Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Монгол улс мал аж ахуйн орон мөн үү?
Хэдхэн хоногийн дараа хаврын эхэн сар гарна. Айлуудын мах, сүүний хэрэглээ нэмэгдэхээс гадна малчдын хувьд хаврын хүнд үе ирдэг. Хотынхон зоорины мах, хуурай сүүнд шилжинэ.
Хэдхэн хоногийн дараа хаврын эхэн сар гарна. Айлуудын мах, сүүний хэрэглээ нэмэгдэхээс гадна малчдын хувьд хаврын хүнд үе ирдэг. Хотынхон зоорины мах, хуурай сүүнд шилжинэ. Бид мал аж ахуйн орон гэгддэг атлаа яагаад жил тойрон шинэ сүү, нойтон мах хэрэглэж чадахгүй байна вэ, яагаад малчид маань барууны фермерүүд шиг хөгжиж чадахгүй байна вэ гэдэг асуултуудад хариу авахаар “Синдикат Ток” нэвтрүүлгээрээ “Монгол улс мал аж ахуйн орон мөн үү?” сэдвийг хөндөж байна.
Нэвтрүүлгийн зочид:
· “Нүүдэлчин Агро Ферм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс. Сүүний чиглэлийн 300 орчим үхэр Монголд оруулж ирэх ажилд оролцон, эрчимжсэн фермерийн аж ахуй байгуулахаар ажиллаж буй бизнесмен.
· “Малын удмын сангийн үндэсний төв”-ийн мэргэжилтэн Ч.Гантөгс. Малын нөхөн үржихүй, биотехнологийн чиглэлээр БНСУ-д мастерийн зэрэг хамгаалж, мөн чиглэлээрээ Япон улсад бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин.
· Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Б.Сум-Очир. Сүүлийн 15 жил нүүдлийн аргаар мал маллаж буй.
· Фермер, малын эмч Н.Сүхбаатар. 1967 оноос хойш саалийн чиглэлийн үхрийн аж ахуйд ажиллаж буй. Гэргий Хандсүрэн нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар саальчин хүн юм.
В.ГАНЗОРИГ: Хэдхэн хоногийн өмнө салбарын сайд П.Сэргэлэн Мах, сүүний анхдугаар аян улс даяар зарлаж буйгаа мэдэгдээд малын тоо толгой 61.5 сая хүрсэн гэлээ. Энэ тоог хэвлэлийнхэн үнэлгээжүүлж ойролцоогоор 12 их наяд төгрөг буюу 5 орчим тэрбум ам.доллар гэж бичиж байна. Малынхаа энэ их үр ашгийг бид хүртэж чадаж байна уу? Энэ салбар бизнесийн утгаар хөгжих боломж байна уу?
Н.СҮХБААТАР: Малын тоо толгойд би эргэлздэг. Монгол орны мал аж ахуй унасан. Хоосон тоо яваад байгаа болохоос бус чанар огт байхгүй. Сум эзгүйрч байгаа. Бүгд хот хүрээ рүү тэмүүлж, зам дагасан мал л байна. Хуучин шиг отор нүүдэл хийж, малынхаа ашиг шимийг авдаг үе өнгөрсөн. МАА-д тэжээл, арчилгаа маллагаа, эмчилгээ гэсэн гурван гол бодлого байх ёстой. Би социализмын үеийг сангалзаж байгаа юм биш. Гэхдээ энэ салбар Монголд үүсэн хөгжихээс нь эхлээд сөнөх хүртэл нь сүүлийн 50 жил энэ салбарт ажиллаж амьдарч байна. 1990 он хүртэл ялангуяа хот орчмын мал аж ахуй үнэхээр эрчимтэй хөгжиж байсан. Сүү, махны, хосолсон гээд үржил селекцийн нарийн бодлоготой, шинэ үүлдэр гаргаж авдаг байсан. Одоо мал зөнгөөрөө л өсч байгаа. Нэмээд цахимаар газар өгч байна гээд хар дугуй зоосон хоосон газрууд буюу малын бэлчээргүй болсон.
