Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Хөгжих нь тусгаар тогтнолын баталгаа
Олон улсын харилцааны мэргэжилтэн, түүхийн ухааны доктор Т.Төмөрхүлэгтэй хийсэн ярилцлага
Олон улсын харилцааны мэргэжилтэн, түүхийн ухааны доктор Т.Төмөрхүлэгтэй хийсэн ярилцлага.
-Дэлхий ертөнцийн өнөөгийн чиг хандлага ямар байна вэ, цаашдаа яаж өрнөх нь вэ гэдэг өргөн олонд сонирхолтой байж болох юм даа.
-Дэлхийн эдийн засаг нэгэн ерөнхий суурьтай болж байгаа нь маргах асуудал биш байх аа. Даяарыг хамарсан санхүүгийн тогтолцоо, нэгдмэл мэдээллийн орон зай, улс дамнасан үйлдвэрлэл, дэлхийн худалдааны сүлжээ бүрэлдэн бий болж байна гэж эдийн засагчид бараг л амны уншлага мэт ярьдаг болж л дээ. Энэ нь үндэстэн - улсуудын хил хязгаарыг арилгаж, төрийн бүрэн эрхт байдлыг нь хувьсгах үр дагавар араасаа дагуулж байна гэж олон улсын харилцаааны онолоор мэргэжсэн нэг хэсэг судлаачид ярьдаг юм. Манайхны зарим нь үүнд баахан гутрангуй аясаар ханддаг бололтой юм билээ. Баттай хэлэх нэг зүйл гэвэл улс төрийн бодлого эдийн засагжих тал руугаа хандаж байгаа нь яах аргагүй бодот үнэн.
Үндэстэн-улсын бүрэн эрх хумигдах шинж илрэх болов ч гэх юмуу, хил хязгаар нь яваандаа арилах төлөвтэй гэдэг дүгнэлттэй зарим эрдэмтэд санал нийлдэггүй л дээ. Тэдний үзэж байгаагаар, зарчмын үүднээс ер шинэ юм тохиолдоогүй байна, улс орон олон улсын харилцааны гол этгээд /субъект/ хэвээрээ л байна, Фукидидийн /Эртний Герегийн эрдэмтэн, олон улсын харилцааны түүхийн суурийг тавигч/ үеэс өөрчлөгдсөн юм алга, гагцхүү улс орнууд яаж ийгээд тэсвэрлэн үлдэж хөгжих л шаардлагатай гэдэг. Дэлхий ертөнц төвөгтэй болж , даяарыг хамарсан шинэ дуудлага гарч ирсэн гэдэг талаар маргаад байх зүйлгүй л дээ. Дэлхийн ашигт малтмалын нөөц дундарч байгаа нь нарийн арга хэрэгсэл, технологи хэрэглэн түүнд нэвтрэн орох боломж хайсан тэмцэл болж хувирав гэдэг ч бас үнэн. Олон улсын харилцааны үйлдлэгт /практикт/ их гүрэн, бага улс дандаа эрх тэгш байгаагүй, байх ч үгүй гэдэг үзэл баримтлал явсаар ирснийг ч бид бас анхаарч байхад илүүдэхгүй бизээ.
-Уучлаарай, таны хариултыг тасалчих шиг боллоо . Энэ тухайд тодорхой зүйл байна уу?
-Үнэхээр олон улсын харилцааны эрхзүйн үүднээс улс орнуудын хууль ёсны эрх нь газар нутаг, хүн ам, байгалийн баялаг, эдийн засгийн чадамж, нийгмийн тогтвортой байдал, улс төрийн нэр хүнд, зэр зэвсэг, эцсийн бөлөгт тухайн улс эртнийх үү, саяхных уу гэх зэрэг үзүүлэлтээр тодорхойлогддог. Иймээс улс орнууд хоорондоо ялгавартай байсан, байсаар ч байгааг хэн халж чадах вэ дээ. Ийм адил бус байдлын үр дагавар нь улс хоорондын харилцаанд нэг ёсондоо шатлан захирах маягийн ёс тогтсон явдал гэдэг. Энэ нь жирийн хүмүүсийн нүдэнд харагдаж, гарт баригдахгүй шүү дээ.Өрнөдийн нэг судлаач, баян улсууд юу хүссэнээ хийдэг бол бага орнууд тэдний хий гэснийг л хийдэг гэж бичсэн нь санаанд орж ирж байна.
