Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Дурсамж
Хэдэн сарын өмнө “Вашингтон пост” сонины газар нэг туршилт явуулсан юм байна. Би интернетээс үзсэн юм. Вашингтон хотын метронд нэг эр хийл тоглож зогсов. Хэдэн мянган хүн. хийлчийг үл анзааран хажуугаар нь өнгөрсөөр...
Нэг:
Том жижиг алхах биш
Зөв зүгт алхах нь тун чухал

Хийлчийн тоглосон хөгжмийг бүтэн цагийн хугацаанд ердөө зургаан хүн анзааран сонсжээ. Тэгээд хийлч 22 ам доллар олсон аж. Хийлчийн мөнгөний сав руу мөнгө хийгээд яаран цаашаа алхсан эмэгтэй. Хэсэг азнан, хөгжим сонсох аядсанаа, цагаа хараад цаашаа явсан эрэгтэйг эс тооцвол. Зургаан настай бяцхан хүү л үнэн сэтгэлээсээ түүнийг сонирхсон ажээ. Митроны хөгжимчин тэр эр хэн байсан гэж бодож байна?
Дэлхийн шилдэгийн шилдэг хийлч Жошуа Давид Белл байсан. Тэнд түүнийг хэн ч танисангүй. Тэрээр 3,5 сая ам долларын үнэтэй Стардиварийн хийл хөгжмөөр цаг үеийн хамгийн алдарт сонгодог аялгууг тоглосон. Тэгээд ч түүнийг тоосонгүй.
Гэтэл Жошуа Белл хоёр хоногийн өмнө Бостон хотын концертийн их танхимд тоглолт хийсэн. Тэрээр тэнд хэдэн зуун мянган хүнийг бишрүүлэн, байлдан дагуулсан аж. Үнэн амьдралын тухай. Үнэн ойлголт гэвэл энэ гэж аав нь бодсон. Эндээс сонгодог урлаг гэж агуу их зүйл...
Түүний өнөөгийн төвшин, үнэ үнэлэмж нийтийн хүртээл болгох. Энэ тэр гээд олон юм ярьж болно. Тэгхээр ийм байна. Метронд, гудманд хүмүүс хөгжим ойлгохгүйдээ биш. Тэнд хүмүүс Моцарт, Бетховен, сонсох дургүйдээ ч бас биш. Тэнд хүмүүс сонгодог хөгжим сонсох бэлтгэлгүй байсан байна. Тийм учраас түүнийг хүлээж авах боломжгүй байсан юм. Тэгхээр хүмүүс хүлээж авахгүй юм хийгээд хэрэггүй. Хүлээж авдаг болтол. бодож бэлдэх ёстой юм. Метрог яагаад хөгжим сонсдог газар болгож болохгүй гэж? Харин цаг хугацаа, хүч хөдөлмөр, орон зай хэрэгтэй. За одоо болно. Яг одоо. би чамд цааш нь үргэлжлүүлээд эргэцүүлэн бодох боломж олгоё. Чи өөрөө сайн бод бүгдийг хүнээр хэлүүлэх хэрэггүй байдаг юм.
Нэг удаа ээж нь хүүдээ: <<Хүү минь! Аз жаргалтай хүн л баян байдаг>> гэхэд.
Хүү <<Ээж минь! Гэхдээ баян. Бас аз жаргалтай бол бүүр их сайхан шүү дээ>> гэсэн гэдэг. Тэгхээр мөнгө бол хүч чадал. Мөнгө бол эрх мэдэл. Түүнд дургүй хүн байдаггүй юм даа. Мөнгө муугаасаа сайныг илүү их хийж чадна. Хэний гарт мөнгө, эрх мэдэл, хүч чадал байхаас их зүйл хамаарна. Сайн хүний гарт байгаа мөнгө илүү их сайн сайхныг бүтээдэг юм.
Хоёр:
Хоосон хүн.
Маргаашаа сайхнаар төсөөлөж мөрөөддөг юм.
“Эрхэм бүхний үндэс нь. итгэл зүтгэл сэтгэл зорилго. Эд баялагт хөл болоод хүргэнэ. Буян заяаг гар болоод хураана” гэж Богд Зонхов айлдсан юм. Юу гэсэн үг вэ? гэвэл:
Агуу суут хүн гэж байдаггүй юм. Харин агуу их зүтгэлтэй, зорилготой хүн байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл: Зорилготой бай, тэгээд итгэлтэй бай гэсэн үг. Нэг удаа ахиухан их олох биш. Нийтдээ урт хугацаанд хэдийг олж чадахаа бодож, харж, зорь гэсэн үг.
