Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
УИХ-ын намрын чуулганы хамгийн, хамгийн
Мөнгө ярьж эхэлсэн УИХ-ын намрын чуулган завсарлахдаа мөн л мөнгө ярихаар товлон хуралдаанаа хаалаа.
Мөнгө ярьж эхэлсэн УИХ-ын намрын чуулган завсарлахдаа мөн л мөнгө ярихаар товлон хуралдаанаа хаалаа. Ирэх хавар нээлтээ хийх ээлжит чуулганы эхэнд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцэхээр болзоод тарсан юм.
Чуулганы завсарлагаар гишүүдийн дийлэнх нь хөдөө орон нутагт ажиллана. Цаг зуурын хүндрэл, бэрхшээлтэй тэмцэх ажилд оролцож, уул уурхайн томоохон ордуудад ажиллахаар гишүүд арваад ажлын хэсэгт хуваагдан нэрсээ бүртгүүлж, Д.Дэмбэрэл даргын ахалсан эхний баг Ховдыг зорин хөдөлсөн.
Хамгийн их хүлээсэн ч, хамгийн том хулхидсан төсөл
Намрын чуулганы хуралдаанаас хамгийн их хүлээсэн, найдвар тавьж харсан төсөл бол ирэх жилийн Төсөв, Үндсэн чиглэл байсан юм. Иргэд, сонгогчид гишүүдийг энэ жилдээ багтааж амласан 2,5 тэрбум төгрөгөө олгох байх гэж хүлээсэн. Гэвч УИХ, түүний гишүүд амласан мөнгөө арай өөрөөр олгох боллоо. Нийгмийн халамжийн олон томоохон асуудлаар нэгмөр шийдэлд хүрч, Хүний хөгжил сан хэмээхийг тусад нь байгуулж, тэндээс иргэдэд эх орны хишиг, хувийг олгоно хэмээн мэдэгдсэнээр хүлээлт хууралтаар солигдоход хүрсэн гэж болно. Төсвөөс мултарсан амлалтын мөнгө сүүлдээ 120 мянган төгрөг олгох тарчиг шийдвэр болж таарлаа. Одоо энэ мөнгөнөөс зөвхөн 70 мянгыг зөвхөн хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буйг гадаад дотоодод суугаа хэн бүхэн анзаараа байлгүй. Хэдийгээр амласан 2,5 сая төгрөгийн сураг алдарсан ч энэ санд алсдаа уул уурхайгаас орж ирэх ашгийг хуримтлуулж, нийгмийн хамгааллын чиглэлээр хуваарилах гол эх үүсвэр болгоно гэснээр УИХ намрын чуулганаа өндөрлүүлж байна.
Намрын чуулганаас батлан гаргасан 2010 оны төсөв, мөнгөний бодлого бүхэлдээ эдийн засгийн уналтыг зогсоох, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн хэмээн гишүүд хэлдэг. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг 7.4 хувиас буулгахгүй байх зорилтыг бодлогын энэ баримт бичигт тусган оруулсан болохыг онцолдог билээ.
Хамгийн гэнэн фактууд
Хожмын түүхэнд энэ намрын чуулган хоёр гол фактаар дурсагдана. Гишүүдийн халаасны 76 тэрбумыг батлан гаргасан дээр нь, Оюутолгойн гэрээг байгуулан баярлахдаа, бантаж 250 тэрбумын өрөнд унасан нь хожим мартахааргүй түүх болон ялгарч харагдах болов уу. Төсвийн хөрөнгө оруулалтыг 443 тэрбум төгрөг байна гэж хуульчилсан УИХ Засгийн газартаа дараа төлөгдөх нөхцөлтэйгээр 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ хийхийг зөвшөөрснөөрөө ийнхүү ажиглагчдын гайхшыг барсан юм.
Намрын чуулганаар ярьсан төсөв дэндүү түүхий, хуурай гэгдэж байгаад яг батлагдахдаа ногоон гэрлээр батлагдсан өнөөх 76 тэрбумын гаргалгаа байлаа.
Их мөнгөний эх энэ төсвөөс улбаалан ирэх юм гэсэн. Хувийн хэвшлийнхний хийх хөрөнгө оруулалттай нийлээд улсын хэмжээний нийт бүтээн байгуулалтын цар хэмжээ 2 их наяд хол давах тооцоог намрын чуулганаас гаргав. Барж идэхээргүй их мөнгөний сураг харин иргэдийн гарт очихдоо ханшийн хөөрөгдөл болон бууж буй. Энэ хоёр фактыг хамгийн гэнэн, эсвэл хамгийн тэнэг гэх номинацийн алинд багтаахыг хожмын түүх харуулах биз.