-Одоо даяаршлын талаар ярьвал ямар вэ?
-Олон улсын харилцааны онолд транснационализм гэдэг бас нэг шинэ чиглэл гарч ирсэн. Энэ чиглэлийг баримтлагчдын зарим нь бүр даварч, үндэсний эрх ашгийн агуулга нь бүрэн арчигдаж байна, даяаршил үндэсний ашиг сонирхолд орон зай үлдээхгүй гэх юмуу, эсвэл, “бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай зууралдах бодлого нь алс хэтдээ явцгүй” гэх зэргээр онолдох болсон. Дэлхий дахин нэгдмэл эдийн засаг руу аажмаар чиглэж байгааг хэн бугай ч зогсоож чадахгүй нь тодорхой. Даяаршил давын түрүүнд их гүрнүүдэд ашигтай, бага орнуудад халтай гэж үзэх судлаач бас бий. Гагцхүү бид далдыг мэддэг далай лам биш болохоор, энэ даяаршил гэдэг чинь алсдаа чухам ямар хэлбэр агуулгатай байх, түүнд их, бага улсуудын жин ямар хэмжээтэй байх, ямар хуваарьлалт, оролцоо бий болох зэргийг хэлэхэд эрт юм даа. Манайд “ирээдүйг судлах” шинэ залуу хүмүүс гарч ирэх байлгүй .
-Их, бага улсууд тэгш эрхтэй байдаггүй гэдэг баримтлал даяаршилтай яаж холбогдох вэ?
-Яг үнэнийг хэлэхэд олон улсын харилцаа эмх замбараагүй /анархи/ шинж чанартай гэдэг дээр энэ талын мэргэжилтнүүд нэгдмэл саналтай байдаг юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, жижиг хэргийг байтугай даяарыг хамарсан том асуудлыг ч зохицуулах дэлхийн засгийн газар гэж байдаггүй. Улс бүрийн гадаад бодлогын үзэл баримтлалд гагцхүү үндэсний эрх ашгийг удирдлага болгоно гэж заасан байдаг юм. Энэ нь олон улсын харилцаанд улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарт өрсөлдөөнийг үүддэг. Заримдаа дайнд ч хүргэдэг явдал бий. Том нь жижигтээ санаагаа тулгадаг. Жижиг нь арга буюу үгий нь дагахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ эрх тэгш бус байдал даяаршлын үед улам ч гүнзгийрч магадгүй. Тэгэхдээ арга хэрэгсэл нь нарийн болох нь мэдээж л дээ.
-Та ярианыхаа эхэнд үндэстэн дамнасан корпорацийн тухай дурдсан. Эдгээр корпораци бага улсуудад ямар нөлөө үзүүлж байна вэ?
-Монголоор “улс дамнасан корпораци” гэх нь зүйтэй болов уу. Учир нь “nation” гэдэг үг англиар бас улс гэсэн санааг ч илэрхийлдэг бололтой юм билээ. Би залуудаа элчин сайд дагаж Баруун Африкийн зарим орноор явж байсан. Бразавилл нийслэлтэй Конго, Гвиней зэрэг улсад гэхэд л зарим нэг уул уурхайн компани улсын доторхи “мөнгөний хаант улс” болсон байх жишээтэй. Тийм корпорациуд тухайн улсын үндэсний орлогын юмуу төсвийн 30-40 хувийг бүрдүүлдэг болоод ирвэл засгийн газарт нь нөлөөтэй болж эхэлдэг юм билээ. Буурай улсын зовлонг тэгэхэд л би ойлгосон. Ингэхэд, аливаа улсын засгийн газрын бүрэн эрх баахан хязгаарлагдмал гэдгийг бас харьцуулж ухаарах хэрэгтэй юм шиг байна лээ. Жишээлбэл, ямар ч их, дунд, бага, жижиг улс доороос, дээрээс, хажуугаасаа аль нэг дарамттай байдаг гэдэг нь үнэн юм. Доороос гэдэг нь засгийн газрын бус, олон нийтийн байгууллагуудыг хэлж байгаа юм. Дээрээс гэдэг нь олон улсын зарим томоохон байгууллагуудыг, хажуугаас гэдэг нь хөрш ойр хавийн улсуудыг хэлж байгаа юм. Тэгэхээр “тэгш эрх” гэдэг ойлголтыг туйлчлан ойлгож болдоггүй. Тухайн улс олон улсын ямар нэг конвенцид нэгдэж орно гэдэг чинь засгийн газар нь эрх мэдлээ аль нэг хэмжээгээр хумиулж л байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл засгийн газар хамгийг дур зоргоороо хийж чадахгүй болж байгаа хэрэг. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх 1968 оны гэрээнд нэгдэн орохгүй гэсэн омог бардам улсад олон улсын байгууллага хийгээд их гүрнүүд нийтийн эрх ашгийн үүднээс шахалт үзүүлж л таарна даа. Ингэхээр улсын “бүрэн эрх мэдэл” гэдэг маань бас л харьцангуй зүйл юм. Миний энэ хэлснийг манайхан зөвөөр ойлгоно гэдэгт итгэнэ.
