Рашизм & Фашизм

Sonin.mn agency

2025.10.13 Сэтгэгдэлүүд (52)-ийг уншина уу. 

Би бээр Лондонд амьдардаг зураач хүн. Цагаач дүрвэгч биш, хууль ёсоор оршин суугаад 20 гаруй жил болжээ. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Би түрэмгий дайныг эсэргүүцэгч. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны ажиглалт, зураглал. Би судлаач биш, түүхч биш. Зурдаг, бичдэг уран бүтээлч гэж ойлгоорой!

“Фашизм” гэдэг нь дарангуйлагч удирдагч бүхий төвлөрсөн дарангуйлал, милитаризм, сөрөг хүчнийг хүчээр дарах, хувь хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг дарангуйлж, үндэсний дээрэнгүй үзлийг албан ёсоор дэвэргэн тухирдаг улс төр, нийгэм, эдийн засгийн хүчирхэг засаглалаар бэхжсэн, улс төр судлалын онолоор хамгийн баруун (Far Right) ангилалд ордог харгис онол бүхий системийн тухай өгүүлэе. 

“Фашизм”-ын тодорхойлолтыг би хэлээгүй. Дэлхий даяар түгсэн тодорхойлолт юм. Үүнийг соёлт ертөнц хүлээн зөвшөөрдөгийг Wikipedia-гаас төвөггүй харж болно. Гол төлөөлөгчид нь Муссолини, Гитлер нар. Эдний арын жагсаалтад эрхэм Путин нэмэгдээд удаж байгаа юм байна. “Рашизм” (Ruscism) буюу “Оросын фашизм” гэж нэрлэдэг энэ нэр томьёо нь бүр 1995 онд Чеченийн нэгдүгээр дайны үеэр үүссэн ба Орос-Гүрж, Орос-Украины дайны дараа илүү өргөн хүрээнд тархаж, одоо гал усны гашуун зовлон амсан буй Украинд нотлогдож байгааг хүн төрлөхтөн өдөр тутам харж, уншиж бас сонсож байна.


сонин mn

“Оросын фашизм” нь одоо энэ Владимир Путины үеийн Оросын Төр-засгийн албан ёсны улс төрийн үзэл суртал, бодлого болон тодорхойлогдож, нэр томъёо нь ч нийтэд ил болжээ. Интернэтээр дүүрэн тархсан иймэрхүү зурагнууд дээр яагаад энэ хоёр идеологийг зэрэгцүүлж тавиад байгааг уншигч Та анзаарч байгаа биз дээ? Учир нь дээрхи “Фашизм” гэдэг тодорхойлолтын үг бүр нь “Рашизм” гэдэг тодорхойлолттой тохирч байгаа юм. Энд яалт ч үгүй Путин дарангуйлагч мөн үү гэх асуулт дагалдана. Тэр нөхөр сөрөг хүчнээ хүчээр дардаг уу?


Путин засгийн эрх авмагцаа аливаа дарангуйлагчид, түүний дотор Гитлерийн нэгэн адил сөрөг хүчнээ намнаж эхэлжээ. Түүний үйлдсэн аллагуудын талаар мэдээлэл интернэтээр дүүрэн. 

Юрий Щекочихин, Сергей Ющенков, Александр Литвиненко, Анна Политковская. Наталья Эстемирова, Станислав Маркелов, Анастасия Бабурова, Сергей Магнитский, Борис Немцов, Михаил Лесин, Алексей Навальный, Евгеный Пригожин, Равил Маганов... гээд хөвөрч өгнө. Маш олон хүн бичигдэнэ. Алагдсанаас гадна шоронгийн хадаас болоод хойд туйлд хоригдож байгаа нь ч олон. Хүний эрхийн хуульч, сэтгүүлч. аудитор, төрийн сайд, улс төрч, зураач, цэргийн зүтгэлтэн, бизнесч, тагнуулч, зохиолч, дипломатч, сөрөг хүчний удирдагч гээд хохирогчид бол бүгд Путины дэглэмийг эсэргүүцэгчид юм.

Тэднийг буудаж, хутгалж, зодож, цонхоор шидэж, онгоцтой нь дэлбэлж, хордуулж, автын осолд оруулж төрөл бүрийн аргаар гүйцэтгэн “их багш” Сталинаасаа давсан “аллагын мастер” гэдгээ Путин дэвэн дэлхийгээр нэг зарлан тунхаглаж чаджээ.

