Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Эмчийн тэмдэглэл
...Тиймээ, шаналгаа зовиур, цөхрөл гутрал, хорсол заналаас аль болохоор дайжиж юм бүхнийг зүрх сэтгэлээсээ холуур, өвчтөн болгонтой жирийн л нэг ердийн юм лугаа адил харьцахаас өөр замгүй аж. Явж явж ийм үзэлтэй болсноос түрүүчийн бүлэгт өнгөрүүлсэн машинстынд очихдоо тэднийхний хорсол заналыг үл ажран тоомжиргүй хүйтэн царайлан орж очсон хэрэг.
Саявтар нэгэн түшмэлийн залуухан эхнэрийг эмчилж байв. Түүний нөхөр бачимдуу, сэхээтэн царайтай жонгиносон дуутай эр намайг дуудаж эхнэр маань сахуугаар өвдсөн бололтой гэж хэлэв. Би өвчтөнөө үзлээ. Түүний хоолойд нь идээ татаж эхэлсэн байв. Нөхөр нь:
- Хир аюултай вэ? гэнэ.
- Бугалж болох юм. Тэгэхдээ нэг хоёр хоногоос гайгүй болно биз. Хоёр хоносон чинь үнэхээр зүүн талын гүйлсэн булчирхай буглаад ирэв
- Юунаас болчихов. Яагаад буглав? гэж нөхөр нь сонжино.
- Юунаас гэнээ?... Хэзээ нэгэн цагт энэ асуултыг хэн нэг нь хариулах өдөр ирэх биз....
Эхнэр нөхөр хоёр эмч хүнд юу юунаас үнэтэй сэтгэл санааг нь тольдон гийгүүлэхээр гүнээ хүндэтгэн харилцдаг байв. Тэд хэлсэн бүхнийг нэгд нэгэнгүй хааны зарлиг лугаа адил дуулгавартай дагана. Өвчтөн маань тав хоногийн турш амаа ч ангайлгаж, шүлсээ ч залгиж чадахгүй, мөн их тарчиллаа. Буглааг нь нээснээс хойш хавдар нь харьж багассан боловч хүзүүний орчимд хөндүүрлэх хэвээр байв. Иймд хүзүүнд нь иллэг хийх болов.
- Таны гар хуруу ямар сайхан зөөлхөн юм бэ. Ингүүлж байхад хичнээн ч хугацаагаар өвдсөн ч яахав гэсээр өвчтөн маань ичингүйрэн өгүүлнэ.
Очих бүрдээ л тэдний шахалтаар цайгаар дайлуулж нилээд сууна. Тэдний нөхөрсөг дотно харьцаа надад ч гэсэн аятайхан санагддаг байв.
Хоёр хоносон чинь өвчтөний маань хоолой баруун талдаа дахиад л өвдөж, халуурч эхлэх нь тэр.
- Энэ чинь бас яачих нь энэ вэ? Нөгөө талдаа л буглаж байгаа нь энэ.
- Ээ чааваас даа, хэмээн хүүхэн арга тасарсан байдлаар гуяа алгадан гиншив.
Нөхрийн нүд ч томроод ирэв.
- Энэ чинь бас юу гээч болчихов? Хэрэгтэй болгоныг нэгд нэгэнгүй хийгээгүй билүү хэмээн тэрээр цөхрөнгүй асууна.
Үүнийг чинь яагаад ч урьдаас хамгаалж болдоггүй юм гэдгийг түүнд хирээрээ ойлгууллаа.
- Шурачка минь заяагүй амьтан. Дахиад л бүгдийг эхнээс нь эхлэх нь хэмээн уурсангуй дуу алдана.
Түүнийг дууны өнгөнд намайг халж ядсан аялга цухалзана.