-Даяаршлын эрин үед манай улс тусгаар тогтнолоо яаж хамгаалж үлдэх вэ? Та энэ талаар юу бодож байна вэ?
-Улс орноо дэлхийн эдийн засгийн хөгжлийн гольдролд багтаах нь аль ч улсын үндэсний эрх ашгийн нэг чухал тэргүүлэх чиглэл болжээ. Учир нь гэвэл даяаршлын эринд нэг ч улс орон дэлхийн эдийн засагт хамаарахгүйгээр аж ахуйнхаа хөгжлийг олигтой түргэтгэж чадахгүй, ард олныхоо амьжиргааг мэдэгдэхүйц өөд татаж дийлэхгүй нь нэгэнт тодорхой болжээ. Үндэсний эрх ашгийн бүтцэд мэдээлэл холбоо, тээврийн хамгийн орчин үеийн нийцшэлтэй тохирох тэргүүний технологийг эзэмших эрмэлзэл тэргүүн байранд явж байна. Үнэхээр үндэстэн - улсын амьд үлдэх эсэх нь уламжлалт цэрэг-дайны аюулыг сөрөн зогсох чадвараас хамаарахаасаа илүүтэй эдийн засаг, экологи, хүн амзүйн хийгээд мэдээллийн шинж чанартай ертөнцийн шинэ дуудлагад ямар хариу өгөхөөс шалтгаалах болжээ. Ингэхээр даяаршлаар олдож байгаа бүхий л нааштай боломжийг ашигла гэсэн үг л дээ . Үүний сацуу “эрч хүч чухал” гэсэн нэг ойлголт яваад байгаа юм. Энэ нь ялангуяа, шилжилтийн үеийн эдийн засагтай, улс төрийн хувьд тогтворгүй Дорнын сул хөгжилтэй орнууд үндэсний эрх ашгийнхаа бүтцэд засаг төрийнхөө байгууламжийг бататган чийрэгжүүлэхийг хойш тавьж болохгүй гэдгийг хэлээд байгаа юм. Тэгэхээр хөгжих, хөгжих, хөгжсөн дээрээ хөгжих нь Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болно гэж хувьдаа би бодож байна. Сүржигнэж байгаа хэрэг биш. 2000 онд Монголд айлчилсан Америкийн монголч эрдэмтэн Рупен гуай, та нар зах зээлд орлоо, ардчилалд шилжлээ гээд тусгаар тогтнол чинь баталгаатай болоогүй шүү гэж ярьж байж билээ. Сул дорой байх нь “хүний хоол” болохын дохио гэж өвгөд сургадаг байсан. Польш улс түүхийнхээ урт хугацаанд Орос, Герман хоёрын дунд үйл тамаа эдэлж байсан нь сул доройн харгай байв. Одоо бол Польш тэр “сул доройгоосоо” гарчихсан. Хөгжих гэдэг нь цаад утгаараа, орон байртай, идэх хоолтой, өмсөх хувцастай, унах унаатай, баян тансаг амьдрахын нэр биш, эцсийн бөлөгт иргэдээ хүний царай харахгүй амьдрах чадвартай болгож төлөвшүүлэхийг хэлэх байх. Европын том жижиг улсууд яагаад Европын холбоонд дуртай нэгдсэн бэ нийт хүмүүсийнх нь бодох сэтгэх арга, соёлын түвшин, хөдөлмөрлөх бүтээх чадвар жигд хөгжсөнд байгаа юм. Иймээс аль ч жижиг үндэстэн нь уусч алга болохын осолгүй.
