Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Уран барилгачдын урласан сандлын увидас
Оскар Нимейер 2002 онд өөрийн Copacabana студид хийсэн сандал дээрээ тухалж байна. Урлаг соёлын суут бүтээлчид урт насалдаг гэгддэг ч Бразилийн архитектор Оскар Нимейер гуай шиг 105 насыг зооглосон нь одоохондоо алгаа.
“Сандал бол архитектур, буйдан бол тансаглал” Ле Корбюзье
Оскар Нимейер 2002 онд өөрийн Copacabana студид хийсэн сандал дээрээ тухалж байна.
Урлаг соёлын суут бүтээлчид урт насалдаг гэгддэг ч Бразилийн архитектор Оскар Нимейер гуай шиг 105 насыг зооглосон нь одоохондоо алгаа.
Энэ буянт буурал ер дөхсөн хойноо ч төслөө боловсруулж суух сандлаа өөрөө урласан аугаа хөдөлмөрч нэгэн байлаа.
Дэлхийд бүтээл туурвилаа мөнхлөн үлдээсэн үе үеийн уран барилгач архитекторуудын сор болсон байгууламж, тэнгэр баганадам өндөр барилгуудаар бид бахархдаг билээ. Үзэсгэлэнт сүрлэг уран барилгуудыг урлаачид зохион бүтээхийн зэрэгцээ дотоод, гадаад засал, интерьер-экстрьерээс өгсүүлээд тавилга шийдлийг ч зохиомжлон гүйцэтгэдгийг бид бэлхнээ мэднэ.
Манай нэгэн нэртэй сурган хүмүүжүүлэгч, зохион бүтээгч “Ерөнхийлөгч, тракторчин хэн ч суусан таатай тавлаг ижилхэн орчины дизайны шийдлийг эргономик гэнэ” гэж сандалтай жишин хэлсэн нь санаанд орчихлоо.
Үе үеийн шилдэг архитекторууд уран сүрлэг байгууламжийн төслөө барихын зэрэгцээ ая тухтайхан хөдөлмөрлөх сандлаа марталгүй зарим нь магадгүй эхлээд суудлаа зассан байж мэдэх юм.
Бүх дэлхийд алдартай орчин урлагийн музей гэгдэг Гуггенхаймын музейг Америкийн нэрт архитектор –Дизайнер Фрэнк Ллод Райт интерьер шийдлийн хамт цогцлон бүтээсэн. Албан тасалгааны зориулалттай түүний “Торхонцор-Кресло” тухайн үедээ сонгодог тавилганы зах зээлд “цэг тавиулах” шахжээ. Одоо ч энэ төрлийн загвар 500-1,900 долларын үнэд хүрдэг.
Райт энэхүү интоорын модоор шийдэж савхин суудлаар бүрсэн сандлыг анх Америкийн Уингспредийн Герберт Жонсоны гэрт зориулан бүтээсэн байна. Модны байгалийн хэлбэр дүрсийг эвдэхийг хүсээгүй тэрээр ”Мододын жинхэнэ бодит мөн чанарыг Япончуудаас өөр хэн ч ашиглаж чадахгүй юм даа” гэж бүр эрт 1901 онд нэгэн илтгэлдээ онцолж байжээ.
Ер нь Японы болон дорно дахины уран барилгын авсаархан цэвэрхэн хийц, товчхон шийдэл мөн нарийн зурааст бар зургууд Фрэнк Ллод Райтын онгодыг ямагт хөглөдөг байжээ.
Цонхны доор шаттай сандал байгаа мэт \түшлэг нь\ чөлөөтэй хирнээ сийрэгхэн энэ шийдэл өрөөний орон зайг өөртөө төвлөрүүлээд буцаан тараан байрлуулах мэт сэтгэдэл төрүүлэнэ.
Шотландын Макинтош хэвлэн нийтлэгч Уолтер Блакийн захиалгаар Глазкогийн ойролцоо барьсан Хилл Хауст зориулан бүтээсэн байдаг. Энэхүү сандлыг бусад тавилгынхаа адилаар харжуулсан модоор хийжээ.
