Энэ 7 хоногт
Зуд
Урлагийн дээд агуулгаа түүний хоосон чанар болон урлагын эрхэм дээд зорилгын утгыг гүн ухаантан Бердяев 1925 онд ”Бид эрхэмсэг дээд язгуурын оюун бодол , узэл санааг хамгаалж оюунлаг эрхэмсэнг бутээлчидийг ямар ч хэрэггүй, шаардлагагүй гэсэн узэл бодлоос хамгаалсан ...
Урлагийн дээд агуулгаа түүний хоосон чанар болон урлагын эрхэм дээд зорилгын утгыг гүн ухаантан Бердяев 1925 онд "Бид эрхэмсэг дээд язгуурын оюун бодол, үзэл санааг хамгаалж оюунлаг эрхэмсэг бүтээлчдийг ямар ч хэрэггүй, шаардлагагүй гэсэн үзэл бодлоос хамгаалсан... Большевизм нь амир амирлунгуй бодол санаа, оюун бодлын бүтээлч эрхэмсэг оршихуйг төвөгтэй хэмээн үгүйсгэдэг үзэлтэй тэмцэж ирсэн" гэжээ.
Cоциализмаас капитализм руу шилжих хэцүү мөртлөө нэн сонирхолтой цаг үед амьдрах хувь тавилантай байж дээ, бид.
Өвлийн зуд турханд монголчууд маань Хөдөөгийн малчиддаа сэтгэлийн дэм өгье өө гэж тусламжийн аян зохион байгуулж байгаа нь туйлын зөв хэрэг. Монгол хүн хэзээний мал амьтай, нүүдэлчин удамтай.
Энэ сэтгэл нь л манай эрхэм гишүүн хийгээд гишүүн болохоор төлөвлөгчидыг нутаг руу нь залж ядарч зутарсан малчдад сэтгэл санаа, эд материалын тусламж хүргэж яваа болов уу. Бас ирээдүйн сонгуулийн сурталчилгаа биз ээ. Xүн хүндээ туслана гэдэг сайн хэрэг, сайхан үйлс.
Mалчинаас дутуугүй чухал жүжигчин, уран бутээлч нэгэн бээр, тууний гэргий нарын тухай энэ агшинд бодогдож тэр сайхан авьяаслаг жүжигчид энэ цагийн өнгөнд хаагуурхан яваа болов уу даа хэмээн бодлоо.
Эргэн дурсахад... XX зууны наяад онуудад УБДС-ын кино драмын ангийг багш Х.Хайнзан, зөвлөх багш А.Гончаров нарын удирдлага доор одоогийн олноо танигдаж хайрлагдсан жүжигчин Адилбиш агсан , найруулагч УГЗ Гомбосүрэн, Dрамын театрын ардын жүжигчин С.Сарантуяа , Баян-Өлгий аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга УГЗ С.Өсөрхан, Увс аймгийн Театрын дарга, найруулагч Амарсайхан, СУИС-ийн драм ангийн багш СГЗ Н.Ганхуяг, Завханы театрын найруулагч Бямбажав ... гээд олон шижигнэсэн залуус төгсөж байв даа. Тэднийхээ дундаас тухайн цагт тавьж байсан хатуу шаардлагыг даван туулж “Говийн зэрэглээ” кинонд сумын сургуулийн залуухан захирал багшийн гол дүрийг бүтээсэн Г.Эрдэнэтогтох, мөн түүний гэргий авьяаслаг жүжигчин Долгорсүрэн нар шүү дээ ...
Тэд гал халуун залуу зандан цагтаа хоёргүй сэтгэлээр драм, киноны урлагт зүтгэж олон сайхан дүр бүтээж тэр үеийнхний ярьдгаар “ведущий” жүжигчид болсон байв даа. Драмын театрынхан түүнийг “Эрдэнэ засгийн унага” гэх....
Дипломын ажлaa Х.Хайнзангийн орчуулгаа, А.Гончаровын найруулгаар Губаревийн “Ид шидтэн” жүжгээрээ драмын их тайзнаа анх гарсан бөлгөө.
