Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Үнэгүй амь
Монгол улсын Ерөнхий сайд агаад Щвейцар лугаа хөгжилийн концепци дэвшүүлсэнийхээ төлөө хороогдсон Солийн Данзан өнөөгийн социал демократуудаас энэ онолоо илүү ойлгож байсан боловуу гэж боддог.Мао Зе Дун ч бас соцдек загварыг өөрийнхөө коммуны загвараас илүүтэйг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Монгол улсын Ерөнхий сайд агаад Щвейцар лугаа хөгжилийн концепци дэвшүүлсэнийхээ төлөө хороогдсон Солийн Данзан өнөөгийн социал демократуудаас энэ онолоо илүү ойлгож байсан боловуу гэж боддог.Мао Зе Дун ч бас соцдек загварыг өөрийнхөө коммуны загвараас илүүтэйг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Манайханы одоо ноёрхож байгаа бүх зүүний улс төрийн хүчнүүдийн хөтөлбөрт социалдемократ бүх нийтийн үнэ төлбөргүй боловсрол, эрүүл мэндийн зарчмийг тунхаглжээ.Сонгуульд гарах хямд популизм уу,эсвэл санаатай алдаа юу?Хөөрхий ядарсан түмнээ үнэгүй эмчлэх гээд байхад...
Социал демократ хөгжлийн загвартай орнууд энэ замыг сонгохдоо хүн амд хүртээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх улс төр ,эдийн засаг,нийгмийн тогтолцооны боломжоо тооцсон байх.Өөрөөр хэлбэл хангалттай баян байх.Манайх харин хангалттай ядуу болохоор ийм загвар сонголоо.Нэг мэдэхэд 20 жил өнгөрч сонгосон зах зээлийн нийгэм маань өөрийн хуулиар бусад салбараа аваад явчихаж.Өөрөөр хэлбэл үнэгүй эрүүл мэнд боловсрол хоёр маань зах зээлээсээ,нийгмийн хөгжлөөсөө сугараад үлдчихэж.Бидэнд улсаас хувиарлах хэдэн борын эрхэнд амь аргацааж өдөр хоногийг өнгөрөөх л үлдлээ.Бас эрүүл мэндийн даатгал гэж бий боловч тэр нь эв нэгдлийн зарчимтай,сан юм болохоор өгөхөөсөө харамлах нь их.Эрүүл мэндийн салбар засаглалын ба өмчийн ямарч хэлбэрийг сонголоо даатгалаас хамааралтай учир сан,цэнхэр дэвтэр хоёр маань хөрвөх чадвартай цахим хэлбэрт шилжих,даатгалын чадамжыг нэмэгдүүлэх,альтернатив хэлбрүүдийг бий болгох нь зөв байх. Эмнэлг ийн тусламжийн ихэнхи ачааг үүрэх ёстой анхан шатны эмнэлгүүдийн менежмент нь буруу болохоор ажиллаж өгдөггүй,хүмүүс ч эрүүл мэндээ итгэж даатгадаггүй.Хаалга барих буюу урсгал хаах үүрэгтэй өрх сумын эмнэлэгүүдийн удирдлага санхүү,хүн хүчний гаж тогтолцоо ийм байдалд хүргэсэн.Төрөөс тогтмол цалинтай,санхүүгийн менежментгүй ,манай эмнэлгийн фронтын тал хувийг эзэлж байгаа энэ том сүлжээнд сая төгссөн хүүхдүүдийг илгээгээд байдаг.Уул нь шинэ эмч нарыг дэлхийн жишгээр хоёрдугаар шатлал.тэратугай гуравдугаар шатлалд авьяас чадвараар нь сонгоод дадлагажуулж бэлдсэнч яадгийм.Нэгэнт нэгдэх шатлалын аврага сүлжээ ийм болохоор хүмүүсийн урсгал дараагийн шат болох аймаг дуурэг,бүс,хот руу.Аймаг,дүүргийн шатлалд 7 төрлийн нарийн мэрэгжлийн тусламж үзүүлнэ гэдэг.Одоогоор л лав энэ шатлалд хийх естой олгой, цөсний хүндрээгүй хэлбэрүүдийг улсын төв эмнэлгүүд тараасан хэвээр,шаардлага ,хэрэгцээ бүрэн хангасан яаралтай болон эрчимт эмчилгээний менежментгүй байсаар л байна.Уул нь тэдгээр шатанд нарийн ба төрөлжсөн нарийн мэрэгжлийн түвшний тусламжаа үзүүлээд хажуугаар ньшат шатандаа тохирсон сургалт, судалгаагаа явуулаад шинжлэх ухаанаа хөгжүүлэх оролдлого хийж байх л үүрэгтэй.Одоогийн механик ачаалалдаа дарагдаж,гал унтраах буюу аргаацаах үүрэг гүйцэтгэж ядаж байгаа төв хэдэн эмнэлгийнхэнээс үйлчилгээний соёл,ёс зүй шаардах нь нэг л хол сонсдоод,шинжлэх ухаан оролдох гэхээр мөнгө нь ч, зав нь ч байхгүй,тэр хооронд дэлхий хөгжөөд трансплантаци.уугуул эс,генийн инжнерчлэл,нано техонологи,бодьгал анагаах гээд явчихлаа.