-Монгол улс, ер нь аль ч улс гадаад ертөнцтэй өргөн харилцахгүйгээр хөгжиж чадахгүй гэдэг нь тодорхой. Тэгвэл, та олон улсын харилцааны мэргэжилтэн хүний хувьд дипломатууд үүнд ямар үүрэг гүйцэтгэх ёстой гэж бодож байна вэ?
-Манай энэ эринд бүхий л салбарын гадаад харилцааг Гадаад хэргийн яам гартаа атгаж зохицуулдаг цаг өнгөрч шүү дээ. Жишээлбэл, үйлдвэр, худалдаа, санхүүгийн холбогдолтой хамтын ажиллагаа байтугай иргэд хоорондын харилцаа Гадаад яамаар дамжихгүйгээр хэрэгждэг болсон нь үнэн шүү дээ. Энэ нь дэлхий дахинд болж байгаа түгээмэл үзэгдэл. Энэ дашрамд хэлэхэд, Францад гэхэд л хичнээн монгол бүсгүй франц эр дагаж очсоныг Элчин сайдын яам нь мэддэггүй. Тэр хүүхнүүд ГХЯ-нд байтугай ЭСЯ-даа ч бүртгүүлдэггүй, утастдаг ч үгүй. Гагцхүү хэрэг болвол, эсвэл, эр нөхөртөө зодуулж нүдүүлэхээрээ л “туслаач, хамгаалаач” гэж гүйж ирдэг жишээтэй. Үүнийг би тэнд ажиллаж байсан хүний хувьд мэдэх юм. Иймээс ЭСЯ-ыг иргэдээ харж хандахгүй байна гэж буруутгаад байх бас хэцүү.
Гагцхүү дипломатууд үндсэн үүргээ хангаж биелүүлье гэвэл хэдэн хатуу шаардлагыг хангасан байх ёстой гэдгийг л энд онцолж хэлмээр байна. Үүнд, мэргэжлийн хувьд дэлхийн түвшинд сэтгэж чадах хэмжээний боловсрол. Нөгөөтэйгүүр, олон улсын харилцааны аливаа асуудлыг задлан шинжлэх чадвар. Үүний тулд хэлний мэдлэггүй бол үхэр тэрэг л гэсэн үг шүү дээ. Энэ бол давын өмнөх шаардлага. Тэгээд олон улсын хуульзүй, эдийн засаг, түүх, улс төр судлал, логик, сэтгэлзүй, урлаг гэх зэрэг ухаанд мэргэших. Одоо цагт бүр нарийн руугаа орж уул уурхай, хүрээлэн байгаа орчин, зэвсэг хураах гэх зэрэг тусгай тусгай салбараар дагавар мэргэшилтэй болох шаардлага гарч ирж л дээ. Би нэг жишээ хэлье. Америкт 15 жил Оросын элчин сайдаар ажилласан, дэлхийн шилдэг 100 дипломатын нэг гэж тооцогдог Добрынин агсан уул нь нисэхийн инженер мэргэжилтэй хүн байв. Тэр мэргэжил нь зэвсэг хураах асуудлыг техникийн талаас нь судалж, америкчуудтай хэлэлцээ явуулахад өөрт нь байтугай улсад нь их хэрэг болж байсан гэж судлаачид бичдэг юм билээ.
-Энэ дашрамд, саваагүйтээд ч гэх үү, танаас асуухад та ГХЯ-нд ямар ажил хийж явсан хүн бэ? Таны түүхч, орчуулагч мэргэжил үндсэн ажилд тань ямар нөлөө үзүүлсэн бэ?
