Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ХЭН БИЧСЭН БЭ.
Энэ үг эртний үг. Олон жил ам дамжин яригдаж ирсэний учир нь өөртөө үнэнийг ихээр агуулаж байдагтай нь холбоотой байж болох юм.
Эрлийн үзүүр гэр дотор байдагаа гэж өвгөд минь хуучилдагсан.
Энэ үг эртний үг. Олон жил ам дамжин яригдаж ирсэний учир нь өөртөө үнэнийг ихээр агуулаж байдагтай нь холбоотой байж болох юм. Энэ үгээр ухаж үзвэл зохиогч Нууц товчоон дотор л нуугдаж байгаа гэж үзэж болох талтай. Нууц товчоо хэмээх энэ сор болсон сайхан зохиолд юутай олон бичиг үсгийн чадвартай хүн гарна вэ. Гэвч энд бусдаасаа арай сондгой нэгэн хүн байнаа. Нэрийг нь Шигихутаг гэдэг юм байна. Та энэ хүнийг сайн таних байлгүй. Их монгол улсын үед өндөр авсан нэр алдартай хүн байж. Их монгол улсын үед улсын их заргач хүн байсан байх юм. Тэрч бүү хэл хүүхэд насаа Өгүлэн эхийн гар дээр өнгөрөөсөн байна. Хийж байсан ажилаас нь харвал үнэхээр бичиг үсгийн өндөр чадвартай өнөөгийн хэлээр өндөр боловсролтой хүн байж. Магадгүй. Магадгүй биш юмаа гарцаагүй тэр үеийн хамгийн өндөр боловсролыг үр хүүхэддээ өвлүүлж байсан Өгүлэн эхийн сургаалаар хүмүүжсэн хүн мөнөөсөө мөн байна. Ихэд сонирхол татаад байгаа учир уншигч авхай хоёулаа энэ хүнийг анхааралдаа авч сайтар судлаад нэг үзвэл ямар вэ. За тэгэе
Бас нэгэн эртний сайхан монгол үг байдаг даа. “Даравч дардайна, Булавч бултайнаа гэж.” Өөрөөс нь илүү их эрх мэдэлтэй нэгэн хүн чи нэр усаа битгий тавиарай гээд тушаал буулгачихвал тэр хүн тушаалыг бичлүүлэх ч өөрийн эрхгүй дардайгаад бултайгаад ирсэн байх ёстой доо. Шигихутаг бол Өгүлэн эхийн орондоо ч орох завгүй орчилдон тулалдаж яваа Тэмүүжин, Хасар, Хачигун, Отчигон, Бэлгүтэй гээд төрсөн хөвүүдийнхээ орыг залгаж өдөр “үзэх нүд шөнө сонсох чих” болгон тэжээсэн дөрвөн хөвгүүний нэг нь. Шигихутагт өөртэйгөө адилхан бусад гурван хүүхдээс ялгаран онцгойрох юм бий юу? Үүнд хариулт өгөхийн тулд эдгээр дөрвөн хүүхэд хэрхэн яаж Өгүлэн эхийн гар дээр ирээ вэ гэдэгтэй нэг бүрчлэн танилцацгаая. Эхлээд Хүчү иржээ.
“Удуйд мэргэдийг дүрвэхэд, булган малгайт, маралын годон гуталт, жарх усны булга хоёрыг зүйж хийсэн дээлтэй таван настай Хүчү нэрт хөвүүнийг бидний цэргүүд олж авчирч Өгүлэн эхэд бэлэг хэмээн өгөв.” МНТ 114 р зүйл
Дараа нь Хөхөчү иржээ.
“........... Тайчуудын Бэсүдийн нутагт Хөхөчү нэрт нэгэн хөвгүүн хоцорсоныг манайхан авч ирж Өгүлэн эхэд бэлэг хэмээн өгөв”. МНТ 119 р зүйл
Дараа нь Борохул иржээ
“Жэбгэ Жүрхэний нутгаас Борохул нэрт нэгэн өчүүхэн хөвүүнийг авч ирж Өгүлэн эхтэй уулзан өгөв”. МНТ 137 зүйл
Одоо Шигихутаг хэрхэн яаж ирсэнийг уншигч авхай та сайн хараарай.
“ Татаарын хороолсон Нарату шүтээнээ буусан нутгийг талхуйд нэгэн өчүүхэн хөвүүн гээснийг бидний цэргүүд нутгаас олжээ. Алтан ээмэг дөрөвчит булгаар доторлосон таж торгон илгэвчит бяцхан хөвүүнийг авчирч Чингис хаан Өгүлэн эхэд бэлэг хэмээн өгөв. Өгүлэн эх өгүүлрүүн ( сайн хүний хөвүүн ажгуу. Язгуур сайт хүний ураг буй за ) Таван хөвүүнийхээ дүү зургадугаар хөвүүнээ болгон Шигихэнхутугу хэмээгээд эх асрав”. МНТ 135 р зүйл
Уншигч авхай минь та энэ хэсгийг нэг уншаач. Дахиад унш. Энэ Шигихутаг яахаараа ингэж бусдаасаа нэн онцгой байдаг билээ. Тэр яахаараа ингэж гав ганцаараа дөрөвчит булган дотортой таж торгон хантаазтай зогсож байдаг билээ. Тэр яахаараа гав ганцаараа “алтан ээмэгтэй” зогсож байдаг билээ. Гайхмаар юмаа. За энэ ч яахав тохиолдол байж болно гээд орхиё. Гэтэл бусад хүүхдүүдийг цэргүүд болон явуулын Жэбгэ мэт хүмүүс эхэд өгсөн байхад яахаараа ганцхан Шигихутагийг Чингис хаан өөрөө эхэд өгдөг билээ. Өгөх өгөхдөө бүүр бэлэг гээд өгсөн байгаа юм даа. Бас л тохиолдол уу. Тэгвэл байзаарай бусад хүүхдүүдийг авахдаа төдийлэн баярлахгүй мэт байсан эх яахаараа Шигихутагийг авахдаа ийн ихээр баярладаг билээ. Баярлах баярлахдаа сайн хүний үр байна язгуур угсаа сайтай бизээ гэх ухааны юм хэлээд дуу алдан баярлаж авсан байгаа юм даа. Яахаараа эх ганцхан Шигихутагийг 6 р хөвүүнээ болгодог билээ. Яагаад бусад хөвүүнийг 7,8,9 р хөвүүнүүдээ болгосонгүй вэ. Яахаараа ганцхан Шигихутагт эх өөрөө “Шигихэнхутугу” гэдэг нэр өгдөг