Цэвэр геометрийн дүрсүүдээс бүтэх хар цагааны эрс ялгамж бүхий энэ сандал өнгөцхөн харахад хувцасны өлгүүр, тавиур, шүүгээний иж бүрдэл санагдам төгс шийджээ.
Хилл Хаус сандал нь тухайн цаг үед дэлгэрсэн Викториагийн зөөлөвчтэй тавилгуудтай харьцуулахад эрин үеэсээ хол тасарсан хийсвэр урлагийн бүтээл байлаа.
Модерн-архитектурын шинэ давалгааны нөлөө орчин үеийн аль ч тавилгад төгс зохицох загвар бүхий шийдэлтэй ганц хөлт “хуванцар нийлэг “алтан зул”-ыг 1956 онд “эх барин” авлаа. Ердийн гар урлалаас үйлдвэрт хэрэгжих дэвшлийг дэмжсэн Германы “Баухауз”-ын сургалтын горим,зарчим ач холбогдлоо алдаагүй хэвээр хадгалагдаж байв.
Уранбарилга, интерьерийн нэрт дизайнер Эйлен Грей Парис хотноо хивс,гобелен зэрэг дотоод заслын чимэглэлийн урлангаа амжилттай нээсэн ч түүний “Нонконформист” сандал эзнээ гомдоохооргүй амжилт дагуулжээ. Хар, цагаан, саарал өнгийн хослолоос бүрдэх түүний шийдэл одоо ч байр сууриа хадгалсаар байна.
XX зууны дэлхийн шилдэг архитектор, ”Баухауз”-ын сургуулийг үндэслэгчийн нэг Мис ван дер Роэ нэгэнтээ ”Креслийг бүтээх маш хэцүү шүү. Тэнгэр баганадсан барилга арай хялбар байж мэдэх юм” гэж 1957 онд “Таймс” сонины ярилцлагадаа онцолжээ.
1929 онд Барселона хотноо зохиогдсон дэлхийн үзэсгэлэнд\өнөөгийн Экспо\ тэрээр Германы павильонаа бүрэн чимэглээд зогссонгүй. Испаний хаан,хатанд тусгайлан зориулсан “Барселона” иж бүрдэл тавилгын төслөө дэлгэсэн юм. Энэ сандалын загвар алдарт архитекторчийг тэнгэр баганадам уран байгууламжаас нь дутахааргүй алдаршуулжээ. Одоо бидэнд нэгэнт ижил дасал болсон энэ загвар интерьерийн олон өвөрмөц шийдэлд зөв зохицолтой харагддаг.
“Нэпко” хэвлэлийн газраас орчуулан хэвлүүлсэн Филип Вилкинсоны “Аугаа дизайн” дэлхийн шилмэл дизайны тайлал номын хавтасны зураг байна. Энэ бол одоо бидний албан тасалгаа, үйлчилгээний газарт хэдий нь танил болсон загвар билээ.
Гэтэл үнэндээ энэ бол “Б3 Василий” нэртэй сандал юм. Германы Баухаузын сургуулийн багш Марсель Бройер 1925 онд анх ган хоолойг сандлын рам хүрээнд анх ашигласан нэгэн бөгөөд энэ санаагаа унадаг дугуйны жолооноос анх олсон гэдэг.
Тэрээр өвөрмөц шинэлэг энэ сандлаа хамтран зүтгэгч Оросын нэрт экспрессионист зураач Василий Кандинскийд зориулан бүтээж анхны загвараа дурсгасан байдаг.
Харин “Василий” хэмээх их зураачийн нэрээ арай хожуу 1960-аад онд өгсөн байна.
Баухаузын сургуулийг үндэслэгч Вальтер Гропиусын эхнэр Ильза “Василий” сандал дээр Оскар Шлеммерийн баг өмсөн суугаа энэ зохиомж тус сургуулийн төдийгүй тухайн үеийн дизайны урлагийн хөгжил дэвшлийн илэрхийлэл болж байв.
Нэрт архитектор Ле Корбюзегийн 1925 онд Парисын үзэсгэлэнд дэлгэсэн Шинэ үзэл санааны павильон нь маш бага тавилгатай өрөөний загвар болсон юм.
