Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
А.Зангад: Төлбөрийн балансын алдагдал, түүний удирдлага, зохицуулалт, төлөвлөлтийг хариуцсан байгууллага манайд огт байхгүй
Монгол Улсын Хөгжлийн банк алдагдалтай, үрэлгэн ажилласан, хууль зөрчиж санхүүжилт олгосон гэх мэт шүүмжлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан тарьж байна. Үндэсний Аудитын Ерөнхий газрын шалгалтаар тогтоогсон гэх уг мэдээллийг бид тус газрын дарга, Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангадаас тодруулсан юм.
Монгол Улсын Хөгжлийн банк алдагдалтай, үрэлгэн ажилласан, хууль зөрчиж санхүүжилт олгосон гэх мэт шүүмжлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан тарьж байна. Үндэсний Аудитын Ерөнхий газрын шалгалтаар тогтоогсон гэх уг мэдээллийг бид тус газрын дарга, Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангадаас тодруулсан юм.
-Хөгжлийн банкинд танай газар аудит хийж, дүгнэлтээ УИХ-д тайлагнасан байна. Үнэхээр хэвлэлээр гараад байгаа шиг ноцтой зөрчил дутагдлууд энэ банкинд байна уу?
-Бид “Засгийн газраас гаргасан үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүн” гэсэн сэдвийн хүрээнд аудитын ажил хийж үнэлэлт дүгнэлт өгсөн. Манай тайлан www.parliament.mn сайтад бүрэн эхээрээ тавигдсан байгаа. Гадуур хэвлэлээр яваад байгаа шиг тийм тоо баримтууд манай тайланд байхгүй.
-Тэгэхээр хэвлэлээр гарч байгаа шүүмжлэлүүд ташаа байх нь ээ?
-Аливаа байгууллагын ерөнхий дүр зургийг тоорхойлохын тулд 4-10 жилд аудти хийж, хяналт шалгалтын оновчтой цикл үүсгэж явах нь зүйтэй гэж олон улсын мэргэжилтнүүд үздэг. Дотоод биш, хөндлөнгийн үнэлгээ ярьж байна шүү дээ. Манай газар төрийн байгууллагуудад санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн гэсэн гурван төрлийн аудит хийж байгаа. Эдгээр хяналт шалгалтын ажиллагаа бүгд олон улсын хэмжээнд хэрэглэгдээд тогтчихсон өөр өөрийн гэсэн стандарттай. Тодруулбал, тэр стандарт болгонд аудитор яг ямар ямар ажилбар хийх вэ гэдгийг нэг бүрчлэн стандартчилаад өгчихсөн байдаг юм. Тодруулах юм бол, олон улсын аудитын “700” гэдэг стандартад аудиторын 370 ажил тэмдэглэгдсэн байгаа. Энэ ажлуудыг заавал хийх ёстой юм. Тухайлбал, аль нэг байгууллага руу орохын өмнө аудитор тухайн байгууллагын үйл ажиллагаа, ажил мэргэжлийн онцлогийг нэг бүрчлэн судалж орно оо доо. Тухайн байгууллагынхнаас өөрсдөөс дутахгүй мэдлэгтэй байж байж шалгана шүү дээ. Ингэж судлахдаа ямар ажилбар хийх вэ. Дараа нь объект дээрээ очоод яаж ажиллах вэ, тайлангийн үе шат, асуудлын шинжилгээний үе шат, дүгнэлт зөвлөгөө бичих гээд ажил болгонд тус тусын стандарт байдаг юм. Асуудлын шинжилгээний үед аудитор анхны тайлангаа хөдөлгөөнгүй нотлох баримтаар бүрдүүлдэг. Тэгээд дараа нь гурван шатны чанарын хяналтаар орно. Эхний шатыг аудитын хяналт, хоёр дахийг тэргүүлэх аудиторын хяналт гэж нэрлэдэг. Гурав дахь шатны хяналт нь шалгуулагчаас асуух хэсэг юм. Энэ хяналтыг ажлын 10 хоногийн дотор багтааж хийдэг. Эдгээр ажлуудын эцэст аудитын тайлан үндсэн хувилбараар бэлэн болдог. Үүний өмнөх явцын тайлангууд бол аудитын дүгнэлт биш.
-Ер нь Хөгжлийн банкны үйл ажиллагаа ямар байна, улсын ерөнхий аудиторын хувьд ямар үнэлгээтэй сууж байна?
-Монгол Улсын Хөгжлийн банк хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа Засгийн газрын болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан байна. Гадаад орнуудын Хөгжлийн банкнуудын жишгээр ажиллахыг эрмэлзэж, УИХ-аар зөвшөөрсөн хэм хэмжээний хүрээнд Засгийн газраар баталгаа гаргуулан өөрсдөө бонд гаргаад, дээрээс нь Засгийн газрын бондыг байршуулж менежмент хийх гэх зэргээр эх үүсвэрүүдийг татан төвлөрүүлж, нэлээд үр ашигтай ажиллаж байгаа юм байна гэсэн дүгнэлт гарсан. Ерөнхийдөө шинэ тутам байгуулагдсан гэхэд хөгжиж бэхжих эхний алхамуудаа боломжийн хэмжээнд хийж байгаа газар байна гэж харагдаж байгаа. Гэхдээ манай саяын явуулсан хянат шалгалт бол Хөгжийн банкинд хийсэн аудит биш гол нь Засгийн газрын бонд, үнэт цаасны зарцуулалт хэр үр дүнтэй байсан бэ гэдэгт хийсэн шалгалт шүү дээ.
-Гадаад улс орнуудын энэ төрлийн банкууд яаж ажилладаг, ямар түшинд хүрч хөгжсөн байдгийг хүмүүс мэднэ л дээ. Манай Хөгжлийн банк ер нь хэр түвшинд байна вэ?
