Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Тасралтгүй үргэлжлэх дуу хуур
Амьдрал сайхан байгаагийн шинж ч юм уу, Монголд баяр ёслол, найр наадам, дуу хуур тасралтгүй үргэлжилсээр.
Амьдрал сайхан байгаагийн шинж ч юм уу, Монголд баяр ёслол, найр наадам, дуу хуур тасралтгүй үргэлжилсээр. Хоёр жилийн өмнө нийтлэлч Баярхүү “Монголчууд өдөр шөнөгүй гэгэлзэж байх нь баруун ч билүү, зүүн ч билүү, ямар ч байсан өрөөсөн тархи нь ажилладаггүйнх, тэр хэрээр сэтгэхүй нь өрөөсгөл, тэр чанараараа хийж бүтээх чадвараар сул, тиймээс бүтээгчид биш, улмаар нийтээрээ ядуу” гэх утгатай зүйлийг “Цаг төр” сэтгүүлд бичсэн байсныг санаж байна. Түүний хэлсэнтэй 100 хувь санал нийлэхгүй ч зарим талаар бодож үзэхэд илүүдэхгүй. Гэсэн ч түүний ингэж хэлснийг нийтээрээ гонгинон гоншигонох нийтийн дуу хэтрээд байгааг шүүмжилсэн хэрэг гэж үзээд Монголын урлагийн талбарт зогсолтгүй үргэлжлэх дуу хуур болоод урлагийн бүтээлд дөхөж очих тоглолт үзүүлбэрүүд, мөн үнэхээр урлаг гэхээс аргагүй хичээл зүтгэлийн талаарх мэдээллээ хүргэсээр байя.
Энэ удаа ДБЭТ-ын гоцлооч, залуу дуучин Ш.Наранчимэгийн уран бүтээлийн бие даасан тоглолтыг онцолж байна. Тэрбээр энэ сарын 18-нд буюу эрчүүдийн баярын үдэш театртаа “Урлагийн бурхадын ордонд намайг”хэмээн нэрийдсэн сонгодог бүтээлийн тоглолтоо өргөн барих гэж байна.
Сүүлийн үед ар араасаа төгсч, төрөн гарч улсдаа ганц сонгодог урлагийн театрын хаалгыг татахын төлөө өрсөлдөх болсон дуурийн дуучин мэргэжил эзэмшигчдийн эгнээнээс хичээнгүй зүтгэл, ур чадвараараа цойлон гарч ирсэн дуучин бол Ш.Наранчимэг юм. Түүний бие даасан анхны тоглолт одоогоос гурван жилийн өмнө болсон юм. Тоглолтоо зарлачихаад байхад нь, бүр тайзнаа гарахаас нь арваадхан хоногийн өмнө аав нь өөд болчихсон. Аавынх нь бие базаахгүй байгааг мэдэж байсан болохоор, дуучин болсноо харуулахын хүсэлд автан яаран дааран тэрбээр тоглолтоо зарлаж байсныг санаж байна. Харамсалтай нь аав нь охиноо Дуурийн театрын тайзнаа тоглохыг үзэж чадаагүй ч дуучин бүсгүй “Аавдаа зориулснаас л хойш дуулах ёстой” хэмээн зүтгэсээр тэрхүү тоглолтын ард гарч байлаа. Дуурь, дууны урлагт ингэтлээ дурласан түүнийг энэ ажилд бие сэтгэлээрээ яваад орчихсоныг тэгэхэд мэдэрч билээ.
Түүнээс хойш тэрбээр жүжгээс жүжиг, тоглолтоос тоглолтод дуулах бүртээ улам ахиж, улам хөгжсөөр ирэв. “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, “Ламбугайн нулимс”-ын Цэрэнлхам нарын дүрээс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр тун удалгүй суут Верди, Пуччиний нартай “ноцолдож” эхэлсэн. Монгол үндэсний дуурьт тоглож ажлын гараагаа эхэлсэн нь тэрбээр дэлхийн сонгодогт дуулж чадахгүй байсных гэж бодвол эндүүрэл. Гагцхүү түүний дүр төрх хөгжмийн театрын жүжиг дэх монгол бүсгүйн дүрийг бэлхнээ илтгэм тул найруулагчдад ажиллахад урамтай, дуурийг гараас хурдан гаргахад дөхөм байсных болов уу хэмээн бодном.
Тэр цагаас хойш дуучин гадаадын тайзнаа ч олонтаа дуулж, улмаар Итали улсад мэргэжил дээшлүүлэн дуулах урлагийн тухайд Европ, тэр дундаа итали шкоолыг эзэмшсэн том дуучдын эгнээнд шилжив. Түүнийг сонгодог урлагийн мэргэжилтнүүд, багш нар нь Монголд эдүгээ цагт толгой цохиж яваа сайн дуучин хэмээн үнэлж буй болохоор ийн “том дуучин” хэмээхээс эмээсэнгүй.
Ш.Наранчимэг энэ удаагийн тоглолтынхоо эхний хэсэгт дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулах бол харин хоёрдугаар хэсэгт дан монгол дуунууд дуулна. Тухайлбал Н.Жанцанноровын “Хүний заяа”, Б.Шаравын “Аав ээж хоёр минь”, Д.Баттөмөрийн “Цээцэгт цэнхэр алчуур”, А.Энхтайваны “Ижийнхээ ачийг яанам бэ” зэрэг мэргэжлийн хөлс шавхсан дуунуудыг үзэгч олондоо хүргэхээр ажиллаж байна.
Тэр өөртөө тун итгэлтэй. Баярын өдөр, энд тэндгүй тоглолт, найр наргиа байх энэ өдөр тоглолтыг нь зорьж очиж үзэх хүн олон бий хэмээн бардам хэлж байна билээ. Тэр өөрийгөө мэдэрчээ. Дууны урлагийн холын хол, алсын алс зам нь дардан байхын ерөөл өргөж, тоглолтод нь амжилт хүсье.
muye
duuri
duuri
duuri
sanal neg
gan
Зочин
dairi
bi
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
oyunaa
zochih
Зочин