Энэ бүхэн бидний нүдэн дээр болсон аллагууд. Зүгээр л аймшиг. Одоо Путиныг дарангуйлагч биш гэж хэлэхгүй биз дээ, манайхаан? Итгэхгүй байвал нэтээс хайгаарай. 

Орос улс милитарист улс мөн үү? “Милитарист, милитаризм” гэдэг үгнүүд нь “цэрэг зэвсэг, дайн тулаан” гэсэн утгатай “Militaris” гэдэг латин үгнээс үүссэн юм байна. “Милитаризм” гэдэг нь тухайн улс нь цэргийн хүчирхэг чадавхийг хадгалж, үндэстний ашиг сонирхолоо хамгаалахын тулд цэрэг-зэвсгийн хүчийг ашиглах ёстой гэдэг үзлийг нэрлэдэг гэж Wikipedia-д тодорхойлжээ. “Үндэстний ашиг сонирхолоо хамгаалах” гэдэг ойлголт нь Оросын Төрийн бодлогоор бол “Бусдын газар нутгийг түрэмгийлэн эзлэх” гэсэн утгыг агуулж байгааг тэдний 300-400 жилийн өнгөрсөн түүх болон одоогийн явуулж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаар нотлогдоно.

Тодорхой жишээ нь одоо ид өрнөж байгаа Орос-Украины дайн юм. Үүнийг өнөөдөр дэлхий нийтээрээ харж байна. Харин оросууд энэ үзлээ “Патриотизм” буюу “Эх оронч үзэл” гэдэг сайхан үгээр халхавчлан хэрэгжүүлдэг.

“Үр хүүхдүүддээ эрдэм ном сургаж байхаар АК бариулж сурга” гэсэн утгатай үгийг Оросын төр-нийгмийн нэрт зүтгэлтэн, рашизмын үзэл сурталч В.Жириновскийн хэлж байсныг манай зарим гярхай уншигчид санаж байгаа байх. Энэ харгис үзэл санаа аль эртнээсээ л хэрэгжиж ирсэн, одоо ч хэрэгжиж байгааг Гитлерийн “Hitlerjugend” фашист-нацист залуучуудын байгууллагын орос хувилбар рашист “Юнармия”-ын бэлэгдэл тэмдэг, хувцас хунарыг харахад андашгүй байгаа биз?


сонин mn

Хувь хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг дарангуйлдаг уу? 

Одоо Орос оронд үгээ чөлөөтөй хэлж чаддаг байсан Горбачёв-Ельциний зурвас үе эргэж ирэх нь өнгөрчээ, энэ дарангуйлагч Путины өнгөн дээр.

“Дайн” гэж хэлсэн хүнийг шоронд хийж байна.”Тусгай ажиллагаа” гэж хэлэх, бичих ёстой юм гэнэ. 

 Манайхан мэдэж байгаа юмыг би нуршаад юүхэв. Харин муу нэртэй ардчиллын буянаар амандаа орсноо хэлж чаддаг байгаадаа баярлаж яваарай гэж монголчууддаа хэлмээр байна. Хүнийг бусад амьтнаас ялгаруулдаг нэг гайхамшиг бол хэл юм. “Үг хэлэх эрх чөлөө” юм. Үгээ хэлж чадахгүй бол малаас ялгаа юун. Одоогийн орос иргэд энэ утгаараа “мал” болцгоосон. Энэ үгийг би хэлээгүй, хэдэн жилийн өмнө миний орос зураач найз маань надад хэлсэн юм. Хөөрхий тэр найз маань одоо чөлөөт ертөнцөд амьдардаг надтай харьцахаасаа айгаад чимээгүй таг болсон. 

Үндэсний үзлийн хийрхэлээр бусад улс үндэстнийг гадуурхах үзэгдлийг албан ёсоор дэвэргэдэг үү? 

Дэвэргэж байгааг энэ дайн харуулж байна. Зуу зуун мянган залуусаараа тахил өргөж байгаагаа тоох ч үгүй “Нэг ч украин хүн үлдээлгүй устга” гэсэн үзэлтэй рашист удирдагчаа дэмжээд байгаа ард түмэн хөөрхий еө.