Хэдийгээр 2 дахиад буглааг нээсэн боловч нэг их амархан арилсангүй. Дахиад л хүзүү нь хавдаж юм залгиж чадахаа болив. Эхнэр нөхөр хоёр өдөр ирэх тутам намайг хүйтэн царайлан угтаж дургүйцэх хандлага илрэх болсон нь мэдрэгдээд байв. Тэдний рүү очих, дуу шуугүй баргар царайлах өвчтөнөө үзэх, эгцэлж харахаас зэрвэсхийн юу гэхийг маань нүүрээ буруулан чагнах нөхрийг нь тэг ингэ гэхээс хэцүү санагдах болов. Тэгэхдээ тэд яаж ийгээд хуурамч эелдэг царай гаргаад байв. Тэдний дургүйцэл үл итгэх нь мэдэгдэж байсан ч үүнийгээ засдаг эелдэг зангаар яаж ийгээд халхлаад байх нь цаашдаа эмчилж чадах эсэхээ шулуухан хэлэхэд маань саад болно. Гэвч үнэн хэрэгтээ тэд итгээгүй ч биш ерөөсөө л би өөрөө бүхэнд залхаж зовиур шаналгааг байнга сонссоор өөнтөгч, үзэн ядагч болж хувирсан ажээ.
Өвчтөн маань тэгэж байгаад нэг юм эдгэв. Бид ч өнгөн дээрээ тун сүрхий гар барилцаад салцгаав. Харин долоо хоногийн дараа нөхөртэй нь цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо тулгарахад түүний царай гэнэт хувирснаа мэдээгүй царай гарган хажуугаар бушуухан өнгөрч билээ.
Ажил хэрэгт ямагт нөлөөлөх учраас энэ бүгдэд бүрэн дасах шаардлагатай бөгөөд нэг их уйлагнаад байх хэрэггүй ажээ. Гэвч ялангуяа эдгэрэшгүй архаг өвчинтэй, цөхөрч гүйцсэн өвчтөн хорсол хилэнгээ эмчид гаргах тэр хэцүү мөчид эмч хүн яаж ч биеэ барьж сэтгэлээ хатамжлаад хүн юм хойно цээж дүүрэн гомдолтой үлддэг. Иймэрхүү өвчтөнг эмчлэхээс татгалзах аливаа далим л энэ үед эмч хүний хувьд дээд зэргийн аз заяа байх боловч цагтаа тулахаар өнөө өвчтөнүүд нь эмчтэйгээ ёстой нойтон хамуу шиг наалдаж орхиод дагаад салдаггүй. Хэдэн жилийн өмнө Италид Миланы ойролцоо ийм нэг явдал болжээ. Франческо Бертола хэмээх эмч, уушгины сүрьеэ нь эцсийн үедээ орсон нэгэн гуталчныг эмнэж байв. Мэдээж өвчтөн нь хоног тоолонгоор л дордож байж. Цөхөрч амь тэмцсэн өвчтөн хамаг л уураа эмчдээ гаргаж ирэх болгонд нь хуурамч, авилгач энэ тэнд нь хүрч хараах болжээ. Өвчтөн нь түүнд итгэл алдаж байгааг мэдсэн Бертола эмч арга буюу түүнийг цаашид үл эмчилж чадахаа илэрхийлжээ. Ийн шийдсэн нь өвчтөнг тун мунхаг юм үйлдэхэд хүргэсэн байна. Маргааш нь тэрээр эмчийгээ ирэхийг гудамжинд харуулдаж байгаад:
- Намайг эмнэх үү, үгүй юу гэж тулгажээ.
Татгалзсан хариу сонсонгуутаа өнөөх маань эмчийнхээ гэдэс рүү балиус дүрж орхижээ. Хэвлийдээ хутгатай эмч ч унаж, хажууд нь ам хамраасаа цус садруулсаар алуурчин өвчтөн ч унаж. Хоёуланг нь тэр даруйд нь нэг эмнэлэгт хүргэсэн боловч хоёулаа тэндээ нас нөгцсөн байна.
