Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Их дуучны яриа
Монголын дуурийн урлагт шинэ үе төрлөө хэмээн дуурийн гоцлооч, ардын жүжигчин, Х.Уртнасан хэдхэн хоногийн өмнө хэлсэн юм.
Монголын дуурийн урлагт шинэ үе төрлөө хэмээн дуурийн гоцлооч, ардын жүжигчин, Х.Уртнасан хэдхэн хоногийн өмнө хэлсэн юм.
Хөгжиж буй Монголын дуурийн урлаг ердөө 50 гаруйхан жилийн настай, түүхтэй ч уран бүтээлчид, дуучдын ур чадвараар аль ч үедээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх төвшний байсныг агуу дуучдын маань чансаа харуулсаар ирсэн. Нэрт дуучин Хайдав, Пүрэвдорж, Загдсүрэн, мөн Баадайжав, Хавлааш, Банди, Уртнасан гээд тоолоход нэг биш аравт хүрнэ. Мөн энд ид гайхагдаж явах үедээ цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гавьяат жүжигчин П.Ганбат агсныг ч дурдах байна. Эднийг Монголын сонгодог урлагийн “Алтан үеийнхэн” гэж хэлж болох бол өнөө үеийн залуу дуучид ч мөн ур чадвараа гайхуулж байгаа талаар ардын жүжигчин Х.Уртнасан ярьсан юм. Тэрбээр Монголын дуурийн дуучин Э.Саран АНУ-ын алдарт “Карнегги холл”-д уран бүтээлийн бие даасан тоглолтоо энэ сарын 6-нд хийсэнд талархаж, түүгээр бахархаж буйгаа илэрхийлсэн ярилцлагыг “Өдрийн шуудан” сонинд өгснийг гадаадад суугаа монголчууддаа сонирхуулах үүднээс хүргэж байна.
Х.Уртнасан:
Монголд дуурийн дуучдын шинэ үе төрлөө
Монгол Улсын ардын жүжигчин, “Зууны манлай дуурийн дуучин”, ХБК-ийн дуулаачийн тэнхмийн эрхлэгч Х.Уртнасантай ярилцлаа. Тэрбээр монгол дуучин АНУ-ын дэлхийд цуутай Карнегги холл-д уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийсэн үйл явдлын талаар ямар дүгнэлт хийж суугааг сонирхсон юм.
-Монголын дуурийн дуучин Э. Сарангийн амжилтын талаарх мэдээлэл чихнээ чимэгтэй сонсогдож байна. Та хувьдаа ямар дүгнэлт хийж байна?
-Энэ нь монголчууд бидний бахархах үйл явдал юм. Энэ тухай мэдээ надад ирэхэд хамгийн түрүүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж олон түмэнд дуулгахсан гэж бодсон. Та нар хүрээд ирдэг нь сайн хэрэг боллоо. Манайхан гадаадын тайзнаа тоглож, уран бүтээлийг чанар чансаатай хийхийн үлгэрийг үзүүлж яваа хүмүүсийнхээ талаар бага мэдэх юм. Мэдээлэх ч үгүй юм. Ганц Э.Сарангийн тухайд ч биш, ер нь. Гайхамшигтай сопрано Баясгалан гэдэг дуучин Болгарт ажиллаж байна. Тэр зөвхөн “Турандот”-д тоглодог. Дэлхийн нэр хүндтэй театруудын алинд нь ч зөвхөн л “Турандот”-д дуулдаг. Үүнийг нь Европ бараг мэддэг болж байхад монголчууд тэр тухай ер дуулаагүй байх жишээтэй. Италид ажиллаж байгаа Уранцэцэг гэдэг дуучин байна. Драмын жүжигчин Уранчимэгийн дүү. Удам судрыг нь ярих юм бол урлагийнхан “муухай Пүрэвээ” гэж авгайлдаг Пүрэвийн авьяасын үргэлжлэл гэж хэлж болно. Энэ мэт сайхан уран бүтээлчдийн амжилтын талаар байнга мэдээлж байх нь ард түмний оюун санааны хөгжилд их тустай байхсан. Монголчууд бахархах юмаа хайгаад байдаг. Гэтэл тэгтлээ эрж хайгаад байх хэрэгггүй, алган дээр маань л байж байна шүү дээ. Тэр бахархлуудын нэг нь л дуучин Э.Саран. Мэргэжлээ эзэмшиж чадсаны, сэтгэл зүрхээ зориулж чадсаны, уйгагүй хөдөлмөрч байсны үр дүнд ингэж сонгодог урлагаар дэлхийд өрсөлдөгчидтэй чадвар сорьж тэр тайзнаа дууллаа шүү дээ.
