
Фидель Кастро Кубын удирдагчийн ажлаа өгснөөс хойш тус улсын төрийн төв хэвлэл болох “Gramma” сонинд байнга нийтлэлээ хэвлүүлж байгаа.
Фидель Кастро Кубын удирдагчийн ажлаа өгснөөс хойш тус улсын төрийн төв хэвлэл болох “Gramma” сонинд байнга нийтлэлээ хэвлүүлж байгаа. Тус сонины өчигдрийн дугаарт тэрээр Гаитиийн нөхцөл байдалтай холбоотой нэгэн асуудлыг хөндсөн байна. Тус улсад байгалийн гамшгийн улмаас аль үрэгдэгсдийн тоо 150 мянгад хүрсэн. АНУ-ын эрх баригчид нийтдээ Гаити руу 14.000 цэрэг илгээчихээд байгаа. Ийнхүү Гаити үндсэндээ Америкий мэдэлд орчихлоо хэмээн Кубын экс удирдагч бухимдсанаа илэрхийлжээ. Фидель нийтлэлдээ “Гамшигт нэрвэгдсэн Гаитид Америкийн тэнгисийн явган цэрэг, агаарын цэргийн 82 дугаар десант Гаитийг эзэлчихээд байна. Хамгийн гол нь НҮБ ч, АНУ ч энэ талаар дэлхий нийтэд ямар нэгэн тайлбар өгсөнгүй” хэмээн бичсэн байна.
Тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн нь олон тулгамдсан асуудлыг үүсгэсэн. Эхэндээ тусламжийн барааг дээрэмдэж, эмх замбараагүй байдал үүссэн. Тиймээс нөхцөл байдлыг хянахын тулд АНУ, Испани, Доминиканы Бүгд Найрамд улс, Канад зэрэг орнуудаас цэргүүд очсон. Харин олон улсын байгууллагаас шуурхай арга хэмжээ авсаны хүчинд байдлыг хянах боллоо. Гаитийн эрх баригчид одоо ч иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах чадваргүй байгаа. Түүгээр ч зогсохгүй тусламж үзүүлэхээр очсон гадаадын аврагчдын хооронд зөрчилтэй асуудал гарсан.
Харин олон улсын байгууллагын зүгээс зээл тусламжийн ашиглалтыг хянах асуудлыг хөндөөд байгаа. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд UNICEF бас нэг зүй бус үзэгдэл газар аваад байгаа тухай ярих боллоо. Тус байгууллагаас гаргасан тооцоогоор Гаитид ойролцоогоор 300 мянган хүүхэд өнчирч хоцроод байгаа гэнэ. Тэднийг гадаадын иргэд үрчлэн авч байгаа. Үүнийг ч Америкийн эрх баригчид дэмжсэн юм. Гэвч эдгээр хүүхдүүдийг цааш нь хууль бусаар дамлах гэж байна гэсэн мэдээлэл бий. UNICEF-ийн албан ёсны төлөлөгч Кристофер де Боно эмнэлэгт эмчлүүлж байсан 15 хүүхдийг тэдэндтэй ямар ч хамаагүй хүмүүс ирж авч явсан тухай мэдэгдсэн. Эдгээр хүүхдүүд ч хууль бус наймааны золиос болж магадгүй. Олон улсын хүүхдийн байгууллагын төлөөлөгчид Гаитийн эрх баригчидтай хамтран үүнийг зогсоох ажиллагааг өрнүүлээд байна. Тус улсын нийслэлийн нисэх онгоцны буудлаар дамжин гадагшаа явж байгаа хүүхдүүдийг хянах болжээ.
Гаитид аль улс хичнээн цэрэг оруулсан нь тодорхой. Энэ бүхнийг олон улсын байгууллагууд хянаж байгаа. Харин зээл тусламжийг хэрхэн ашиглаж байгаа, нөхцөл байдлыг хянаж чадаж байна уу, өнчин хоцорсон хүүхдүүдийг яах вэ гэдэг нь илүү чухал болов уу. Газар зүйн хувьд Куба Гаититай нэлээд ойрхон оршдог. Тиймээс угийн дургүй Америкийн цэргүүд улсынх нь улам ойртож ирсэнд Фидель Кастро бухимдсан бололтой.
Ю.Дэлгэрмаа
Dkl