Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Гантөмөр гишүүн айл хэсч явна
УИХ завсарлаж эрхэм гишүүд гадаадад явж ,тойрогтоо харагдаж, сонгогч олонтойгоо уулзаж, морь уралдуулж янз бүрээр л ажиллаж байна.
УИХ завсарлаж эрхэм гишүүд гадаадад явж ,тойрогтоо харагдаж, сонгогч олонтойгоо уулзаж, морь уралдуулж янз бүрээр л ажиллаж байна. Энэ жил зуд болоогүй учир өвс ачаад хөдөө явдаг нь моодноос гарчээ. Нийслэлээс сонгогдсон гишүүд уламжлалт уулзалтаа хийж дүүргээрээ явж байна. Харин УИХ-ын гишүүн Лу. Гантөмөр энэ удаад айл хэсэж явна. Тэрээр сэмхэн ганцаараа айлаар орж Сүхбаатар дүүргийн зарим гэр хорооллоор айл хэсэж яваад манай сурвалжлагчид баригдав. Энэ талаар нь тодруулхад айл хэсэх нь өчнөөн зарлаж байж хорь гучин хүнтэй уулзахаас ач холбогдолтой байна гэнэ. Бүүр Гантөмөрийг хүүхэд байхаас л “депутатын уулзалт” гэж хийдэг байж. Үүнийг өөрчилж явна гэлээ. Уулзалтанд бол хэдхэн ирж сурсан хүмүүс л тогтмол ирдэг. Хувьсгалт намын гишүүн уулзалт хийхэд хувьсгалт намынхан ирнэ, Ардчилсан намаас сонгогдсон гишүүн уулзалт хийхэд ардчилсан намынхан ирнэ. Уулзалт болгон адил болдог. Шүүмжилнэ, магтана, загинана, дараа нь ганцаарчлан уулзахыг хүснэ. Тэгээд л янз бүрийн зовлон тоочиж гуйвар эхлэнэдээ. Харин айлд гэнэт ороод л танилцаад ярилцхад хамаагүй ажил хэрэгч яриа болдог байна. Хэсэх айлаа урьдчилан бэлдүүлдэггүй. Гэхдээ л ялангуяа гэр хорооллын айл өрх бол амьдрал нь ямар айл болох нь гаднаасаа харагддаг гэнэ.Иргэд асар их мэдээлэлтэй төдийгүй улс төрийн шийдлийг анхааралтай ажигладаг болсон байна гэлээ. Өдөрт 6-8 айл, сайн хэсвэл Арав гаран айлаар орж танилцаж болж байна гэв. Хэвлэл мэдээллэс хол ганцаараа айл хэсэх нь ийм ач холбогдолтой юм байна. Гантөмөр гишүүн айл хэсэж явна. Танайхаар ч гэнэт ороод очиж магадгүй байна.
Г.Өлзий-Эрдэнэ