Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Хөгжлийн банкнаас бондын зарцуулалтын талаар танилцуулав
Хөгжлийн банк байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл хийж, хэрэгжүүлсэн ажлаа өнөөдөр олон нийтэд ажлаа танилцууллаа. Эдийн засгийн хөгжлийг түргэтгэх үндсэн үүрэгтэйгээр 2011 онд байгуулагдсанаасаа хойш Монгол Улсын Хөгжлийн банк 2012 оны 3 дугаар сарын 21-нд 5 жилийн хугацаатай 580 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалжээ.
Ингээд босгосон дээрх хөрөнгөө арилжааны банкны санхүүжүүлж чадахгүй, УИХ, Засгийн газраас санаачилсан төсөл хөтөлбөрүүдэд зарцуулж буй. Товчоор хэлбэл, Хөгжлийн банк хувийн хэвшлийн хийж чадахгүй үйл ажиллагааг санхүүжүүлдэг Япон, Солонгос, Малайзтай ижил цэвэр бодлогын банкны эрэмбэд харъяалагдаж байгаа аж.
Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар сонирхвол өнгөрсөн жилээс эхлэн Чингис бондын хөрөнгөнөөс нийтдээ 10 төсөл хөтөлбөрт 861.1 тэрбум төгрөг буюу 281.4 сая ам.доллар олгожээ. Үүний заримаас нь дурдвал, аймгийн төвүүдийг орон нутагтай холбох 1800 км хатуу хучилттай авто замын ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Одоогийн байдлаар тус ажилд 369 тэрбум төгрөгийг өгсөн бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 68 хувьтай байгаа аж. Харин нийслэлд хийгдэж буй “Гудамж” төслийн хүрээнд 16 уулзвар, 2 авто замын барилгын ажлыг хийж дуусгажээ. Энэ жил Туул, Сэлбэ голын даланг дагуулан хурдны зам барихаар төлөвлөсөн байна. Дээрх төсөлд одоогийн байдлаар нийт 47.6 тэрбум төгрөг олгосон аж. Мөн Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын ажилд 164.2 сая ам.доллар олгосон бөгөөд нийт баригдах 267 км төмөр замын ажлын гүйцэтгэл 24 хувьтай, газар шорооны ажил 70 хувьтай байгаа аж. Түүнчдэн БОИНГ 767 онгоц авахад 84.2 сая ам.доллар, Тавантолгойн цахилгаан станцад 14.8 сая ам.доллар, Эгийн голын усан цахилгаан станцад 2.3 сая ам.долларын санхүүжилт хийсэн зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ.
Харин тус банкны өөрийн эх үүсвэрийн хүрээнд буюу анх босгосон 580 сая ам.долларын хүрээнд нийтдээ 12 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байна. Үүнээс заримыг нь дурдвал, дээр дурдсанчилан аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбоход 151.4 сая ам.доллар, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулахад 51.8 сая ам.доллар, Төрийн банкнаас олгосон 6 хувийн хүүтэй моргейжийн зээлд 80 тэрбум төгрөг, ТЭЦ-4 хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 44.1 сая ам.доллар, ТЭЦ-3-т 28 сая ам.доллар, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.
Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын ярьж буйгаар одоогийн байдлаар Хөгжлийн банк 3 удаа олон улсын байгууллагаар аудит хийлгэж, зөрчилгүй гарсан байна. Мөн тэрбээр Чингис бондын хөрөнгөнөөс санхүүжүүлэхээр болсон 888 төслийн хүрээнд тусгайлсан журам гаргахгүй болохыг хэллээ. Тодруулбал, Хөгжлийн банк, арилжааны 14 банк нийлээд өмнө нь хамтран ажиллаж байсан туршлагадаа үндэслэж, гарч байсан хүндрэл бэрхшээлүүдээ зохицуулах байдлаар ажиллах юм байна. Хэтдээ хувийн секторийн чадамж дээшлээд ирвэл Хөгжлийн банк илүү нарийвчилсан чиглэл рүү орох аж. Өөрөөр хэлбэл, өнөөдрийх шиг эдийн засгийн үр ашигтай болон аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслийг санхүүжүүлэх бус илүү нарийвчилсан, тодорхой төслүүд рүү үйл ажиллагаагаа чиглүүлэх юм байна.
догсом
eeee
Гана