Б.СУМ-ОЧИР: Н.Сүхбаатар гуайтай санал нэг байна. Нэг хэсэг хүмүүс Мянгат малчин болохын тулд малын тоогоо зохиомолоор өсгөдөг явдал бодитой бий. Нийт малчдын 80 хувь аль нэг банкинд зээлтэй. Мах, сүүний үнэ маш доогуур учраас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, тэднийгээ байр, орон сууцаар хангахын тулд бэлэн мөнгөний зайлшгүй хэрэгцээ гардаг. Тиймээс малаа барьцаалж зээл авахаас өөр сонголт бидэнд байхгүй. Ахиухан зээл банкнаас авахын тулд малынхаа тоог өсгөж тоолуулдаг зүйл харагддаг. Хуучин өдөр цаг болзож, хүмүүс ирж мал яс тоолдог байсан бол одоо гэнэт нэг хүн хүрч ирээд л малчны хэлсэн тоог тэмдэглэж аваад явдаг болсон.
В.ГАНЗОРИГ: Тоо толгойгоо худлаа мэдээлж, банкинд хүү төлж зээл авч байснаас тодорхой тооны малаа зараад бэлэн мөнгөний хэрэгцээгээ хангах боломжгүй байна уу?
Б.СУМ-ОЧИР: Би жишээ нь 300 гаруй малынхаа зууг эргэлтэд оруулаад заръя гэхэд ганц хүүхдийн жилийн сургалтын төлбөр, зардлыг нь ч төлж чадахгүй. Хүн харахад тал дүүрэн мал бэлчээсэн боловч малчид яг үнэндээ зээлээс зээлийн хооронд л амьдарч байна.
Ч.ГАНТӨГС: Малын тоо толгойны хувьд би энэ хүмүүстэй санал нийлэхгүй. Ажиглалтаар бол малын тоо 61.5 саяас ч илүү гарсан. Яагаад гэвэл өнөөдөр төв суурин газар тойрсон малын тоо толгой утгаа алдсан. Үүнтэй холбоотой олон сөрөг үр дагавар гараад эхэлсэн. Бэлчээрийн доройтол, бэлчээрээс үүдэлтэй иргэний дайн бараг гарах гээд байна. Энэ жил махны үнэ 3 500-4 000 төгрөгийн хооронд байна. Өнгөрсөн жилүүдэд малчид махны ченжүүдэд 5 000 төгрөгөөр махаа нийлүүлдэг байсан. Махын үнэ муу байгаа тул гээд энэ жил малчид мах нийлүүлэхгүй байна. Үүнээс болоод бэлчээрийн доройтол эрс идэвхжлээ. Дээрээс нь шагнал урамшуулал авахын тулд малаа бүгд мянга хүргэх гэж хичээдэг. Тэгэхээр мянган малтай зуун малтай хүнийхээ эрх ашгийг бэлчээрээр хөндөөд эхэлчихсэн. Энэ янзаараа малынхаа тоо толгойгоор өрсөлдөөд байвал Монгол улс цаашаа яг юуны чиглэл рүү яваад байгааг ч ойлгохын аргагүй.
Ж.БАТТӨГС: 1960 оноос хойш бид 20-30 сая малтай байсан. 1990 оноос хойш мал хувьд шилжсэнээр тоо толгой нь огцом өссөн. Сүүлд тоолсон тооллогоор манай малын бүтэц болохоо байсан нь харагдсан. Гол үр ашиг өгдөг бод малын тоо хамаагүй бага, бэлчээрийн их тахалдаг бог мал их байна. Статистикаас гадна мянгат малчин болохын тулд тэрний малыг өөр дээрээ тоолуулсан гэдэг яриа гадуур их явдаг. Мөн тавиул малыг өөр дээрээ тоолуулдаг, малтай боловч өөр хүнээр малаа маллуулдаг хүн малчны тоонд багтаж тоолуулж явдаг гээд статистикийн хувьд асуудлууд бий. Дээрээс нь 60 сая мал тоолно гэхээр нэг сум баг дээр ойролцоогоор 30 000-40 000 мал тоолж таарна. 100 000 давсан малтай аймгууд бишгүй бий. Мал тооллогын хугацааг бодоод үзэхээр эдгээр малыг тоолох бодит боломж байна уу гэдэг их сонин. Ерөнхийдөө би малын тоо толгой жаахан эргэлзээтэй гэж боддог.