Ядруухан орос эмэгтэй гар утас барьчихсан “Ерөнхийлөгч Тандаа төрсөн өдрийн мэнд” энэ тэр гээд урсгаж байдаг шүү. ТВ-ээс үзсэн. Нэтэд ч бичлэг нь явж байна. Учир нь тэдний тархийг нөгөө аймаар “Русская пропагада-Fake News"-ээр угаачихна. Энэ үнэнийг манай монголчууд төдийгүй СССР-ийн нөлөөнд байсан улс түмэн мэднэ.Тэд хувь орос хүн нь тун давгүй ч нөгөө рашист-империалис үзэл нь хөдлөхөөрөө тун дээрэнгүй болдог гэдгийг. 

Хэрэв үүнийг үгүйсгэх “ояа” байвал, надтай хэрэлдэж нервээ барахын оронд Орос оронд очоод биеэрээ үзсэн нь дээр. Төгсгөлд тэмдэглэхэд Оросууд өөрсдөө улаан цайм рашизм гэдэг фашизмаа ханхлуулчхаад түүнийгээ Украин руу зөрүүлээд гүтгэчихнэ. Гүтгэнэ гэснээс Оросууд ийм зүйлдээ даанч ёс зүйгүй гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг юм шүү дээ, бид л сайн мэдэхгүй болохоос. Энэ тухай дараагийн нийтлэлдээ бичье 

Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач) 


сонин mn


Сэтгэгдэл52

Таны нэр: Сэтгэгдэл: 

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sonin.mn хариуцлага хүлээхгүй.

Илгээх

Зочин 202.9.46.63 2025.10.13

1492 оноос Англи Франц Испани америк тивийг колоничилж уугуул америкчуудыг үй олноор нь хороож газар нутгийн түрэмгийлж авсан түүхтэй шүү. Одоо уугуул америкчууд ялгаварлан гадуурхалт, ядуурал, эрх чөлөө, боловсрол юм юмаараа доогуур байна. Барууны дүр эсгэсэн ардчилалд итгэдэг хүн байхгүй

5 7 Хариулах

Зочин 202.126.88.111 2025.10.13

Балай минь ээ,,,,эмээ уугаачээ,,,,улирал чинь ирчихсэн байнаа,,,,эмч эмнэлэгээ бараадаа,,,,

6 5

Зочин 202.9.46.63 2025.10.13

202.126.88.111 өөрөө сэтгэцийн эмнэлэгтээ очиж хэвт өвчин чинь их хүндэрсэн байна

2 3

Зочин 202.126.88.111 2025.10.13

Гях,,,гяхх,,,гяхх,,,,202.9,46.63 ,,,мань нь чамайг хүндлээд нэг юм амууяаа,,,,,чи чинь,,,ариунаа идэрбат найкнээмтэй халтар бацаан юм бишвээз,,,,

2 2

ЗОЧИН 203.91.115.40 2025.10.13

ЖИЛИЙН ӨМНӨ Л МОНГОЛД ЯРИАД ШУУГИАД ӨНГӨРСӨН СЭДВИЙГ ЛОНДОН ЗУРААЧ ХӨНДӨХ ЮМ ДАА. ЛОНДОН 7 ЦАГИЙН ЗӨРҮҮТЭЙ БИЛ ҮҮ. ЭСВЭЛ ЗУРААЧ 1 ЖИЛИЙН ДАРАА ИЧЭЭНЭЭСЭЭ ГАРДАГ БАЙХ НЬ.

1 3

Зочин 202.126.89.146 2025.10.13

Хядаад бай хядаад бай. Угаасаа хүн амьд байхдаа байгалийн нөөцийг асар их бардаг тул үхэж байхдаа таарсан амьтан. Угаас украйны эргүүнүүд үхэж байхад монголчууд бидэнд огтын хамаа алга. Хөсрий либералиуд бүүр их үхвэл болно. Энэ дэлхийн нөөцийг хамгийн их шавхаж барах гэж ажилладаг либериал үзэл бол маш буруу юм.

1 3

Зочин 66.181.160.93 2025.10.14

ер нь орос эзэлж авсан колонуудаа өгөх цаг нь ойртож байгаа байлгүй дээ интернэт гэж балай зүйлээс болж бүх тар нь танигдаад орост итгэдэг хүнгүй болж

уншигч 43.242.242.141 2025.10.13

лондонд амьдардаг лаг юм аа..

Хариулах

ану бүргэд