Яагаад гэвэл: Өнөөдөр цатгалан, маргааш өлсгөлөн байж таарахгүй. Алс ирээдүй хэтийг бодож, харж зорьж амьдар гэсэн үг.
1990-ээд оны эхээр барууны нэг бизнесмен “Монголд” ирсэн. Тэр хүн их баян хүн байсан юм. Тэрбум долларийн хөрөнгөтэй хүн байсан. Ноолуур худалдаж авна гээд, нэлээд хэдэн хүнтэй уулзсан. Нөгөөдүүл нь их томорсон гэсэн. Өндөр үнэ... Том болзол. Мөнгөө эхлээд өг. Тэгээд арай л Банкин дахь мөнгөө өг үзүүл гээгүй гэнэ лээ. Их шогтсон гэсэн. Тэрбум долларийн хөрөнгөтэй хүн. Ядарсан бидний хорин мянгыг луйвардах болов уу? Чи юу гэж бодож байна? Дараа нь тэр аавтай нь уулсан юм.
Тэр надаас: Нэг кг ноолуур дөчин доллароор авмаар байна гээд. Та хэдээр өгөх вэ? гэсэн. Би түүнд: Танд бол би гучин есөөр өгнөө гэв. Тэр хүн их мундаг хүн байсан. Инээгээд. Үгүй. Би таниас бол дөчин нэгэн доллароор авна гэлээ.
Тэгээд хэдүүлээ инээлдсэн. Би гучин ес гэж гүрийгээд...
Тэр дөчин нэг гээд л зүтгээд... Бөөн инээдэм. Найрсаг зорилго гэж энэ. Англиар бол Nice гэдэг. Хэдий их том зорилго чи өмнөө тавина. Төдий их найрсаг бай. Тэгж чадвал, төдий их мөнгө хүнээс чи салгаж чадна. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Дараа нь тэр хүн ааваас нь ноолуур авдаг болсон. Өөр хэнээс ч авдаггүй байсан.
Яагаад гэвэл: Тэд нар амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн юм. Аав нь нөгөө нөхөрт томорсон. Томчуудын ноолуурыг хамдхан аваад түүнд өндөр үнээр зардаг болсон. Гучин есөөр биш, дөчөөр ч биш, дөчин нэгээр зардаг байсан. Бид олон жил сайн бизнес хийсэн. Аав нь эндээс урт хугацаанд овоо их мөнгө олсон юм.
- Тэгэхээр юманд алтан дундаж л гэж байдаг. Алтан орой эсхүл алтан хормой гэж аав нь дуулаагүй юм байна. Өөрөөр хэлбэл: Юманд хэт битгий шуна гэсэн үг. Чи амжилтаасаа биш, алдаанаасаа эхлээд хар. Олохоосоо биш, алдахаасаа эхлээд тооц гэсэн үг.
- Бусдад бас ашиг үлдээ гэсэн үг. Тэгж чадвал нь олон хүн чамайг дагна. Хэдий олон хүн байна, тэдий их мөнгө чи олж чаднаа.
- Бас мөнгөтэй чадалтай байя гэвэл чи зорилготой бай. Бодож тооцсон, зурж төлөвлөсөн зорилготой бай. Өөртөө ахадсан том зорилго өмнөө тавь. Тэгээд урагшаа алх!
Хүйтэн цас, ширүүн бороо
Халуун нарыг бүү ажир! Алхаад бай.
Өлсөх цангах, унтаж хэвтэх, өвдөх шаналхыг бүү тоо. Алхаад бай!
- Зорисон зорилгоо чи бүхний өмнө тавь. Бүр үхлийн өмнө тавь!
<<Муу амьдархаар Сайн үх>> гэдэг. Тэгж бодоод л алхаад бай!
- Юунаас ч битгий ай. Алхаад бай! Зугаа цэнгэл, баяр наадам юуг ч битгий тоо. Алхаад бай! Зорилгодоо хүрнэ гээд. Алхаад бай. Урагшаа хараад алх!
- Чи чадна. Миний хүү чи чадна. Тэгж чадвал чи! Жирийн харандааны балыг очир алмааз болгож чадна. Тэгж чадвал чи! Эцэг эх хань ижил, үр хүүхэд, найз нөхдийнхөө бахархал болж үлдэнэ. Орчлонд чамд өөр юу хэрэгтэй гэж.