билээ. Энэ Шигихутагийг “Шигихэнхутугу” гэсэн нь яасан их өхөөрдсөн аялагатай дуудлага вэ. Бусдад нь яагаад өхөөрдхөө байг зүгээр ч болтугай нэр өгсөнгүй вэ. Бас тэр өнчин нялх хүүхдүүдийн хувьд онцгой сайхан үг байж болох “эх асрав” гэдэг үг яагаад ганцхан Шигихутаг дээр бичигдэв. Ясны өст Татарын үр сад шүү дээ. Өгүлэн эх маш их өс санамхай хүн байсан нь Нууц товчоонд даанч тодхон бичигдэж үлдсэн байна. Өгүлэн эх Тэмүүжин Хасар хоёрыг Бэгтэрийг хороосны дараа Тайчууд ах дүү нараас хэрхэн яаж өшөөгөө авна хэмээн арга барагдаж байхад чинь гэх ухааны юм хэлээд тэднийг айхтар ихээр загнаж байсан байх юм. Түүний энэ үгнээс Бэгтэрийн амь насанд харамссан биш харин өшөө авхад хүн хүч хүрэлцэхгүй болгочихлоо гэж бухимдсан хүний үнэр даанч ихээр ханхалж байгаа биз. Үзэн ядаагүй хүн өшөөгөө авахыг санаархаж явна гэж байхуу. Хар нутаг дээр хаяад явсан цус нэгтэй тайчуудыг ингэж ихээр үзэн ядаж байгаа хүн чинь эцэг өвгөд болох Хабул хаан, Амбагай хаан, ханхүү Охинбархаг болон өөрийн эр нөхөр хан биш ч ханы хэмжээнд хүндлэгдсэн Есүхэй баатарыг хүний санаанд оромгүйгээр онц муухайгаар хөнөөсөн бас хөнөөлгөсөн төдийгүй тэднээс болж бусдын доромжлолыг цадатлаа амсаж гашуун зовлон туулаж явсан Өгүлэн эх, Татаарчуудыг бол ёстой нэрээ ясандаа тултал үзэн ядаж явсан нь ойлгомжтой. Үүнийг Гитлэр Еврейчүүдийг үзэн яддагтай эн тэнцүүлэн адилтгаж болно. Яагаад гэвэл Татаарыг цүүнд үйлэн Татаар нүүртэй бүхнийг хядаж байгаа хүүгээ Өгүлэн эх хориглоогүй байгаа юм. 13 р зуунд цүүнд үйлэн хядна гэдэг бол 20 р зуунд уурын зууханд бөөн бөөнөөр нь шатааснаас нэг их дээрэлхээд байх юмгүй хэрцгийлэл. Одоо би уншигч авхай таниас нэгэн зүйлийг асууя
- Гитлэр өнчин еврей жаалыг хараад дуу алдан баярлаж “сайн хүний хөвүүн ажгуу, язгуур сайт хүний ураг буй за” хэмээгээд хэд дэх ч юм бэ хүүгээ болгоод нэр алдар өгөх байсан уу.
- За даа ертөнцийн бүх алтыг амлаад ч ингэхгүй л байсан боловуу
- За тээр харж байгаа биз. Өнөөгийн баримт өнгөрсөнийг жишээ болноо гэж энэ. Одоо цааш нь
Та дээрхи МНТ ны 135 р хэсэгт байгаа талхуйд гэдэг үгийг нэг сайтар анзаараач. Юутай хүйтэн үг вэ. Энэ талхуйд гэдэг үгэн дотор алах хядах, тоног дээрэмдэх, хүчирхийлэх гээд хүн гэдэг амьтаны хийж болох бүхийл самуун үйл хэрэг багтаж байгаа юм. Ийн талуулж байгаа хүмүүст үр хүүхэддээ тэгж ихээр анхаарал хандуулж торго дурдан булга суусар алт мөнгө болж байхуу. Ямар цагаан сар болж байгаа биш дээ. Үхэх сэххээ үл мэдэн амь өрсөн зугтаж яваа Татаарчуудаас хаягдаж хоцорсон хүүхэд шүү дээ. Яагаад ингэж Шигихутаг энэхэн хоромд бусдаасаа даанч ихээр онцгойрон тэмдэглэгдэв. Эсвэл түүний хожим хүртсэн өндөр нэр алдартай нь холбоотой юм боловуу. Тэгвэл түүнээс илүү өндөр нэр алдарыг хүртсэн Борохулыг яах вэ. Борохул бол Чингис хааны 9 өрлөгийн нэг, 4 их хөлөг баатарын нэг, 4 их шадар сайдын нэг, бүх насаараа дархлагдсан 4 их дархадын нэг төдийгүй Чингис хааны хоёрын хоёр хүүгийн алтан амийг аварсан зүйрлэшгүй ачтан хүн. Хэрэв Өгүлэн эхийн тэжээсэн хөвгүүдийг алдар нэрээр нь ач тусаар нь их бага тэмдэглэсэн бол Борохулыг амаа олохгүй магтан бичсэн байх ёстой. Юун тэр алтан ээмэг вэ бүүр алтан дуулгатай зогсож байсан гээд биччихсэн байлаа ч би гайхахгүй. Гэтэл даанч чамлалттай дөнгөж дурдах төдий бичсэнийг та бид хоёр харж байна. Үүгээрээ би Шигихутагыг Өгүлэн эх өсгөсөн гэсний үгүйсгэж байгаа юм биш. Харин түүнийг анх олохдоо Өгүлэн эх ингэтлээ баярлаагүй боловуу гэж л хэлж байгаа юм. Энэ бүгд үнэхээр сонин байна. Өнчин хүүхдүүд Өгүлэн эхэд ирсэн байдалтай нэг бүрчлэн танилцвал ийнхүү Шигихутаг бусдаасаа даанч дээ гэмээр дэндүү онцгой ажээ. Даравч дардайгаад байгаа юм бишүү, булавч бултайгаад байгаа юм бишүү. Энэ чинь “би шүү” гээд та бид хоёрт цаашлаад хойч үеийн хүмүүст хэлээд байгаа юм бишүү. Өөрийгөө зориудаар өргөн бичсэн байж болохуу. Эсвэл бусад хүүхдүүдийг зориудаар даран бичсэн байж болохуу. Хэн ингэж Шигихутагийн бусдаас өндөрт онцлон бичиж болох вэ. Хэнд ийм сонирхол байж болох вэ. Нэг л хүнд ийм сонирхол байж болно. Тэр сонирхол нь ямар үед боломжтой болох вэ? ......Тиймээ та зөв хэллээ.
