Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Эерэг бодлын хүчээр өөрчлөлт эрчимтэй хийгдсээр байна
Ойрмогхон “Open door” сонинд Гудамж тѳслийн захирал, доктор Б.Батболд сонирхолтой ярилцлага өгчээ. Түүний ярилцлагад эерэг бодол нэвт шингэсэн байсан учраас цувралдаа эшлэхээр шийдлээ.
“Сөрөг бодол, үнэлэмж нь үргэлжид түвэг,
бэрхшээл даллаж байдаг юм.
Энэ дэлхий дээр сөрөг бодлын хүчээр
шийдэгдсэн нэг ч асуудал байхгүй”
Maya Angelou
(америкийн яруу найрагч)
бэрхшээл даллаж байдаг юм.
Энэ дэлхий дээр сөрөг бодлын хүчээр
шийдэгдсэн нэг ч асуудал байхгүй”
Maya Angelou
(америкийн яруу найрагч)
Сөрөг бодлыг сөрсөн баг
Ойрмогхон “Open door" сонинд Гудамж тѳслийн захирал, доктор Б.Батболд сонирхолтой ярилцлага өгчээ. Түүний ярилцлагад эерэг бодол нэвт шингэсэн байсан учраас цувралдаа эшлэхээр шийдлээ.
Улаанбаатарын чанх төвд үлдсэн ганц гэр хороолол – Гандангийн гудамжуудыг цэгцлэх ажлыг Гудамж төслийнхөн барьж авч л дээ. Учир нь гадаадын жуулчид Улаанбаатарт заавал үзэх газрын нэг нь Гандангийн дэнж байдаг. Орхоны зургадугаар гудамжийг тохижуулахаар анх гудамжинд очиж ажлаа эхлэх үед нь сөрөг бодолтнууд “цаадуул чинь бөөн эсэргүүцэл, орилоон чарлаан болно” гэж ёрлож байжээ.
Гэвч Гудамж төслийнхөнд тийм сөрөг бодолд автах сонирхол байсангүй. Өөрсдийнхөө хийж байгаа ажлын зөвд итгэж, түүнийгээ батлахаар тэмүүлж байсан учраас эерэг сэтгэл, итгэл найдвараа тээсээр ажилдаа иржээ. Тэгээд гудамжны иргэдийг цуглуулан “Өнөөдрөөс эхлээд танай гудамжийг тэгшилж, цэгцэлнэ. Та бүхнээс гуйлт байна. Танай гудамжны хазгай муруйг тэгшилэхийн тул зарим айл нь хашаагаа 1 метр, зарим нь 70 см зайнд хашаагаа холдуулах хэрэгтэй боллоо” гэсэн тэдний мэдэгдлийг сонсоод гудамжны иргэд үг дуугүй тарж оджээ. Гудамж төслийн баг хэдий гайхсан ч, итгэлээ алдалгүй хүлээсээр зогсож байтал хүмүүс алх, сүх барин гарч ирээд шууд л хашааны банзыг цохиж, мутлтан бүх хашаагаа нураажээ. Ердөө цагийн дотор гудамжийг өөрчлөх ажлын бэлтгэл хангагдаж эксковаторууд нүргэлэн ажилдаа оров.
Энэ бол эерэг бодлын гинжин хэлхээнээс үүдсэн эерэг өөрчлөлтийн бэлээхэн жишээ. Хүмүүс эерэг өөрчлөлтийг ийм ихээр хүлээж, хүсч байсны л дохио юм. Гудамж төслийнхөн хашаануудыг нэгэн шугамд оруулан жигдлэж, шинэ хашаа барьж, автомашины зам, явган хүний чулуун зам тавих зэргээр цогц үйл ажиллагаа хийсэн байна. Богино хугацаанд үр дүнтэй ажилласных нь нууц нь Зураг төслийн баг иргэдэд эерэг өөрчлөлт хийх гэж байгаа талаараа эерэг мэдээллийг хагас жилийн өмнөөс түгээж, тэдний сөрөг бодлыг эерэг болгож өөрчилсөнд байгаа юм. Гандангийн иргэд эерэг бодлоор жигүүрлэн, эерэг өөрчлөлтийн хүсэхдээ гудамжаараа нэгдэн 38 бүлэг үүсгээд эсэргүүцэж байсан айлуудыг хамтаараа ятгаж, итгүүлж байжээ. Тэгээд Орхоны 6-р гудамжныхан хамгийн түрүүнд эерэг өөрчлөлтөнд бэлэн болсноо мэдэгдснээр тэр гудамжнаас ажил эхлэж, нүдэн дээр нь бий болж байгаа эерэг өөрчлөлтийг харсан бусад гудамжныхан ч яаравчлан бэлтгэлээ хангасан гэнэ.