Өөр юу ч хэрэггүй. Тийм биз дээ. Тэгэхээр ийм байна. Өдөр ажиллаад, орой идэхээ олдог. Амьдрал чамд хэрэгггүй. Би тэгж бодож байна. Тийм учраас чи томрох ёстой. Аль болох хурдан томрохыг бод. Өдөрт зууг биш. Мянгыг олох ёстой гэж бод. Тэгээд зүтгэ, үхэр шиг зүтгэ,шоргоолж шиг ажилла. Боол шиг амьдар. Мянгатай болоод түмийн төлөө зүтгэ. Түмтэй болоод Бумын төлөө тэмц. Цаг зав, эрч хүч, эрүүл мэнд, юугаа ч бүү хайрла. Бүү хэмнэ. Тэвч тэсээд зүтгэ.
- Чи өөрөө зүтгэ. Бусдыг бас зүтгүүл. Зүтгэж чадахгүйг нь орхи хая. Мөнгө олоход чинь туслаж чадах бүхэнтэй нөхөрлө. Урт богино хамаагүй. Хэзээ хэрэгцээ дуусна. Тэр болтол тэсээд нөхөрлө.
- Чи хүнд туслах ёстой. Гэхдээ эхлээд чи мөнгө олох ёстой. Түүнийхээ төлөө яв. Өрөвч нинжин өгөөмөр, тусч сэтгэлээсээ түр татгалз. Мөнгөтэй болоод дараа нь бол. Эцэг эх, эхнэр хүүхэд, найз нөхдөөсөө бусдыг хая. Яагаад гэвэл эхлээд чи мөнгө олох ёстой.
Яагаад гэвэл: Мөнгөгүй хүн хүнд олигтой туслаж чаддагүй юм. Яагаад гэвэл хөрөнгө мөнгөний
Эцэг нь: Сахилга дэг журам
Ээж нь: Итгэл, зүтгэл, зорилго байдаг юм. Тйим учраас чи эхлээд мөнгө олох ёстой. Түүнийхээ төлөө зүтгэ. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Гурав:
Овсгоотой бай!
Зүтгэлтэй бай!
Шийдэмтгий бай!
- Эхлээд сайн бод. Тэгээд эхэлбэл дуусга. Замын дундаас бүү буц. Тооцоо судалгаа хий. Тэгэхдээ тийм юманд цаг хугацааг алдахгүйг хичээ. Зөв гэж чи өөрөө бодсон бол, бушуухан эхэл. Алдаж болно. Алдсан алдаагаа шат шатанд нь засаад урагшил.
- Бүгдийг урьдчилан харж хэн ч чадахгүй. Харин зоригтой, овсгоотой тэгээд зорилготой хүн сайн бизнесмэн байдаг. Тийм учраас алдахаас битгий ай. Бодож ярь. Бодитой бай. Бас зоригтой бай. Амь өрссөн аюул зовлонтой чи таарч мэднэ. Аюулыг давах зүрх зоригтой бай. Бас овсгоотой бай. Тийм хүнэээс хүн айдаг юм. Тийм байж чадаж байж хүн бизнес хийдэг юм.
- 1992 оны зун мөнгө үнэтэй байсан. Жирийн хүний жилийн дундаж цалин зуун доллар байсан. Аав нь Лондонд ноолуур зараад мөнгөө аваад Москвагаар дайраад нутаг буцаж явсан. Тухайн үедээ тун их мөнгө байсан. 240,000 ам. доллар цүнхэнд хийж бариад онгоцоор ниссэн. Москвад буугаад онгоц сольсон. Тэгээд Москвагаас Улаанбаатар нисэх онгоцонд суусан. Орохдоо гар тээшийн үзлэгт орсон. Хоёр хүүхэн нэг цагдаа, гурван орос шалгаж байлаа. Тэд миний цүнхийг хараад онгойлго гэлээ. Цүнх дүүрэн бэлэн доллар хараад. Тэд зочисон.
- Хэд байгаа юм?
- 240.000 доллар.
Эх үүсвэр, нотлох бичиг баримт бүгдйиг би тэдэнд өглөө. Харамсалтай нь түүнийг уншиж ойлгох нь бүү хэл. Үсгийг нь таньж чадах хүн тэнд байсангүй.
- Таныг саатуулнаа. Дараагийн онгоцоор явах хэрэг гарлаа даа гэж байна. Тэгээд дараагийн онгоц дөрөв хоногийн дараа ниснэ гэнэ.