В.ГАНЗОРИГ: Тэгэхээр малын тоо толгой дээр суурилсан үнэлгээ гаргаж, МАА салбарт хөрөнгө оруулж бизнес хийнэ гэвэл бодитой тооцоо гарахгүй нь дээ?
Н.СҮХБААТАР: Хийтэй юм хэцүү. Нөгөө талаас энэ тоо худлаа гэж нотлох хэцүү. Байгаль, цаг уурын нөхцөл, бэлчээрийн даацаар л баримжаа авна. Социализмын үед 20-30 сая малтай байхад хүртэл бэлчээрийн даацийн асуудал байсан. Одоо 60 сая мал, дээрээс нь уул уурхай малын бэлчээрийг тал талаас нь хавчаад хаясан, МАА бодлогогүй нөхцөлд энэ салбар хүнд. Бид огт байхгүй юмыг шинээр бий болгох гээд байгаа юм биш. Байсан юмаа байхгүй болгосноо л эргээд сэргээх гэж үйлээ үзэж байна.
В.ГАНЗОРИГ: МАА гээд хүмүүстэй уулзахаар хоёр өөр өнцөг гардаг. Нэг хэсэг нь нүүдлийн МАА бол Монгол улсын өв соёл, уламжлал, иймээс бид заавал хадгалах ёстой гэдэг. Нөгөө хэсэг нь Барууны техник технологийг ашиглан эрчимжүүлсэн МАА болгох ёстой гэдэг. Монголын мал аж ахуйн ирээдүй аль талдаа байх ёстой вэ?
Ж.БАТТӨГС: Манай улс 150 000 малчинтай, энэ нь нийт хүн амын 5 хувь. Нүүдлийн МАА-г өв уламжлал гэвэл тавхан хувьтай малчдын тоо бол эмгэнэл. Би бол таны асуултын хоёр өнцгийг энэ салбар дээр аль алийг нь зохистой хэмжээнд барьж явах ёстой гэж боддог. Уламжлалт МАА дотор бидний үүх түүх, соёл, урлаг, нүүдэлчдийн том ахуй байгаа. Энэ аугаа соёлоо хөгжүүлж авч явах нь монгол хүн бүрийн эрхэм үүрэг. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаа харвал бид энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. XII-XIX зууны манай нүүдэлчдийн соёл үнэхээр агуу байсан. Дээр үед малчин мах, сүү, арьс шир, нэхий, цагаа идээгээ зарж ахуйн хэрэглээгээ хангаад, илүү гарсныгаа “хатуу эд” болгоно гээд соёл, урлагаа хөгжүүлээд явсан гэж боддог. Харин өнөөдрийн нөхцөлд манай малчид илүү өгөөжтэй бүтээгдэхүүн гаргаж борлуулаад ахуйгаа хангаад явж чадахгүй байна. Малчин хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ч төлж чадахгүй байна. “Нээлттэй нийгэм форум”-аас явуулсан судалгаагаар нийт малчдын 37 хувь “Хүүхдээ эрдэм мэдлэгтэй, боловролтой болгохын тулд мал маллаж байна” гэж хариулсан бол долоон хувь нь л “Би өв уламжлал, нүүдлийн мал ахуйгаа өвлүүлж үлдээхийн тулд мал маллаж байна” гэж хариулжээ. МАА-г зайлшгүй бүсчилж хөгжүүлэх ёстой. Австралийн хурганы мах үнэтэй учраас австралийн малчин баян амьдарч байгаа. Тэд технологийн мундаг шийдлүүдийг ашигладаг. Техник, тоног төхөөрөмжүүдийг сайн хэрэглэдэг. Гол нь эмчилгээ, үржил, хээлтүүлгийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг. Манай тансаг рестораны хамгийн үнэтэй хоол нь Австрали хурганы мах. Иймээс бид малынхаа үүлдэр угсаа, ашиг, шимийг зайлшгүй сайжруулах ёстой. Үүнийхээ хажуугаар мэдээж нүүдлийн соёл, өв уламжлалаа давхар авч явбал зүгээр. Төвлөрсөн хотын мах, сүүний хэрэгцээг нүүдлийн МАА-аар хангах боломж үгүй. Дөрвөн улиралтай манай улсад сүү өвөл олдохгүй ч зун үнэгүй болдог. Мал нь намар тарга тэвээрэг аваад хавар нядалж болдоггүй. Бид өөрсдөө зоорины мах, хуурай сүүнд дургүй. Нүүдлийн МАА эрхэлж буй 40 гаруй улс дэлхий дээр бий. Энэ улсууд хот тойрсон эрчимжсэн, хотын ойролцоох хагас эрчимжсэн, хотоос хол нүүдлийн мал аж ахуй гэсэн бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлдэг. Үүнийг л бид загвар болгох ёстой.
