Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Улааныг харж урвана, шарыг харж шарвана...
Монголчууд бид буурал түүхийн урт удаан хугацаанд хоёр их гүрний дунд оршин тогтносоор ирсэн. Хаданд хавчигдсан халиуны зулзагатай зүйрлэж ярьдаг. Орчин үеийн хэллэгээр “Сэндвич” ч гэж нэрлэдэг болсон. Улс төр судлалд бол “буфер” буюу “жийрэг” бүс ч гэж томьёо байдаг.
Монголчууд бид буурал түүхийн урт удаан хугацаанд хоёр их гүрний дунд оршин тогтносоор ирсэн. Хаданд хавчигдсан халиуны зулзагатай зүйрлэж ярьдаг. Орчин үеийн хэллэгээр “Сэндвич” ч гэж нэрлэдэг болсон. Улс төр судлалд бол “буфер” буюу “жийрэг” бүс ч гэж томьёо байдаг.
Маш өвөрмөц нөхцөлд оршин тогтнодогоо манайхны зарим нь сайтар ойлгодоггүй мэт санагддаг. Хамгийн гайхамшигтай нь урд үеийн удирдлагууд геополитикийн хувьд ийнхүү хоёр том гүрнээр бүслэгдсэн нөхцөлд тусгаар тогтнолоо хадгалж үлдсэнд байгаа юм. Үе үеийн дарга нар хоёр тийшээ харж элдэв арга хэрэглэж шаардлагатай цагт нь наалдаж, болохгүй бол урвайж ирсэн түүхийг бид мартах ёсгүй. Муу ч, сайн ч хамгийн гол нь тусгаар тогтнолоо авч үлдсэн юмдаг. Мэдээж ардчилал, эрх чөлөө тогтсноор бид чөлөөтэй амьсгалах болсон. Өөрсдийн бодож санадгаа хэн нэгнээр заалгахгүй хэрэгжүүлэх түүхэн боломж нээгдсэн. Гэхдээ энэ нь хоёр хөрш рүүгээ асаж байнга элдэв янзаар харааж дайрна гэсэн үг биш байх аа.
Хятадыг хар. Яаж хөгжиж байна аа. Хол хаялаа ш дээ. “Муусайн хужаа нар” л гээд байдаг. Өвөрмонголын угсаа нэг ах дүү нараа хавтгайд нь элдвээр хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Ядахдаа ялгаж салга л даа. Боловсон байх хэрэгтэй ш дээ. Албатай юм шиг өөрсдөө оруулж ирнэ, барилга байшингаа бариулна. Тэгээд зүгээр байхгүй өдөөд л, турхираад л. Ингэх байсан юм бол тэр цагаачлалын алба нь нэг ч хятад нөхрийг оруулахгүй хаачих л даа. Төр засгийнхан өөрсдөө оролцдог л байхгүй юу. Уг нь бол хуулийн дагуу оруулж ирээд, байшингаа бариулаад, цалин мөнгийг нь төлөөд тоо ёсоор нь эргүүлээд гаргахад болохгүй юм байхгүй л дээ. Өөрсдөө хийж чадахгүй, тэгсэн мөртлөө өрөөл бусдаар хийлгэхгүй гэдгийн л үлгэр болж байдаг.
Эрээнээс бараажиж амьдардаг нь яах аргагүй гашуун үнэн. Өөрсдөө албатай юм шиг хүнс бараагаа очиж авчихаад эргээд муу хужаагийн хортой хүнс гээд хараагаад байдаг. Тэгэхийн оронд “Атрын аян”-аа дэмжил дээ. Өөрийн хүнсээ үйлдвэрлэх үйл явцыг бүх талаар нь хөгжүүлж ажиллах нь зөв бус уу. Хурдан л хийх хэрэгтэй. Төр засгийнханы үгээр бол болоод байна л гэдэг. Стратегийн түншлэл шинэ шатанд гарч буй нь сайн хэрэг. Тэгэхдээ нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг байх хэрэгтэй. Мэдээж хэрэг элдэв юм байлгүй л яахав. Аль ч үндэстэн муутай, сайтай л байдаг. Зөв, буруугий нь ялгаж салгадаг л байх нь зохистой. Тэгэхгүй хавтгайд нь харааж зүхэх нь сайн юманд хэзээ ч хүргэдэггүй.
Оросын хувьд бас л багагүй хараалтай. Оросын нөлөө, хэлмэгдлийн үр уршгийг бид сайн мэднэ ээ. Гэхдээ оросуудын хувь нэмрийг бас мартах ёсгүй. Оросын колоничлолоос гарлаа л гэх юм. Ямар юмны колоничлол байдаг юм бэ. Монголчууд биднийг бугшисан өвчний эмгэгээс нь салгаж, боловсролтой болгож, өч төчнөөн орон сууцанд оруулж, дэлхийд гайхуулах сонгодог урлагтай болгосноороо тэд буруутай гэж үү! Болчимгүй юм их хийнэ. Лениний үе өнгөрсөн нь ойлгомжтой л доо. Хөшөөг нь авч хаяж, Нацагдоржийн хөшөөг оронд нь тавьдаг явдал бол маш зөв. Гэхдээ Лениний хөшөөг авах ёслолд нь хариуцлагатай улс төрчид болчимгүй үг хэлдэг нь юу л бол. Октябрийн хувьсгалын үеийн баримтат киноны кадруудыг санагдуулсан шүү. Шал хоцрогдсон юм харагдана лээ. Оросууд харж л байгаа ш дээ. Тэгээд л Америк Америк гэнэ. Юм үзээгүйн гай л гэж би хувьдаа боддог. Яг өнөөдөр Америкт “хайр зарлаад” байгаа орнууд Монголоос өөр хэд байна. Сайн тоолоод үзээрэй.