-ГХЯ-ны аппаратад дарга маргын ажил хийж яваагүй. Цэрэг л байсан жирийн эр дээ. Москвагийн олон улсын харилцааны сургууль, дипломатын академийг дүүргэсэн. Түүхч, орчуулагч мэргэжлийг гэрийн сургалтаар олж авсан гэхүү дээ. Академид суралцахдаа “Богд хаант Монгол улсын тухайд Орос, Хятад, Япон, Франц, Англи, Герман, АНУ-ын бодлого, байр суурь” сэдвээр дипломын ажил бичтэл багш нар дэд эрдэмтний ажил байна гээд шууд хамгаалуулсан. Түүх үзэх нь дипломат хүнд баримжаа олох, харьцуулалт хийх, тогтолцоотой сэтгэж сурахад нөлөөлдөг гэж багш нар маань ярьдагсан. Үүний хажуугаар франц хэлнээс уран зохиол, түүх, хууль цаазын сэдэвтэй 30 орчим ном зохиол орчуулсан. Төр засаг орчуулгын хөдөлмөрийг минь дээд зэргээр үнэлсэнд баярлаж явдаг. Урлаг, утгазохиол бол дипломатын мэргэжилд хуурай томъёолол, хөшүүн сэтгэлгээнээс ангижрахад нөлөө болдгийг хожим ухаарсан.
-Сонинд гарсан нэг мэдээгээр таны хүү Төгсбилгүүн эцгийнхээ мэргэжлийг өвлөн авсан гэж бичсэн байв уу? Таны мэргэжил, ажлын туршлага хүүд тэнь яаж нөлөөлсөн бэ?
-Хүүгийн талаар сайн үг ч соносдог. Бас, надад дургүй мэр сэр настай хүмүүс нэр усаа хувиргаад, сонин хэвлэл ашиглан хүүгээр минь оролдох гээд байгаа ч юм шиг. Одоо яая гэх вэ, хорвоо ертөнц өөрөө тийм юм чинь. Атаа жөтөө, атгаг сэтгэл... Би үүнийг тоодоггүй ээ. Хүү маань олон улсын харилцааны сургуулийг амжилттай төгсгөөд ГХЯ-нд төрийн алба, дипломат албаны болоод мэргэжлийн шалгалтыг нь зохих журмын дагуу өгөөд тэнцсэн. Холбогдох материал нь архивт байж л байгаа шүү дээ. Чингээд атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, зөвлөх, газрын орлогч захирал зэрэг ажил шат дараалан хийж яваад ноднин намар ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирлаар томилогдсон юм билээ. ГХЯ-ны системд ажиллаад бараг 15 жил болж байна даа. Нас нь ч дөч хүрч явна. Канберра хотын Үндэсний Их сургуульд хоёр жил суралцаж улс төрийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Миний нөлөөгөөр ч юмуу монгол бичгээ сурсан. Орос, англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн. Хүү хоёр их хөршийн Монголтой харилцсан түүх, даяаршил, их, бага улсуудын харилцааны онцлогийг оюутан байхаасаа сонирхож судалсан. Шанхайн хамтын ажилллагааны байгууллагын сэдвээр ШУА-ийн хэвлэлд англи хэлээр судалгааны томоохон өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Би түүхийн философи, олон улсын харилцааны онол, даяаршлыг судлахад нь чадах ядахын хирээр туслахыг хичээдэг юм. Дипломат ажил хийдэг хүний эзэмшвэл зохих нэг чанар нь тухай тухайн асуудалд дан ганц ном онолоор биш, амьдралын хар ухаанаар бас хандах ёстой гэдэг зарчим хүүд байна гэж би ажигласан юм. Үүнд нь би их олзуурхдаг. Үзэх бичиг зохиолыг нь ч олж өгч, олон улсын харилцааны асуудлаар түүнтэй хааяа хааяа “ном хаялцдаг даа”. Олон улсын харилцааны сэдвээр гэхэд л миний цуглуулсан хэдэн зуун ном хүүд өв болон үлдэж байх шив дээ. Амьдралаас харахад ямар ч мэргэжлээр эцгийнхээ чадаж хийж явсан ажлыг залгамжилж явсан хүн алдсанаасаа оносон нь илүүтэй байх аа.

2013 оны 12 дугаар сарын 15
билгүүн
Зочин