В.ГАНЗОРИГ: ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол улс жилд 400 сая литр сүү бэлтгэн боловсруулж, эргэлтэд оруулж хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэсэн. Энэ хир бодитой тоо вэ?
Н.СҮХБААТАР: Сүү маш эмзэг бүтээгдэхүүн. Хот буюу худалдан авагч нь хол байх тусам энэ бизнес биш болдог. Иймээс саалийн фермүүд зайлшгүй хотын ойролцоо, зам харгуйн хажууд нь байх ёстой. Сүүний үйлдвэрүүд монополь учир авахгүй гэхээр сүүний үнэ унагадаг. Төрийн бодлогоор сүүний фермийг хөгжүүлэхгүй бол энэ салбар явахгүй. Боломж нь байгаа юм шиг мөртлөө сүүг эргэлтэнд оруулах дэд бүтэц, ложистик нь бий болоогүй. Одоо хот орчимд сүүний сонгодог ферм байгуулах газар байхгүй. Бид хотын утаа л гээд яриад байдаг болохоос биш малтай айл өрхүүд ч мөн адил малаа тууж ирээд хот тойроод битүү чигжчихсэн. Бэлчээргүй болсноос гадна ойр хавьд өвс хадах талбайгүй. Зуд болохоор хотын ойр орчмыг малчдад өвсөө тараахгүй холын аймгууд руу явуулдаг. Үүнээс болж боодол өвсний үнэ тэнгэрт хаддаг. Хивэг жишээ нь, 10 000 төгрөгт хүрчихээд байна. Ингэхээр яаж фермерийн аж ахуй хөгжих вэ! Ямар ч бодлогогүй байгаа нь үүгээр харагдана. Улаанбаатар хотын сүүний хэрэгцээг одоо хүртэл хангаж чадаагүй. Одоогийн малчид малаа хувийн өмч гээд цээжээ дэлддэг. Хэдий хувийн өмч боловч малаа шинжлэх ухааны үндэслэлтэй үржүүлэх бодлого хэрэгтэй. Хамгийн наад зах нь хуц, ухнаа олигтойхон олоод тавьчихдаг, саалийн үнээний үүлдрээ эвдэхгүйгээр бух тавих хэрэгтэй. Сүүний технологи асар нарийн. Одоо хэн дуртай нь үнээ саадаг. Өндөр ашиг шимтэй үнээний үр бий. Гэвч энэ үрийг ашиглаж байгаа малчин ховор.
В.ГАНЗОРИГ: Таны хэлсэн энэ асуудлын хувьд төрийн бодлого гэхээсээ илүү малчид малч ухаанаа бүрэн эзэмшиж чадаагүйтэй холбоотой биш үү?
Н.СҮХБААТАР: Үнэхээр мэдэхгүй нь их. Арьс ширний үнэ уналаа гэдэг. Хорхойд идүүлсэн арьс, шир угаасаа бүтээгдэхүүн болохгүй. Хамгийн наад зах нь малчин хүн мал эмнэлгийн үйлчилгээг авах, урьдчилсан сэргийлэх тарилгыг зайлшгүй малдаа хийлгэх учиртай. Малын паразит устгах угаалга заавал хийлгүүлэх ёстой. Ингээд мах эрүүл, арьс шир нь үнэд хүрнэ гэдгийг ойлгох ёстой.
В.ГАНЗОРИГ: Б.Сум-Очир гуайгаас онцолж асуухад нүүдлийн МАА-д ирээдүй бий юу? Та энэ янзаараа хир удаан явах вэ? Эсвэл удахгүй арга технологио, амьдрах аргаа өөрчилнө гэж бодож явна уу?