Тэрээр уг байшингаа “Дотор нь амьдрах машин”, харин тавилгуудаа “гэр ахуйн багаж” гэж нэрлэдэг байжээ. Францын Мэйзн ла Рошд Ле Корбюзе ”тухтай ярилцаж, амарч унтаж” болох сандлыг Шарлотта Перриан, Пьер Жаннере нарт тусгайлан захижээ.
“Жинхэнэ амралтын машин” гэгдэг ЛС4 гоё ганган харагдаад зогсохгүй тохь тухтай бөгөөд модернист тавилгын бэлэг тэмдэг болж чаджээ.
Парист төрсөн Шарлотта Перриан бүсгүй ган хоолой тавилгуудаар алдар нэрээ мандуулан буй үедээ Ле Корбюзетэй нэгдэн арван жил хамтран ажилласан байдаг.
1964 оноос ЛС4-г зөвхөн “Cassina“ компани дагнан үйлдвэрлэх давуу эрхтэй болжээ.
Өнөөдөр “Cassina“ компани “Louis Vuitton”-той хамтран 2013 оноос шинэчлэн сайжруулсан энэ загварыг санал болгож байгаа билээ.

Barrelchair- торхонцор сандал-Фрэнк Райт \1937 он\

“Хилл Хаус” сандал. Чарльз Ренни Макинтош\1902\
Цонхны доор шаттай сандал байгаа мэт \түшлэг нь\ чөлөөтэй хирнээ сийрэгхэн энэ шийдэл өрөөний орон зайг өөртөө төвлөрүүлээд буцаан тараан байрлуулах мэт сэтгэдэл төрүүлэнэ.
Шотландын Макинтош хэвлэн нийтлэгч Уолтер Блакийн захиалгаар Глазкогийн ойролцоо барьсан Хилл Хауст зориулан бүтээсэн байдаг. Энэхүү сандлыг бусад тавилгынхаа адилаар харжуулсан модоор хийжээ.
Цэвэр геометрийн дүрсүүдээс бүтэх хар цагааны эрс ялгамж бүхий энэ сандал өнгөцхөн харахад хувцасны өлгүүр, тавиур, шүүгээний иж бүрдэл санагдам төгс шийджээ.
Хилл Хаус сандал нь тухайн цаг үед дэлгэрсэн Викториагийн зөөлөвчтэй тавилгуудтай харьцуулахад эрин үеэсээ хол тасарсан хийсвэр урлагийн бүтээл байлаа.
“Tulipcnair”, ”Алтан зул-сандал ”Ээро Сааринена\1956\
Модерн-архитектурын шинэ давалгааны нөлөө орчин үеийн аль ч тавилгад төгс зохицох загвар бүхий шийдэлтэй ганц хөлт “хуванцар нийлэг “алтан зул”-ыг 1956 онд “эх барин” авлаа. Ердийн гар урлалаас үйлдвэрт хэрэгжих дэвшлийг дэмжсэн Германы “Баухауз”-ын сургалтын горим,зарчим ач холбогдлоо алдаагүй хэвээр хадгалагдаж байв.
“Нонконформист” сандал. Эйлен Грей\ 1920-1930\
Уранбарилга, интерьерийн нэрт дизайнер Эйлен Грей Парис хотноо хивс,гобелен зэрэг дотоод заслын чимэглэлийн урлангаа амжилттай нээсэн ч түүний “Нонконформист” сандал эзнээ гомдоохооргүй амжилт дагуулжээ. Хар, цагаан, саарал өнгийн хослолоос бүрдэх түүний шийдэл одоо ч байр сууриа хадгалсаар байна.
“Барселона” сандал. Мис ван дер Роэ \1929\
XX зууны дэлхийн шилдэг архитектор, ”Баухауз”-ын сургуулийг үндэслэгчийн нэг Мис ван дер Роэ нэгэнтээ ”Креслийг бүтээх маш хэцүү шүү. Тэнгэр баганадсан барилга арай хялбар байж мэдэх юм” гэж 1957 онд “Таймс” сонины ярилцлагадаа онцолжээ.
