Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Эерэг бодлыг түгээж, хөгжлийг дуудъя
Бидэн лүү өчигдрөөс зөндөө хүн ярьлаа. “ЭЕРЭГ БОДОЛ Л ӨСӨЛТ, ХӨГЖИЛТИЙГ ДУУДДАГ” хэмээх эсээ нийтлэгдснийг уншаад өөрсөд дээрээ туршиж үзсэн гэнэ. Олонхид нь нь сайн үр дүн авчирчээ.
“Гэрэл гэгээг түгээх хоёрхон л арга буй:
лаа болж гэрэлтэх, эсвэл толь болж ойлгох”
Edith Wharton
(Пулитцерийн шагналт зохиолч)
лаа болж гэрэлтэх, эсвэл толь болж ойлгох”
Edith Wharton
(Пулитцерийн шагналт зохиолч)
Эерэг бодлын хүч мэдрэгджээ
Бидэн лүү өчигдрөөс зөндөө хүн ярьлаа. “ЭЕРЭГ БОДОЛ Л ӨСӨЛТ, ХӨГЖИЛТИЙГ ДУУДДАГ” хэмээх эсээ нийтлэгдснийг уншаад өөрсөд дээрээ туршиж үзсэн гэнэ. Олонхид нь нь сайн үр дүн авчирчээ. Тэд баяр басгалантай байв. Ганц нэг хүн “Хөгжлийн банкны” ажлуудыг дурдсан нь илүүц биш үү гэсэн санал хэлсэн. Аливаа зүйлийн мөн чанарыг харуулахын тулд тодорхой жишээ, баримтад тулгуурлан бичихийг case study гэдэг. Бидний case study нь Хөгжлийн банк биш, энэ банкнаас санхүүжилт аван амьдралд хэрэгжиж байгаа төслүүд байх юм гэдэг тайлбарыг хийгээд эерэг бодлыг түгээх эсээгээ үргэлжлүүлье.
Бидний эшлэл болгосон үгийг та анзаарч нэг хараарай. Энэхүү эсээ маань гэрлийн эх үүсвэр - лаа бус, цацраан ойлгох толь юм шүү. Харин лаа нь Хөгжлийн банк байж магад.
Roseto-гийн гайхамшиг
The Washington Post, The New Yorker зэрэгт ажиллаж байсан сэтгүүлч Malcolm Gladwell –ын “Outliers: the story of success” гэх bestseller номон дээр нэгэн сайхан түүх байна.
Oklahoma Их сургуулийн судлаач Stewart Wolf дундаж наслалтын хэмжээ, амьдралын хэвшлийн хооронд хамаарал бий эсэхийг судлаж яваад Pennsylvania мужийн Roseto гэх жижигхэн тосгоны оршин суугчдаас эерэг бодол санааны хүчийг олж харжээ. Анх тосгоны эмч түүнд “17 жил энэ тосгоныхныг эмчиллээ. 65-аас доош насныханд зүрхний эмгэг ажиглагдаагүй” гэж хэлсэн байна. Энэ бол 1950-иад он буюу холестролыг бууруулах, зүрхний өвчнөөс сэргийлэх үр дүнтэй эм бэлдмэл гараагүй үе юм. Судлагааг лавшруулахад Roseto тосгонынхон дунд амиа хорлолт, архи, хар тамхины хэрэглээ байхгүй, маш цөөн гэмт хэрэг гарсан статистик гарав. Сэтгэл санааны хямралаас үүдэн гардаг ходоодны шарх, улайлт зэрэг ч байсангүй. Эрүүл хоололтын дэглэм барьдаг юм уу гэтэл үгүй байжээ. Тэндхийн оршин суугчид итали гаралтай мөртөө оливийн тосны оронд гахайн хайлуулсан өөхөөр хоолоо бэлтгэдэг. Гурил, давсалсан мах, халуун ногоог хориг саадгүй иддэг. Биеийн тамир, эрүүл аж төрөх ёсны талын нэг ч зүйл хийдэггүй байдаг л нэг ард түмэн. Гэтэл эрүүл өндөр наслалтын үзүүлэлтээрээ америкийн дундажаас хоёр дахин их байдаг. Нууц нь юунд байгааг тодорхойлох гэж S.Wolf хичээж, бүх төрлийн хэмжилт хийх тусам шинжлэх ухааны хариулт олдож өгөхгүй байлаа.
Илүүдэл жинтэй хүн олон, утаат тамхи татагчид их ийм нэг тосгоныхон ердөө л эерэг бодол, сайхан сэтгэлийг өдөр тутам тээж, түгээж байдгаараа эрүүл урт насладаг болохыг тэр олж мэдсэн юм. Энэ тосгоныхон америкт анх суурьших үеэсээ л нэгнийхээ зовлон, жаргалыг чин сэтгэлээсээ хуваалцах, баян нь ядуудаа, чадалтай ядарсандаа туслан сэтгэлээр унах, гутралд орохоос нэгнээ сэргийлэн, цаг үргэлжид эерэг бодол санаа өвөртлөж явахыг амьдралынхаа хэвшил болгож чадсан байна.
Stewart Wolf өөрийнхөө олж мэдснийг америкийн эрүүл мэндийн нийгэмлэгийг хурал дээр танилцуулахад бүгд шоолон инээлдэж байжээ. Түүнээс өмнө хэн ч эрүүл мэнд урт наслалтыг хүний сэтгэл санаа, оюун бодлын төлөвтэй холбож үзээгүй юм.