Эмчийн бүхий л ажил хэрэг ихэнхдээ зүрх шимшрэм мэдрэл сэтгэхүйн байнгын хямрал дарамтан дор болж өнгөрдөг. Сайжирч байсан өвчтөн гэнэт муудах, эмчилгээгүй өвчтөн тусламж нэхэх, өвчтөний амь хутганы ирэн дээр дүүжигнэж байх мөч, эмчилгээ оношлогооны алдаа болон золгүй тохиолдлуудад байнга өртөх, аюул, эргэн тойрон уй гашуу зовлон зүдгүүр эдгээр бүгд хүний оюун мэдрэлийг завсаргүй туйлдуулж байнгын түгшүүр төрүүлэх ажаам. Гэвч энэ бүгдийг эмч хүн тэр болгон мэдэрдэггүй. Харин үхэж үрэгдсэн хүнгүй, өвчтөнүүд чинь бүгд эдгэрч сайжирсан хүмүүсийн бүлээн харц үүлэн чөлөөний нар лугаа адил ивээсэн тэр нэг мөчид сэтгэл санаа тайвшран амсхийж суухдаа цаг үргэлж мэдрэлийн ямар их дарамтан дор ажиллаж явсанаа гэнэт ухаарах болно. Заримдаа бүр туйлдаж гүйцээд энэхүү зүдгүүрт хүнд албыг залгуулах ямар ч тэнхээгүй болохдоо хормын төдий ч болов уяа хүлээснээс ангижран цээж дүүрэн чөлөөтэй амьсгалахын тулд бүгдийг сэгсэрч орхиод холын хол зугтаад явчихмаар ч болохыг алийг тэр гэх вэ.
Харамсалтай нь ингэх ямар ч боломжгүй. Иймээс ч надад “өөрийгөө аврах” зарим нэгэн зуршил бүрэлдэж эхлээ биз. Юу гэвэл өвчтөний шудрага биш агаад түрэмгий зан, хорсол заналд урьдынх шигээ автаж сэтгэлээ нэг их зовоохгүй болж тэдний зовлон зүдгүүр цөхрөлд зүрх шимшрэх маань арай багасчээ. Хүнд өвчтөнүүд эмчид ямагт сургамж болдог. Миний нөхөд аль хүнд “сонирхолтой” өвчтөнүүдийг авч эмчлэхийн хойноос махран хөөцөлдөж яаж чадаж байгааг урьд нь би ер ойлгодоггүй байж. Би болохоор тэдний идээ буртаг, цусандаа холилдож хатаж хорчийсон бие цогцосыг үзэхээс нүд хальтран ямар ч аргалах боломжгүй байхад найдлага эрсэн харцтай нь тулгарахаас зүрхшээхдээ ийм өвчтөнүүдээс аль болохоор дайжиж дөлдөг байв.
Гэвч энэ бүхэнд яваандаа дасч ирэв.
Мөн түүнчлэн энэхүү мөнхийн амьдралдаа ч дасч ирлээ. Би өвчтөнтэй тун сонин харилцдаг болсоноо ч мэдрэх болов. Би тэдэнтэй тун эелдэг зөөлөн, анхааралтай, хүнлэг харилцаж чадах бүхнээ хийхийг эрмэлзэхдээ харин тэдэнтэй хамт шаналж өвдөж, зовж, уйлж, дуулж байхаа нэгэнт больжээ. Гэр орондоо найз нөхөдтэйгээ наргиж дарвин, дуулж хуурдаж байснаа өвчтөн үзэхээр яваад, очиж шаардлагатай бүгдийг хийж гүйцээгээд, бас өнгөрч байгаа хүүдээ гашуудсан ээжийг нь тайтгаруулж байгаад буцаад ирэхдээ сэтгэлдээ ямар ч сэвгүй, юу ч болоогүй юм шиг ширээндээ суун яриа хөөрөөгөө үргэлжлүүлнэ. Ямар ч төрөл садан бус огт таньдаггүй өмнөх өвчтөн маань миний хувьд жирийн л нэг өвчтөн. Гэтэл бага ч гэсэн таньдаг хүн маань байвал түүний зовиур шаналгааг бие сэтгэлээрээ мэдрэн хамт өвдөж шаналж байсан увьдас маань арилж орхисон байх юм. Миний найз мэс засалч тун хүнлэг нэг хүн хагалгаа хийж байхдаа өвчтөнөө ёолохоор нь
- Хөөе гайхал минь чи юунд бахираад байна вэ? хэмээн тун гайхсан байртай асууж байсныг одоо ойлгох боллоо.