Б.СУМ-ОЧИР: Манайх хотод ойрхон. Эрчимжсэн МАА хөгжүүлнэ гэхээр бэлчээрийн мал нь хот руу давхар ороод ирсэн. Ийм нөхцөлд бэлчээрийн малыг хот орчимд маллах боломжгүй болоод байна. Төр өөрөөсөө зайлуулаад хувьд гаргачихсан. Хувийн МАА өөрийхөө ашгийг л бодохоос өөр юм бодохгүй. Мал эрүүлжүүлэх тал дээр маш хангалтгүй. Халдварт өвчин маш их газар авсан. Зуд бол бий.
В.ГАНЗОРИГ: Та хотод мах, сүү борлуулах хэмжээний зайд байна, цаашдаа эндээ байх уу эсвэл нутаг сэлгэх үү?
Б.СУМ-ОЧИР: Хэцүү, би өөр нутагт очиж чадахгүй. Бэлчээр байхгүй. Хүүхдүүдээ гэр оронтой болгочихвол малчнаа болих гээд байна. Бидний үеийн малчид ингээд боливол мал маллах хүн олдохгүй болно.
В.ГАНЗОРИГ: Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гээд Үндсэн хуульд заачихсан. Салбарын яамтай, сайдтай, том аппарат ажиллаж байна. Тэгсэн мөртөө хүн амын таван хувь хүрэхгүй малчдын асуудлыг шийдэж чадахгүй байна гэхээр яам нь ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг үү?
Ч.ГАНТӨГС: Миний бодлоор нүүдлийн МАА, өнөөгийн малчид маш их эрсдэл дунд, эрс тэс уур амьсгалд явдаг. Зуд болчихвол малынхаа 50-60 хувийг алдана. Амьжиргааны эх үүсвэргүй болно. Энэ арга хэлбэр хоцрогдсон. XVII-XVIII зууны үеэрээ л мал маллаад байна. Энд ямар ч шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглахгүй, асуудалд шинжлэх ухаанч хандахгүй байна. Хотынхон Монголын эрх ашгийг хамгаалж, нүүдлийн өв соёлыг малчид авч яваа гэж зүгээр л ярьдаг. Гэтэл МАА бол бизнэс, мөнгө үйлдвэрлэж, сайхан амьдрах ёстой. Мянган хоньтой байснаас хавар төллөөд намар 10 сард 70 кг хүрэх 100 хоньтой байх боломж бий. Богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулдаг болсон. Үүнаас цаашлаад малчид гараа угаадаг, усанд ордог, амьдралынхаа нөхцөлийг сайжруулна. Цас шуурганаар малынхаа араас явж үхэж үрэгдэхээ болино.
В.ГАНЗОРИГ: Н.Сүхбаатар гуай малын эрүүл ахуй чухал гэж хэлсэн. Тэгэхээр сүүлийн жилүүдэд малд вакцин, антибиотик хамаагүй шахдаг болсон гэдэг. Бид антибиотикоор бөмбөгдүүлсэн малын мах идээд байна гэж байна. Энэ дээр та бүхэн саналаа хэлээч.
Ж.БАТТӨГС: Үүнийг хамаагүй хавтгайруулж болохгүй. Өмнөх алдаа бий. Мал эмнэлгийг хувьчилсны дараа уналтад орсон. Сүүлийн үед буцааж төрийнх болгоод тодорхой үечлэлээр вакцинжуулъя гэж яриад байгаа. Учир нь хувийнхан хяналтгүй хамаагүй тарьж явна. Энэ зөв голдиролдоо орно.
Н.СҮХБААТАР: Малын тариан дээр 30 хоногийн дотор хүнсэнд хэрэглэж болохгүй гэсэн заваар байдаг. Үүнээс гадна, хүнээс малд халддаг олон өвчин бий. Энэ өвчин нийслэл рүү орж ирвэл яах вэ? Бид мэдэхгүй.
Ж.БАТТӨГС: Тиймээс хяналт шалгалтаа сайжруулах ёстой.
