Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Тувагийн нүүрс манайхтай өрсөлдөх үү?
Саяхан миний бие албан ажлаар ОХУ-ын хамгийн алслагдсан субьектын нэг болох БНТува Улсын Кызыл хотноо очоод ирлээ. Улаанбаатараас Кызыл руу санасныг бодвол хүндрэл багатай, хурдан очдог юм байна. Эндээс 14 цагт “Аэромонголия” компаний онгоцоор хөөрөөд Улаангомд нутгийн цагаар 16:40-д бууж шууд нисэх буудлаасаа автомашинаар гараад засмал замаар давхисаар байгаад оройн 22:00 цаг гэхэд Кызылд очсон байв.
Саяхан миний бие албан ажлаар ОХУ-ын хамгийн алслагдсан субьектын нэг болох БНТува Улсын Кызыл хотноо очоод ирлээ. Улаанбаатараас Кызыл руу санасныг бодвол хүндрэл багатай, хурдан очдог юм байна. Эндээс 14 цагт “Аэромонголия” компаний онгоцоор хөөрөөд Улаангомд нутгийн цагаар 16:40-д бууж шууд нисэх буудлаасаа автомашинаар гараад засмал замаар давхисаар байгаад оройн 22:00 цаг гэхэд Кызылд очсон байв.
Тувагийн хүн ам нь ердөө 310 мянга орчим хэдий ч 170 мянга кв.км нутагтай (өөрөөр хэлбэл манай Өмнөговь аймгаас арай их). Манай улстай 1300 гаруй км хиллэдэг.
Төвөөс хэт алслагдсан, дээр нь дэд бүтэц хөгжөөгүй (Кызылаас Транссибирийн төмөр замын хамгийн ойрын өртөө хүртэл 400 гаруй км) зэрэг учир шалтгаанаас болоод үйлдвэрлэл бараг хөгжөөгүй. Гэхдээ Сибирийн тайгын өмнөд хэсэг учир ой мод ихтэй, хөрсөн дороо нүүрс, алт, төмрийн хүдэр, өнгөт металл зэрэг асар их баялагтай. Тухайлбал сайн чанарын чулуун нүүрсний илрүүлсэн нөөц нь хэдэн тэрбум тонн. Харамсалтай нь тэдгээрийг олборлоод ОХУ-ын аж үйлдвэр хөгжсөн төвүүдэд хүргэх, экспортод гаргах боломжгүй тул төмөр зам барих асуудал хурцаар тавигдаад байна.
Чулуун нүүрсний хамгийн их нөөцтэй Элегестийн ордын лицензийг Р.С.Байсаровын толгойлдог “Тувагийн эрчим хүчний аж үйлдвэрийн корпораци”(ТЭПК) эзэмшдэг бөгөөд олборлосон нүүрсийг экспортлох, хүнд аж үйлдвэр хөгжсөн төвүүддээ хүргэх зорилгоор Элегест-Кызыл-Курагино (Транссибирийн төмөр замын өртөө) гэсэн 410 км урттай, жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр замыг 5 жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Төмөр зам нь Саяны нуруугаар дайрах тул олон тунель, гүүр барих шаардлагатай учраас инженерийн хувьд нилээд төвөгтэйд тооцогддог юм билээ. Энэ төмөр замыг барихтай холбогдуулж Транссибирийн төмөр замын зүүн хэсгийг шинэчлэх, Алс Дорнодын Номхон далайн эрэг дэх нүүрс ачих зориулалттай Ванино зэрэг хэд хэдэн боомтыг өргөтгөх ажил мөн давхар хийгдэх юм байна. Төмөр зам барих ажлын 24 хувийг хувийн хөрөнгө оруулагч (өөрөөр хэлбэл Р.С.Байсаровын толгойлдог ТЭПК), 24 хувийг Оросын Засгийн газар, үлдсэнийг нь бусад эх үүсвэр (зээл, гадаадын хөрөнгө оруулалт г.м.)-ээс санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Уг төслийн 24 хувь буюу 89 тэрбум рубль гаргах шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар 2014 оны 7 дугаар сарын 14-нд гаргажээ. Гэхдээ эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлаас болоод төслийн санхүүжилт хэзээ эхлэх нь бас тодорхойгүй байна.
