Ирэх оны Улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоригийг хүлээн авахгүй байхаар УИХ дахь хоёр намын бүлэг, Засгийн газартай “гурван талт” тохиролцоонд дөнгөж саяхан хүрсэн байна. Хоригийг хүлээн авсан тохиолдолд он солигдохоос наана дахин төсвийн шинэ хуулийг боловсруулан баталж амжихгүй, аягүй бол батлагдсан төсөвгүйгээр 2010 он руу ороход хүрч болзошгүй нь ийм тохиролцоонд хүрэх гол шалтгаан болж буй юм байна. “Гишүүдийн” гэгдсэн 76 тэрбумыг байхгүй болгосноор УИХ-ын зүгээс Засгийн газарт дарамт ирж болзошгүй гэж сайд нарын танхим болгоомжилсон бололтой.