Ардчиллын зүтгэлтнүүд нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Ардчилсан хувьсгалыг монголчууд бид өөрсдөө л хийсэн. Ямар нэгэн Америкийн дэмжлэг туслалцаа гэж байгаагүй. Гэтэл өнөөдөр эд нар л биднийг дэмжиж, тэтгэсэн гэх гээд урд хойно нь ороод гүйх гээд байна ш дээ. Барын амнаас арслангийн ам руу гэдэг нь болчих вий.
Америк бол мундаг л даа. Гэхдээ явуулж буй бодлогыг нь эргэцүүлэн сайтар ойлгох хэрэгтэй. Би энд бүр үгүйсгээд байгаа юм биш. Наанатай, цаанатай юм их бий. Юм үзсэн хүн шиг байх хэрэгтэй. Битгий урваж шарваад бодлогогүй юм хий л дээ. Хоёр тийшээгээ агсраад л. Одоо ичихгүй тэд нараасаа юм гуйх болж байна шүү дээ. Монголчууд бид ямар уур хилэнтэй байдаг юм бэ? гэж бодогддог. Нэг муухай ааштай гөлөг байдагдаа харсан бүхэн рүүгээ хуцаж ярдаглаад л. Хэн ч түүн рүү ойртохгүй, тойроод зугтахыг бодно. Бидний хувьд нэг тиймэрхүү дүр зураг харагдаад байдаг. Амьдрал тааруу буйгаас л энэ уур хилэн ундарч байдаг болов уу. Ийм байлгах сонирхолтой хүчнүүд, популистууд ч байдаг гэдгийг монголчууд маань гадарлаж ялгаж салгадаг болж буй. Ер нь бол ард нийтээр нь боловсролыг нь дээшлүүлэх хэрэгтэй. Гандныханд дургүй байж болно. Гэхдээ дахин хэлэхэд боловсон байх хэрэгтэй.
Аманд орж ирснээ асгаж байдаг. Төр засаг нь дэмжээд ч байгаа юм шиг. Их хурлын гишүүн жишээ нь, хятадыг хамгаалаад хэлчихвэл “хятадын эрлийз болчих” гээд л. Оросыг хамгаалаад хэлчихвэл “хэлмэгдүүлэгч нэр зүүнэ” гэсэн арчаагүй бодолдоо автагдсан өчнөөн дарга түшмэлүүд байдаг. Бид мэднэ ээ. Энэ хөөс нь сахарсан популистууд уу! Эгэл ард түмний толгойг эргүүлээд л, турхираад л...
Хөршийг сонгодоггүй гэж айхтар үг байдаг. Аль алинтай нь эвтэйхэн байвал бидэнд л хэрэгтэй. Хоёр хөрш маань хүлээхгүй нь. Одооноос тод харагдаж байгаа. Ямар эрчтэй хөгжиж байна аа. Янз бүрийн төрлийн ашигт малтмалын нөөцөөр ОХУ дэлхийд 2-5-р байранд ордог. Энэ их байгалийн баялагийн 70 гаруй хувь нь Сибирь, Алс Дорнодод байна. Сочид болсон Олимпийг хар, ямар зангарагтай байна аа. Тиймээс Орос, БНХАУ-ын түүхий эдийн зах зээлийн төлөө манай улстай өрсөлдөх болно. Ер нь тийм болж байгаа. Иймд бид хойд болон урд хөршүүддээ “томролгүй” эв зүйгээ олж, харилцан үр ашигтай хамтарч ашгаа олохоо бодох хэрэгтэй. Тэгэхгүй “салаавч” үзүүлээд байвал биднийгээ хол хаяна. Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам, газрын тос болон байгалийн хийн хоолойн эрчим хүчний шугамыг барьж байгуулахад хамтран ажиллах тал дээр санаачлага гаргаж ажил хэрэг болговол мөн сайхан аа. Энэ чиглэлээр эерэг нааштай алхамууд хийгдэх гэж буйг сонсоход таатай байдаг. Төр засаг ухаалаг бодлого явуулж аль алинтай нь найрсаг харьцаатай баймааж “халиуны зулзага” дэвжинэ. Гуравдагч хөрштэйгээ ч гэсэн, үр ашигтай гэхдээ тогтуун, доозыг нь хэтрүүлэлгүй хамтрах нь хэрэгтэй сэн. Ард олон маань бас ухаалаг ханддаг байх нь зүйтэй. Тэрнээс биш “улааныг харан урваж, шарыг харан шарваад” байвал өөдтэй юманд хэзээ ч хүргэхгүй. Тэд нүдгүй, чихгүй биш, харж сонсож л байгаа.
Б.ДОЛГИОН
Ñýýãèé
Ñýýãèé
Ñýýãèé
Ñýýãèé
manony
Зочин
гана
иргэн
Oyu
buyan