Хамгийн их хардлага дагуулах хувьчлал
Намрын чуулган хаалтын хуралдаанаараа Төрийн өмчийг хувьчлах Үндсэн чиглэлийг баталж амжив. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд бүлгүүд байр, сууриа нэгтгэсэн учраас Их хувьчлалыг эхлүүлэх С.Батболдын санаачилга ийн хэрэгжих замдаа шуудрав. Өмчийн харилцааг боловсронгуй болгох шаардлагын үүднээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаархи төрийн бодлогыг тодорхойлох Концессын хуулийг бид батлан гаргалаа хэмээн УИХ-ын дарга тэмдэглэн ярьж байна. Уг хуулийн араас зулай даран хувьчлалын хоёрдугаар эрин эхэлж байгаа нь энэ. Алсдаа хамгийн их хардлага дагуулж мэдэх хувьчлалын хоёрдугаар ээлжийг эхлүүлэх баримт бичгийг УИХ энэ намрын чуулганаар батламжилж өглөө.
Дотооддоо хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд хөгжүүлэх, эрдэс баялгийг эргэлтэд оруулах үндсэн зорилготой гэх энэ удаагийн хувьчлалд стратегийн ач холбогдол бүхий томоохон аж ахуйн нэгжийн нэрс багтаж байгаа.”Улаанбаатар” төмөр зам,”Хөтөлийн цемэнт шохой” улсын үйлдвэрийн газрууд жагсаалтад багтсан. Гэхдээ эднийг хувьд шууд тавиад туучихгүй, өөрчлөн байгуулах журмаар янзлах юм гэсэн. “Багануур”ХК, Дулааны 3-р цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэ зам”ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” гээд өмнөх хувьчлалаас үлдсэн томоохон обьектуудыг хувьчлах эрхийг Засгийн газар өөртөө авсан. Мөн Таван толгойгоос эхлээд Төмөртэйн орд өөр олон ашигт малтмалын ордыг хэрхэхийг Засаг мэдэж шийдэх юм. Хувьчлал ямар байх, цөөн хүмүүст бульхайгаар бүү очоосой гэж гишүүд санаа зовнин дуугарсан тал бий. Гэхдээ Ерөнхий сайдын хурдан баталж өгнө үү гэх хүсэлтийг ёсоор болгохдоо энэ талаар ярьж сунжруулалгүй асуудлыг гараас гаргасныг дуулгах хэрэгтэй.
Хамгийн нөлөө бүхий болон нөлөө багатай гишүүд
УИХ-д өөрсдийгөө сул хэмээн нэрийдсэн гурван гишүүн бий. Гишүүн С.Оюун, Д.Энхбат, З.Алтай гурав чуулганаар хэлэлцсэн бараг бүх асуудалд эсрэг санал өгдөг. Гэвч тэдний санал батлагдаж буй хууль, шийдвэрүүдэд тусгалаа олж чаддаггүй тул тэд өөрсдийгөө хамгийн нөлөө багатай хэмээн нэрийдэж байгаа. Ирэх сонгуульд бидэнтэй хариуцлага тооцох эрх хэнд ч байхгүй. Хэлсэн үг, гаргасан санал чуулганы танхимд замхардаг тул зөвхөн протоколд тэмдэглүүлсээр өдий хүрлээ гэж тэд гомдоллодог.
Харин УИХ-д хамгийн нөлөөтэй гишүүдээр бүлгийн дарга нараас илүү эрх эдэлж, аливаа асуудлыг бизнесийн бүлэглэлийн хүрээнд шийдүүлж чадаж буй нөхдийг ажиглагчид нэр цохох болов. Гишүүн Х.Баттулга, Г.Батхүү, Ц.Мөнх-Оргил, Ц.Баярцогт, Д.Зоригт гээд цуврах эл жагсаалтад улстөрд ч, бизнест ч шинэхэн боловч улиран сонгогдсон луухгаруудаас ч илүү асуудлаа аваад гарч чаддаг сүүхэйтэй гишүүдийн нэр багтана. Хамгийн нөлөө бүхий гишүүдийн, хамгийн сүүлд авч гарсан, хамгийн шуугиан дэгдээсэн асуудал бол Төв банкны дэдүүдийг солих асуудал байлаа. Намрын чуулган хаалтын хуралдаанаараа дээрх асуудлыг шийдсэн.
Д.Золзаяа
Зочин