Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Барак Обама Афганистанд хоёр дахь удаагаа айлчлалаа
АНУ-ын Ерөнхийлөгч өчигдөр Афганистанд гэнэтийн айлчлал хийлээ. Энэ бол түүний Афганистанд хийж буй хоёр дахь айлчлал юм.
АНУ-ын Ерөнхийлөгч өчигдөр Афганистанд гэнэтийн айлчлал хийлээ. Энэ бол түүний Афганистанд хийж буй хоёр дахь айлчлал юм. Барак Обама Сенатын гишүүн байхдаа 2008 онд Кабул айлчилсан. Тэр үед Ардчилсан намынхан Ж.Бушийн засаг захиргаанаас Афганистан, Ирак зэрэг орнуудад явуулж байсан бодлогыг байнга шүүмжилсэн байсан. Барак Обама сонгуульд нэр дэвшихдээ үүнийг өөрчилнө хэмээн амласан юм. Амласан ёсоор өөрчлөлтүүдийг ч хийж Афганистанд, Иракт хэдий хугацаагаар цэргээ байлгахаа ч мэдэгдсэн.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Афганистанд хийсэн айлчал нь зургаан цаг үргэлжилсэн юм. Тэрээр “Баграм” цэргийн баазад буусан даруйдаа нисдэг тэргээр Афганистаны Ерөнхийлөгчийн ордоны үүдэнд буусан байна. Хамид Карзайтай уулзахдаа ирэх тавдугаар сард Вашингтонд айлчлахыг уриад, хамгийн гол нь терроризм болон мансууруулах бодис хууль бусаар наймаалах явдалтай хийж буй тэмцлийн үр дүнг харах хүсэлтэйгээ хэлсэн байна. Барак Обама төрийн тэргүүний ажлыг хүлээн авснаас хойш Афганистанд буй Америкийн цэргийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн. Тус улсын өмнөд нутагт үүрэлсэн талинбанчуудыг аль болох түргэн шахаж гаргаж, энх тайвныг тогтоох нь юунаас ч илүү чухал юм. Америкийн нэр хүнд цаашдаа ямар байха нь энэ ажиллагаанаас шалтгаална. Хамгийн гол нь Барак Обама шинэ үеийн удирдагч мөн гэдээ баталж, Америк хүчирхэг хэвээрээ байгаа гэдгийг харуулах явдал.
Нөгөө талаас Ерөнхийлөгч Хамид Карзайг Америкийн засаг захиргаа дэмжиж байгаагийн илэрхийлэл болно.
Барак Обама Афганистанд хэдхэн цаг болохдоо Америкийн цэргүүдтэй уулзаж, урам хайрлажээ. Дэлхийн халуун цэгт алба хааж буй цэнхэр дуулгатнууддаа сэтгэл санаагаар дэмжиж “Миний хийсэн айлчлалуудаас үүн шиг чухал айлчлал үгүй. Хамгийн гол нь та бүхэнд хандан Америкийн ард түмний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм” гэжээ.
Ерөнхийлөгч Барак Обамагийн ажил өөдрөг байгаа. Түүний тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх хуулийн төслийг Конгресс, Сенатаар батлуулж чадсан. Энэ нь шинээр сонгогдсон төрийн тэргүүний хийхээр төлөвлөсөн чухал ажлын нэг юм. Түүнээс гадна ОХУ-ын эрх баригчидтай зэвсэглэл хорогдлууах асуудлаар гэрээ байгуулахаар тохиролцсоонд хүрчихээд байгаа. Тиймээс ч Барак Обама дараагийн ажилдаа ханцуй шамлан орлоо.
Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн Цагаан ордноос Америкт айлчлах урилгыг нэлээд удаан хүлээсэн гэнэ. Гэтэл Барак Обама Кабул очих гэж байгаагаа Афганистаны Ерөнхийлөгчид ердөө нэг цагийн өмнө мэдэгдсэн гэнэ. Мэдээжийн хэрэг төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангах гэж энэ тухай урьдчилсан мэдэгдээгүй юм байна.
Ю.Дэлгэрмаа