Энэ 7 хоногт
Яагаад Орос орон Монголоос өөр байна!
Саяхнаас Оросын эрх баригч улстөрчид нэг зүйлээр ихэд бахархах болсон. Хээл хахуульд автсан талаарх олон улсын судалгаагаар манай улс урьд жилийнхээс сайжирч арван орны дараа буюу Гондурасын ард оржээ. Тэгвэл улс төрчдийн бахархах болсон сэдвийг түр орхиод эдийн засгийн хөгжлийн талаар ярилцья.
ВЛАДИСЛАВ ИНОЗЕМЦЕВ.
(Үйлдвэржилтийн дараа үеийн нийгмийн судалгааны Төвийн захирал.)
(Үйлдвэржилтийн дараа үеийн нийгмийн судалгааны Төвийн захирал.)
Московский Комсомолец. 19 декабря 2012
Цагтаа хоцрогдсон гэгдэж байсан манай өмнөд хөрш тогтвортой байдлаараа биш харин ардчиллын ачаар эдийн засгийн огцом өсөлтөнд хүрчээ.
Саяхнаас Оросын эрх баригч улстөрчид нэг зүйлээр ихэд бахархах болсон. Хээл хахуульд автсан талаарх олон улсын судалгаагаар манай улс урьд жилийнхээс сайжирч арван орны дараа буюу Гондурасын ард оржээ. Тэгвэл улс төрчдийн бахархах болсон сэдвийг түр орхиод эдийн засгийн хөгжлийн талаар ярилцья. Энэ сэдвийг хөндөхдөө бодит байдалтай ойртуулахын тулд ширэнгэ ой дунд орших Латин Америкийн оронтой өөрсдийгөө зүйрлүүлэхийг хичээе.
Одоогоос арван жилийн өмнө бидний хүндэлдэг хүн, эх орон нэгт А.Паршев нэгэн номондоо “Яагаад Орос Америк шиг биш вэ” гэсэн асуудлыг хөндсөн билээ. Ингээд тэрбээр энэ асуултад хариулахдаа нэлээд “технологийн” маягийн хариулт өгсөн. Тодруулбал манай орны цаг агаарын онцгой байдлыг үндэс болгосон.Үүнээс үзэхэд Орос Америктэй өрсөлдөх боломжгүй хэмээн үзсэн юм. Харин эдийн засгийн бүтэц ерөнхийдөө төстэй гэсэн дүгнэлт өгсөн. Ингээд харьцуулалтын нөхцөл байдлыг алдагдуулахгүйн үүднээс цаг агаар нь Оросоос илүү хатуу, эдийн засгийн бүтцийн хувьд Оростой тун төстэй орныг авч үзье.
Энэ бол Монгол юм. Энэ жижигхэн улсыг зөвлөлтийн үзэл сурталчид капитализмыг алгасан феодализмаас социализмд шилжих туршилт болгож байсан түүхтэй. Үр дүн нь гэвэл Монгол социализм гэгч “диваажин”-гаас гарч, нэг хүнд ногдох ДНБ нь 480 ам.доллар болтлоо өссөн. Нүүдлийн аж ахуйтай, нүүрс олборлодог байсан тус улс нь Зөвлөлтийн салшгүй нэгэн хэсэг нь гэгдэж байлаа.
Хорин жил өнгөрөхөд Монголтой хил залгаа орших Сибирийн хүн ам 12 хувиар хоцрогдсон бол Монголынх 24 хувиар өссөн. ОХУ-ын ДНБ нь 2000-2011 онд 80 хувиар өссөн бол Монголынх гурав дахин нэмэгдсэн. Ертөнцийн хоёр өөр туйлыг хооронд нь харьцууллаа гэх байх л даа. Үнэндээ бол удахгүй харьцуулахад хүрэх бололтой. 2011 онд Монголын нэг хүнд ногдох ДНБ нь 5,1 мянган ам.долларт хүрч жилдээ 14-16 хувиар өссөн. Тэгвэл Сибирьт дунджаар 10,9 мянган ам.долларт хүрч сүүлийн жилүүдэд 3-4 хувиар нэмэгдсэн. Монгол маш их ашигт малтмалтай, тун цөөн хүн амтай талаар ярьж болно. Хүн амын нягтаршлыг манай Алс Дорнодтой харьцуулах юм бол манайд 1.1, Монголд 1.7. Тэгвэл салбараар нь авч үзье. 1991 оноос Орост нүүрс олборлолт 9 хувиар багассан бол Монголд 2.6 дахин нэмэгдсэн юм. Манайд зэс олборлолт 6 хувиар багассан бол Монгол 4.2 дахин нэмэгдсэн. Алт олборлолт манайд 20 хувиар нэмэгдсэн бол Монголд 3.7 дахин нэмэгдсэн. Иймэрхүү жишээг цааш нь дурдаж болно.
Дэлхийд бараг хамгийн буурай хөгжилтэй гэгдэж байсан орныг (1957 онд Молотовыг Монгол дахь Элчин сайдаар томилоход нь Магаданд цөлсөнтэй адил гэж байсан) орон бараг Азийн бар гэгдэх болсон нь юунд байна вэ?
Үүний хариулт тодорхой. Юу гэвэл ухаалаг бөгөөд нэлээд харьцуулсан үндсэн дээр хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого.
Энэ бодлого чухам юун дээр үндэслэгдсэн вэ? Үүнд онц гойд юм үгүй. Монголын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг аль хэдийнээс ойлгосон байна. Ингээд сүүлийн 15 жилийн хугацаанд буюу 1995-2011 онд хөрөнгө оруулалт 12.5 хувиар нэмэгдэж ДНБ 39,2 хувиар өссөн. Ингээд 2010 он гэхэд энэ үзүүлэлт нь 33,1, 2011 онд 69.9 хувиар өссөн. 2012 оны үзүүлэлт хараахан гараагүй байгаа.
Яаж ийм амжилтанд хүрсэн вэ? Төрийн хөрөнгө оруулалттай корпорац байгуулсан уу? Үгүй. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалтыг татсан бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд энэ нь 40 дахин нэмэгдэж чухам энэ нь хөдөлгөх хүч болж ашигт малтмал олборлолт, боловсруулалтын салбарыг хөгжүүлсэн.
Монголын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдын асуудалд “уран бүтээлч” хандсан гэдгийг онцлох хэрэгтэй. Ингэхдээ Орос , Хятадын хөрөнгө оруулагчтай зууралдахгүй байхыг эрхэмлэсэн юм. БНХАУ, ОХУ хоёр нь Монголын худалдааны хамгийн том түнш хэдий ч ашигт малтмал олборлолтын асуудалд Канад /Ivanhoe Mines, Сеntree Gold, South Gobi Energy/, Их Британи /Rio Tinto/, Австралийн /BHP Billition, Ausmelt/ компаниуд гол үүргийг гүйцэтгэж байгаа. Америк алга байгаа биз? Яагаад гэвэл, Улаанбаатарт буй эрх баригчид их гүрнүүдээс том асуудал үүсдэг гэсэн зарчмыг баримталдаг аж.
Ийнхүү улс төр, эдийн засгийн тэнцвэртэй бодлого явуулсны үр дүнд төсвийн зарцуулалтад өөрчлөлт оруулж чадсан байна. 1988 онд Монгол нь ДНБ-ний 9.36 хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг байсан. Харин 2010 онд энэ үзүүлэлт нь 0,98 хувь болсон. ДНБ-ээс боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгөний хэмжээ 5,4 – 3,0 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл нийт төсвийн 23 хувь гэсэн үг. 1988-2010 онд хүн амын дундаж наслалт 60-69 болж, сүүлийн таван жилд хүн амын өсөлт нэг жилд 1.5 хувиар нэмэгдэж байгаа.
Хөдөө аж ахуйн салбарт үүнээс дутахгүй өсч байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд зуд болж малын тоо эрс хорогдсон хэдий ч ноолуур үйлдвэрлэлээрээ Монгол дэлхийд хоёрдугаарт ордог. Малынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд хил залгадаг Оросын нутгаас 7-20 дахин их.
Өнөөдөр Монгол тийм ч хөгжсөн орон биш хэдий ч ДНБ 2011 онд 17,26 хувь, үйлдвэрлэл 37,4 хувиар нэмэгдэж эдгээр үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. 2013-2014 онд энэ үзүүлэлт нь 13-14, 30-32 хувиар тус тус өсөх хандлагатай байгаа. Худалдаа хөгжиж, барилгын салбар өссөөр байна. Хөдөөнөөс хот руу шилжин суурших асуудлаар нэлээд хэдэн хөтөлбөр хэрэгжиж байгаа. 1999 онд 100 хүнд нэг гар утас ногдож байсан бол энэ үзүүлэлт өнөөдөр 105 болтлоо нэмэгдсэн. 2000 онд тус улсын хүн амын 0,5 хувь нь тогтмол Интернет ашиглаж байсан бол энэ үзүүлэлт өнөөдөр 20 хувь хүрээд байна.