Хүний өвчтөн шаналгааг зүрх сэтгэлээрээ мэдрэх байгалийн хосгүй увьдастай Пирогов хүртэл гайхаж хирдхиймээр юм хийж явснаа хожим дурсамжиндаа үлдээснийг ч одоо ухаарлаа.
Тэрээр “Зөвхөн нэг удаа өвчтөн шинжлэх үедээ би тун муухай алдаа хийж давсган дахь чулууг нь авахаар хагалаад чулуугаа олоогүй юм”. Өөртөө цухалдаж уурлахдаа тэрбээр зовж шаналсан хөөрхий муу өвчтөнөө аль байдгаараа нь зүхэж гарчээ. Өвчтөн нь тун тэнхлүүн ухаалаг сүжигтэй өвгөн байсан юмсанж.
“Зөвхөн ноёнтон таны нэр л чихэнд минь дуулдаж байхад зовиур маань нимгэрэх атал та минь бурхнаас эмээлгүй юунд аль муугаар минь дуудах нь энэ билээ хэмээн өвчтөн маань туйлдаж цөхөрсөн дорой дуугаар хэлж билээ” гэж бичсэн байдаг.
Энэ бол тогтсон зуршлаасаа болж бусад юман дээр яг хуучнаараа атал тодорхой ганцхан жижиг юман дээр хүний сэтгэл дөжирч орхидог тун сонин үзэгдэл аж. Урьд нь би шоронгийн хуяг зандалчин даамал хүртэл өөрийнх нь мэргэжлээс хол хөндий л бол сайн юм болгоныг зүрх сэтгэлээсээ үнэн голоосоо мэдрэх увьдастай гэдгийг ер төсөөлж ч чаддаггүй байснаа одоо эргэлзэхгүй болов. Би хүний зовиур шаналгаанд улам бүр дасч байгаагаа, тэдэнтэй харилцахдаа ч сэтгэлээ өвтгөлгүй зайнаас харилцдаг болсноо ч ухаарах болов. Ингэж дасах нь хүний зовлон болгон дээр байнга хамт шаналж суухгүй чөлөөтэй амьсгалж амьдрах боломжийг олгосон ч эмч нөхдийнхөө ийм “хүйтэн цэвдэг” сэтгэлийг өөр дээрээ мэдрээд ирэхээр айдас дургүйцэл төрөхийг яана.
Хөдөөнөөс нэг эмч маань намайг бараадаж ирдэг юм байна. Хоёр жилийн өмнөөс л өвчтэй дуулдаад өвчний улмаас ажил хийх чадваргүй болсон тэрээр тэндэхийнхээ нэг сургуульд багшилдаг байсан юм. Ядаргаанд орж мэдрэлийн сульдаа дээд цэгтээ хүрснээс өдөр шөнөгүй босч өндийж чадахгүй хавтгайгаараа хэвтэх бөгөөд үүдний хонх дуугарсан ч цочин татаж нойргүй болсон тэр эгч маань уур унтуу ихтэй үглээ яншаа болж ааш нь хүртэл хувирсан байв. Хоёр жилийн турш эмчлүүлээд олигтой болоогүй учир төв газрын оточ бараадаж ирсэн ажээ. Турж цонхийж нүд нь хонхойж ёнхойгоод ууртай ширүүн харцтай болсон түүнийг анхлаад танисангүй. Урд нь аливаад гавшгай шаламгай тэрээр цог золбоо нь бөхөөд сулбайж ноомойсон унжгар амьтан болчихжээ. Би түүнийг аваад нэгэн мэдрэлийн эмч рүү явлаа.
