Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Талцаж гацаах аргагүй Тамхины хяналтын тухай хуулийн төсөл улс төрийн шалтгаанаар дахин гацлаа
Энхмандах
Б.Энхмандах: МАН-ын одоогийн байдал даамжирвал хууль ёсны болон улс төрийн легитм чанараа алдах аюул ойрхон байна
Оргилмаа
Улстөрчид засаглалын хямралыг “зохион байгуулсан” нь Монголын эдийн засгийн өөдрөг үзүүлэлтүүдэд дайсагнаж эхэллээ
-
Оргилмаа
Улстөрчид засаглалын хямралыг “зохион байгуулсан” нь Монголын эдийн засгийн өөдрөг үзүүлэлтүүдэд дайсагнаж эхэллээ
Оргилмаа
Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолыг Цэцэд өгөхөөс чухал гэж үзэж буй Ч.Сайнзориг гишүүнд “но” байна
-
Оргилмаа
Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолыг Цэцэд өгөхөөс чухал гэж үзэж буй Ч.Сайнзориг гишүүнд “но” байна
Оргилмаа
Улстөрчид засаглалын хямралыг “зохион байгуулсан” нь Монголын эдийн засгийн өөдрөг үзүүлэлтүүдэд дайсагнаж эхэллээ
ОХУ-ын хохирсон иргэд 800 мянган рубль нэхэмжлэхээр болжээ
ОХУ-ын Москва хотын Цэргийн сургуульд сурч байсан Монголын хоёр оюутан согтуугаар автомашин жолоодсоноос осолдож,

ОХУ-ын Москва хотын Цэргийн сургуульд сурч байсан Монголын хоёр оюутан согтуугаар автомашин жолоодсоноос осолдож, нэг нь цус алдсаны улмаас амиа алдсан билээ. 25-28 насны Г.Төгсжаргал, С.Энхцог нар нь ирэх хавар сургуулиа төгсөх байсан бөгөөд энэхүү харамсалтай ослын учир шалтгааныг тодруулахаар ОХУ-ын хууль хяналтынхан ажиллаж байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс гэсэн дүгнэлт гаргажээ. Эхний удаад ослын шалтгааныг тогтоох бөгөөд үүний дараа хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлыг ярихаар болсон байна. Уг ослын улмаас ОХУ-ын иргэдийн унаж явсан "Opel", "Дож", "Пежо", "Mitsubushi Lancer" “Land cruiser” маркийн зургаан автомашин ташраараа мөргөлдсөнөөс 13 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Тэднээс гурван хүний бие тааруухан байгаа бөгөөд тархиндаа хүнд гэмтэл авсан, баруун гар нь хугарсан, хүзүүний яс гэмтсэн гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа аж. Эрүүл мэндээсээ гадна эд хөрөнгөөрөө хохирсон ОХУ-ын иргэд Монголын Засгийн газраас ойролцоогоор 800 мянган рубль буюу монгол төгрөгөөр 38 орчим сая төгрөг нэхэмжлэхээр болсон тухай эх сурвалж хэллээ. Осол гаргасан машины харъяалал Монголын Элчин сайдын яамны дипломат дугаартай байсан нь ийнхүү төлбөрт унах шалтаг болсон байна. Харин манай Гадаад харилцааны яамныхан хохирлыг төлөх асуудал дээр нухацтай хандахаар болжээ. Учир нь, ЭСЯ-нд ажилладаг ажилтны ар гэрийнхэн хувийнхаа хэрэгцээний автомашинд дипломат дугаар авах эрхтэй аж. Тиймээс ч учир шалтгааныг нарийвчлан тодруулахгүйгээр Монголын Засгийн газрыг хамаатуулж, хохирол нэхэмжлэх нь учир дутагдалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Гэвч ОХУ-ын хууль хяналтын байгууллагынхны шийдвэр үүнд гол нөлөөтэй гэдгийг ч ГХЯ-ныхан хэллээ.
х
x
x
x
Chingiss khaan
1 hund 8 litr
dald
sos-sogtuu mongol
warwar
bayan mongol
Mongol Bool