За яахав энэ танд чамлалттай санагдаж болно. Надад ч бас чамлалттай санагдаж байна. Тиймээс дахиад цааш нь Нууц товчоогоор аялая. Тэр дахиад бултайх ч юм билүү. Би цааш Нууц товчоог үргэлжлүүлэн уншив. Гэтэл энд нэг даанч сонирхолтой хэсэг байнаа. Уншигч авхай минь та үүнийг нэг уншаач
“....... Шигихутаг өгүүлрүүн. ( Боорчу, Мухалитан хэнээс илүү тус хийлээ? Хэнээс илүү хүч өглөө? Соёрхол өгөхүйд би юун дутуу тус хийлээ? Юун дутуу хүч өглөө би? ) “ МНТ 203 р зүйл
Сонирхолтой хэсэг байгаа биз. Бараг Чингис хааныг өөрийг нь гээд хэлчихмээр, түүний хамгийн итгэлт нөхөд хүүхэд насных нь андууд Их монгол улсын хамгийн том ноёд болох баруун зүүн түмнийг захирагчид нэг нь улсын гүй ван буюу ерөнхий сайд нөгөө нь Их монгол улсын зэвсэгт хүчний тэргүүн “Боорчу Сартуулын дайнд монгол цэргийн фронт командалж байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн маршаль Жуковын ажил” тэгээд хоёулаа есөн өрлөг, их хөлөг баатрууд, бүх насаараа дархлагдсан 4 н их дархадуудын хоёр нь. Ийм том хоёр хүнтэй ингэж барьцалдан байж болно гэжүү. Агуу Боорчу, Мухали нарын өргөсөн хүч, ургасан цус, асгаруулсан хөлсний их багыг нь хэмжиж өөрийнхтэйгээ жишиж байдаг тэр “Шигихутаг” одоо хэн бэ. Боорчу Мухали хоёр бол албан тушаал, алдар нэр гавьяа зүтгэлээрээ ганцхан Чингис хааны л доор байж болох хүмүүс. Үүнийг Чингис хаан ч өөрөө батлан хэлж байсан байна. Би танд Чингис хааны хэлсэн үгийг толилуулая.
“........Боорчу Мухали нар зөв явдалыг зүтгүүлж, бурууг минь буцтал ятгаж энэ оронд хүргэв. Эдүгээ бүхний дээр сууринд сууж есөн алдад бүү эндтүгэй.....” МНТ 205 р зүйл
Та харж байгаа биз. Энэ хоёр хүнийг их хаан эдүүгээ бүхний дээд сууринд суу гэсэн байна. Боорчу Мухали хоёр бол ийм болоогүй байхдаа ч Шигихутагаас илүү өндөрлөгт байсан хүмүүс. Түүний борви нь гүйцэд тэнийгээгүй байхад “өнөөх алтан ээмэгтэй зогсож байхаас нь өмнө” нэг үгээр хэлхэд Шигихутагийг сураггүй байхад Чингис хаанд хүчин зүтгэж явсан энэ хоёр ланжгар баатруудтай Шигихутагийн ийн барьцалдан байгаа нь хачин санагдахгүй байна уу? Чингис хаанаас өөр хэнч энэ хоёр хүнтэй ийн барьцалдах учиргүй л баймаар юм. Мэдээж хэрэг Чингис хаан барьцахгүй. Тийм болхоор хэнч барьцах учиргүй. Ялангуяа агуу Боорчитой бол барьцах нь бүү хэл хэн нэг нь түүний салхин доогуур ч гарах учиргүй. Их хааны хамгийн итгэлт нөхөр шүү дээ. Чингис хаан есөн өрлөг дотроосоо цор ганцхан Боорчийг л нөхөрлөе хэмээн гуйсан байдаг. Энэ нь түүний нэр хүнд хичнээн өндөр болохын илэрхийлэл. Зүчи Цагаадай тэргүүтэй хан хүүд нар ч энэ агуу хоёр хүнтэй барьцах нь бүү хэл тэдний үгнээс зөрж явсан удаагүй. Үүнийг олон арван түүхийн баримт батлана. Их хааны хөлөг баатруудыг ийнхүү дээр дооргүй нэн ихээр хүндэтгэж тэднээс айж эмээж явсан. Гэтэл Шигихутаг. Даанч том дуугарсан байна. Бусад нь яагаа вэ? Боорчу Мухали нартай хэн нэг нь барьцаж болдог л юм бол бүгд л би ч ингэж тусалсан тэгж хүчээ өргөсөн минийх ч илүү чинийх ч илүү гээд босоод ирмээр юм. Гэтэл түүнээс өөр нэг ч хүн өөрийгөө сануулан өрөөл бусадтай барьцалдаагүй байна. Үүнийг хажуу өнцгөөс нь харах юм бол нэгэн байж боломгүй зүйл харагдах бөгөөд тэр нь юу вэ гэвэл Шигихутаг их хааны өөдөөс даанч том дугарсан явдал байгаа юм. Өнөөх бүхний дээд сууринд суу хэмээн эрх олгосон Боорчу Мухали нарч их хааны өөдөөс ингэж том дугарч чадахгүй. Дэлхийн эзний өөдөөс түүний дэргэд харьцуулахын аргагүй дэмий нэг жаахан банди ийм том дугарна гэдэг бол арай хэтэрсэн хэрэг яахын