Хүн олонтой тул удаан хүлээв. Тэгж тэгж нэг юм орлоо. Хөгжилтэй сэргэлэн боловч тоомжиргүй царайтай профессор, эгчээс маань юм асууж хариулах тоолонд нь “зүйтэй сайн байна” гэнэ. Тэгээд жор бичлээ.
- Би эдгэх болов уу гэж эгч маань хоолойгоо чичрүүлж асууна.
- Эдгэлгүй яахав эдгэлгүй яахав. Тан шиг хүн үй түмээрээ л байна. Та долоо хоногт хоёр удаа усан дэвтээлэг хийгээрэй дараа нь... гэж уриалгахан нь аргагүй өгүүлнэ.
Энэ хүний хөгжилтэй тоомжиргүй царай жаахан хүүхэд хуурч байгаа аятай дууны өнгийг хараад дур гутаад явчихлаа. Хагас жилийн өмнө ээжийг нас барсны дараахан хажуу айлын хүн эгч дээр яваад ороход үлгэн салган амьд явсанаас дороо хордоод үхчихье гээд морфин уух гэж байхад нь арай гэж салган авч байсан... Ийм л байдалтай болчихсон хүнд ингэж ч хандах гэж... Гэтэл тоомжиргүй хүйтэн хөндий харилцаа, байж байгаа байдал нь юун үүнийг ойлгохтой мантай.
Эгч маань дув дуугуй зогсож харагдана. Тэгсээр цөхөрч гутсандаа биеэ барьж эс дийлэв бололтой нүдээр нь нулимс цийлэгнээд ирснээ борооны дусал шиг мэлмэрүүлж эхлэв. Цээжинд нь хурсан цөхрөл зовлон хэнд ч хэрэггүй хэдэн түмээрээ байдаг л нэгэн юм санж... гэтэл газрын холоос хичнээн итгэж мөрөөдөж найдаж зорьж ирлээ!
- Өө өө, ахайтан ингэвэл ч харин тусгүй шүү! Өө өө, шал дэмий юм, юу гэсэн үг вэ хэмээн профессор дуу алдаж байна. Түүний дууны өнгө, ийм нулимс өдөрт хэдэн арваар тааралдаж л байдаг, түүний хувьд ийм нулимс зүгээр л нэг мэдрэл цочирдсоноор нулимсны хүүдийнээс ялгарч гарсан гашуун уснаас ялгаагүй гэх шиг санагдаж билээ.
Бид дуу шуу ч үгүй гарч явсаар тэргэндээ сууцгаав.
Эгч маань хазайсхийж ирээд амаа тагласнаа гэнэт эхэр татан цурхиран уйлах нь тэр.
- Энэ муусайн эмнүүдийг нь уухгүй гэснээ эмийн жороо тас татан үртэс болтол нь ураад хаячихав. Надад ч гэсэн ингэж л санагдаж байснаас би түүнд саад хийсэнгүй.
Хүний зовлон жаргалыг мэдрэх чадваргүй биеэ ихэд бодсон энэ тоомжиргүй амьтны хэлсэн ярьсан эмчилгээ ч талаар болов бололтой.
Тэр өдрийн орой эмч өвчтөн хоёрын хоорондох байж байх ёстой харилцааны тэр алтан зааг хязгаар хаана байна. Би энэ зааг дээр ямагт зогсож чадсан билүү?... гэх бодол намайг эзэмдсээр байж билээ.
Зочин
Зочин
emch
Зочин
Зочин
chmb