Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Өдөр бүр зорилгынхоо зүг нэг алх
Аливаа зүйлийг хийхдээ бид бөөндөх дуртай. Хоол идэхдээ бөөндөөл өдөрт ганц хоёрхон хоол идчихнэ, хичээлээ хийхдээ семестржингээ зүгээр суучихаад, шалгалтын өмнөх өдөр бөөндөөд уншчихна. Тэгээд бас болоогүй өнөөхөө ухаарлын долоо хоног гээд өөрсөддөө таарсан ухаантай нэр бодоод олчихсон. Ажлаа ч мөн адил сайхан бөөндчөөд үлдсэн цагт нь твиттер, пээсбүүкдэнэ. Гэсэн мөртлөө хичээл дээрээ онц авсангүй гэж аашлана, ажил дээрээ тушаал дэвшсэнгүй гэж гомдоллоно. Гэвч амжилт гэдэг өнөө маргаашийн бөөндөлтийг биш өдөр бүрийн тогтмол хөдөлмөрлөлтийг л шаарддаг. Тогтмол тогтмолдоо бүр өдөр бүрийхийг!
Зурагтаар үзэх кинон дээр гэнэт амжилтанд хүрсэн хүний тухай л байх, сонин дээрээс унших нийтлэл дээр минь хүртэл гэнэт баяжсан залуугийн тухай л гарах. Үүнийг дуурайгаад бид ч өөрсдөө гэнэт л баяжиж, бүх зүйлийг өөрийн болгохыг хүснэ. Та нарт нэг түүх ярьж өгье. Олимпийн аварга, олны танил нэгэн боксчны лекцэн дээр суусан юм. Гол санааг нь үгчлэн биш ч утгачлан буулгахыг хичээлээ.
"Яг үнэндээ олимпын боксын аварга болоход 48-хан минут хангалттай. 4 хүнийг дөрвөн үеийн туршид зодож чадвал аварга болох болно. Үзэгчдийн нүдэн дээр ил өнгөрөх энэ 48 минутыг харсан хүн "Хэний ч мэдэхгүй энэ хүү аварга болчих гэж их азтай юмаа" гэж хэлэх энүүхэнд. Гэхдээ энэ 48-хан минутын төлөө би амьдралынхаа 10 жилийг зориулсан юм шүү дээ. Ихээхэн хэмжээний нулимс, хөлс, түүнээс ч их хөдөлмөр зарцуулж байж тэр 48 минутын ялалтыг авсан юм" гэж хэлсэн.
Бид нэг өдрийн дотор амьдралаа орвонгоор нь 100% өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ яг үнэндээ амьдралд хэзээ ч тийм зүйл болохгүй. Бид бүгдийн мартаж орхидог хамгийн чухал зүйл гэвэл хэдий нэг өдрийн дотор зуун хувь өөрчилж чадахгүй ч 1 хувь бол хангалттай өөрчилж чадна. 1 хувь хэтэрхий бага байна уу. Тийм. Гэхдээ 1 хувь чинь хуримтлагдсаар 100 өдрийн дараа 100%-ийн өөрчлөлт болдог юм шүү. Сажилж явахад хүрнэ гэдэг дээ. Гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх. Гол нь зогсолтгүй. Тогтмол.
Өдөр бүр яг тогтсон цагт тогтмол хугацаагаар өөрийхөө зорилгын төлөө алхах хэрэгтэй. Жишээ нь та нийтлэлч, зохиолч болох мөрөөдөлтэй бол өдөр бүр орой орондоо орохоосоо өмнө 20 минутын туршид юуны ч талаар хамаагүй нийтлэл бич. Хэрэв та багш болохыг хүсэж байгаа бол өдөр бүр ганц цаг хэн нэгэнд юу ч хамаагүй заа. Ийм л энгийн. Өдөр бүрийн уйтгартай юм шиг эдгээр дасгал сургуулилтууд тань 1, 1 хувиаар хуримтлагдсаар тодорхой хугацааны дараа таныг 100% өөр хүн болгосон байх вий.
Амьдрал өөрөө том тоглолтын өмнөх жижиг бэлтгэлүүд юм гээ биз дээ. Таныг амжилтанд хүргэх аз, зорилгод тань хүргэх зам заавал гарч ирж л таарна. Томрох нь тодорхой, баяжих нь баараггүй гэдэг шиг. Харин та түүнд бэлэн үү? Цаг нь ирэхэд та бэлэн байх нь л чухал. Үүний тулд өдөр бүр зорилгынхоо зүг нэг алх.
Ц.БАРХАС
Буяннэмэх
Oyunaa
Oyunaa
oky
buugii
oojii
oojii
munkhuu
munkhuu