аргагүй мөн. Энэ талаар жаахан ухаж үзвэл ямар вэ. Би үүнийг ийм юм болоогүй гэж бодож байна. Бас болсон гэж бодож байна. Гэхдээ бодитоор биш цаасан дээр. Өөрөөр хэлбэл энэ Нууц товчоон дээр. Шигихутаг энэ хоёр хүнтэй барьцалдахыг санаархавч яг тэр үедээ чадаагүй. Чадах үндэс ч байхгүй. Монгол хүний өөр хаа ч байхгүй ахмадаа хүндэтгэдэг нэгэн онцгой сайхан чанар байдаг. Тэр үеийн монголчууд тэдэн дундаа Чингис хаан маань хэрхэн ахмад хүнээ хүндэтгэж явсан нь Нууц товчоонд шинэ цасан дээр гарсан үнэгний мөр шиг дурайтал тэмдэглэгдэн үлдэж. Би танд нэгэн жишээ хэлэе. Их хаан шадар нөхөд итгэлт хүмүүсээ байр эзлүүлэн дурдахдаа та бидний яриад байгаа Боорчу, Мухали нарыг 2 , 3 рт дурдсан байна. Уншигч авхай та 1 рт хэнийг дурдсан гэж бодож байна. Тиймээ Мэнлиг эцгийг дурдсан байна. Энэ бол Мэнлиг эцэг нь өргөсөн хүч ургасан хөлсөөрөө Боорчу Мухали нараас илүү гэсэн үг биш харин ахмадаа хүндэтгэдэг монгол хүний заншилаар Мэнлиг эцэг энэ хоёр хүний өмнө нэгэнтээ гишгээд байгаа нь энэ юмаа гэж үзэх бүрэн үндэстэй юм. Учир нь Мэнлиг эцэг Их монгол улсыг байгуулалцхад яав ч энэ хоёр хүний өмнө гишгэх хэмжээний тийм агуу их гавьяаг байгуулаагүй. Монгол зан заншил л түүнийг ийнхүү бүгдийн эхэнд дурдагдахад хүргэсэн хэрэг. Чингис хаан өөрөө хүртэл дагаж мөрдөж явдаг энэ сайхан заншилыг Шигихутаг зөрчиж байх хэмжээний тэнэг хүн биш. Хэрвээ тэгэх аваас их хаан тэр ёсгүй этгээдийг “Шигихутагийг” амыг нь дайруулаад ар шилэн дээр нь гартал алгадах байсан. Эдүгээгийн аймгийн арслан цолтой бөх дархан аварга хоёр Мөнхтэй зүүний магнайг булаацалдсанаас дутуугүй ичгэвтэр хэрэг болох байсан учираас их хаан түүнийг алгаадаад ч зогсохгүй амьтай нь ярих ч байсан байж магадгүй. Дархан аварга хоёр Мөнхтэй энгүй хүчит аварга Батэрдэнэ ч зүүний магнайг булаацалддаггүй. Монголчууд ингэж л эрт цагт ч бай энэ цагт ч бай ахмад настнаа хүндэтгэж ирсэн ард түмэн. Гэвч Шигихутагт өөрийгөө бусдад энэ хүмүүсээс илүү байсан, их хааны өөдөөс зоригтой дугарч санасан бодсоноо шууд хэлчихдэг хүн байсан мэтээр харуулах асар их хүсэл байж. Энэ их хүслийг биелүүлэх сайхан боломж түүнд заяажээ. Тэр ямар боломж вэ? .......Тиймээ уншигч авхай минь та зөв хэллээ. Одоо би танд Шигихутагийн бас нэгэн онцгой үнэрийг танилцуулая.
“.... Тэнд Чингис хаан Өнгүр буурч, Архай Хасар, Шигихутаг гурваас “ Хада юу өгөв?” хэмээн асуув. Шигихутаг өгүүлрүүн: “ Алтад артай эд агуурс авчирч өглөө. Би өгүүлрүүн. “ Урьд Жиндү Алтан ханых байсан ажгуу. Эдүгээ Чингис хааных болов. Чи Хада, Чингис хааны эд юмыг эчнээгээр хулгайлж яахан өгмүү чи хэмээж” би эс авлаа” МНТ 252 р зүйл
Үгүй ерөө үүнээс илүү яаж үнэртэх билээ. Та минь үүнийг дахин нэг уншилдаа. Бүүр бултайгаад гараад ирж. Би өгүүлрүүн гээд. Би эс авлаа гээд. Хэнч бай тухайлбал уншигч авхай та өөрийнхөө тухай ярихдаа бас бичихдээ нэрээ биш өөрийн эрхгүй “би” хэмээдэг. Яг үүгээр болсон мэт. Өөрийгөө зүгээр ч нэг “би” хэмээн өргөсөнгүй журмын нөхдөө ховлоод алтан хошуундаа өлгөөд, өөрийгөө өргөхөд хүч нэмэгдүүлсэн байна. Нөхдөө ийн айхтар матсан хүний нэр сүр жингийн тавагний нөгөө талд тэр хэмжээгээр өргөгдөх ёстой. Энэ бол тэнцэлийн хуулийн эсрэг тал үл тэнцэх хууль. Энэ үл тэнцэх хуулийг гарамгай ашигласан мэт санагдахгүй байна уу. Үнэхээр Шигихутагийн би хэмээн өөрийгөө өргөдөг төрлөх зан нь даан ч ихээр хөдөлсөн мэт санагдах юм. Цааш нь бүүр ихээр сонирхолтой болно Уншигч авхай минь Чингис хааны хэлсэн үгийг нэг анхааралтай уншаач.