Үнэлэгдээгүй ч өгөөжөө өгч буй төсөл
Гудамж төсөл бол Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа 3 төслийн нэг юм. Нөгөө хоёр нь: нийслэлийн авто зам, нийслэлийн инженерийн дэд бүтэц гэсэн төслүүд байгаа ажээ.
Цэцэрхэх, өөчлөх дуртай өөнтөгч(сөрөг үнэлэмжтэн гэж болно) зарим хүмүүс “Чингис бондын хамаг мѳнгийг зам, талбай гэх мэт хэрэггүй зүйлс, мөнгө олдоггүй салбарт зарцуулж байна, энэ чинь бөөн ѳр болно” гэхчилэн шүүмжлэх нь олонтаа. Үнэн хэрэгтээ бол Чингис бондоор хуримтлагдсан мѳнгѳний 13 хувийг л Гудамж төсөлд төсөвлөжээ.
Эдийн засгийн үр ѳгѳѳжийг дан ганц үйлдвэрлэл, бизнесийн шууд орлого олдог салбараар хэмжиж болдоггүй. Зам, дэд бүтцийн салбарт хийсэн хѳрѳнгѳ оруулалт нь цаг, зардал хэмнэснээр эдийн засагт шууд бус утгаар асар их орлого оруулж, үр ѳгѳѳжѳѳ ѳгч байдаг.
Гудамж тѳслийн хэрэгжүүлсэн ажлуудын нийгэм, эдийн засгийн үр ѳгѳѳжийг нарийвчлан тооцож гаргасан судлагаа ч байна. Та сонирхвол www.gudamjtusul.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл хараарай. Товчхон хэлэхэд 2013 онд өөрчлөн зассан 18 уулзвар, 2 автозамын бүтээн байгуулалтын дараа хийсэн хэмжилтээр зѳвхѳн автомашины шатахууны зарцуулалт гэхэд жилдээ 20 тэрбум төгрөгөөр буурсан байжээ. Тэгэхээр машинтай иргэдийн халааснаасаа гаргаж байсан зардлаас ийм хэмжээний мөнгө хэмнэгдсэн гэсэн үг. Хэмнэсэн хожсон цаг хугацаа, байгаль орчин үзүүлсэн эерэг нөлөөлл зэргийг нарийн тооцох аргагүй ч хотын иргэдэд бол илтэд мэдрэгдэж байгаа үзүүлэлт. Энэ бол яаж ч муулаад нэмэргүй, эерэг үр дүн.
“Гудамж” тѳсѳлд Хөгжлийн банкнаас нийт 354 тэрбум төгрөг олгохоос одоогоор 64,4 тэрбум төгрөгийг олгоод юм байна. Цаана нь 289 тэрбум төгрөгийн санхүүжилт үлдсэн. Дөнгөж дөрөвний нэг гаруйг нь зарцуулаад хийсэн ажлаас ийм их үр өгөөж мэдрэгдэж байгаа юм чинь, төсөл бүрэн хэрэгжсэний дараах байдал тодорхой төсөөлөгдөж байна.
Эерэг төсөл эерэг санаанаас үүдэн гарчээ
Бүр 2004 оны 11 сард тухайн үeийн Барилга хот байгуулалтын сайд Н.Батбаярын өрөөнд яамных нь Хот төлөвлөлтийн газрын дарга Б.Батболд орж ирэн “одоогийн Улаанбаатар хотын Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳ зах зээлийн үеийн хот тѳлѳвлѳлтийн баримт бичиг болж чадахгүй байгаа талаар мэдээлэл өгч, хот төлөвлөлт сайтай Японы мэргэжилтнүүдээр eрѳнхий тѳлѳвлѳгѳѳгѳѳ хийлгэх саналыг гаргажээ. Улаанбаатарын тулгамдсан асуудал, шийдвэрлэгдэшгүй бэрхшээл болоод байгаа үндсэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эерэг санал байсан тул сайд зөвшөөрсөн байна.
Бэлтгэл ажлаа хангаж байгаад 2005 оны 3 сард Н.Батбаяр сайдын японд хийсэн ажлын айлчлалын үеэр Японы Дэд бүтцийн яам, Гадаад хэргийн яаманд хүсэлтээ тавьжээ. Японы тал саналыг элэгсэгээр хүлээн авч Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах үүргийг SICA хэмээх мэргэшсэн байгууллагад өгчээ. Ингээд ажил эхлээд байтал SICA-ийн тѳв офисоос Барилга, хот байгуулалтын яам руу “Танай тѳслийг зогсоох магадлал үүсээд байна” гэсэн таагүй мэдээлэл өгчээ.
