Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

ДЭМБ-аас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг сайшаав
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 786.250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдав. Элэгний В,С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нь даатгуулагч өөрийн санхүүгийн боломжид нийцсэн эмийг сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүллээ. Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулав. Уг үндэсний хөтөлбөрийг “Дэлхий загвар хөтөлбөр” болсныг ДЭМБ сайшааж, Хепатитийн дэлхийн өдрийг “Илрүүлье - эмчилье” уриан дор манай улсад анх удаа зохион байгууллаа.
З.ОРГИЛ