Дараахан нь театрын ерөнхий найруулагч Бирваагийн Мөнхдөрж huulan "найруулан" Драмын театрын бригадын тоглолтын гол жүжгүүдийн нэг болсон байлаа.
Драмын театрын тайзнаа зохиолч Ч.Чимидийн “Арын албаныхан”, Д.Мягмарын “Найрын ширээний ууц”, наяад оны залуусын хайрын дуулал болсон зохиолч Дожоодоржийн “Унаган хайр” жүжгийн хоер гол дүрд туйлын амжилттай тоглож билээ. Цаашлан Oросын сонгодог Москвагийн Уран сайхны Их театрын суурь жүжиг болсон А.Чеховын “Интоорын цэцэрлэг”, Балдорж агсны цаг үеийн өөрчлөлтийг анхлан мэдэрсэн “Сандрал”, үе үеийнхний хит мюзикл болсон Ш.Амарсайхан, Р.Мөнхсайхан нарын найруулсан С. Михалковын “Бардам туулай”, Монголын сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнийн “Зэрэглээ”, С.Жаргалсайханы “Халуун газар”, Б.Брехтийн “Галилейн амьдрал”, шинэ үеийн драмын урлагийг үндэслэгч Д.Намдагийн “Ээдрээ”, Ц.Балдоржийн “Сандрал” зэрэг олон жүжигт бахархам сайхан тоглож урамтай явсан нь саяхан шүү дээ. Өөрсдөө бие дааж кино бутээж , тоглолт хийсэн ч байх.
Гэхдээ Драмын хүн гэдэг чинь Драмын урлагийн уран бутээлч байх. Өглөө яаран босч ажил руугаа явахаас эхлэн цаг мөч бүхэн нь журам горимд орсон энэ цаг үед орхигдсон хүн болгоныг санаж чадахгүйг уучилж болох мэт санагдавч үнэндээ тийм биш юм аа. Энэ амьдрал ганцхан, хүн болгоны амьдрал нэгэн хэмээр явж байдаг шүү дээ. Монголын эр зориг болсон нэрт найрагч О.Дашбалбарын
Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ!
Алив сайхнаа бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгсийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул!
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх! гэсэн энэ нандин мөрүүдийг цээжиндээ санаж явмаар, сэхээтнүүд минь...
Өнөөдөр Монголын нийгэм алдар нэр, мөнгө төгрөгт хэтэрхий шунаж, өнөөдрийн өнгөтөй, хүчтэй болгонийг долдой мэт даган баясаж, алдар нэртэй болгон бух юмыг бүтээсэн юм шиг долигонож бялдуучлаж байсан хахир цаг үеийнхээ алдаа завхралыг улам гашуунаар улам эмгэнэлтэйгээр давтах зураг харагдаж байна. Энд эмгэнэл оршиж буй.
Үүнийгээ сэхээрээгүй цагт хүнлэг ёс, сайхан сэтгэл, оюун ухаан, элбэрэл энэрэл ОГТ ОРГУЙ болж, Урлагийн туйлын зорилго арилсан дотортой хүн дүртэй манкуртуудын гарт үрэгдэж алга болно. Эхнээсээ аваад алга болж байгаагийн гaшүүн гэрч болж байгаа биз дээ, бид. Эрэг нурж эр алдана гэж бид хэлдэг. Мартагдаж яваа жүжигчин Эрдэнэтогтох, Долгорсүрэн нарын маань “зуд” хурдан дуусч их урлагтаа хурдан эргэж ороосой .
Энэ бодлого, тэр MONGOL ухаан гэхээсээ илүү Xүний чанар л дутаж байгаа шүү дээ.
Мал мэнд байх нь туйлын чухал. Xүмүүний бие , сүнсийг олсон хүмүүн малаас ч, алтнаас ч үнэтэй бус уу.
Яагаа вэ, тэр гээд хэлэхэд хоолой зангирч хожимдсон байх үе бидэнд олон байх.
Цөвүүн цаг дахин Монголын нийгэмд ирж байна даа.
Дэндүү богино шүү дээ энэ замбuuтивийн амьдрал хүмүүс ээ.
Хайнзангийн ЖАМБАЛЖАМЦ
Hollywood / Sunset & Camden
Hollywood / Sunset & Camden
alimaa
alimaa