-Э.Сарангийн амжилт Монголын дуурийн дуучдын ур чадварын илэрхийлэл болж чадах уу?
-Чадна. Дэлхийн дэвжээнээ уран бүтээл тавина гэдэг тухайн уран бүтээлчийн ур чадвар, асар их хөдөлмөр, зориг, тэвчээрийн асуудал гэлээ ч тэр хүний ажил, уран бүтээлийн орчин, туршлага, урлагийн түүхэн замнал, багш шавийн барилдлага гээд их олон зүйлээс хамаарах асуудал. Монголд сонгодог урлаг бат бөх, хэр баргийн саад бэрхшээл тохиолдоход нурж унахааргүйгээр хөгжсөний, уран бүтээлчид бий болсны илрэл юм. Э.Саран бол гавьяат багш Дашиймаагийн шавь. Шавийн эрдэм багшаас гэдэг яг үнэн. Дашиймаа багшийн төрүүлсэн шавь нараас дуу дуулдгаас дуурьт тоглодог нь олон байх. Би энэ багшаар бас өнөөдөр бахархаж байна. Зөвхөн концертод дуулах биш, уран бүтээл цогцоор хийнэ гэдэг мөн их ажил шүү. Тэгээд түүнийгээ хэн хүний хүрч очдоггүй Америкийн төв театрт тавина гэдэг үү. Энэ бол гавьяа. Бидний үед хүрэх газар холдоо л баруун Европ гээд дуусдаг байлаа. Хойч үеийнхэн маань сайн байна. Энэ өдрүүдэд олон зүйл санаанд орж байна л даа. Монголын дуурийн урлаг 1980-аад онд цэцэглэж байсан бол, 1990-ээд онд унасан. Нийгмийн солилцооны нугачаанд уран бүтээлчид ч, үзэгчид ч, театр ч тэр уналтад орсон. Гэхдээ бөхөөгүй, мөхөөгүй. Үүнийг би төр засгийн мэргэн бодлогын ач гэж боддоггүй. Харин урлагт амьдралаа, сэтгэл зүрхээ зориулсан мэргэжилдээ үнэнч уран бүтээлчдийн ач, гавьяа гэж боддог юм.
-Таныг ингэж ярихаар дуурийн гоцлооч Баясгалан, гавьяат болоод удаагүй Болд, бас балетын Цолмон нарын дүр төрх санаанд буугаад ирж байна шүү...
-Тийм ээ, Баясгалан бол манай үеийн дараагийн залгамж халаа болсон бүлэг дуучдын төлөөлөл. Үнэхээр түүнгүй бол тенорын партитай дуурь тасрах байсан юм. Их хачин. Одоо ингээд Баясгалан сайн гээд яриад эхлэхээр болохоо байна. “За яах гээд нэг хүний нэрийг олон дахин дурдаад эхлэв” гээд л бодож эхэлнэ. Янз янзын юм байх юм байна шүү. Тэглээ гээд яах вэ, бахархах хүнээрээ бахархаж, магтахаа магтаж, шүүмжлэхээ ч шүүмжилж байх хэрэгтэй. Тэгж байж хөгжинө. Манай дуурийн дуучид өсч байна. Хэзээ бидний үед театрт маань дуурийн эх орон Италид мэргэжлээрээ магистр хамгаалсан дуучин ажиллаж байлаа. Хэзээ олон улсын нэр хүндтэй уралдаанаас нэг, хоёр, тусгай байрыг нь аваад ирж байлаа. Ингэж хэлж байгаагаараа өмнөх үеэ үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Одоогийн залуусын амжилтад хүрэх суурийг бид бэлтгэж өгсөн. Боломжийн бэлтгэгдсэн хөрсөнд суулгасан үрийг боловсролтой уран бүтээлчид цэцэглүүлж эхэллээ. Эн бол хөгжил, дэвшил.
-Та энэ цаг үед ид дуулж байсан бол гэж хааяа боддог уу?