“...... Чингис хаан тэнд Өнгүр буурч, Архай Хасар хоёрыг машид донгодов. Шигихутагийг “Их ёсыг сэтгэжээ” чи хэмээгээд машид соёрхож “ үзэх нүд, сонсох чих минь болж байх бусуу чи” хэмээгээд зарлиг болов” МНТ 252 р зүйл
Бас л гайхал төрөм хачирхалтай хэрэг. Юу вэ гэжүү. Бүхэл бүтэн улсыг эрхшээгээд ирсэн, жишээ нь хэдэн арван сая хүн хүнтэй Хар хятан улсыг 20 хон мянган цэрэгтэйгээр ганцаараа эрхшээгээд ирсэн Зэв баатарт ингэтлээ баярлаагүй байж алгын чинээ алт харамласан Шигихутагт яасан их баярлаа вэ. Зүй нь Зэв мэт баатруудыг л ингэж “үзэх нүд сонсох чих минь” хэмээн соёрхомоор юм. Ертөнцийг хөлд нь сөхрүүлсэн хөлөг баатрууддаа хэлээгүй үгээ Шигихутагт хэлсэн байх юм. Үүн дээр бас л Шигихутаг бултайхын дээдээр бултайсан байна. Гэхдээ эндээс онц сонирхолтой нэгэн зүйл харагдана. Тэр юу вэ гэвэл уншигч авхай та Чингис хааны хэлсэн “үзэх нүд, сонсох чих” гэдэг үгийг нэгэнтээ тогтож анхаараач. Тиймээ тэртээх нэгэн цагт түүнийг Өгүлэн эх өөртөө өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгох гэж тэжээхдээ хэлсэн “сайн хүний үр ажгуу, язгуур сайт хүний ураг буй заа” гэсэнтэй яасан адил утгатай үг вэ. Өгүлэн эхийн зорилго, Чингис хааны магтаал хоёрт ялгаа байна уу. Чингис хаан болон Өгүлэн эхийн хэлсэн үгнүүдэд удам сайтай сайн хүн, их ёсыг сэтгэдэг ухаантай хүн гэсэн санаа өөрөөр хэлбэл “чи шүү Шигихутагаа” гэсэн утга бүхий санаа нэн тодоор явж байгаа нь өөрийн эрхгүй гайхалыг минь төрүүлээд байх юм. Яахын аргагүй л нэг хүний ухаан, нэг хүний үг мэт. Хэний үг вэ? Хэнийх байхав дээ хоёуланд нь магтуулснаараа Шигихутагынх л биз. Ингэж бодож болмоор санагдана. Магтаагүй байсан ч магтсан мэтээр бичих боломж ямар үед хэнд өндөр байх вэ?..... Тиймээ уншигч авхай минь таны зөв. Одоо Шигихутагийн үнэр бүүр ч ихэснэ. Та доорхи хэсгийг уншдаа.
“...... Жалалдин султан, хаан Мэлиг хоёр Чингис хааны эсрэг морилжээ. Чингис хааны урьд Шигихутаг манлай болж явав. Жалалдин султан, хаан Мэлиг хоёр Шигихутагийг дарж Чингис хаанд довтлон асуйд .............” МНТ 257 р зүйл.
Яасан даруухан яасан цухасхан бичээ вэ. Энэ хэсэгт гарч буй султан “хаан” гэсэн үгийг харж байгаа биз. Энэ хэсэгт гарч буй энэ зүйлийг жинхэнэ үнэн түүх гэдгийг энэ султан гэдэг үг илэрхийлэж байгаа юм. Жалалдин нь эцгийнхээ дараа султан болмогц нэг их удалгүй энэ дайныг Шигихутагтай хийсэн бөгөөд түүний цэргийг хиар цохисон юм. Өнөөгийн тамирчдын хэлдэг өнөөх нэр төрийн ганц “гоол” гэдэг шиг Дундад азийнхны нэр төрийг авч гарсан цорын ганц тулаан бол энэ байгаа юм. Хэрвээ энэ дайнд Шигихутаг ялагдаагүй бол Чингисийн монголчууд Сартуул улсад нөгөөх МВ гийн тамирчид эсрэг багаа нутаг дээр нь бут ниргэнэ гэдэг шиг ганц ч гоол алдахгүй ирэх байсан юм. Энэ тулаанд Шигихутаг 30 мянган цэргээ хиар цохиулаад түүний үлдсэн цэргийг нь Жалалдин амьдаар нь газарт булчихсан. Харамсалтай хэрэг гэж үүнийг л хэлэх байх. Зэв Сүбээдэй Тохучар нар ирж байж Шигихутаг аврагдсан түүхтэй. Дуулиан ихтэй маш том тулаан. Гэтэл маш товчхон түүнийг дараад өнгөрсөн гээд л биччихэж. Үнэнийг нууж болохгүй. Нэр төр навс унаж сэвс болох гээд байдаг. Яах вэ. Нэр төрд нэн халгаатай бол энэ мэт цухас биччихэж болно. Тэгээд л бараг үгүй шахам дурдаад өнгөрч. Энэ дээр Шигихутаг бултайхыг биш булуулахыг оролдсон мэт. Яг эндээс Шигихутагийн нэгэн маш онцгой үнэр ханхийнэ. Юу вэ?........Чингис хаан ялагдалыг зүрхнийхээ угаас үзэж чаддагүй хүн байсаныг та бид мэднэ. Би танд нэгэн жишээ хэлэе
“..... Тохучарыг хан Мэлэгийн хязгаар балгадыг өөрийн дураар дайран довтолж, Хан Мэлэгийг дайжуулав хэмээн засаглан мөхөөе “хорооё” хэмээн хэлэлцсэн боловч жич мөхөөн машид донгодож, цэрэг мэдэх эрхээс нь эрүүлж “яллаж” буулгав. МНТ 257 р зүйл
