Намайг бага байхад Их дэлгүүрт том оочер дарааллууд үүсдэг байж билээ. Шинэ жилээр бол мандаринд зогсоно. 1966-1967 онд зурагт радио гарч эхлэх үед 1600 эсвэл 1900 төгрөгийн үнэтэй телевизор авахаар дугаарлана. Мөн 450 төгрөгийн австри эмэгтэй гуталд оочерлоно доо. Энэ бол социализм байж! Зах зээлд орсноор бүх юм өөрчлөгдөж хүүхнүүд маань австри байтугай дэлхийн брэнд болох янз бүрийн загварын гутал хувцас ямар нэг дараалалд зогсолгүйгээр чөлөөтэй худалдан авч өмсөх болсон. Өнөөдөр дэлхийд данстай том пүүсүүд нь Монголд нэрийн барааны дэлгүүр мухлагаа нээчихсэн байдаг.

За тэр ч яахав, тийм байдаг байж. Ардчилал, зах зээлийн буянаар ховор бараа гэж үгүй болсон. Би энд өөр нэгэн сэдэв хөндөх гэсэн юм. Монголчууд бидний хувьд байдаг бие биенийгээ дуурайх, бие биетэйгээ барьцаж хувцаслах дуртай буюу сүргийн сэтгэлгээний талаар хэдэн үг хэлэх гэсэн юм. Хажуу айлын Доржийн эхнэр тийм шуба, дээл өмсчихсөн харагдана, би бас тиймийг өмсмөөр байна, тэдний хүүхэд тийм гуталтай явж байна, охиндоо яг тиймийг авах юмсан гэх маягийн яриа бол энүүхэнд.

Миний хамаарагдах урлаг, дууны ертөнцөд “би тэрэн шиг дуулмаар байна, энэ аранжировщик тэр дууг ингэж найруулжээ, би яг тиймэрхүү маягаар хийлгэмээр байна” ч гэх шиг. Нэг үгээр хэлбэл нэгнийгээ дуурайж, нэгэнтэйгээ барьцаж амьдрах буюу сүргийн сэтгэлгээ гэдэг айхтар зуршил одоо хэрнээ байсаар байна. Малтай зүйрлэвэл толгойгоо унжуулан гэлдэрч буй хонин сүрэг лугаа төсөөлөгдөнө. За тэгээд энэ сүрэг дотроо л тэргүүлнэ үү гэхээс энэ сүргийг сөрөөд давхина гэж үгүй. Уг нь тэгдэг л болмоор байгаа юм. Социализмын үед импортын буюу гаднаас оруулсан бараа гэгч ойлголт байсан учир гоё юм өмсөе, зүүе дээ гэж хошуурдаг байсныг бол ойлгож болох л доо. Яагаад гэвэл юм ховор байж.

Гэтэл одоо бол сонголт маш элбэг байдаг атал ижилхэн юм өмсөөд, бариад явааг харахад миний хувьд сонин санагддаг. Чинээлэг гэсэн хатагтай нар бүгд ижилсэнэ. Өмссөн гутал, хувцас, барьж байгаа цүнх, зүүж буй цаг, бөгж, ээмэг нэг л хэвийн. Хуучин цагт бага ангийн сурагч нар бүгд улаан өнгийн  пионерийн зангиа зүүдэг байлаа даа. Ижилсэн бүгд адилхан харагддагсан. Сүүлийн үед хайран сайхан охидууд нэгэн хэвэнд цутгасан юм шиг нэг тийм босоо хамартай. Нүд харц гэж ууртай, хүйтэн, бүргэдийн харц шиг тусна. Хайран сайхан “вьетнам” хамрыг тэгшлээд өгнө. Би л лав дасч өгдөггүй. Дасдаг л юм гэсэн. Нөгөө урьд өмнөх хөөрхөн дүр төрх хайчив аа гэмээр. Энэ бол тэр хүүхнүүдийн хувийн эрх, асуудал гэх байх.

Гэхдээ өөрийнхөөрөө бай л даа. Бусдаас ялгаатай онцгой харагдал даа гэсэн санааг л хэлэх гээд байгаа юм. Дуу дуулсан ч өөрийнхөөрөө дуул л даа. Тэгэхгүй бол сүүлийн үед хэлбэр хөөцөлдөөд нэг баахан солонгос маягийн дуунууд цуваад л байдаг. Хуулаад, хулгайлаад л, захаасаа баригдаж эхэллээ шүү дээ. Түүнийгээ бас “уран бүтээл” гэх дуртайг нь яана. Баахан нэгэн цутгуураар орчихсон хамартай, хүйтэн царайлсан охидууд юу ч дуулаад байгаа юм бүү  мэд. Нэг нь нөгөөдөхөөсөө ялгарахгүй, “таарсан таар шуудайнууд” гэдэг дээ. Хатуухнаар хэлбэл “хоолой гэж хошного”. Тэрний оронд өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн загвартай, донжтой нь аргагүй хувцаслаж, өөрийнхөөрөө боддог, ярьдаг, өөрийн маягаар дуулдаг л баймаар санагдах юм. Нэг үгээр хэлбэл энэ сүрэг дотор номер нэг нь байх уу, аль эсвэл цорын ганц нь байх уу? Ялгаа байгаа биз!

Үүний тулд хүүхдэд багаас нь зөв хүмүүжил олгох хэрэгтэй. Ийм юм өмс, тийм юм өмс гэдэг дээ. Тэгэхийн оронд наад зах нь миний охин өнөөдөр хувцсаа өөрөө сонгоод тааруулаад өмс гэдэг байх ёстой. Ингэснээрээ бие дааж бодож сэтгэх чадварыг нь нялх багаас нь төлөвшүүлнэ гэсэн үг. Эс тэгвээс айлын охин ийм цамц өмсөж байна, би бас тиймийг өмсмөөр байна. Хүмүүс тэгж ярьж байгаа юм чинь би яах вэ. Энэ зургийг хүмүүс гоё зураг гэдэг юм билээ, би ч бас тэгэж бодож байна гэх мэтчилэн жишээ татвал зөндөө зөндөө. Ямар ч өөрийн гэсэн бие даасан бодол, санаа байхгүй. Нөгөө толгойгоо унжуулан гэлдэрч буй  сүрэгтээ л явахаас өөр зам үгүй болно!

Б.ДОЛГИОН
“Number one” уу, “Only one” уу?