Ч.ГАНТӨГС: Хяналтын тогтолцоо гэснээс мал хэт өсөөд үржлийн малын бүртгэлжүүлэлт, хяналтаа бүрэн алдсан. Сая “Монгол мал” үндэсний хөтөлбөр гэж гаргаад бүх малыг имжүүлнэ, бүртгэлжүүлнэ гэсэн ч олон сая мал хяналтгүй хэвээр байна. Үндсэн хуулиар иргэн хаана ч амьдрах эрхтэй гээд малчин малаа аваад нүүхээр өвчний голомтыг нэгээс нөгөөд дамжуулах субьект болоод байна. Төрөөс ашиг шим дээшлүүлэх бодлого барьж л байгаа юм бол төрөөс үүнийг хуульчлах ёстой.
В.ГАНЗОРИГ: Бид асуудлаа хангалттай ярьчихлаа. Харин одоо ямар шийдэл байж болох талаар саналаа хуваалцъя.
Н.СҮХБААТАР: Хот орчимд эрчимжүүлсэн МАА нь зөв гэж би боддог. Улаанбаатар хотоос гадагш 60 орчим км дотор. Түүнээс цааш 120 км зайд адуу, хонь, ямаа нь байх. Сүүний аж ахуй хотод хамгийн ойр байх ёстой. Харин ченж малчны гар дээрээс малыг нь аваад борлуулаад байж болно. Наашаа хэдэн хонио туугаад явж байх шаардлага алга.
В.ГАНЗОРИГ: Б.Сум-Очир гуай та малчин хүний хувьд өнөөдөр нэг сайд таны саналаар шийдвэр гаргая гэвэл та МАА-н салбарт юу хүсэх вэ?
Б.СУМ-ОЧИР: Мах, сүүний үнийг өвөл зунгүй тогтвортой болгох.
В.ГАНЗОРИГ: Ж.Баттөгс захирал энэ салбарт ямар өөрчлөлт хийвэл одоогийн байдлаасаа дээшлэх боломжтой гэж харж байна?
Ж.БАТТӨГС: Манай орон 1 500 000 хавтгай дөрвөлжин км нутагтай, дөрвөн улиралтай, 300 гаруй төрлийн өвс ургамалтай; Хятад, Орос гээд хоёр том далайн дунд байгаа жижигхэн арал гэж манай ерөнхийлөгч ярих дуртай. Далайд аялах цаг бол болсоон. Бид яагаад Австрали шиг, Канад шиг байж болохгүй гэж. Ихэнх хүмүүс ХАА гэж ярихаар улс төрийн уур амьсгалтай, гадны мал Монголд нутагшихгүй гэж ярьдаг. Гэтэл яг манай оронтой адилхан Казахстан, Канад байна. Канад нүүдлийн, бэлчээрийн аргаар хагас эрчимжсэн, эрчимжсэн байдлаар МАА хөгжүүлдэг. Бид шинэ юм гаргаж ирээд, бодоод байх шаардлагагүй.
В.ГАНЗОРИГ: Тэр нь яг ямар загвар юм?
Ж.БАТТӨГС: Каластрын загвар. Хүн бүхэн оролцоогоороо ашиг хүртэнэ. Тухайн аж ахуй бүтээгдэхүүнээ үйлдвэр рүү нийлүүлэх бүх шатанд оролцоно. Үйлдвэр өртөг шингээж гадаадын зах зээлд гаргана. Энэ бүхнийг нэг хүн хийж чадахгүй. Мал бас брэндтэй. Хэзээ Өмнөд Солонгос үхэртэй байсан юм бэ? Гэтэл одоо дэлхийд өрсөлдөх Ханау гэдэг брэнд үхэртэй болчихсон.
В.ГАНЗОРИГ: Таны ярьж байгаа системээр хийгдсэн каластр манайд байна уу?