Та минь харж байна уу. Эзэн богд маань ийм л хатуу чанд хүн байсан. Шигихутаг шиг бүтэлгүйтэж 30 мянган баатар эрийг шороон доор буулчихаагүй харин ч амжилт гаргаж олон арван хот балгадыг эзэлсэн Тохучарыг бараг алах алдаад эцэст нь нэг юм бага зэрэг тайвширч бүх тушаалыг нь хуу хураагаад жагсаалын цэрэг болгосон байна. Гэхдээ бас болоогүй. Өнөөх алах ял нь хэвээрээ байгаа нь “жич мөхөөе” гэсэн үгнээс нь харагдаж байна. Юутай хатуу чанд хүн бэ. З0 мянган монгол баатар эрс алагдсан явдалд, Хан Мэлэгийг дайжуулан Жалалдинтай нийлүүлсэн Тохучар ихээр буруутай болхоор л тэр алах ял нь хэвээрээ байгаа юм. Гэвч тун муу тулалдаж 30 мянган монгол баатарыг шороонд булуулчихсан Шигихутагийг яагаад шийтгээгүй юм бол. Тохучарын толгойг авангаа алдаад Шигихутагийн толгойг илээд өнгөрнө гэж баймааргүй юм. Их хааны хатуу чанд байдлаас нь харвал тэр яавч ийм хэргийн дараагаар Шигихутагийг шийтгэлгүй өнгөрнө гэж байхгүй. Үүний дэргэд өчүүхэн гэмээр хэрэг хийж нууц задруулаж Татаар иргэнд хэдэн монголчуудын амийг хий дэмий үргэдэхэд хүргэсэн Бэлгүтэйг яалаа даа. Түүнээс өндөр шийтгэл Шигихутагт ирэх ёстой байсан. Байсан ч биш ирсэн. Түүнийг яагаад бичсэнгүй вэ. Шигихутагт ямар үед ийм боломж байх вэ?........ Тиймээ уншигч авхай та зөв хэллээ. Хаан эзэн хатан эхэд магтаалсан магтаал бүхэн нь дурдагдаад шийтгэл нь дурдагдахгүй байнаа гэдэг чинь Батзаяагийн хэлээр “нэг юм” хэлээд байгаа биз. Энэ явдалыг нүдээ чилтэл хараад байвал удаан ширтхээр улам тодордог усан хээтэй зураг шиг бас л нэг гайхал төрөм онцгой дүр зураг харагдаж дахиад л Шигихутагын үнэр ханхийн. Уншигч авхай минь намайг дагаад ширтээд байгаарай. Юу харагдаж байна. Тиймээ их хаан монгол хүний амь насанд туйлын харам хүн байсан. 400 монгол хүний алтан амийг нэхэж бүхэл бүтэн улсыг цаашлаад тивийг газрын хөрснөөс арчаад хаядаг хүн чинь яахаараа гучин мянган цэргийн амь насанд түүнээс бага харамсан гашуудаж Шигихутагийг шийтгээгүй байдаг билээ. Нөгөө талаар 30 мянга гэдэг бол монголчуудын хувьд асар их тоо. Монголчууд 20 мянгуулаа байхад ч өөрөөсөө 4 дахин олон цэрэгт ялагдаж байгаа юм тэр үед. Гэтэл 30 мянган цэрэгтэй Шигихутаг яагаад Жалалдинд ялагдав. Үүнийг хараад л байвал маш өндөр ач холбогдолтой нэгэн зүйл харагдана. Тэр юу вэ уншигч авхай минь. Тийм шүү тэр цэргийн хүн биш харин бичгийн хүн байжээ. Түүний энэ чанарыг хүн таних авьяас билэг төгөлдөр их хаан гарцаагүй мэдэж байсан. Эндээс бас нэгэн ярвигтай асуулт гараад ирж байгаа юм би тэр асуултыг таниас асууя
- Толгойтныг бөхийлгөж тойгтныг сөхрүүлсэн Сартуулын дайнд Чингис хаан сэлмээ ч зөв харуулаад барьчихаж чадахгүй Шигихутагыг үйлийгээ хийх гэж дагуулаж яваа вэ.
- За да хэлж мэдэхгүй юм байнаа. Та өөрөө бодож байгаагаа хэлээч.
- Өөрийнхөө хүчийг таниж хөх тэнгэрийг нурааж хөвчин дэлхийг доргиож яваа хүнд тухайлбал Чингис хаанд тэрхүү хүн төрлөхтний түүхэнд асар их жин дарах агуу их түүхийг үнэн зөвөөр нь тэмдэглэн бичиж байх үүрэгтэй бичгийн өндөр чадвартай хүн хэрэгтэй байсан юм биш биз.
- ........... Үгүй ерөө...... би мэдэлгүй л байна шүү. Нэг үгээр хэлхэд гайхал төрөөд байна. Гэвч та байзаарай. Таны хэлээр бас нэгэн ярвигтай асуулт наанаас чинь урган гарч байна. Түүнийг би таниас асууя
- Уншигч авхайг сонсож байна
- Хүн таних авьяас билэг төгөлдөр их хаан, бичгийн хүн Шигихутагаар яах гэж 30 мянган цэрэг захируулаа вэ. Энэ чинь махыг чононоос хамгаалж хониор мануулснаас ялгаагүй хэрэг бишүү. Ийм байж боломгүй санагдах юм.
- Яахав. Хүн төрлөхтний түүхийн нэгэн агуу үеийг бүхлээр бичиж яваа хүн чинь. Тэр түүхэнд өөрийгөө бас нэгэн агуу тулаан хийж ялалт байгуулснаар бичхийг хүсэж. Тэр тулаан нь жинхнээсээ болсон байх ёстой. Тэгээд л үүнийгээ их хаанд хэлж нэгэн удаа Чингис хааны манлайд гараад хийчихсэн чинь ингэж балархийн дээдээр баларч бусаддаа хөөгөө цацах нь тэрээ гэж бодож байна. Санамсаргүй юм болж ганцаар байсан Жалалдин дээр Тохучар жанжинаас зугатсан Хан Мэлэг нэмэгдэж ирээд мань хүнийг бут ниргэчихэж.
- Энэ бүгдээс хараад байвал та үүгээрээ Шигихутагийг.................
- Тиймээ хө. Үүгээрээ би энэ сор болсон сайхан зохиол Нууц товчоог Шигихутаг хэмээх энэ эрхэм хүн бичжээ гэж хэлэх гээд байна.
- Ээ... бурхан минь та арай том дугарч байгаа юм бишүү.
- Тиймээ тийм би ч гэсэн санаа зовж л байна. Тэгэхээр одоо Нууц товчоог гарцаагүй Шигихутаг бичсэн болохыг батлан харуулсан түүний нэгэн том үнэрийг би та бүхэнд толилуулах цаг нь болж.