-Тэгж боддоггүй ээ. Бусдын амжилтаар бахархаж чаддаг байх нь уран бүтээлчийн амьдралаар амьдрах цэнэг болж байдаг. Уран бүтээлч хувь заяандаа сэтгэл дундуур байдаггүй. Өөрийнхөө цаг үед энэ урлагийнхаа манлайд явснаа өөрөө ч мэдэрч, үзэгчид, уран бүтээлчид, төр засаг ч хүлээн зөвшөөрснийг ойлгодог. Өнөөдөр би залуу уран бүтээлчдийн амжилтаар бахархаж, хэрэгтэй юм байвал хэлж өгч, хэлэх үгээ харамгүй зориулж сууя гэж боддог доо. Бүтээл гэдэг бол нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа зорьсон хүмүүсийн зүтгэлээр бүтдэг, босдог. Байшинтай л адил шүү дээ. Төсөл, тооцоо сайн, суурь бат бөх байх зэргээс ирээдүйн чанартай уран бүтээлийн хувь заяа хамаарна. Уран бүтээлч хүний сэтгэл ер тайван байдаггүй юм. Би өнөөдөр багшилж, тэнхим удирдаж, хүүхдүүдтэй ажиллаж суугаа минь дууриас, урлагаас хол байгаа хэрэг биш. Сэтгэл хэзээд чийгтэй тайзнаас уяатай байдаг.
-Монголд өнөөдөр урлагийн үнэлэмж, үнэлгээ хэр байна гэж та боддог вэ?
-Сонгодог бол үнэтэй урлаг. Тэр хэрээр энэ төрлөөр бүтээн туурвидаг уран бүтээлчид бас үнэтэй байх ёстой юм л даа. Хэдийгээр түүхийн туршид уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид, гайхамшигтай дуучид, хөгжимчдийн олонхи нь өөрсдөө идэх талхгүйт шахам байсан хэрнээ энэ урлагийн төлөө зүтгэж ирсэн ч Тэр Моцарт, Тэр Чайковскийн бүтээлүүл өнөөдөр үнэ цэнэтэй байгаа нь тэдний бүтээлийг байнга ивээн тэтгэж ирснийх. Тэгэхээр Монголын тухайд ч адил. Ур чадвартай уран бүтээлчдийг төр болон бусад субъект ивээн тэтгэж, үнэлж цэгнэж байх аваас урлаг улам урагшилж, чанаржина. Дэлхийтэй хэл, хөлөө ололцдог энэхүү урлаг хэмээх чухал хэрэгслийн үнэлэмж өндөр байх учиртай юм. Тэгэхээр урлагийг тэр түвшинд хүртэл хөгжүүлж, авч явах ёстойг ойлгодог, тэгж сэтгэж удирдах ёстой юм байгаа юм. Гэсэн ч бид ямар ч үнэлгээгүй байхдаа ч сэтгэлээрээ зүтгээд, хийгээд ирсэн. Энэ яах вэ, одоо алсаа харж ахих хэрэгтэй. Тэгэхээр монголчууд бид төрөлхийн мэдрэмжээрээ ч тэр юм уу, бөх, спортын талбарт амжилт гаргасан хүмүүсийн талаарх мэдээллийг тэр даруйд нь бүхий л сувгаар мэдээлдэгтэйгээ адил урлагийн салбарт онцгой ажмилт үзүүлсэн уран бүтээлчдтийн талаар даруй мэдээлж, амжилтыг нь олон түмэнтэй хуваалцуулж байх нь их дэмжлэг, урам болох юм шүү гэдгийг хэлье гэж бодсон юм. Манай Саран сайн байна. Түүний үеийн сайхан сопрано хоолойтнууд одоо театрт ид ажиллаж байна. Эрдэнэтуяа, Уянга, Наранчимэг, өөр хэн билээ, хэд хэдээр нь нэрлэж болохоор уран бүтээлчид өнөөдөр Монголын дуурийн урлагт гяллазаж байна. Би алт, од гэх мэтийн зүйлстэй мундаг хүмүүсийг зүйрлүүлэх дургүй. Бидний өмнөх үеийн Намхайцэрэн, Гаваа, Чулуун, Пүрэвдорж, Хайдав, Загдсүрэн, за тэгээд Э.Оюун, Гунгаасүх, Хаянхярваа, Лувсаншарав нарын хийж бүтээсэнтэй эдний бий болгосныг дүйцүүлэх аргагүй ч өнөөдрийн залуу уран бүтээлчид, тэр дундаа дуучид ид гайхуулж байна. Монголд дуурийн урлагийн шинэ үе төрлөө ч гэж хэлж болохоор байна.
henchbisees....................
henchbisees....................
Opera
ббб
ббб
ббб
ббб
ббб
ббб
ббб
ббб
ббб
ббб
Bi
sanal
gan
ЙЫБ
Зочин
Зочин
zochin