Ж.БАТТӨГС: Өнөөдөр байхгүй, кластрыг хөгжүүлэх естой гэж бараг дөрвөн жил ярьж байна. Төр юм бүхэнд хутгалдаад байх шаардлагагүй. Хувийн хэвшлүүд аваад явах ёстой. Тэжээлийн үйлдвэр тэжээлээ нийлүүлдэг, малын эмч нь үйлчилгээ үзүүлдэг, хээлтүүлгийн технологич хээлтүүлээд ашгаа хүртдэг олон улсын практик бий. Ингэвэл мэргэжлийн боловсон хүчин хөгжих бололцоо ч нээгдэнэ. Манайх ганц улаан буудай тарьдгаа болих хэрэгтэй. Эрчимсэн МАА хөгжөөгүй болохоор малын арвай, овъёос, хөх тариа, царгас гээд олон зүйлийг авдаг зах зээл байхгүй. Эрчимжсэн аж ахуй гэхээр манайхан нүүдлийн МАА-даа тэжээл хэрэглэх гэж ойлгоод байх шиг. Энэ биш, харин өндөр ашиг шимтэй цэвэр үүлдрийн үхэр импортолж оруулж ирээд технологийн дагуу үржүүлээд, шинэ төлөөр нь ферм байгуулахыг хэлнэ. Тэгэхээр импортоор үхэр авчраад каластр хэлбрээр хөгжүүлэх юм бол тэндээс өндөр ашиг гарна, хүмүүс ая тухтай сайхан амьдрах боломж ч нээгдэнэ. Үүний дараа хагас эрчимжсэн буюу бэлчээрийн аж ахуйг хөгжүүлэх боломж бий.
Н.СҮХБААТАР: Шинжлэх ухаан техникийн ололт амжилт гээд бид ярьж байна. Зохиомол хээлтүүлэг биш. Бүр эмбрелогийн шинжлэх ухаан руу орчихсон. Эцгийн ашиг шим, эхийн ашиг шимийг бүрэн төгс хийчихсэн, үүнийг л бид хөгжүүлэх ёстой. Гэтэл үүнийг ойлгох хэмжээнд юм алга.
Ж.БАТТӨГС: Малчдын хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Д.Тэрбишдагва малчдыг сургалтад хамруулах шаардлагатай гэхэд манайхан маш их эсэргүүцсэн. Гэтэл үнэндээ сургалтанд суух, арга зүйн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай. Ерээд оны малчид өнөөдөр яг малчин 40-50 настай хүмүүс. Өөрсдөө өнгөрсөн 25 жил сурсан мэдснээр маруухан, тэгэхээр дараагийн үедээ юу зааж өгөх вэ?
Ч.ГАНТӨГС: Монголд 40 гаруй үүлдэр, омгийн ийм мал бий. Сүүлийн 20 гаруй жил үржил селекцийн ажил алдагдлаа гэж ярьдаг. Малчид яадаг гэхээр Казакын цагаан толгойттой байснаа гэнэт сүүний үхэртэй болно гэдэг. Дараа нь хар тарлан бухыг Партизанаас авчирч хээлтүүлдэг. Ингээд үхэр нь сүү ч үгүй, мах ч үгүй болдог. Үржлийн стратеги Монгол улсад байгаа болов ч ердөө цаасан дээрээ л байна. Тэгэхээр үржлийн бодлогоо авч явах хэрэгтэй. Дээрээс нь мал эмнэлэг, бүртгэлжүүлэлтийг цэгцтэй хийх хэрэгтэй гэж боддог.
В.ГАНЗОРИГ: Ж.Баттөгс шийдэл дээр тодорхой санал гаргалгаагаа бэлдээд ирж. Та түүнийгээ танилцуулна уу.