1206 онд Чингис хаан эсгий туургатныг шулуутгаж дуусаад улс байгуулхад хамгийн ихээр хүчээ өргөж хөлсөө урсгасан 95 хүнийг зэрэг дэвээр нь 1 – 95 хүртэл жагсаагаад зарлиг буулган соёрхол хайрласан байна. Энэ жагсаалт бол тухайн хүний байр суурь алдар нэр нэг үгээр хэлхэд тэр хүн ямархан хэмжээний хүн бэ гэдгийг батлан харуулсан үнэн дүр төрхийн үнэн илэрхийлэл юм. Нэгд бичигдсэн нь их хаанд нэгд үнэлэгдэж 95 д бичигдсэн нь их хаанд 95 д үнэлэгддэгээ гэсэн үг. Энэ жагсаалтанд Шигихутаг 16 д бичигдсэн байгаа гэдгийг та сайн тогтоогоорой. Хүн бүр жагсаалтанд хэд дүгээрт бичигдсэн байна түүнийгээ дагуу их хаанд бараалхаж түүнийхээ хэмжээгээр соёрхол хүртсэн. Хоёр гуравт бичигдсэн Боорчи, Мухали нар мянганы ноён болоод зогсохгүй их хааны зарлиг ёсоор баруун зүүн түмнийг захирч бүхний дээд сууринд буюу ганцхан их хааны доор сууцгаасан. Их хааны зарлиг гэдэг юу вэ. Үүнийг та мэднэ. Толгойноосоо л уйдаагүй бол их хааны зарлигт хэн ч халдах ёсгүй. Үүнийг бас л та мэднэ. Тэр үеийн монголчууд төмөр мэт хатуу сахилга баттай байж хууль журамыг ягштал даган мөрдөж хааны зарлигыг тэнгэрийн тушаал мэт санаж биелүүлэж ирсэн ард түмэн. Гэтэл нэгэн хүн хааны зарлиг буюу тэнгэрийн тушаалд халдсан байна.
- Байзаарай. Их хааны зарлигт халдаж түүнийг өөрчиллөө гэж үү
- Тиймээ өөрчилсөн байна.
- Толгойноосоо уйдсан сэлэм даахын аргагүй гантөмөр шиг бөх хүзүүтэй тэр хүн тэгээд хэн бэ
- Хэн байхав дээ та бидний яриад байгаа өнөөх Шигихутаг л байна
- Аа яа яа...Яасан айхавтар хэрэг вэ. Чухам яаж өөрчлөө вэ?
Их хааны жагсаасан 95 хүний дотор Шигихутаг 16 д байгаа гэж би хэлсэн билээ. Гэтэл энэ 16 д байгаа хүн бүхнээс түрүүнд их хаанаас соёрхол хүртсэн байгаа юм даа. Өнөөх агуу Боорчи Мухали нар ч дүүрчээ дүрч. Нэгд байгаа их хааны хамгийн их хүндэтгэдэг хамгийн ахмад настан Мэнлиг эцэг, их хаантай нэгэн өлгийтэй Зэлмэ баатар, яруу алдарт Хубилай жанжин, Хорчи ноён, Жүрчидэй баатар, зүйрлэшгүй ачтан Борохул нарын зэрэг 15 их хүнийг ардаа орхиод шүү дээ. Үүгээр ухвал Шигихутагтай энэ зэрэгцэх хүн Их монгол улсад байгаагүй мэт харагдаж байгаа биз. Байж боломгүй хэрэг. Би ийм явдалыг үнэнээсээ болоогүй гэж бодож байна. Гэвч бас болсон гэж бодож. Гэхдээ бодитоор биш цаасан дээр өөрөөр хэлбэл Нууц товчоонд дээр. Шигихутагт их хаанд хамгийн их нөлөөтэй их хааны өмнө зарлигийг үл хамааран өөрийн дураараа хөдөлж санаснаа гүйцэлдүүлж чаддаг хүн байсан мэтээр өөрийгөө бусдад харуулах асар их хүсэл байжээ. Гэвч түүний энэ асар их хүсэл үнэндээ биелэх боломжгүй юм. Харин хаана биелэх боломжтой вэ?......... Тиймээ Нууц товчоон дээр л биелэх боломжтой.
- Ай хөөрхий гайхалтай. Энэ чинь л Нууц товчооны төгсгөлд Шигихутаг гээд нэрээ тавичихсанаас ялгаагүй хэрэг байна даа. Би түрүүнд таныг арай том дугараад байгаа юм бишүү гэсэн билээ. Одоо энэ үгээ буцааж авлаа. Өөрөөр хэлбэл таны дэвшүүлэн буй санааг хүлээн зөвшөөрлөө гэсэн үг. Гэвч энэ ганцхан миний л үг болохоос эрдэмтэн мэргэдийн үг биш шүү. Тэдний юу гэж хэлэхийг би мэдэхгүй.
- Тиймээ таны зөв. Эрдэмтэн мэргэдийн юу гэж хэлэхийг би ч бас мэдэхгүй.
Шигихутаг Өгүлэн эхийн гар дээр ирсэн тэр цагаас хойшхи Сартуулын дайн хүртэлхи бөлөг болгон дээр Шигихутаг хэмээх энэ хүнийг ямар нэгэн хэмжээгээр магтсан байх юм. Жишээ нь Боорчи Мухали нар их хааны хамраас утаа ханхийтэл ятгахад энэ Шигихутаг хамт л тууж явах юм. Сартуулын дайнд Мухали жанжин яваагүй юм. Гэтэл явхаар барахгүй их хааны хажууд Шигихутагтай хамтаар хамраас нь утаа ханхийтэл ятгаад сууж байсан гээд биччихэж. Яагаад ингэж худлаа бичээ вэ. Бичиж байгаа хүнд нь агуу Мухалитай хамт байх сонирхол өөрөөр хэлбэл хамт байсан мэт бусдад харуулах сонирхол их байсан бол хамт байсан гэж бичих л болно. Нэр нөлөөтэй хүмүүстэй өөрийгөө ямар нэгэн байдлаар хамаатуулах гэсэн оролдлого хаа ч байдаг асуудал.
