Бидний олонхид тулгардаг бэрхшээл бол
магтаалд живэх юм. Аврал уг нь шүүмжлэлд байдаг.

Norman Vincent Peale
The Power of Positive Thinking
Номын зохиогч

Нэг хэсэг байнга муугийн жишээ болон дурдагдаж байсан Эрдэнэс Таван Толгой ХК-д Хөгжлийн банк дэмжлэг үзүүлж, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэхийн тулд олборлолт, тээвэрлэлтийн зардлуудыг нь санхүүжүүлжээ. Хөгжлийн банкны бондын хөрөнгөнөөс 200 сая ам.долларын зээлийг 2012 онд ЭТТ ХК-д олгосон байна.Зээлийн хугацаа 2017 онд дуусах бөгөөд эерэг үр дүн гарч эхлэсэн гэсэн мэдээллүүд ирсээр байна.

2013 онд Цанхийн Зүүн уурхайгаас 2.7 сая тонн, Баруун уурхайгаас 2.5 сая тонн, нийтдээ 5.3 тонн нүүрс олборлосон нь зээл олгохоос өмнөх 2012 онтой харьцуулахад үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин өсчээ. Хэдий гадаад зах зээлийн орчин тааламжгүй байсан ч борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ Цанхийн Баруун уурхайг 2013 оны эхээр ашиглалтанд оруулж, 8-р сараас нүүрсээ экспортонд гаргаж эхэлсэн. Ингэснээр 1.2 сая тонн нүүрсэкспортлож 47.6 сая ам.доллар олжээ.

Хөгжлийн банкны эерэг дэмжлэг цагаа олж, ЭТТ хувьцаат компанийн санхүүгийн чадавхиэерэг үзүүлэлт рүү ойртсоор байгаа.Нүүрсний экспорт нэмэгдсэнээр валютын орох урсгал нэмэгдэж,нүүрс тээвэрлэдэг орон нутгийн компаниуд ажлын байраа хадгалж чаджээ.Нүүрсний тээвэрт нийт 16 аж ахуйн нэгжийн 1300 машин оролцож байна.



ЭТТ ХК-ийн борлуулалтын орлого нь ам.доллараар хийгддэг болохоор ханшийн өсөлтийн сөрөг нөлөөнд авталгүй өнгөрсөн онд бага зэрэг ашигтай ажилласан байна. Улсын төсөвт ч чамлахааргүй орлого оруулав. Нөөц ашиглалтын болон татвартнийт 39.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлснээр шилдэг татвар төлөгчдийн жагсаалтад 6 дугаарт бичигджээ.

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ны үйл ажиллагааг хүндрүүлсэн гол хүчин зүйл нь Чалко Трэйдинг Хонконг Лимитэд компаниас 2011 онд нүүрсний урьдчилгаа төлбөрт 350 сая ам.доллар авсныг Засгийн газрын 296 дугаар тогтоолоор Хүний хөгжил санд 308 сая ам.долларыг нь татан төвлөрүүлсэн явдал юм. Аж ахуйн нэгжийн орлогыг нийгмийн халамжид шууд зарцуулснаар эргэн төлөгдөх нөхцлийг муутгаж, үйлдвэрлэлийн жигд ажиллагааг тасалдуулсан байдаг. Энэ хүнд нөхцлөөс гарахад нь Хөгжлийн банк бодитой дэмжлэг үзүүлж байгаагийн ачаар“Эрдэнэс Таван Толгой” ХК нь 2014 онд Чалко компаниас гадна 11 худалдан авагч байгууллагатай 6.25 сая гаруй тонн нүүрснийлүүлэх гэрээ байгуулсан юм. 2014 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 3.7 сая тонн нүүс экспорлосон байгаа нь зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэр баталгаажиж  байгаагийн шинж тэмдэг.  2017 он гэхэд уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж, БНХАУ-джилдээ 15-20 сая тонн нүүрсийг тогтмол нийлүүлэх боломж бүрдлээ.

“Эрдэнэс Таван Толгой” ХК нүүрсний өртгийг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг ашигтай байлгахын тулд жилд 20 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж 2013 оны 6 дугаар сард Эрдэс Баялгын Мэргэжлийн Зөвлөлөөр батлуулаадэнэ онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Баяжуулах үйлвэр ашиглалтанд орсноор зээлийн эргэн төлөгдөлт эрс сайжрах төлөв бий.

Үүний зэрэгцээ Шэнхуа Энержи компани, Энержи Ресурс ХХК, Таван Толгой ХК-иудтай хамтран “Боомтын төмөр зам” барих төслийг эхлүүллээ.  Энэ төмөр замыг 2015 оны 8 дугаар сард ашиглалтанд оруулна. Үр дүнд нь нүүрс тээвэрлэх хүчин чадал 28 сая тонноор нэмэгдэж, тээвэрлэлтийн хугацаа 72 цагаас 3 цаг болж буурах юм. Хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө, зардал буурах нь эндээс тодорхой харагдах байх.

Бас нэг эерэг мэдээ бол ЭТТ ХК солонгосын “КОГАЗ” компанитай нүүрсний давхаргын метан хийн судалгаа, олборлолт, боловсруулалтын ажлыг эхлүүлсэн явдал юм. Тавантолгойн ордын нүүрсний давхаргын метан хийн илэрц, нөөцийн хэмжээг Канадын Норвест корпораци 20-30 тэрбум шоо метр гэж таамаглаж байсныг баталгаажуулах хайгуулын ажлыг ЭТТ ХК, КОГАЗ, ЭЛГЭН ХХК-иуд хамтран гүйцэтгэж Норвест корпорацийн тооцоолсон хэмжээний нөөц байгаа нь тодорхой боллоо. Нэмэлт судалгаагаар нөөц өсөх бүрэн магадлалтай ажээ. Үйлдвэрлэл явуулах хэмжээний метан хийн нөөц байгаа тул “КОГАЗ” компанисанхүүжүүлж Метан хийн туршилтын үйлдвэр барих бэлтгэл ажлууд эхлээд байна. Туршилтын үйлдвэр2015 оны эхний улиралд ашиглалтанд орно. Туршилт амжилттай болбол Улаанбаатар хот утаанаасаа салах гэрэлт ирээдүй тодорхой харагдах юм.

Эерэг хүч, эерэг дэмжлэгийн гинжин хэлхээ олон таатай мэдээллийг бидэнд ирүүлсээр байна.