Монголчууд яаж ийм амжилтанд хүрэв? Улс төрийн тогтвортой байдал нь сайхан ирээдүйг бий болгох цорын ганц арга гэж үү? Үгүй, харин ч эсрэгээрээ. Харин ч Монголд шинэчлэлэлийн үед улс төрийн ширүүн тэмцэлийн улмаас аль нэгэн нам нь давуу эрхтэй болж бодлогоо хэрэгжүүлэх боломж байгаагүй.
Зөвлөлт бутарсны дараахан МАХН нэг хэсэгтээ засгийн эрхэнд байсан хэдий ч 1996 онд сөрөг хүчин болох Үндэсний Ардчилсан нам засгийн эрхийг авсан. 1997 онд Коммунист асан Н.Багабанди Ерөнхийлөгчийн сонгуульд ялж дараа нь түүний нам парламентын сонгуульд ялалт байгуулсан түүхтэй. Ингээд 2005 онд Н.Энхбаярыг ялах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
Гэсэн хэдий ч сөрөг хүчин нөлөө бүхий хэвээр байсан бөгөөд 2004 онд экс коммунистууд ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг болох Ц.Элбэгдорж тэргүүтэй сөрөг хүчнийхэн парламентад олонхи болсон. 2008 оны парламентын сонгуулийн дараа санал будилуулсаны улмаас Улаанбаатарт “өнгөт” хувьсгал болж үүний үр дүнд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм. Ингээд тэрбээр хуучин эрх баригчдын хээл хахуулийн хэргийг илчилсэн. 2012 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан бөгөөд нээлттэй шүүх хурлаар хээл хахуулийн хэргээр 4 жилийн ял оноосон. Өнөөгийн Ерөнхийлөгчийн үед тус улсын эдийн засгийн өсөлт нэмэгдсэн гэдгийг дурдах хэрэгтэй.
Мөн сүүлийн хоёр Ерөнхийлөгч, таван Ерөнхий сайд нь АНУ, Их Британи, ХБНГУ-д их сургууль дүүргэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Коммунизмын дараахнаас эхлээд улс төрийн нээлттэй өрсөлдөөн нь Монголд баттай суурьшсан. Энэ өрсөлдөөн нь улс төрийг жолоодох ангийг удирдах, бүрдүүлэх,эрүүлжүүлэх гол шим тэжээл нь болж өгсөн. Энэхүү нээллтэй өрсөлдөөн нь тус улсыг эдийн засгийн амжилт руу хөтөлж байна гэж болно.
Монголд тулгамдсан асуудал маш их байгаа нь үнэн. Энэ нь байгалийн нөхцөл байдалтай холбоотой бөгөөд агаарыг хэм нь нэмэх 30-32-оос хасах 28-30-ийн хооронд хэлбэлздэг. Улаанбаатарт нь дэлхийн хамгийн хүйтэн өвөл болдог хот. Маш том газар нутаг нь ч хөгжлийг чөдөрлөж байгаа. Хот суурингууд хоорондоо хэдэн зуун километрийн зайтай. Сүүлийн 20 жилийн хугацаанд эрчим хүчний хэрэглээний ДНБ дэх эзлэх хувь 56 хувиар багассан хэдий ч засгийн газар энэ үзүүлэлтийг 2020 онд хүртэл 40 хувиар багасгах зорилго дэвшүүлсэн. Тус улсын эрх баригчид цаг агаарын бус хүнд суртлыг арилгах асуудлыг хөндөж багагүй амжилтанд хүрсэн. Doing Business-ийн судалгаагаар Монгол сүүлийн жилүүдэд 76-аас 12 дугаарт бичигдэх болсон.
Энэ бүхнээс үзэхэд Орос яагаад эрчим хүчийг ашигтай зарцуулж, ашигт малтмалаа олборлож, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, үзүүлэлтүүдээ нэмэгдүүлж болохгүй гэж. Байгаль, цаг агаар үүнд ямар ч хамаагүй. Хамгийн гол нь улс төрийн нөхцөл байдал, ардчиллын зарчим, улс орныг удирдах чанартай боловсон хүчнийг бэлтгэх нь чухал.
Эдгээр асуудал дээр яагаад Орос Монгол шиг ч байж болохгүй гэж.
Орчуулсан Ю.ДЭЛГЭРМАА
зочин
Дд
SANAA
Дд
Дд
Tse
Tse
bagi
unen
Зочин
bi
Зочин
baas
gombo
Зочин
Ай мэдэхгуй
Үзэгчийн үгээр
Teneg IVAN
Зочин
anu
зочин
Төмөрөө
Зочин
zochin
Зочин
Зочин
орос дахь монгол
бүү баярла
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Амартүвшин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
denver.mn
TTT
chamaag demjij bain
zochin
Зочин
Зочин
Acel
Зөвийн жишээнд
зочин
Зочин
сайхан байна