Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Украйнчууд сонгууль шударга болсон гэдэгт эргэлзэж байна
Украйны Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгууль өчигдөр болж өнгөрлөө.
Украйны Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Урьдчилсан дүнгээр “Бүс нутгийн нам”-аас нэр дэвшсэн Виктор Янукович авсан саналынхаа тоогоор тэргүүлж байна. Түүний өрсөлдөгч, Ерөнхий сайд Юлия Тимошенко түүнээс ердөө гурван хувиар бага санал авчээ. Сонгуулийн дүнгийн тухай мэдээлэл минут тутам ирж байгаа. Түүнээс үзэхэд Юлия Тимошенко_ Виктор Янукович нарын авсан саналын зөрүү улам багассаар байна.
Сонгуулийн төв комиссоос мэдээлснээр ирц 69 хувьтай байсан гэнэ.
Ийнхүү сонгуулийн дүн ерөнхийдөө тодорхой боллоо. Украйинчуудын хувьд сонголт хийхэд амаргүй байсан. Юлия Тимошенког сонгоход аюултай, Виктор Януковичийг сонговол хэтэрхий ичгэвтэр юм гэсэн яриа хүртэл гарчээ.
Ерөнхий сайдын албыг хашиж буй Юлия Тимошенко сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь тодорхой. Тэрээр хоёрдугаар шатны санал хураалт болохоос өмнө мэдэгдэл хийхдээ ялагдвал сонгуульд ямар нэгэн булхиа орсон гэсэн. Сонгуулийн урьдчилсан дүн тодорхой болсон даруйд “Блок Юлия Томишенко” намын веб сайт руу хакерууд довтолсон тухай мэдээллээ. Тус намынхан энэ нь зүгээр нэг довтолгоо биш гэж үзжээ. Сүүлийн өдрүүдэд энэ веб сайтаар өрсөлдөгчид нь хууль бус ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлж байсан гэнэ. Веб хуудсыг маш богино хугацаанд хэвийн ажиллагаатай болгосон боловч Ерөнхий сайд Юлия Тимошенкогийн хувийн вэб сайт руу хакеруудын довтолжээ. Харин түүний өрсөлдөгч Виктор Янукович өрсөлд ялалт байгуулсан мэдэгдээд өрсөлдөгчөө Засгийн газрын тэргүүний ажлаа өгөхөөр бэлтгэж бай гэсэн.
Ийнхүү сонгуулийн урьдчилсан дүн гарсан даруйд нэр дэвшигчид янз бүрийн мэдээлэл хийж эхэллээ. Одоогоор санал хууралт болон саналын хуудсыг тоолох үеэр ямар нэгэн ноцтой зөрчил гарсан тухай мэдээлэл алга. Гэвч ялагдсан тал ямар ч зөрчил гарсаныг яаж илрүүлэхийг бид мэдэхгүй. Хамгийн гол нь украйнчууд сонгууль шударга болсон гэдэгт итгэхгүй байгаа юм. В.Януковчийн төлөө саналаа өгсөн хүнд 200, Юлия Тимошенког дэмжсэн хүнд 50 гривен өгч байсан гэсэн мэдээлэл байна.
Сонгуулийг ажиглахаар Европын аюулгүй байдлын байгууллага болон CIS-EMO байгууллагын ажиглагчид Украйнд очиж ажилласан. Тэд ямар нэгэн онцын зөрчил ажиглагдаагүй хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү санал хураалтын дараа Украйнд үйл явдал хэрхэн өрнөхийг л харах үлдээд байна. Сонгуулийн эцсийн дүн ямар байхаас бүх юм шалтгаална.
Ю.Дэлгэрмаа
Зочин
bagi
bagi
bagi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Дорж
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин