Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Хөшөөт (Тайлбар-1)
“Ашигт малтмалын тухай” Монгол Улсын хуулиар орд газруудыг гурав ангилдаг.
“Ашигт малтмалын тухай” Монгол Улсын хуулиар орд газруудыг гурав ангилдаг. Нэгдүгээрт, стратегийн ач холбогдол бүхий, хоёрдугаарт, түгээмэл тархацтай ашигт малтмалын, гуравдугаарт, ердийн гэж. Сүүлийн үед дуулиан дэгдээгээд байгаа Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний орд ердийнхөд нь хамаардаг юм. 1971 оноос уурхай ажиллаж эхлэсэн гэж ярих боловч үнэндээ Говь-Алтай аймгийн Цахиуртын уурхайн салбар нэгж хэлбэрээр ашиглахаар болж, уурхайчид очиж суусан цаг нь 1969 оны 4 дүгээр сар юм. Тэр үед ордын нийт нөөцийг 24,3 сая тонн гэж тооцож байжээ.
Шилжилтийн үед энэ орд газрыг үндсэндээ ашиггүйд тооцон, холбогдох төрийн захиргааны байгууллага анхаарлынхаа гадна хаячихсан байж. Төвөөс хэтэрхий алслагдсан, бүс нутгийн шинжтэй, нөөцийн хэмжээ нь тийм ч их биш болохоор арга ч үгүй юм. Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан, “Эрэл”-ийн И.Эрдэнэбаатар лицензийг нь нэг хэсэг эзэмшсэн гэсэн мэдээ бий. Гэхдээ мань хүн энэ ордоос ашиг хүртээгүй төдийгүй, байсан жаахан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нь үрэн таран хийж дуусгаад “Ховдоос гарч явсан” бололтой юм.
Одоо тус орд газрыг ашиглахаар хөрөнгө оруулалт хийж байгаа Хонгконгийн “МОЭНКО” компани 2007 оноос хайгуул судалгаа хийж, 2009 оныг хүртэл нийт 336 өрөмдлөг хийж, нүүрсний судлыг нэвт өрөмдөн, ул хөрсөнд нь тултал шинжилжээ. Хайгуулын ажлын үр дүн тун таатай гарч, орд газрын нийт баялгийн хэмжээ 460 сая тонн болсон байна. Ашиглах боломжтой үйлдвэрлэлийн нөөц нь 181 сая (Австралийн JORC кодоор 149 сая) тонн болж үлэмж өсчээ. Юун 24,3 сая. Дээр нь сайн чанарын коксжсон нүүрстэй гэж байгаа.
Нөөц нэмэгдэж, үр ашиг “амтагдаж” эхлэмэгц ”МОЭНКО” компани ашиглалтын бэлтгэл ажилд хөрөнгө хаяж гарчээ. Энэ онд хайгуул судалгааны болон техник нөхцлийг хангах ажилд 49,9 сая ам.доллар, Ярантын боомт болон Хөшөөтийн ордыг холбосон 340 гаруй км асфальтан замыг Дарвийн нурууны урдуур тойруулан татах ажилд 111 сая ам.доллар тус тус зарцуулаад байгаа аж. 2010 онд 85 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа юм билээ. Ийнхүү гэнэтийн их ажил өрнөсөн нь монголчуудын анхаарлыг эрхгүй татлаа.
2006 онд шинэчлэн найруулсан “Ашигт малтмалын тухай” хуулийн 4.1.11-д “Стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын орд гэж vндэсний аюулгvй байдал, улсын болон бvс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхvл жилд Монгол Улсын дотоодын нийт бvтээгдэхvvний таван хувиас дээш хэмжээний бvтээгдэхvvн vйлдвэрлэж байгаа буюу vйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ” гэж заажээ. Хөшөөтийн 181 сая тонн нүүрс үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мөлөөлөх хаашаа юм гэхэд, ДНБ-ий 5 хувьд хүрэхүйц олборлолт, үйлдвэрлэл явуулаад байж болмоор хэмжээний юм шиг байгаа юм. Яг ямар хэмжээ тооцогдож буйг мэргэжлийн хүмүүс хэлж чадах л байх. 24,3 сая нь бол үнэндээ тоогдохооргүй нөөц байсан бололтой юм билээ.
УИХ-аас 2007 оны 27 тоот тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсааалтыг батласан юм. Энэ жагсаалтад 15 орд бий. Хамгийн бага нөөцтэй нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт буй Гашуун сухайтын нүүрсний орд. 125,5 сая тонны нөөцтэй энэ орд стратегийн ордуудын тоонд байхад үүнээс 40 хувь илүү баталгаажсан баялагтай Хөшөөтийг орохоос өөр арга байхгүй.
Хэрүүл эндээс эхэлжээ. Ашигт малтмалын хуулиар УИХ, Засгийн газар хоёр аль алинд нь орд газрыг “стратегийн” гэсэн статус хамааруулах асуудлаар санал оруулах эрх бий. Мэдээж ордыг ийм статустай болгоход хуулийн 4.1.11-д заасан тодорхойлолт, хэмжээ хангалттай.
Хөндлөнгөөс ажиглавал, МОЭНКО компани хаягдсан шахуу ордыг эзэмшиж, өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцөө нэмэгдүүлж чадмагц, өнөө хаячихсан байсан монголчууд булаалдаад эхэлж байгаа юм шиг дүр зураг харагдаж байна. Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компанийг лоббидон, нөхцөл байдлыг олон нийтэд зөвөөр ойлгуулахыг оролдохын оронд улайран зүтгүүлж, орон нутгийн иргэдийг талцуулж, сэтгүүлчдийг дайтуулж байгаа эрхмүүд бий. Тэдний тэргүүн эгнээнд МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нар өрж зогсоо хэмээн хэвлэлүүд шуугиж байна. Цаашлаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон хүртэл нэр дурдагдаж буй. Гэвч энэ хүмүүсийн хэн нь ч МОЭНКО компаниас хувь эзэмшдэггүй.
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
Hujaa zailuul
Зочин