Энэ 7 хоногт
Амьд явах амархан, амьдрах хэцүү
Аав нь та дөрвөн хүүгээ ээж шигээ уужуу тайван, ухаантай, хөдөлмөрч, хүнлэг тэгээд гол нь «Хүмүүст хэрэгтэй хүн болоосой» гэж бурхандаа залбирдаг юм. Бас хайртай ээжийнхээ энэрэл хайраар дутагдаж, үгүйлэн санадаг л байх даа гэж бодогдох юм. Аав нь хичээх л юм. Гэхдээ ээжийнх нь, эх хүний үрээ гэх халуун дулаан сэтгэлд яав ч хүрэхгүй шүү дээ.
Ээжийнх нь тухай хүүхдүүддээ бичмээр санагдлаа.
Аав нь та дөрвөн хүүгээ ээж шигээ уужуу тайван, ухаантай, хөдөлмөрч, хүнлэг тэгээд гол нь «Хүмүүст хэрэгтэй хүн болоосой» гэж бурхандаа залбирдаг юм. Бас хайртай ээжийнхээ энэрэл хайраар дутагдаж, үгүйлэн санадаг л байх даа гэж бодогдох юм. Аав нь хичээх л юм. Гэхдээ ээжийнх нь, эх хүний үрээ гэх халуун дулаан сэтгэлд яав ч хүрэхгүй шүү дээ.
Хорвоо гэдэг хатуу юм даа. Аавд нь ч гэсэн тэсэхүйеэ бэрх хүнд хэцүү үе байдаг юм. Аав нь зарим үед гэр бүлээрээ, элэг бүтэн, аз жаргалтай сайхан байсан тэр үеэ эргэн санахаар.. Амьдрал гэж дэндүү хатуу ядмаг, сэтгэлд минь хүрэхгүй, утга үгүй мэт санагддаг юм.
Гэхдээ бас баяр жаргал дүүрэн сайхан өдрүүд амьдралд байдаг, байгаа. Түүний төлөө амьдрах ёстойг аав нь ойлгож явдаг юмаа.
Аав ээж хоёр нь гэр бүл үр хүүхдүүд, бие биенийхээ төлөө тууштай явсан. Тэр амьдрал бол жинхэнэ амьдрал байсан юм. Аав нь та нарт ярьж байсан даа. Аав ээж хоёрт нь юу ч байгаагүй тийм цаг үе байсан юм. Туслаж дэмжих ээж аав, эд хөрөнгө, эрдэм мэдлэг, эрх мэдэл аль нь ч байгаагүй.
Байгаагаас аавд нь ээж нь. Ээжид нь аав нь л байсан. Тэгээд ээж нь аавынх нь төлөө. Аав нь ээжийнх нь төлөө амьдарсан юм. Дараа нь та дөрөв төрсөн. Тэгээд бид хоёулаа нийлээд дөрвөн хүүгийнхээ сайн сайхны төлөө амьдарсан.
Аав нь эндээс юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр: Хүн ганцхан жаргахын төлөө биш. Бие биенийхээ төлөө, ирээдүйнхээ төлөө амьдрах ёстой гэх гэсэн юм. Дахиад хэлье: Гэр бүл, хань ижил, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө амьдарсан хүний амьдрал бол гайхамшигтай сайхан жинхэнэ амьдрал байдаг юм. Амьдралын жинхэнэ үнэн энэ түүхийг хүн бүр тэр болгон ойлгодоггүй, ойшоодоггүй нь даанч харамсалтай юм даа. Бурхан багш бээр эцэг эхгүй өнчин өрөөсөн өссөн хүнд, үрээ гэх хайрын сэтгэлийг нь харамгүй өгдөг гэдэг үнэн байх.
Яг ээж шиг нь байдаг байх.
Энэ бүгдийг бурхан шиг тэнгэрлэг сайхан хүн ээж чинь л хийж чадна. Бурхан өөрөө хүн болоод энэ орчлонд ирдэг гэсэн. Ээж нь яг тийм охин тэнгэр бурханы хутгийг олсон хүн байсан юм.
Бурхан хүн ямар байдаг бол? Яг ээж шиг нь л байдаг байх! Аав нь бол яахав ээ. Алдаж онож явсаан. Нэг их сүрхий мундаг эр байгаагүй. Ээжийнх нь хэлдгээр: овоо үг дуулдаг, алдаагаа ойлгодог, жаахан зөрүүд өөрийнхөөрөө зүтгэдэг, тэгэхдээ засал авахдаа сайн зэрэг олон сайн муу талтай л даа. Ээж нь тэр жил эмнэлэгт байхдаа аавд нь хэлж байсан юм. «Би чамайг өдий зэрэгтэй хүн болгосон шүү дээ Үнэн биз!!!» гээд.
Харин одоо чи хүүхдүүдээ хөвгүүдээ «Хүмүүст хэрэгтэй хүн болгох ёстой.» Энэ бол чиний үүрэг гэсэн юм. Энэ бол тэнгэрийн орондоо Бурхан болоод явчихсан ээжийнх нь Захиас юм шүү. Аавд нь өгсөн сүүлчийн даалгавар байсан юм. Аав нь үүргээ биелүүлнэ. Дөрвөн сайхан хүүгээ «Хүмүүст хэрэгтэй хүн болгоно». Миний дөрвөн хүү хичээгээрэй! Ээж нь бид бүхнийг Бурхан тэнгэрийн орноосоо харж байгаа шүү! Үүнийг мартаж болохгүй! Бас «Эмэгтэй хүнийг ээж шигээ бодож, хайрлаж, туслаж яваарай» гэж ээж нь хэлдэг байсан шүү дээ. Гэхдээ хүн болгон адилгүй хүлэг бүхэн жороогүй гэдэг. Хайрлаж болно. Харин даврааж болохгүй хүмүүс байдаг. Энэ бол аавынх нь үг.
ㅕㅜ
Зочин
GAlaa
Зочин
Зочин
Зочин
SOLOO
unshigch
serjee
зочин
Зочин
goyo
Зочин
OCH
zochin
zochin
zochin
S.B
Зочин
шараа
Зочин
Зочин
Зочин
V
bat
N.M
L.G
bor
Bolor
n
n
niitloegch
Зочин
Зочин
oogii
faah
Зочин
Зочин
sonin