Мөн нүүрсийг манай нутгаар дамжуулан БНХАУ-д экспортлох асуудлыг сүүлийн үед их ярьж, судалж байна. Үүний тулд нэгдүгээрт, Кызыл-Улаангом-Ховд-Булган-Өрөмч; хоёрдугаарт, Кызыл-Мөрөн-Эрдэнэт гэсэн маршрутыг судалж байна. Өрөмч хүртэл барих төмөр замын санхүү-эдийн засгийн үндэслэлийг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харъяа Тувагийн байгалийн нөөцийг иж бүрэн ашиглах хүрээлэн боловсруулаад байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 онд Шанхайд БНХАУ-ын удирдлагад санал болгосон юм билээ. Уг замын урт нь 1810 км, үүнээс Кызылаас улсын хил хүртэл 310 км, улсын хилээс Улаангом хүртэл 130 км, Улаангомоос Ховд хүртэл 240 км, Ховдоос Булган хүртэл 430 км, Булганаас Өрөмч хүртэл 700 км байх юм байна. Монголын нутгаар өнгөрөх урт нь 800 км гэсэн тооцоо гарч байна. Жилдээ 28 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. Замыг 5 жилийн дотор барина, нийт өртөг нь 452500 сая рубль гэж тооцоолжээ. Валютын ханшны хэлбэлзэлтэй энэ үед ам.доллараар хэд болохыг хэлэхэд хэцүү.
Кызыл-Мөрөн-Эрдэнэт гэсэн маршрутаар тодорхой судалгаа хийгдээгүй юм байна. Гэхдээ хэрэв монголын тал улсын хил хүртлээ төмөр зам тавина гэвэл нүүрсний ордын хөрөнгө оруулагчид (жишээ нь ТЭПК) сонирхох нь дамжиггүй гэж Тувагийн Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оол ярьж байна лээ. Манай Засгийн газар Эрдэнэтээс Овоот (өөрөөр хэлбэл Могойн голын нүүрсний орд) хүртэл 545 км төмөр замыг концессын нөхцөлөөр барих эрхийг өнгөрсөн жил нэгэн компанид олгох шийдвэр гаргаад байгаа. Цаашаагаа Арцсуурь буюу улсын хил хүртэл 225 км юм билээ. Хэрэв энэхүү 200 гаруй км зам барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх боломж байх юм бол Кызыл-Мөрөн-Эрдэнэт гэсэн төмөр зам баригдах магадлал өндөр гэж үзэж болно. Эрдэнэт хүртэл (Эрдэнэтээс цааш гэж ойлгож ч болно) төмөр зам тавигдчих юм бол манай нутаг дэвсгэр дээрх уурхайнуудын бүтээгдэхүүн болон Тувагийн нүүрсийг “Улаанбаатар төмөр зам”-аар Хятад руу, магадгүй нэг хэсгийг нь хойш нь Транссибирийн төмөр зам хүртэл тээвэрлээд улмаар ОХУ-ын Алс Дорнодын боомтууд хүргэх боломж нээгдэх бөгөөд энэ хирээр “Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэх ачаа нэмэгдэж манайд нэмэлт ашиг орж таарна.
Оросын тал Монголоор дамжуулан БНХАУ руу нүүрс болон бусад төрлийн ачаа тээвэрлэх төмөр зам барих асуудлыг манай талд албан ёсоор тавиагүй байгаа бөгөөд хэрэв ийм санал албан ёсоор ирвэл тодорхой хариу өгөхийн тулд манай Зам, тээврийн яам болон холбогдох бусад байгууллага одооноос зохих судалгаа, тооцоо хийх хэрэгтэй байх.
Оросын нүүрсийг нутгаараа тээвэрлэх нь өөрсөддөө өрсөлдөгч бий болгож байгаа юм биш үү гэдэг асуудал юуны өмнө гарна. Хэрэв нүүрсний чанар нь ойролцоогоор адил гэж үзэх юм бол тэднийх илүү алсаас тээвэрлэх учраас өртөг нь арай л өндөр байж таарна. Хэрэв Оросууд манай нутгаар нүүрсээ тээвэрлэдэггүй юм аа гэхэд өөр арга зам олж л таарахаас гадна Хятадын хэрэглээг манайх бүрэн хангаж чадахгүй гэдгийг бас тооцох хэрэгтэй байх.
Хойд хөршөөс Монгол руу төмөр зам тавигдах юм бол транзит тээврээс ашиг олох, манай уул уурхайн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг экспортлох боломж нээгдэхээс гадна зам дагуух бүс нутаг эдийн засгийн эргэлтэд өөрийн эрхгүй татагдан орох, их хэмжээний ажлын байр бий болох зэрэг олон эерэг нөлөө үзүүлэх байх л даа. Мэдээж бас сөрөг талууд байхыг ч үгүйсгэхгүй. Иймд хэрэв Оросын тал манай орны баруун хэсэгт төмөр зам барих санал тавих юм бол хэрхэх тухай шийдвэрээ манай төр, засгийн зохих байгууллагууд сайтар судлан гаргана гэдэгт найдаж байна.
БОД
zaaz
baatarsukh
baatarsukh
baatarsukh
Зочин
Зочин
isis
Зочин 2015