1929 онд Барселона хотноо зохиогдсон дэлхийн үзэсгэлэнд\өнөөгийн Экспо\ тэрээр Германы павильонаа бүрэн чимэглээд зогссонгүй. Испаний хаан,хатанд тусгайлан зориулсан “Барселона” иж бүрдэл тавилгын төслөө дэлгэсэн юм. Энэ сандалын загвар алдарт архитекторчийг тэнгэр баганадам уран байгууламжаас нь дутахааргүй алдаршуулжээ. Одоо бидэнд нэгэнт ижил дасал болсон энэ загвар интерьерийн олон өвөрмөц шийдэлд зөв зохицолтой харагддаг.
“Б3 Василий сандал”
“Нэпко” хэвлэлийн газраас орчуулан хэвлүүлсэн Филип Вилкинсоны “Аугаа дизайн” дэлхийн шилмэл дизайны тайлал номын хавтасны зураг байна. Энэ бол одоо бидний албан тасалгаа, үйлчилгээний газарт хэдий нь танил болсон загвар билээ.
Гэтэл үнэндээ энэ бол “Б3 Василий” нэртэй сандал юм. Германы Баухаузын сургуулийн багш Марсель Бройер 1925 онд анх ган хоолойг сандлын рам хүрээнд анх ашигласан нэгэн бөгөөд энэ санаагаа унадаг дугуйны жолооноос анх олсон гэдэг.
Тэрээр өвөрмөц шинэлэг энэ сандлаа хамтран зүтгэгч Оросын нэрт экспрессионист зураач Василий Кандинскийд зориулан бүтээж анхны загвараа дурсгасан байдаг.
Харин “Василий” хэмээх их зураачийн нэрээ арай хожуу 1960-аад онд өгсөн байна.
Василий Кандинский өөрийн нэр бүхий сандалдаа тухлан сууж бүтээлээ туурвих дуртай байв.
Баухаузын сургуулийг үндэслэгч Вальтер Гропиусын эхнэр Ильза “Василий” сандал дээр Оскар Шлеммерийн баг өмсөн суугаа энэ зохиомж тус сургуулийн төдийгүй тухайн үеийн дизайны урлагийн хөгжил дэвшлийн илэрхийлэл болж байв.
ЛС4 “Хэвтээ сандал” Ле Корбюзье, Шарлотта Перриан, Пьер Жаннере
Шарлотта Перриан өөрөө ЛС4 “Хэвтээ сандал” дээрээ.1929
Нэрт архитектор Ле Корбюзегийн 1925 онд Парисын үзэсгэлэнд дэлгэсэн Шинэ үзэл санааны павильон нь маш бага тавилгатай өрөөний загвар болсон юм.
Тэрээр уг байшингаа “Дотор нь амьдрах машин”, харин тавилгуудаа “гэр ахуйн багаж” гэж нэрлэдэг байжээ. Францын Мэйзн ла Рошд Ле Корбюзе ”тухтай ярилцаж, амарч унтаж” болох сандлыг Шарлотта Перриан, Пьер Жаннере нарт тусгайлан захижээ.
“Жинхэнэ амралтын машин” гэгдэг ЛС4 гоё ганган харагдаад зогсохгүй тохь тухтай бөгөөд модернист тавилгын бэлэг тэмдэг болж чаджээ.
Парист төрсөн Шарлотта Перриан бүсгүй ган хоолой тавилгуудаар алдар нэрээ мандуулан буй үедээ Ле Корбюзетэй нэгдэн арван жил хамтран ажилласан байдаг.
1964 оноос ЛС4-г зөвхөн “Cassina“ компани дагнан үйлдвэрлэх давуу эрхтэй болжээ.
Өнөөдөр “Cassina“ компани “Louis Vuitton”-той хамтран 2013 оноос шинэчлэн сайжруулсан энэ загварыг санал болгож байгаа билээ.
Лумо-Л.Мөнхбат
Лумо
Арх
Дэмжигч
Дэмжигч
Зочин
Зочин