Энэ хооронд нөгөө ядуу монгол чинь зах зээлээ дагаад мөнгөтэй болчихож.Алтан амьнаас үнэтэй зүйл байдгүй болохоор манай чадахгүй байгаа эмнэлгийн тусламжийг авах гадаад урсгал салбарт маань төрөөс өгдөг санхүүжилтээс хэд давсан мөнгөн дүнтэй тэнцэх болжээ.Үүнийг биднээс өрсөөд авхаалжтай дотоод гадаадын бизнесменүүд олоод харчихсан том том эмнэлэг байгуулаад эхэллээ.Бид салбараа яаралтай зах зээлийн гольдролд шилжүүлэхгүй бол социализмийн үеийн хуучин байшин минь нурах гээд,бид хананд нь будаг түрхээд.Салбар маань гадаадын капиталд түрэгдвэл үндэсний аюул ч үүсч мэднэ.Ядаж л үндэсний сэхээтэнүүд гадуурхагдаад эхэлдэг юм билээ.
.Өмчийн эзэнгүй хэлбэр бол өнөөдөр манай эрүүл мэнд.Эзэнгүй,мөнгөгүй,менежментгүй.Бас үнэгүй.Үнэгүй эмнэлгийн тусламж гэдэг бол үнэгүй эрүүл мэнд.Шулуухан хэлэхэд үнэгүй амь.Бидэнд энэ зовлонгоос гэтлэх нэг л зам үлдсэн.Нийгмийнхээ зүй тогтолыг дагах.Зах зээлийн төлөвшилтийн эхний алхам аль ч үйл ажиллагааны чиглэлд өмчийг эзэнтэй болгох.Энэ нь өмчийн гурван Р хэлбэрт шилжүүлээд өгөөчээ л гэсэн үг.Privat-1р шатлал буюу өрх,сум,сум дунд,тосгон.Public-2р шатлал буюу аймаг, дүүрэг,бүс.Property-3р шатлал буюу улсын болон төв эмнэлгүүд.Тэгсэн цагт өрх сум ажиллаад эхэлвэл бусад шатлал хөлөө олчиж чадна.Хэрэвээ үүнийг хийхгүй алгууралвал эрүүл мэндийн тогтолцоо уналтад орох аюултай. Тогтолцоо юу байхавдээ,хүн ард маань зовлонг нь үүрнэ хөөрхий.Швейцарын буюу соцдек загварт хүрэхийн тулд эхлээд энэ шатыг туулах байх.Манай дарга нар эрүүл мэндийн салбарын зах зээлийн харилцаанд тулгуурласан менежментэд хачин дургүйг мэднэ л дээ.Хүний эрүүл мэндээр бизнес хийлээ л гэдгийм.Үнэндээ бол хүний амь шиг үнэтэй юм байхгүй.Эцэст нь хэлэхэд төрөөс тогтмол цалинтай эмч, хүнд хүн болгонийг шүүрч аваад байх сонирхол хир байх бол?Төсөв нь хүрэхгүй байгаа дарга өндөр зардалтай технологи сонирхох нь юу л бол?Амьдралд нь авдаг хэд нь хүрэхгүй байгаа, өрх толгойлсон асрагч зүлгэсэн шалан дээгүүр нь туучаад гүйгээд байгаа анагаахын оюутнуудыг ад үзэхгүй байх уу.?Гэтэл тэдэнд ч бас асрагчаас илүү зорилго, хэрэгцээ бий.Ор хүлээсээр байгаад гэртээ өөд болж байгаа хөгшидөө яахав?Дэлхий хөгжөөд байдаг,ядаж зүүгдэж чирэгдээд явах найдлага байна уу?
PS: Эрүүл мэндийн салбартаа үүнийг хийж, Европын холбоондоо цахиур хагалж чадсан Белгийн туршлагыг нэг харахад илүүдэхгүй шүү
Содномын ЮНДЭН
Зочин
Зочин
энхээ
Зочин
zochin