Дөрөв хоногийн дараа бол: Аав нь мөнгөтэйгөө бүү хэл, амьтайгаа үлдэх эсэх нь тодорхойгүй байсан юм. Тэгэхэд Москвад Мафи ид цэцэглэн хөгжиж байсан цаг. 240,000 байтугай, 240 долларын төлөө бие биенээ нөгөө ертөнц рүү бодох юмгүй илгээдэг байсан цаг.
- Онгоц нисэх гээд байдаг...
Аав нь жаахан бодлоо. Мөнгө ч хэрэгтэй л дээ. Амь илүү хэрэгтэй байсан. Эхнэр хүүхэд та нарыгаа эхлээд санасан. Тэгээд би орос цагдааг дуудсан. Түүнд би кармаандаа бэлэн байсан 200 доллараа гаргаад шууд өглөө. Тэр аваад хармаалсан. Тэгээд шалгагч хоёр хүүхэн рүү заагаад. Тэр хоёрыг яахав? гэлээ. Би нэмээд хоёр зууг атгуулсан.
- Тэгээд аав нь тэндээс амьтайгаа бас мөнгөтэйгээ Монголдоо эсэн мэнд эхнэр хүүхэд та нартаа эргэж ирсэн юм. Дараа нь бодход. Би цагдаад хоёр жилийнх нь, хоёр хүүхэнд бүтэн жилийнх нь цалинг бэлнээр нь өгсөн юм билээ.
- Үхэхэд “үр харам” гэдэг. Тэнд хүлээж зогсохдоо аав нь: <<Хэдэн сайхан хүүгээ хүн болгох ёстой доо>> л гэж бодсон. Бас ээжийг нь, өөр юу ч бодоогүй. Тийм цаг зав надад байгаагүй юм. Хэрвээ тэд бүх мөнгөнийхөө талыг нь өг гэвэл. Би өгөх байсан, яагаад гэвэл түүнээс илүү үнэтэй зүйл надад олон байсан юм. Гэхдээ би ерөөсөө айгаагүй. Тэд бас мэдэрсэн. <<Энэ нөхөр айхгүй байна>> гээд. Тийм учраас тэд надаас салахыг бодсон байх.
Дөрөв:
Бусдаас чи ялгарч чаддаг бай.
Хүмүүс их сониуч байдаг. Шинэ сэргэг, тэгээд олж хараагүй зүйлээ хүн илүү их таашаадаг. Ухаан өнгөт телевизор үзэх. Өнгөтөөр авхуулсан фото зураг илүү сайхан. Гэхдээ эсэргээр нь хар цагаан зурагт зараад, өнгөгүй фото зураг аваад эхэлбэл яах бол? Гэж бод! Заавал бод тооц. Юмыг яаж мэдэхэв. 1970-аад оны сүүлээр Японы жуулчид Москвад ирсэн гэнэ. Тэд тэнд Москвад хар цагаан өнгөгүй телевизор анх үзсэн аж. <<Тэгээд тэд нар үгүй ээ энэ оросууд өнгөтэй юмыг яаж? өнгөгүй болгоод үзүүлдэг байнаа?>> гээд гайхан шагширсан гэдэг юм. Тэгэхээр чи юмыг бусдаас өөр хий. Бодож сэтгээд өөрөөр хий. Тоть шиг битгий давт. Шинэлэг сэтгээд өөрөөр хий гэсэн үг.
Ухаан нь: Хажуу талдаа кармаатай өмд байвал. Чи хөндлөн хармаатай хий. Хөндлөн байвал нь, чи хажуу талд нь хармаа хий. Тэгээд үз! Яахнав? Хар. бусдын хийснийг дагж хийхгүйг хичээ. Бусдаас чи ялгарч чаддаг бай.
Үг хэлээрээ бас үйлдлээрээ ялгарч чад. Сахилга дэг журам, ухаан ухамсараараа ялгарч чад. Зориг самбаа, зорилгоороо ялгар. Тэгээд чи үз! Яахнав хар.

Батжаргалын БАТБАЯР
Зочин
Зочин
Цэвлээ
Buruu oilgov u?
Зочин
moogii
Зочин
Цэвлээ
Цэвлээ
эмч
unshigch
Зочин
Зочин
Зочин
Gaihamshigtai
Orhontuul
zochin.
Зочин
Зочин
Butemj
Butemj
Зочин
zochin
Thks
Zochin
zss
Зочин
Galaa
jjjjjj