Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал –“Төрийн Гэрэгэ”
Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Britannica-ширээний нэвтэрхий толь 8 боть бүтээл нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны томоохон оюуны бүтээл болсноороо Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн Гэрэгэ”-г хүртсэн.
Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал –“Төрийн Гэрэгэ” 2011 шагналт
Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Britannica-ширээний нэвтэрхий толь 8 боть бүтээл нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны томоохон оюуны бүтээл болсноороо Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн Гэрэгэ”-г хүртсэн.
Britannica Concise Encyclopaedia нэвтэрхий толь нь хүн төрөлхтний хурааж хуримтлуулсан мэдлэг, мэдээллийн шилдэг охийн нэг юм. 230 гаруй жилийн түүхтэй Encyclopaedia Britannica, Inc компаниас энэхүү толийг монгол хэлээр орчуулах, Монголын түүх, газарзүй, соёлын ухагдахуун, алдарт хүмүүсийн намтар цадиг, болон бусад мэдээллээр баяжуулан үндэсний агуулга бүхий бүтээл болгоод хэвлэн гаргах эрхийг 2006 онд НЭПКО компанид өгсөн билээ. Толилуулан буй нэвтэрхий тольд байсан буюу манай гариг дэлхийн түүх, соёл, шинжлэх ухааны 25000 толгой үг дээр Монгол орны газарзүйн 800 гаруй нэр, улс үндэснийхээ бахархал болсон түүхт баатрууд, бүтээн байгуулагчид, анхдагч хүмүүс, удирдагчдаас эхлээд янз бүрийн учир байдлаар нийтийн ой санамжид үлдсэн хүмүүс хүртэлх 1300 шахам намтрыг багтааж, Монголын түүхийн онцгой эргэлт болсон 1000 үйл явдал нэмж оруулан олны хүртээл болгожээ.
Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналт Ухаа Худагийн уул уурхайн цогцолбор 2012 шагналт
Үндэсний Энержи Ресурс компанийн Өмнөговь аймаг дахь Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалт 2009 оноос хойш өнөөг хүртэл эрчтэй өрнөхдөө Монголд төдийгүй дэлхийд жишиг болохуйц олон шинэ амжилтад хүрсэн.
Цогцолборын хүрээнд Монголдоо анхдагч Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, ус хангамжийн систем, 245 км хатуу хучилттай авто зам, орон сууцны хороолол, сургууль цэцэрлэгийн цогцолбор баригдан өргөжиж байна. Нүүрс баяжуулах үйлдвэр нь нүүрс боловсруулалтын дэлхийд тэргүүлэгч технологид суурилж, Монгол нүүрсний олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон алхам болж чадсан бол Ухаа Худагийн цахилгаан станцыг дан монгол инженерүүдийн хамтын хүчээр анх удаа босгосон бөгөөд төвөөс алслагдсан бүсийн дэд бүтцийн хөгжилд томоохон ахицыг бий болгосон. Гол нь энэ бүх ажлыг монголчууд өөрсдийн хүчээр бүтээж, олон улсын жишиг түвшний уул уурхайн үйл ажиллагааг эх орондоо нэвтрүүлж байна. Өнөөдрийн байдлаар компанийн үндсэн ажиллагсдын тоо 2.500-д хүрсэн төдийгүй Ухаа Худагийн бүтээн байгуулалтын хүрээнд 8.000 орчим хүн ажлын байраар хангагдаж, дотоодын 700 гаруй аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлэгч буюу гэрээт гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байгаа юм. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн 2009 оноос хойш Энержи Ресурс ХХК улсын төсөвт нийт 350 орчим тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.