Сартуулын дайн чухамдаа бол Нууц товчоонд Тэмүүжин Жамуха нарын тэмцэлээс бага дурдагдах учиргүй юм. Гэвч бичиж байгаа хүн нь бүтэлгүйтээд байвал багаар дурдхаас өөр яахав. Сартуулын дайнд Шигихутаг, Чингис хааны хамгийн бүтэл муутай жанжин байсан гэдэг даанч илхэн. Энэ агуу түүхийг бичиж байгаа хүн нь ийнхүү бүтэлгүйтсэн болоод л нэр сүрээ аврах гэж Сартуулын дайныг багаар дурдсан байж болохуу. Болох мэт санагдах юм. Жишээ нь Жалалдинд сүнсгүй болтлоо цохиулчихаад хөөрхий сүнс нь зайлчихсан түүнд үүнийгээ бичээд сууж байх сөгөө байхгүй болсон нь мэдээж. Энэ үед магадгүй өөр хэн нэг нь Нууц товчоог үргэлжлүүлэн бичиж байсан ч байж болно. Хэрвээ тийм бол олон хүний гар ороод олон өөр байдал үүснэ. Тэрхүү үүссэн олон өөр байдал нь жинхэнэ зохиогчийг улам ихээр нуудаг бизээ биднээс. Тэгээд л бид жинхэнэ зохиогчийг хаа холоос эрж хайн хэдэн гүвээ даван талийдаг ч байж болно. Өнөөх хамгийн их таньдаг алаг азаргаа өөрөө уначихаад алаг азаргатай адуугаа өдөржингөө эрдэг адуучин шиг. Ингээд цаг гарган надтай удтал ярилцаж намайг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн уншигч авхай танд хязгааргүй их баярлалаа.
- Хүлээгээрэй. Явхаас тань өмнө би таниас нэгэн зүйлийг асуумаар байна
- Тэгэлдээ уншигч авхай минь
- Энэ агуу түүхийг бичсэн гэж таны үзэж байгаа хүн Шигихутаг яагаад нэрээ тавиагүй юм болоо.
- Яах юу байх вэ. Их хаан түүнд нэрээ битгий тавиарай гэж тушаасан байж болно. Чухам иймийн учир л Шигихутаг, Өгүлэн эхийн өхөөрдөн дуудсанаар Шигихэнхутугу маань ингэж ихээр булталзаж хойч үеийн та бид нарт өөрийгөө таниулах тэмдэг болгон орхисон боловуу. Нөгөө талаар энэ агуу түүхийг тэр үеийн монголчууд бүгдээрээ цаашлаад даян дэлхий бүхлээрээ бичсэн юм. Үүнийг л Шигихутаг цаасан дээр буулгасан хэрэг. Хэрвээ нэрээ тавих аваас хэн нэгнээр гурил зууруулаад нөгөөгөөр махыг нь татуулаад бас нөгөөгөөр нь гурил элдүүлээд эцэст буузыг өөрөө чимхэж тавичихаад бүх буузыг би хийв гэснээс дутуугүй ичгэвтэр хэрэг болно. Нэрээ тавиагүй хамгийн том шалтгаан энэ л боловуу.
- Бас дахин нэг асуулт байна. Нууц товчоог Бөртө үжин бичсэн гэж нэгэн эрхэм дурдсан байсан. Энэ талаар та юу гэж боддог вэ.
- Нууц товчоонд Зүчийг, уурссан Цагаадай муу мэргэдийн “цул олзуур” хэмээгээд энэ хоёр барилцан авч байгаа тухай гардаг. Энэ цул олзуур гэсэн үг бол хээр хаядсан хэнд ч хэрэггүй цул мах гэсэн үг бөгөөд үүнийг Ц. Дамдинсүрэн гуай “орхидос” хэмээн хөрвүүлсэн юм. Нууц товчоонд энэ үгийг Цагаадай хэлж буйгаар гардаг бөгөөд цааш нь хөөвөл бичсэн хүн буюу тэр нэгэн эрхэмийн үзэж буйгаар Бөртө үжин хэлсээн гэсэн үг. Одоо би таниас зөрүүлээд асууя. Та үр хүүхдээ хэнд ч хэрэггүй цул мах буюу орхидос хэмээн хэлж чадах уу.
- Яагаад ч чадахгүй.
- Тийм байж. Тэгвэл Бөртө үжин чадах боловуу
- Яалаа гэж. Тэр чинь эх хүн шүү дээ.
- За тэгвэл надад өөр хэлэх юм алга даа
- Гайхалтай. Сүүлчийн асуулт. Нууц товчоог Хэрэйд хүн бичсэн гэсэн санааг бас нэгэн эрхэм дэвшүүлсэн байна лээ. Цаана нь Түрэг гэсэн санаа илэрхий цухалцсан мэт...
- Түүнийг чинь Монгол газар, Монгол хүмүүсийн тухай, Монгол хэлээр бичигдсэн Нууц товчоо л өөрөө хангалттай үгүйсгэнэ шүү дээ.
- Аа яа яа ....... хэлэх үг үнэхээр алга
- Одоо явж болох уу
- Болноо болно.
Адилбишийн Одмандах.
Т.Т
Үдийн хачираас
Kh.Toogii
Б.Ерөөлт
хар муурхан
bilguun
Энхээ
Дайсны цэрэг
Галдан
Э.Д
Баянмөнх
zolboot
Мижи
Dilguun
ГАнаа
Болдоо
Болдоо
Төгөлдөр
улилгагүй зочин
улилгагүй зочин
улилгагүй зочин
Зочин
Зочин
Сайнаа
Amara Ganbold
болд сүрэн
болд сүрэн
Zol
Zol
naraen erdene
S.Gerelt
Зочин
Алтансүх
gaihav
хэн нэгэн
Xoco
Бишрэв
Шал дургүй хүрэв
Шал дургүй хүрэв
Баабар ч дээ
Монголчуудаа
Монголчуудаа
үзэл бодол
Зочин
Эх оронч
Эх оронч
Хятад
Aриунжаргал
Монголхүү
????
Зочин
Тэнэглэл
ХА ХА
Зочин
360°
Дуулин
Бод
Хэ хэ
Дуулин
Дуулин
Дуулин
Дуулин
Ayangat
Зочин
Одмандахад
ана
bi l lav...
sonirhogch
Зочин
Зочин
shaa
Зочин
zochin
Zochin
123
Зочин
Зочин
Зочин
Ширнэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Warta
unshigch
yooh
Зочин
Shihihutag
orchuulagch
Зочин
ÀÍÀÍä
Agi
Зочин
111111111
bujin
Уншигч
Odmandakahd
Eebii
MB
zochin
zass
tuvshin
Зочин
renchin
Зочин
bolgoomjtoi bai
saruul
Зочин
boljee
kkkkk
иргэн
Зочин
Zochin
зочинд
Зочин
ЗЭЛМЭ
Nick
Зочин