Харин одоо бол шинжлэх ухаанд энэ нь нэгэнт тогтоогдсон үнэн бөгөөд хүмүүс нийгмээрээ, сайн сайханд тэмүүлж, эерэг бодлыг тээснээр эерэг өөрчлөлтийг бий болгох чадвартай нь олон зүйлээр илэрсээр байна.
Бид Roseto тосгоныхон шиг байж чадахгүй гэж үү?
Чадна. Чадах хэрэгтэй. Хөгжих юмсан гэж дээр дооргүй хоосон санааширч суухаар нэг нэгэндээ дэм өгч, сэтгэлийн гэгээ түгээж суръя. Бид л олж харахгүй, харсан ч үнэлэхгүй байгаа болохоос өнгөрсөн зун гэхэд маш их бүтээн байгуулалтууд өрнөсөн байна. Яагаад энийг олж хараад, дэмжээд, урамшуулаад, цацраасан гэрэл гэгээг нь ойлгоод байж болохгүй гэж. Нэгнийхээ хийсэн бүтээсэн зүйлийг бахдаж, урамшуулж чадахгүй бол хөгжил мөгжил гэж дэмий санаашрах, ёс зүйг нэгнээсээ шаардан сүржигнэхийн утга учир алга. Доорхи зургийг хар даа. Хичнээн их ажил хийгдэж, хичнээн урт зам тавигдсан байна?
Замын уртаар хичнээн олон хүний ажил бүтэж, ямар их цаг, хөрөнгө хэмнэгдэж, хэр олон хүнд баяр баясгалан түгээснийг багцаалж болно. Холыг ойртуулж, цагийг дөтлөх гэдэг юутай гэгээн үйлс, ямар их буйн болохыг мэднэ үү.
Тавигдсан замын урт, зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг нарийвчлан үзэцгээе. Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох замын ажил хөрөнгөгүйгээс зогссон байсныг Хөгжлийн банкнаас 277 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж сэргээжээ. Энэ хөрөнгөөр 545.6 км авто зам барьсан байна. Бусад чиглэлийн замын хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг ч Хөгжлийн банкнаас гаргажээ. Үүнд:
- Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам. 204 км урттай, хөгжлийн банкнаас санхүүлсэн дүн 32,1 тэрбум төгрөг
- Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам. 296 км урттай, Хөгжлийн банкнаас санхүүлсэн дүн 34,6 тэрбум төгрөг
- Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто зам. 107 км урттай, Хөгжлийн банкнаас санхүүлсэн дүн 22,7 тэрбум төгрөг
- Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам. 177,9 км урттай, хөгжлийн банкнаас санхүүлсэн дүн 18,5 тэрбум төгрөг
- Мөрөн-Тариалан чиглэлийн авто зам. 257,8 км урттай, хөгжлийн банкнаас санхүүлсэн дүн 7,7 тэрбум төгрөг
Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй нийтдээ 5400 гаруй км хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг дэвшүүлсэн. Энэ том зорилтоос бараг тал хувийг нь буюу 2500 км авто замыг сүүлийн хоёр жилийн хугацаанд барьж, бүтээн байгуулсан юм. Зам, тээврийн сайд А.Гансүх “Энэ бол түүхэн дээд амжилт. Монгол Улсын түүхэнд хийгдэж байгаагүй бүтээн байгуулалтыг, рекордны богино хугацаанд барьж бүтээсэн авто замчиддаа баярлалаа” гэж хэлсэн нь ямархуу цар хүрээтэй, ач холбогдолтой, далайцтай бүтээн байгуулалт явагдсныг товч, тодорхой илэрхийлсэн үг гэж бодож байна.
Зам хөгжил, амжилт ололтыг дагуулна
Хөгжлийн банкны санхүүжилтээр тавигдсан замуудын зургийг харж байх нь ээ сэтгэл гэрэл гэгээ, урам зоригоор дүүрч байна. Би энэ гэрлийг ойлгож цацраамаар, түгээмээр байна.
Энэ замаар аав, ээждээ золгохоор тэмүүлэх оюутан залуус, өвчтэй нэгэнд тусламж үзүүлэхээр яаран довтолгох түргэн тусламжийн тэрэг, цэцэрлэгийн хүүхдүүийн хоолыг ачсан, эх орноо тойрч үзэхээр шулуудсан аялагчид бүгд аятай тухтай, амар хурдан зорчно. Бүтээн байгуулалтад шаардагдах бараа материал, хийц хэсгүүд, техник төхөөрөмж зорьсон газраа саадгүй хүрнэ. Бүх юм цагтаа эхлэж, холын бартаат замаас бэрхшээх сэтгэл алга болно. Энэ замаар хөгжлийг зорьсон түмний урсгал тасралтгүй гэрэлтэх тусам эх орон минь өнгөжин жавхаажна. Хүн ард маань сэтгэл тэнүүн, урам зориг дүүрэн ажиллаж, амьдрах болно. Энэ бол гэрэл гэгээ, хөгжлийн гялбаа.
Яагаад бид ийм тод гэрлийг харахгүй, ойлгохгүй байх ёстой гэж. Хүмүүсээ гэрэл гэгээг цацраа, ойлго, дамжуул. Тэгвэл бид улам сайхан амьдрана.
Г.МӨНГӨНЧИМЭГ
Австрали. Queensland
Их Сургуулийн магистрант
Австрали. Queensland
Их Сургуулийн магистрант
Zuv