Ж.БАТТӨГС: Фермерийн аж ахуй эрхлэхийг хүсэгчид махных уу, сүүнийх уу гээд үүлдрийн сонголт хийдэг. Сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага бол мах-сүүний хослол. Үхэр сонгосны дараагийн том ажил бол тэжээл. Үхэрт тэжээл маш чухал. Үхрийн сүү дэлэндээ биш хэлэндээ байдаг гэж ярьдаг. Тэжээлийн үйлдвэрийг Монголд сайн мэддэг, одоо хөгжүүлэх шаардлагатай. Тэжээлийг саалийн эх үеийн, дунд үеийн, төгсгөл үеийн, ширгээлтийн үеийн гэж төрөлжүүлэх хэрэгтэй. Үүнийг дагаад тариалан хөгжих боломж нээгдэнэ. Таримлын төрөл зүйл олширно. Дараа нь эмчилгээ, үйлчилгээ, хээлтүүлэг, сүүний технологи, сургалт, санхүү тэгээд маркетингаа хөгжүүлэх ёстой. Үүний араас даатгал. Даатгавал тодорхой хэмжээний итгэл үнэмшил бий болж хөрөнгө оруулалт хийх, зээлээр санхүүжүүлэх боломж нээгдэнэ. Манай улсад Азийн хөгжлийн банк 50 сая амдоллар хөдөө аж ахуйд зарцуулна гэчихсэн байдаг. Гэтэл энэ зээлийн шалгуурыг хэрхэн биелүүлээд ямар зээл авч болох вэ гэдэг тоо баримт байдаггүй. Даатгалын компани нь барилга барьцаанд авна гэдэг. Үнээний хамгийн чухал асуудал бол байр. Харин байрныхаа зургийг стандартын түвшинд хийх хэрэгтэй. Стандарт зөрчвөл шилмэл үхрийн амьдрах таатай орчин бүрдэхгүй. Бид ийм загвар гаргаж чадна. Ойролцоо хэлбэрийн, нягтаршсан байршилтай кластарууд барих хэрэгтэй. Европ, Япон, Өмнөд Солонгост фермерүүд маш нягтралтай. Хол бол зардлыг нэмэгдүүлнэ. Нягтаршсан байршил зардал хямд учраас каластрыг блок блокоор нь байгуулдаг. Ингэж нэг дор бөөнөөрөө байршаад ганц гарцаар боловсрулах үйлдвэрт сүүгээ очно. Боловсруулах үйлдвэр сүүгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангана. Үүнд төвлөрсөн хотын хэрэглэгчид хамрагдаж байгаа. Эндээс бас мах гарна. Энэ маягаар мах, сүү бэлтгэн нийлүүлэх сүлжээ хийж болно. Ийм нягт байршилтай фермүүдэд өсвөр үхрийн бааз байгуулдаг. Төлийг гунж болох уу, бух болох уу гэж ангилна. Төлөө ангилаад 18 сарын турш жингийн нэмэгдлийг нь үзнэ. Ингээд эцэг, эхийнхээ шинжийг бүрэн харуулсан бух болно гэвэл 100 эр бяруунаас дөнгөж 3-4 нь л тэнцдэг. Бусад нь шаардлага хангахгүй учраас мах бэлтгэлд нийлүүлнэ. Сүүний гунжийг ч гэсэн багаас нь бэлтгэдэг. Цэцэрлэг ясли шиг л идэж уухыг нь тааруулна. Байнга хэмжилт хийнэ, удмын гарал, генетик шинжилгээ бүгдийг нь хийгээд дараагийн фермээ байгуулна. Бухыг сүрэг сэлбэх шаардлагаар өсгөнө. Энэ загварыг орцын ба гарцын шатанд ч төрийн болон төрийн бус байгууллагууд хянадаг. Үржлийн алба хяналт хийж бүртгэлжүүлнэ. Мэргэжлийн хяналт сүү, махны стандартаа тавина, Хүнс, хөдөө аж ахуйн яам бодлогын хэмжээнд дэмжинэ. Татвар ямар байх, зээлийн бодлого ямар байх гэх мэтээр. Харин орон нутаг бэлчээрээр шахуулахгүй байх, худаг усаа бодолцож бэлчээрийн МАА-гаас ямар зайд байх зэргийг нь шийднэ. Мөн мал эмнэлэг, ариун цэврийн төв лабратори байна. Манай орны оролцогчид ийм дарааллаар хийж чадвал олон фермтэй болох, гарсан төлөвлөгөөгөөрөө хагас эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, хагас эрчимжсэн аж ахуйгаас нүүдлийин аж ахуй руу өндөр хөгжлийин мал шилжүүлэх улмаар шинэ үүлдэр бий болгох боломжтой. Харин цэвэр цусны малыг кластардаа хадгалж үлдэх юм.
В.ГАНЗОРИГ: Бидний эцсийн дүгнэлт гэвэл бүгд хамтдаа гар гараасаа хөтөлж энэ салбрыг дараагийн түвшинд аваачих. Цаг заваа зарцуулж ирсэн та бүхэнд баярлалаа.
https://www.youtube.com/watch?v=01kzpsUhPL8&feature=youtu.be
Сүрэн
Сүрэн
Зочин