-УИХ, Засгийн газар болон холбогдох яамдаас Хөгжлийн банкийг хурдан хугацаанд хөл дээр нь босгож, Олон улсын түвшинд харилцах чадал боломжтой үндэсний хөгжлийн банк болгох талаар бүх талын баталгаа, дэмжлэг үзүүлж ирсэн байна. Тухайлбал, ашигтай ажилласан жилүүдэд ашгийг нь улсын төсөв рүү татаж авахгүйгээр дүрмийн санг нь нэмэгдүүлээд явсан байх жишээтэй. Засгийн газар баталгаа гаргаж өгснөөр Хөгжлийн банк өөрөө үнэт цаас, бонд арилжаалах замаар эх үүсвэр төвлөрүүлж ажиллах боломж олгосон байх жишээтэй. Мөн Засгийн газар өөрийнхөө бондыг Хөгжлийн банкинд дээр бүрэн байршуулсан. Төслийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй томоохон төсөл, хөтөлөрүүдийг санхүүжүүлэхдээ үйл ажиллагааных нь зардлыг төлж, хүүтэй зээлээр авч хэрэглэж байсан. Энэ бүхний дүнд Хөгжлийн банк хоёр жил гаруйхны дотор нэлээд томорч, маш их үйл ажиллагаа явуулсан, ерөнхийдөө хөгжих тал руугаа орсон байна.
Үндсэндээ тун өөдрөг дүр зураг ажиглагдсан гэж хэлмээр байна. Том том хөрөнгө төвлөрүүлж, үйл ажиллагааных нь цар хүрээ нэлээд тэлсэн байна. Цаашид хөгжин дэвшиж Монгол Улсын том том зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол байгууллага болж чадна гэсэн итгэл төрсөн. Олон улсын ижил төстэй институциудад нэлээд танигдаж, итгэл олж авч чадсан байна. Энэ хүчийг сааруулахгүй цааш хөгжүүлж, үр ашгийг нь улам дээшлүүлэхэд бид бүх талаар анхаарч, хаа хаанаас нь дэмжиж ажиллах ёстой л гэж үзэж байна.
-Бэрхшээл зовлонгүй, саадгүй явдаг ажил гэж юу байх вэ?
-Шалгалтын явцад Хөгжлийн банкныхантай ний нуугүй л ярилцана шүү дээ. Ингэж ярьж байхад тус банкны өөрийнх нь хууль эрхзүйн зохицуулалт бусад хуультай зөрчилдөх, бас өөрийнх нь зохицуулалт бүдэг бүрхэг гэх мэт бэрхшээл их л гардаг юм билээ л дээ. Тухайлбал, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг эдийн засгийн хувьд хэр үр ашигтай юм гэх мэтээр хянаж, дүгнэх ёстой байдаг, гэтэл УИХ-ын, Засгийн газрын шийдвэртэй, шууд нэр заачихсан төсөл, ажил ороод ирдэг гэх мэт.
-Тэгээд танай шалгалтаар зөрчил огт илрээгүй хэрэг үү?
-Зөрчил дутагдал байлгүй л яахав. Гэхдээ энэ зөрчил гэдгийг бас зөв ойлгох хэрэгтэй. Зөрчил гэхээр л манайхан хэн нэг нь нэг их мөнгө хөрөнгө аваад идчихсэн юм шиг шуугидаг. Энэ бол буруу. Нэг дансны бичилтийг зөрүүлчихсэн байхад тэр төслийн дүнгээр зөрчил гээд тэмдэглэгдчихдэг юм. Залруулж болох зөрчийг хоёр талаас нь ярьж залруулга хийгээд, зөрчлийн дүнгээс хасаад явдаг. Миний түрүүнд ярьсан өнөө стандартын дагуу л хийгдэж байгаа урсгал ажлууд юм.
Манай газар УИХ-д танилцуулсан үндсэн тайландаа хоёр гол асуудлыг тусгасан. Эхнийх нь арилжааны банкуудад байршуулчихсан байгаа Чингис бондын 700 гаруй тэрбум төгрөгийг үлдэгдлийн асуудал. Арилжааны банкуудийн төлбөрийн чадвар эдийн засгийн хүндрэлээс болоод тааруу болж, муу зээлийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ үлдэгдэлд эрсдэл учрах вий гэсэн болгоомжлол байгаа. Дараагийнх нь ханшийн алдагдал гэсэн 302 тэрбум төгрөгийн асуудал байна. Бондын санхүүжилт анх гаднаас Монгол банкинд ам.доллараар орж ирснийг Сангийн яам Хөгжлийн банк руу шилжүүлэхдээ төгрөгөөр өгсөн. Гэтэл ам.долларын ханш өсчихсөн. Ер нь энэ төлбөрийн балансын алдагдал, түүний удирдлага, зохицуулалт, төлөвлөлтийг хариуцсан байгууллага манай улсад огт байхгүй байгаа юм.
-УИХ бас энэ бондуудын талаар шалгалт явуулж байгаа биз дээ?
-Тийм ээ. УИХ дээр яг манай энэ хийсэн хяналт шалгалтын ажилтай ижил сэдвийн хүрээнд шалгалт явуулах Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын хамтарсан ажлын хэсэг гарсан байна лээ. Тэр ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөнд манай газар хариуцуулсан 10 гаруй ажил байсан. Тэр төлөвлөгөөний дагуу бид Хөгжлийн банкинд явуулж байгаа хяналт шалгалтынхаа холбогдох мэдээллийг ажлын хэсэгт гаргаж өгсөн. Гэхдээ УИХ-ын тэр ажлын хэсгийн шалгалт бол аудит биш юм. Үүнийг ялгаж салгаж ойлгох ёстой.