Б.Батболд энэ мэдээг авсан даруйдаа Япон руу явж, газар дээр нь гацааг гаргахаар ажиллая гэтэл яамны гадаад харилцааны төсөвт зардал суугаагүй учраас гаргах боломжгүй болов. Гэвч энэ эерэг бодол санаагаа хэрэгжүүлэх хүсэлд саад болсонгүй, Б.Батболд ажлаасаа чѳлѳѳ авч, хувийн зардлаар японыг зорьсан байна. Өмнө нь сайдынхаа хамтаар уулзаж байсан Японы парламeнтын гишүүнд төслийн хэрэгцээ, шаардлага, ирээдүйд гарах эерэг өөрчлөлтийг тайлбарлаж таниулсны эцэст түүний дэмжлэгтэйгээр ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргууллаа. Гурван сарын дараа японы тeхникийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳг боловсруулах ажлыг хийх ѳндѳр ур чадвартай мэргэжилтнүүд монголд буусан юм.
Б.Батболд хожим энэ тухайгаа “бид орчин үeийн мэргэжлийн ѳндѳр төвшинд хийгдсэн Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳгүйгээр хотоо хѳгжүүлнэ гэж үү. Бүтэн жил хамаг цаг, хүч, оюун бодлоо зориулсан ажил минь ингээд л гацах гэж үү” гэхээс байж сууж чадахгүйд хүрсэн хэмээн дурсжээ.
Эерэг санаа, эерэг дэмжлэгээс үүдсэн тѳсѳл Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийг хийх судалгааны том баримт бичиг болж, үр ашгаа ѳгч байна. Түүний нэгээхэн хэсэг нь одоогийн хэрэгжүүлээд яваа Гудамж төсөл ажээ. Б.Батболд “Би тѳрѳлх хотынхоо тѳлѳѳ, монголчуудынхаа сайн сайхны тѳлѳѳ бүгдийг хийхэд бэлэн байна” хэмээн япончуудад бардам хэлж байсан түүний үг Хөгжлийн банкны дэмжлэгээр бодит үйл хэрэг болон газарт гагнагдлаа.
“Streetless” буюу гудамжгүй хот болчихсон Улаанбаатарт нэн даруй засах ёстой 33 уулзварыг засах, нэмж шинэ гудамжнууд хийх зорилгоор жишүүрлэсэн Гудамж төслийнхөн 6 сарын дотор 18 уулзварыг шинэчилсэн нь гайхмаар богинохон хугацаа гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Энэ 18 уулзвар бүгд зорчигчдод илүү давхилт, хоосон явалт хийлгэдэг, түгжирч гацдаг, мөргөлдөж шүргэлцдэг уулзварууд байсан. Зохисгүй төлөвлөгдсний л гай юм даа. Хуучин Саппорогийн тойрогт өдөрт 20-30 ослын дуудлага ирдэг байсан, одоо дуудлага ирэхээ больсон гэж Замын цагдаагийнхан ярьж байна.
2014 оны 9 сард хийгдсэн олон улсын байгууллагаас хийсэн судлагааны “Та энэ засгийн газрын хэрэгжүүлж байгаа тѳсѳл хѳтѳлбѳрүүдийн алийг нь сайн гэж дүгнэж байна” гэсэн асуултанд хотын иргэдийн 78 хувь нь “Гудамж” тѳслийг дурджээ.
Үнэлэгдээгүй биш юм байна. Улс төржүүлэх дуртай нь олэ харахгүй байгаагаас бус үнэлэх ёстой иргэд нь үнэлчихжээ.
Б.Батболд ярилцлагадаа ингэж хэлсэн байх юм. “... би нэг зүйл ойлгосон. Бидэнд иймэрхүү бүтээн байгуулалт хийж байсан туршлага байхгүй болохоор эсэргүүцдэг юм байна. Шинэ зүйл хийе гэж боддоггүй юм байна. Асуудлыг няцаадаг юм байна” гэжээ. Энэ бол сөрөг бодол, сөрөг үнэлэмжийг биеэр мэдэрч, туулсан хүний үг.
Эсээндээ эшлэл болгож авсан үгээ би дахин дурдмаар байна. “Сөрөг бодол, үнэлэмж нь үргэлжид түвэг, бэрхшээл даллаж байдаг юм. Энэ дэлхий дээр сөрөг бодлын хүчээр шийдэгдсэн нэг ч асуудал байхгүй”. Энэ үнэн үг шүү. Ямар бодол бодно, тийм л үр дүнгээ хүртдэг. Азаар бидний дунд эерэг бодолтон, өөдрөг сэтгэлтнүүд олон байж, зорьсноо бүтээж, санаснаа хэрэгжүүлж явна. Эерэг бодол санаа үргэлжид ялан мандах болтугай ! гэж ерөөе.
Г.МӨНГӨНЧИМЭГ
Австрали. Queensland
Их Сургуулийн магистрант
Австрали. Queensland
Их Сургуулийн магистрант
Зочин
Зочин