Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Нарийн царигийн өргөн ач холбогдол
Урд хөрш руу чиглэсэн төмөр зам нарийн царигтай байж болохгүйн албан ёсны шалтгаан нь Монголын баялагыг хяналтгүй урсаж одохоос хамгаалж буй юм байна. Чухам л өргөн царигтай байж гэмээ нь удирдлага хяналтай болох юм байх. Өргөн царигтай төмөр зам бидэнд буулгаж ачих дамжлагыг нэмэж, зардлыг нь үүрүүлнэ.
Казахстан хуучин Орос стандарт бүхий төмөр замаа шинэчлэх хөрөнгөө Европын холбоогоор шийдүүлсэн тухай мэдээлэл өнөөдөр хэвлэлийн хуудсыг мялааж байна. Орос найзтай хүн сүх бэлдэх хэрэгт гэж энэ дээ. Хятадаас Казахстан руу орж буй болон Казакстанаар дамжаад Европ руу гарч буй төмөр зам бүгд нарий царигтай. Тэд дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөх хүч гэж нэрлэгдээд буй Азийн хөгжиж байгаа орнуудын ДНБ-ий 7 орчим хувийн өсөлтөөс энэ л замаараа дамжуулж хүртэж байна. 15 жилийн өмнө л босгож эхлэсэн нийслэлийг нь Пхеньян+Берлин+Дубай=Астана гэж томоохон судлаачид томъёолж байх. Гэтэл бидний нийслэл 15 жилийн дотор цагаан дагинаас хар дагина болсон. Тэд биднээс юугаараа илүү юм бэ? Тэд баялагтай бид ч бас тэд үндсэн зах зээлдээ чиглэсэн худалдааны илүү дамжлаггүй гарцыг /зам/ бий болгож чадсан. Бид...
Транссибирийн Кызыл-Курагиногийн төмөр замын төслийг дэмжиж Тувагийн ирээдүйтэй гэгддэг нүүрсний ордыг ашиглана Хятадруу экспортлоно гэдэг бол Оросын зарласан ашиг сонирхол. Мэдээж ОХУ нүүрс экспортлогчийн хувьд том тоглогч байхын тулд үнийн бодлогыг монополи загвараар атгаж байхыг зорьж байгаа. Нүүсрний арвин нөөцтэй Монгол улс тэднээс хараат бус байдлаар үндсэн зах зээл Хятадтай холбогдох юм бол Оросуудын дээрх зорилго замхарч зах зээл эзлэх уралдаанд жижиг Монголтойгоо нэг эгнээнээс гарч эрх тэгш байдлаар уралдахад хүрнэ. Ийм нөхцөлд ОХУ биднээс хоцрохоо ч сайн мэдэж байгаа. Учир нь Оросуудын нөөц бидний ард харин зах зээл Монголын яг өмнө нь байна. Зарим хүмүүс өргөн царигтай төмөр зам тавьж нүүрсээ буулгаж ачих дамжлага нэмэж зардлаа өсгөн давуу байдлаа сул тал болгох зорилготой буйг ойлгоход бэрх. Нэг бол хойшоо чиглэсэн төмөр зам эхэлж тавьж шууд бус тойрч зөөё гээд л... Аль нь ч Монгол баялагыг хяналттай зөөхтөй холбож ойлгох ямар ч үндэсгүй бөгөөд зүгээр л цаг хугацаа алдсан, зардлын нэмэлт ачаалал үүрсэн эрүүл бус алхам.Төмөр зам өөрөө удирдлагын автоматжсан системтэй бүх зүйл нь нарийн хяналт доор өрнөж байдаг. Хүнд даацын машинаар тээвэр хийхээс нь даан ч өөр. Аль ч хөршийнхөө бодлогод хэт авталгүй чөлөөт зах зээлийн дүрмээр нь тоглох л бидний аюулгүй байдлийн хамгийн том баталгаа.
Урагшаа чиглэсэн төмөр зам өргөн царигтай байх аваас бид хэдэн жилийн дараа далайд гарцгүй дээрээ их газарт худалдааны гарцгүй болно. Энэ бол гарцаагүй зүйл.
Дэлхийн нийт төмөр замын 60% гаруй хувь нь нарийн царигтай, 17 орчим хувь нь өргөн цариг буюу Орос стандарт бүхий төмөр замтай. Нарийн царигтай өмөр замын сүлжээнд Хятад, 2 Солонгос, Тайван, Япон гэх мэт асар олон орон нэгдсэн байдаг.Өчигдөр гэхэд Казахстан иж бүрэн нарийн төмөр замын дотоод сүлжээг бий болгох нөхцлөө бүрдүүллээ. Нарийн царигтай төмөр замын сүлжээ тэлсээр байгаа бөгөөд цаашид ч тэлэх хандлагатай байна. Бид өнөөдөр нарийн царигтай төмөр зам тавьж чадсанаараа ирээдүйд том зах зээлтэй худалдааны гарцтай үлдэх эхлэл болох юм. Эс бөгөөс нийтлэлч Ц.Доржготов гуайн бичсэнчлэн Оросын хэдэн хуучин зүтгүүрийг хуалдаж авахаас өөр үүрэггүй төмөр замтай үлдэх биз.
https://twitter.com/econsarnai
зочин
Зочин
econsarnai
econsarnai
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
Гана
Цэрэнпунцаг
монгол улсыг ийм бөглүү хязгаар байлгахыг хүсэхгүй
монгол улсыг ийм бөглүү хязгаар байлгахыг хүсэхгүй
Зочин
Үүлэнсолонго
Nyamsuren
Туяа
Byambajav
mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Zochin
dalannergui
Зочин
unen
Зочин
sk
ekh oronch
ekh oronch
Зочин
zochin
Зочин
tomoo
?????
?????
dorj
Уншигч
Zochin
bayaraa
Sanal bna
mhm